• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав В.Путинд юу гэж хэлсэн бэ?

Оросын ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ. Бүтэн өдрийн айлчлал хийгээд буцлаа. Энэ үйл явдлыг дагаад гадаад дотоодгүй шуугиж бужигналаа. “...В.Путин Монголд айлчилсан нь зөв, буруу” гэсэн байр суурь дэлхийн улс орнууд болоод Монголын нийгмийн бүхий л хүрээнд өрнөлөө. Ялангуяа гадаад ертөнцөөс Монгол Улсыг буруутгах хандлага мэр сэр гарав. Үндсэндээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн 2022 оны намар Монголд ирээд хэлсэн “…Далайн давалгаа эргийн хаданд цохиход ус хад хоёр биш, тэнд хөвж явсан зүйлс сүйрдэг” гэж хэлсэн байдаг. Тиймэрхүү утгыг л нааш нь шидлээд байна.

Тэгвэл Оросын ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд айлчилсан. Айлчлал хэд хэдэн шалтгаантай. Энэ 2024 онд Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85 жилийн ой, Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. Айлчлалын зорилго эдгээрт шингэсэн. Дээрээс нь 100 жил болж байгаа дипломат харилцаа, сүүлд нэмсээр хүрсэн стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, аж ахуйн чиглэлийн яриа хэлэлцээ өрнөсөн.

Өөрөөр хэлбэл, Оросын ерөнхийлөгч В.Путин ийм зорилгоор айлчилж, бид ч энэ хүрээнд хүлээж авсан. Тэгэхээр тал талаас зөвтгөж буруутгаад байгаа В.Путины айлчлалын тайлбар нь энэ болж байгаа юм. Тэгээд ч Орос улс нь Монгол Улсын мөнхийн хөрш бөгөөд тал бүрийн хамтын ажиллагаатай гэдгийг тодотгох шаардлагатай.

Тэгээд бас айлчлалын үеэр В.Путин юу хэлсэн, манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцээний үеэр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар В.Путинд бараалхахдаа юу ярьсныг анзаарах хэрэгтэй юм.

Оросын ерөнхийлөгч В.Путины тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх үеэрээ “…Халх голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож байна. Ирэх 2025 онд эх орны дайнд ялалт байгуулсаны 80 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ. 2025 оны тавдугаар сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид Оросын цэргийн албан хаагчидттай Улаан талбайд болох баярын жагсаалд мөр зэрэгцэн оролцох асуудал ч яригдаад байгаа. Хүнд сорилтыг давсан он жилүүдэд бэхэжсэн байлдааны нөхөрлөл, сайн хөрш харилцан туслалцааны эртний уламжлал Орос-Монголын найрсаг харилцааны бат бөх түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар хотод яг таван жилийн өмнө байгуулсан стратегийн иж бүрэн түншлэл гэрээний зүйл заалтын дагуу хурдацтай хөгжиж бэхжиж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны олон асуудлыг хөндөж ярьсан. Мөн олон улсын, бүс нутгийн нэн тулгамдаад байгаа асуудлаар санал солилцлоо. Харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийх харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулав. Орос улс Монгол улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь "Улаанбаатар төмөр зам" ХНН мөн. Тус төмөр зам Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулсаар 75 жил боллоо.

Манай орон Монгол улсын эдийн засагт нэн хэрэгцээтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Түлш, шатах тослох материалын хэрэгцээг хангахад дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийн хүсэлтийг бид үргэлж ханган ажиллана. Байгалийн хийн салбарт хамтран ажиллахыг ирээдүйтэй гэж үзэж байна. Орос-Монгол-Хятадыг холбох 1000 орчим км урт “Союз-Восток” байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгана. Одоо тус төслийн хяналтын дунд шинжилгээ хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байгаа. Энд Оросын хийг Монгол улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх, Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломжтой. Энэ талаар ярьсан. “Газпром” компани Монгол Улсыг байгалийн хийгээр хангахтай холбоотой практикийн асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Оросын “Трева” компани танай “ДЦС-3” цахилгаан станцыг шинэчлэхб ажилд оролцоно. Шинэ тоног төхөөрөмж суурилуулж, станцын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр Монгол улсын нийслэл хотын оршин суугчдыг цахилгаан, дулааны эрчим хүчний улам найдвартай эх үүсвэртэй болгоно. Мөн цөмийн эрчим хүчийг энхтайвны зорилгоор ашиглах хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: ОХУ нь даян дэлхийн энх тайвны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Бид Халх голын байлдааны энэхүү түүхэн ялалтын баярыг манай хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тулалдсан цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг. Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “...Таныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтой” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байна. Иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө байна. Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байна. Хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахын төлөө байна. Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Евразийн эдийн засгийн холбоо, тэр дундаа ОХУ-ын Сибирийн бүс нутгийн зах зээл рүү манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ. Таны энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь чухал ач холбогдолтой.  Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд, тухайлбал, төв тэнхлэгийн төмөр замыг хөгжүүлэх, төмөр замын зүүн коридор, олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тал дээр Оросын тал анхаарна гэдэгт найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7416)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
ЭХЭМҮТ-ийн хойд авто замыг хааж,...
25000 гаруй тээврийн хэрэгсэлд...

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав В.Путинд юу гэж хэлсэн бэ?

ДАМДИН-ОЧИР 2024-09-05

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Чуулган   #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах