• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар системээр явагдаж ирсэн. Үүнээс болоод “…УИХ-ын гишүүд нөлөөнд автаад байна”, “…Тойргийн сэтгэхүйгээс салахгүй, том төслүүдээ явуулахгүй байна”, “…Ард түмний жинхэнэ төлөөлөл УИХ-д орж чадахгүй байна” гэсэн гол агуулгаар өөрчлөлт хийсэн. Хамгийн гол нь “…Жижиг тойргууд, 76 гишүүнтэй байсаар Үндсэн хууль дахь “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн зарчим алдагдлаа” гэсээр байгаад тогтолцоо, тоо хоёрыг өөрчилсөн. Сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй болсон.

Эндээс бүрэлдсэн анхны УИХ нь энэ. Сонгуулийн дүн өөрчлөлтийн үр дүнг харуулсан. Улстөрчид нь тойрогт өрсөлдөж, жагсаалтаар нийгмийн бүхий л төлөөллүүд багтаж орж ирсэн. Үнэндээ олон нийтийн хүлээлт өндөр байлаа.

Гэвч энэ УИХ босгон дээрээ бүдэрчихлээ. Сая 2025 оны улсын төсвийг хэлэлцэхдээ л чадамжаа харуулав. Том зургаараа “…126 гишүүнтэй УИХ ёстой бүтэхгүй юм байна. Мэргэжлийн гэсэн худлаа юм байна. Нуль попуудаар дүүрсэн байна. Төсвөө ч хэлэлцэж чадахгүй. Ер нь эдний цөөхөн нь 2025 оны төсвийн төсөлтэй уншиж танилцсан юм байна” гэсэн ойлголт нийгэмд суугаад үлдчихлээ. Яагаад ийм болчихов?

Ер нь бол ирэх оны төсвийг тойрсон улс төр өмнөх долоо хоногт гаарав. УИХ-ын зарим гишүүн чуулган, Байнгын хорооны хуралдаанд хэлэх байсан зүйлүүдээ гудамжинд гарч ярив.

Уг нь 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хооронд үүнд ҮАГ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаснаа УИХ-д хүргүүлээд, нийтэд мэдээлсэн. Үндсэндээ төсөв өргөн барьж, төсвийн төсөл УИХ-ын гишүүдэд очсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Шүүмжлэх хугацаа хангалттай байв.

Гэтэл хэсэг гишүүн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа гэнэт гарч ирээд төсвийн булайг дэлгэв.

Улс төрийн орчинд энэ талаар олон янзын тайлбар яригдаж байна. “…Шинэ, хуучин бүтэглэлүүдийн улс төрийн эрх мэдлийн төлөөх тулаан “ гэж байна. Энэ ортой л бололтой. Яагаад гэхээр Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд 2025 оны улсын төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрөөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Хятад руу айлчлахаар явжээ. Тэр нь даваа гариг аж. Сайд нарыг явахын өмнөх бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. МАН-ын бүлгийнхэн тэр хурал дээрээ “Галтай сэдвүүдээ хийе, таван тэрбумаа тэвчье” гэж тохирсон байгаа юм.

Тодруулбал, Ерөнхий сайд нь “…Галтай сэдвүүдээ хийе. Одоо хийхгүй бол дараагийн хүнд бүр илүү ачаа овоолно гэсэн үг. Тиймээс өнөөдөр ойлгогдохгүй ч хожим зөв байсан нь илрэх хуралдсан асуудлаа энэ өвөлдөө багтаж шийдье. Мөн гишүүд таван тэрбум гэж хэвшсэн. Тэрийгээ тэвчээд явчихъя. Шинэ соёл учраас маргаантай асуудлууд гарч л байгаа байх. Гэхдээ үүнийг л хийх гэж тогтолцоог өөрчилсөн. Ингэх л гэж гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан” гэжээ. МАН-ын гишүүд ч “…Ок” гэцгээгээд үлджээ. Харин 4-ний даваа гаригаас 2025 улсын төсөв тойрсон улс төр хэрхэн өрнөснийг бүгд мэднэ.

Эндээс харвал, тогтолцоог томсгож, тоог нэмсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардаж хийсэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнээс гарах үр дүнг улс төрийн хувьд алдаж тооцсон бололтой.

Намын дарга атлаа уламжлалыг эвдэж өөрөө тойрогт нэр дэвшсэн. Тэгээд нийгмийн сегментүүдийн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд гээд баахан хүнийг жагсаалтад оруулсан. Үүнд намынхан нь таатай хандахгүй л байсан. Гэтэл ингэж УИХ-д гаргасан нөхөд нь томилолтоор явангуут араас нь “хутга шааж” гарав. Нөгөөтэйгүүр, мань эр “…Ингэж бүсчилсэн том тойрогт сон­гууль явуулж, 126 гишүүнтэй болсны дараа том төслүүдээ урагш­луулна” гэж итгээд итгээд хулхидуулчих шиг боллоо. “…Нийгмийн төлөөлөл” гээд байсан гишүүд нь бүлэглэлийн төлөөлөл болоод гараад ирэв үү, яав?

Ямартай ч улсын төсвийг ном журам, хууль дүрмийн дагуу хэлэлцээд баталчихаж чадахгүй хэмжээнд популист УИХ бүрджээ.

УИХ өнгөрсөн баасан гаригт 2025 оны улсын төсвийг батлахдаа дагалдуулж нэг тогтоол гаргасан. 2025 оны улсыг төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай уг тогтоолд “…Төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж УИХ-д танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Засгийн газарт даалгах” талаар тусгажээ. Шууд утгаараа, УИХ хууль зөрчсөн тогтоол баталчихлаа. Учир нь энэ төсвийн хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоол баталчихаж байна. УИХ-ыг ингэж бүдэрч будилж байх зуурт эрх мэдэл нь Үндсэн хуулийн Цэцэд аажмаар шилжсээр л байна. Өнгөрсөн зун сонгуулийн зааг дээр УИХ-ын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, ШЕЗ-ийн гишүүн зэрэг тодорхой албан тушаалтнуудын томилгоог УИХ “сонсох” эрхгүй болгож шийдсэн. Сая, өнгөрсөн баасан гаригт УИХ төсвөө батлах гээд мунгинаж суух зуурт “…Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн байна” гээд хүчингүй болгож, УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

Чухамдаа энэ мэтээс болоод л олон нийт “…УИХ хүнээ нэмсэн ч хүчээ алдлаа” гэцгээгээд байх шиг байна. Угтаа энэ ихээхэн тааруу бөгөөд хортой дүгнэлт байгаа юм. Өндөр хүлээлтдээ легитим ч авч амжилгүй өмнөх 76-гийн хүрснээс доошилж эхлэв. Товчхондоо, “76”-аас дордсон “126” л гэцгээж байна.

“…Сахил хүртээд шал дордов” гэдэг л яг одоо энэ УИХ-ын гишүүдэд яг таарахаар болчихов.

Гэхдээ УИХ энэ төсвийн хэлэлцүүлгээс болж нэр хүнд нь түр унав уу, эсвэл бүр ойчив уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
“Монгол Улс домог болсон хуучин...
PUBG Mobile-ын шигшээ багуудын ДАШТ...

УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

ГАРЬД 2024-11-11

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ
АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй
Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай
Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

16 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

16 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

16 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

16 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

16 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

16 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

16 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

16 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

16 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

16 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

16 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

16 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2026-04-30 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-01 өмнө

Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг баяжуулахад санал нэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах