• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2024.10.31) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцууллаа.

Дараа нь Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох нь зөвхөн Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний өмнө тулгарч буй эрхэм зорилт гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогод нэгдэж, цөмийн эрчим хүчийг “ногоон буюу тогтвортой, цэвэр”  эх үүсвэр хэмээн зарлаж байгаа юм.

Дэлхий нийтийн жишгээс үзэхэд цөмийн түлш ашиглан 1 кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрс ашиглахаас 68 дахин бага хэмжээгээр хүлэмжийн хий  ялгаруулдаг бөгөөд 1 кг цөмийн түлш нь 100,000 кг буюу 2 воган нүүрсний хэрэглээтэй тэнцдэг байна. Дэлхийн зах зээлд цөмийн түлш, ураны хэрэгцээ жил бүр тасралтгүй өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 32 улс 440 цөмийн реактор ашиглаж байгаа бол шинээр барьж буй 63, барихаар төлөвлөсөн 88, ирээдүйд төлөвлөж буй 344 реактор хэмээн төслийн танилцуулгад дурдав.

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA)-аас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргажээ.

Монгол Улс байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийг тэглэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор 1997 оны Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээр, 2021 оны Глазковын хэлэлцээрт тус тус нэгдэн орж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалтыг дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн болохыг Н.Учрал сайд хэллээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улс 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэсэн нь дэлхийн ураны нөөцийн 3 хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх зорилтыг тусгаж, улмаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг улсын хөгжлийн бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг болгон хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын эрэл, хайгуулыг эрчимжүүлж,  олборлолт, ашиглалтыг  олон улсын жишиг стандартад нийцүүлэн  хэрэгжүүлэх нь экспортын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон улсын хамтын ажиллагаа, түншлэлд чухал ач холбогдолтой юм байна.

Хүн төрөлхтөн өдгөө цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд дэвшилтэд технологи, өндөр түвшний стандартыг нэвтрүүлснээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, аюулгүй байдлын баталгааг хангах болсон гэв.

Манай улсын хувьд 1940-өөд оны сүүлээс цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны ажлыг эхлүүлж байсан бол сүүлийн жилүүдэд ашиглалтын аюлгүй байдлын чиглэлээр томоохон судалгааг хийж, холбогдох дүгнэлтийг гаргасан байдаг байна. Тухайлбал, уран олборлох, боловсруулах үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал эмнэлэг, цацраг, химийн чиглэлээр хийсэн судалгаанаас “ашиглалтын үйл ажиллагааг олон улсын сайн туршлага, стандартын дагуу хэрэгжүүлэх нь сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах” боломжтойг харж болно.

Гэвч цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой эрх зүйн зохицуулалт хангалтгүй, хийдэлтэй байгаагаас нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл хязгаарлагдаж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай бие даасан хуулийн баталж, мөрдөж эхлэснээс хойш даруй 15 жил өнгөрсөн хэдий ч тухайн төрлийн ашигт малтмалын үндсэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн туршлага байхгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Н.Учрал сайд тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “...Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсан.

Түүнчлэн,  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 1.1.1-д ”байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ энэхүү баялгийг төр өмчлөх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны үр өгөөжийн дийлэнх нь буюу тавиас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах” -аар заасан.

Энэхүү зорилтын хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр хуульчилсан юм.

Гэвч Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулан тооцохтой холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий зохицуулалт нь цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах харилцааны онцлогт нийцэхгүй, холбогдох харилцааг бүрэн зохицуулах боломжгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Цөмийн энергийн тухай хуульд эдгээр зохицуулалтыг орхигдуулснаас цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах эдийн засгийн үр ашигтай хувилбарын сонголтыг хязгаарлаж, үр өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй байх нөхцөл байдлыг үүссэн байна.

Түүнчлэн, Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаанд аюулгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежмент, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгах шаардлагатай гэв.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн, олон улсын сайн туршлагыг үндэслэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг Улсын Их Хуралд олгосон. Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор тусгасан байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн суурь, өсөн нэмэгдэх, тусгай гэсэн төрлүүдийг хуульчилж, суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын  зах зээлийн үнийн өсөлтөөс хамаар 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Улсын Их Хурал тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ.

Цөмийн энергийн салбарын гадаад хамтын ажиллагаа, экспорт өргөжиж байгаа нөхцөлийг харгалзан гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох, мөн цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспорлохгүй байх заалтыг мөн тусгажээ.

Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс сэргийлэх, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгааг бүрдүүлж, тайлагналтыг хэрэгжүүлэх журмыг төсөлд тусгасан байна.

Цөмийн энергийн  салбарт хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг тусгай зөвшөөрлийн хугацаатай ижил болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Тус хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин бүрдэж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн зарчим хэрэгжих нөхцөл хангагдах юм байна.

Мөн тухайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ төрлийн үйлдвэрийг хөгжүүлэх, төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж,  дэвшилтэт технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлж, мэргэшсэн боловсон хүчний нөөц бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг бий болгохоос гадна Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болох нөхцөл бүрдэнэ.

Төсөл санаачлагчийн илтгэлийн төгсгөлд цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд тавигдах шаардлагыг олон улсын түвшинд хүргэх болно хэмээн Н.Учрал сайд танилцуулсан юм.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 72.2 хувийн саналаар, мөн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан нам, эвслийн бүлгээс болон аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүнээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Б.Энхбаяр, Б.Жаргалан нарын гишүүд татварын хууль тогтоомж нь Монгол Улсын стратегийн орд газруудыг ашиглах хөрөнгө оруулалтын бусад давуу байдал болон шууд үйлчилдэг онцлогтойг хэлээд, төслийн хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь батлагдвал Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд хэрхэн нөлөөлөхийг тодруулж, хариулт авсан. 

Түүнчлэн “тогтворжуулах татварын орчин” гэсэн шинэ заалт нь Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний алдааг залруулахаар 2013 онд Татварын ерөнхий хуульд оруулсан “татварын орчныг тогтворжуулах” гэдэг заалтыг хөндөж байгааг тэмдэглээд холбогдох төсөлд татварын давуу нөхцөл олгох шийдвэр болно хэмээн хэлж байв. “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллаж байгааг Н.Учрал сайд хариултдаа дурдаад “тогтворжуулах татварын орчин” гэдгээ тодорхой томьёолсноор өмнөх алдаагаа давтахгүйгээс гадна дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэлийн хүрээнд үүсэх эрсдэлт үр дагавраас  сэргийлж байгаа гэдэг тайлбарыг өгөв. Б.Энхбаяр гишүүн, хамт өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд оруулж буй стратегийн орд газар дахь саналын эрхийн хувьцаанаасаа татгалзаж, давуу эрхийн хувьцаагаар солих өөрчлөлт нь бусад стратегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах эрсдэлийг тооцох талаар санууллаа.  

Засгийн газрын зүгээс стратегийн ордод хөрөнгө оруулах гэрээг төсөл бүр дээр өөр хэлбэрээр хийж болох эрх зүйн орчныг бүрдүүлж, Улсын Их Хурлаас эцэслэн шийдвэрлэдэг байх зохцуулалтыг бүрдүүлж буйгаа онцлон Н.Учрал сайд тайлбарлав. Үүний зэрэгцээ алдаанаасаа суралцан энэ төрлийн хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж хууль эрх зүйн орчныг өөрчилдөг байдлаас салж, эхлээд Цөмийн энергийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Улсын Их Хурлаас баталсан хуульдаа нийцүүлэн хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулдаг зөв жишгээр ажиллахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хэлэлцүүлгийг явцад гишүүд салбарын хүний нөөц, ураны ашиглалт, хайгуулын зөвшөөрлийн нөхцөл байдлын талаар, ураны олборлолтын явцад хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, мөн иргэдэд зөв мэдээллийг түгээж, оролцоотой байх боломж нөхцөлөөр хангах зэрэг асуудлыг хөндөж, тодруулга хийсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж, мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүд үг хэлэв. С.Ганбаатар гишүүн, төслийн танилцуулга дээр хямд, цэвэр, ногоон эрчим хүчний эх үүсвэр гэж байгаа хэрнээ төсөлд холбогдох зохицуулалт байхгүй байгааг хэлж эдийн засгийн үр ашгаас илүү стратегийн буюу эрчим хүчний салбарт үр өгөөжтэй байхад анхаарах талаар үг хэлсэн бол Б.Батбаатар гишүүн асуудалд олон нийтийн оролцоог хангаж, мэдээлэлжүүлэхийн зэрэгцээ байгаль орчны нөлөөллийг тооцох, түүнчлэн Монгол Улсын энх тайванч статуст нөлөөлөх эсэхийг тооцох шаардлагыг хэлж байв. Н.Номтойбаяр гишүүн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд үр ашигтай байлгах тал дээр бүх талаас анхаарч ажиллахыг хүсэж, дараа дараагийн хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг болох үр ашигтай хэлцэл хийхэд анхаарах саналыг хэлсэн. Ж.Чинбүрэн гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ураны олборлолтын аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээллийг өгч, улмаар нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болох анхны алхам хэмээн онцолсон. Уран гэдэг нь зөвхөн уул уурхайн салбар дахь аюултай түүхий эд гэж харж болохгүй, анагаах ухаан тэргүүтэй олон салбарт дэвшилтэт технологи болон нэвтэрч, өндөр үр ашигтайгаар ашиглаж байгаа гэдгийг хэллээ. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан дэмжиж буй эсэхээ илэрхийлэн үг хэлж дууссаны дараа үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хоёр хар мэнгэтэй шарагчин...
Сонгинохайрхан дүүргийн 20...

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Kuzmo 2024-11-01

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

5 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

5 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

5 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

5 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

12 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

12 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

13 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

13 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

13 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

13 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

13 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

13 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах