• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өмнөговь ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн атганд хэвээр үлдэнэ!

Б.Энхбаяр бол өмнөх УИХ-ын үед нүүрсний хулгай, Хөгжлийн банкны тонуулаар сонсгол зохион байгуулсан Түр хороог даргалсан гишүүн. Лав энэ хоёр хулгай, тонуулыг бол гадарлаж биш “доторлож” мэдэх цөөхөн улстөрчийн нэг. Тэр сонсголоор яригдсан “нүүрсчид” УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ. Энэ талаар тэрбээр өнгөрсөн баасан гарагт цахим хуудастаа бичжээ. “...Нүүрсчид нүүрсний сонсгол хийгдэж, илчлэгдсэндээ хорсож, илчлэгдсэн хулгайгаа дахиж хөндүүлэхгүй байж хэргээ замхруулах, цаашилбал эрх мэдлээсээ салж шоронд орохгүй байхын тулд шүүхээр дамжуулж нүүрсний сонсгол зохион байгуулсан УИХ-ын Түр хорооны даргаас “өшөө авч”, айлгаж амыг нь үдэх ажиллагаа хийсээр байгаа. Одоогоор гурван ч шүүхэд. Өнөөдөр нүүрсчид “ялж” байгаа. Тэд ард түмнийг мартамхай, нэхэл хатуу биш, нүглийн нүдийг гурилаар аргалчихна гэдэгтээ итгэж байгаа. Шүүхийн энэ асуудал нь хувь иргэн хоорондын асуудал биш Монгол Улсын Үндсэн хуульд заасан институт хоорондын, эрх мэдэл хуваарилах онол ба хэрэгжилтийн хувь заяатай холбогдох жишиг прецедент болох үр дагавартай гэж үзэж шүүхэд хандсан тайлбар, хүсэлтээ нээлттэй тавьж байна” гэжээ.

Б.Энхбаярыг нүүрсний сонсголыг зохион байгуулсан Түр хорооны даргынх нь хувьд гурван шүүхэд нэхэмжлэл очсон бололтой. Түүний тайлбараа дэлгэсэн нь “Эко глобал ложистик” ХХК юм байна.

Энэ компанийн талаар өнгөрсөн оны сүүлчээр болсон нүүрсний сонсголын үеэр нэлээд яригдсан. С зөвшөөрөлтэй холбогддог. Шинжээч “...Нүүрс ачих буулгах талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээвэр С зөвшөөрөл бүхий 487 аж ахуйн нэгжээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна” гэж танилцуулсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн нэг нь “Эко глобал ложистик” ХХК байв. Улмаар гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн асуудлаар гэрчүүдээс мэдүүлэг авахад ҮСХ-ны дарга Б.Батдаваа дуудагдсан. “…Түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх найман компаниар дамжуулан 1,0 сая гаруй тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил нэвтрүүлсэн” гэж шинжээч танилцуулсан хэрэг. Энэ талаар Б.Батдаваа “…Манай эхнэр “И коммодитс монголиа интеллижент ложистик” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан.  Тээврийн үйл ажиллагааг нь би мэдэхгүй. Учир нь би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Компаниас нь асуусан нь зөв байх. Батмөнхийн Сувддэлгэр гэдэг хүн миний төрсөн дүү мөн. “Цэций гуай” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, гүйцэтгэгч захирлаар 2023 онд буюу саяхан ажилд орсон. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би ойлгохгүй байна” гэсэн. Гэсэн ч түүний эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувдэлгэрийнх нь эрх бүхий этгээдээр бүртгэлтэй найман компанийн нэг нь дээрх “Эко глобал ложистик” ХХК болж таарсан. Тэд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ.

Ер нь бол 2022 онд ихээхэн дуулиан шуугиан дунд ил болж байсан нүүрсний хулгайн асуудал өнөөдөр их сонин дүгнэлт рүү хөтлөөд эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой”-гоос ордог мөнгө нэмэгдсэнээс харвал ийм хулгай байсан юм шиг, харин хууль шүүхийн байгууллагын шийдвэрүүдээс үзвэл нүүрсний хулгай ерөөсөө байгаагүй мэт болж байна.

2022 онд сүр дуулиантай баривчлаад хорьж хорьж ялласан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэрэгт нүүрсний хулгайтай холбоотой асуудал байгаагүй болж таарсан.Мөн л “…Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарлаад шалгаад байсан УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг шүүх саяхан цагаатгалаа.

Тэгсэн атал УЕПГ-аас мэдээлэл хийж “…Нүүрсний хэргээр 91 хүнийг шүүхэд шилжүүлж шийдүүлсэн” гэж мэдээлэв. Тиймээс олон нийт төөрөлдөх байдалтай болоод байгаа юм.

Хэзээ ч билээ, нүүрсний хулгай ид боссон үеэр байх, хууль хяналтын байгууллагын нэг том хүн “…Ерөөсөө бүх нам, бүх улстөрчөөс болоод улс орон хөгжихгүй, авлига хээл хахуульдаа идэгдчихээд бгаа юм биш шүү дээ. Тэр муу муухай бүгдийг хийж явдаг нам намын хаяа түшсэн хэдхэн л хүн байдаг юм” гэж билээ. Тэгээд хэдхэн нэр хэлсэн. Эхэнд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийг нэрлэсэн.

Ер нь тэр үед АТГ ч 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүнийг зарлахад мань эр байж л байсан. Улмаар 2023 оны гуравдугаар сарын 14-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “…Нүүрсний хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэхээр Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна. Иймд тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байна” хэмээн мэдээлсэн. 2023 оны гуравдугаар сарын 23-нд УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа “…АТГ-аас өчигдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Ерөнхий прокурор АТГ-аас ирүүлсэн саналтай танилцаж байна” гэж мэдэгдсэн. Ингээд маргааш нь Ерөнхий прокурорын санал УИХ-ын даргын гарт очсон.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Хуулийг байгууллага хэрэг асуудал үүсгээд прокурор нь хяналт тавиад Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирж байгаа бол түдгэлзүүлэх нь зүйтэй. Асуудлыг хаалттай ярилцана” гэж мэдэгдсэн. Ингээд УИХ-аас 2023 оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарынхыг үлдээх шийдвэрийг гаргасан. 

Энд нэг асуулт гарч ирнэ. Тухайн үед ч зарим улстөрч улс төрийн мэдэгдэл хийж байсан. “...Яагаад Өмнөговийн ганц гайгүй улстөрчийг намнаад байна вэ” гэдэг.

Зөрөөд нэг биш хоёр ч асуулт тавигддаг.

Нэгт, “...Яагаад орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” ХК-ийг тус компанийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговийн иргэд биш 49 хувьд оролцоотой “Ажнай” Д.Бат-Эрдэнэ мэддэг болчихсон бэ”

Хоёрт, “...Яагаад Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдож, Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж, УИХ хүртэл түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн бэ” гэдэг асуултууд гарч ирнэ.

Эхнийхийг Монгол даяараа мэднэ дээ. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн засаг захиргааныхан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хажуугаар өчүүхэн ч мэдэл гаргаж чаддаггүй гэдэг. Тавантолгой ХК-ийн 49 хувь эзэмшигчдийн маргаан одоо хүртэл үргэлжилдэг. Орос түншийнхээ хувьцааг хууль бусаар авчихлаа гэдэг гомдол одоо ч хууль хяналтын байгууллагаар явдаг.

Дараагийнх нь, манай УИХ ер нь гишүүдийнхээ бүрэн эрхийг чөлөөлөх дургүй. Монгол хүндээ байдаг уу, адилхан “зовлон”-той болоод тэр үү, бүү мэд. Ерөнхий прокурор ийм санал оруулахад авч үлдээд л байдаг юм. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийг бол чөлөөлсөн. Өөр арга байгаагүй гэж гишүүд сүүлд ярьж байгаа дуулдсан. Яагаад гэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийг давж хулгайгаар олборлолт явуулсан. Мөргөцөг олборлоод авчихсан гэдэг дээ.

Одоо УИХ-ын гишүүн болчихсон П.Сайнзориг 2022 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Тавантолгой” ХК-д БЭТ-өөр томилогдсон. Тэгж ирээд “…Миний бие 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд “Тавантолгой” ХК-д Засгийн онцгой БЭТ-өөр томилогдсон. 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцон буюу “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын лицензийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70,127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн байдаг.

Харин өнөөдөр /2022.12.28/ буцаан өгөх үлдэгдэл нүүрсний сааж нүүрснээс бусад нүүрсийг бэлэн мөнгөөр буюу13.9 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК руу шилжүүлж, сааж нүүрсийг биетээр өгч, тооцоо нийлэх акт үйлдэхээр хүлээгдэж байна.

Энэ нь Монголбанкны өнөөдрийн ханшаар 48 тэрбум төгрөгийг шилжүүлж хоёр компанийн хооронд үүсээд байсан нэг асуудал эцэслэгдэж байна” гэж байсан юм.

Мөргөцгийн хохирлыг ингэж “Тавантолгой” ХК төлсөн. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар эцэслэгдэж шийдэгдээгүй байна. 

Яривал “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нүүрстэй, Тавантолгойтой холбоотой мөн ч их зүйл бий дээ. Гэвч сүүлийн үед нүүрсчид хаа сайгүй ялалт байгуулж, нүүрсний хулгай улам бүдгэрсээр байна.

Тэгээд ч, одоо сонгууль болж байна. Тэгэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ч Өмнөговьт ялна. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийнхаа шим шүүсийг хүртсэн шиг байж байгаад, нүүрсний хэргээ шүүх хуулийн байгууллага дээр “барьсаар” байгаад цайруулах биз ээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ажлын хэсэг болон байнгын...
Т.Доржханд: Эрчим хүчний...

Өмнөговь ч “Ажнай” Д.Бат-Эрдэнийн атганд хэвээр үлдэнэ!

ДАМДИН-ОЧИР 2024-10-08

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах