• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрх баригч ба сөрөг хүчин байх уу, эсвэл хамтрах уу?

Монголчууд гурав хоногийн өмнө, 2024 оны зургаадугаар сарын 28-нд саналаа өгч, 126 гишүүнтэй УИХ-аа сонголоо. Ер нь бол энэ жилийн сонгууль өмнөхүүдээс огт өөр болов. Сонгуулийн шинэ тогтолцоо хэрэглэсэн нь, бас гишүүдийн тоо нэмэгдсэн нь улс төрийн намууд, улстөрчдийн идэвхийг сэргээчихсэн үү, лав сүүлийн долоо, найман сонгуульд ийм олуулаа өрсөлдөж байсангүй. Дээрээс нь сонгогчид санал хураалтад ирц сайтай оролцлоо. 

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх уур амьсгал, дүр зургаас улс төрийн намуудын нэр хүнд сайнгүй байгаа нь тов тодорхой анзаарагдаж байв. Учир нь МАН тасралтгүй найман жил засаглачихсан. Сөрөг хүчин АН нь тарж бутраад нийлэхээ больчихсон. Жижиг намууд нь үзэл баримтлалын гэхээсээ эрх ашгийн нэгдэл дээр салж нийлээд, эсвэл эвсэж хамтардаг. Үүнийгээ олон нийтээс нуудаггүй. Ийм байдалтай сонгуульд орсон. “...Жаран чавганц уралдахад” гэдэгчлэн ямар ч байсан сонгуулийн дүн гарлаа. Харин саналын хулгай, луйврын талаар санаснаас чимээ имээ багатай өнгөрч байх шиг байна.

Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуулийн онцлог, сонгуулийн сурталчилгааны оноо алдаа, үр дүн сургамж юу байсан, цаашид анхаарах зүйл юу байсныг  “Зууны мэдээ” сонины улс төрийн тойм онцлон тоймлон уншигчдадаа хүргэж байна.

МАН ялсан уу, ялагдсан уу

Эрх баригч МАН энэ сонгуулиар 126 суудлын 68-ыг нь авлаа. Ингэж бусад нам, эвслээс олон санал авсан ч илт давуу илүүрхэж, санал авч чадсангүй. Гэхдээ энэ нь эрх баригч нам гэдэг статусыг алдагдуулахгүй тоо гэдгийг тэмдэглэх ёстой.

Юуны өмнө  МАН яагаад үүнээс илүү суудал авсангүй вэ гэдэгт хариулах ёстой. Энэ шалтгааныг нэгдүгээрт, найман жил тасралтгүй засаг барьсан учраас сонгогчид тэднээс шинэ зүйл хүлээхгүй, залхалтын байдалд орсонтой холбоотой. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны тактик талаасаа сонгуулийн уриа, зорилго нь явцын дунд өөрчлөгдсөн. МАН-ын сонгуулийн уриа “...Ард түмний ялалт” гэж эхэлсэн бол сонгуулийн сурталчилгааны дунд үеэс хойш “...Ард түмний сонголт” гэсээр дууссан. “...Сурталчилгааны богинохон хугацаанд сонгуулийн уриагаа сольж өөрчлөх нь сонгогчдыг төөрөгдүүлсэн алдаа болсон” гэж нэр бүхий судлаачид үзэж байна.

Түүнээс гадна МАН жагсаалтаа шинэ залуу судлаачид гадаадад голдуу сургууль төгссөн хүмүүсээр бүрдүүлсэн. Жагсаалтад орсон хүмүүсийн СV-нээс харахад гадаадад сургууль төгссөн судлаач, багш голдуу хүмүүс байв. Жагсаалтын эхэнд бичигдсэн эдгээр судлаач багш нар голдуу хүмүүс МАН руу санал татаж чадсан уу. Үгүй л болов уу. Тун эргэлзээтэй болж өнгөрөв. Өөрөөр хэлбэл, гадаадад сургууль төгссөн, гадаадад ажилладаг хүмүүсийг олноор оруулж ирсэн жагсаалтаараа сонгогчдыг тэр дундаа залуу сонгогчдыг татаж чадсангүй. Хэрвээ чадсан бол МАН-ын рейтинг сонгуулийн өмнөхөөсөө өсөх ёстой. Гэтэл өссөнгүй, уруудаж гарсан. Жагсаалтад улс төрийн туршлагатай нас насны хүмүүсийн төлөөллийг оруулж ирээгүй. Эрдэмтэн судлаачийнхаа хувьд, багшийн  хувьд шилдэг хүмүүс нь улстөрч гэж харагдаж нөлөөлж энэ удаа лав чадсангүй. Магадгүй ирэх дөрвөн жилд жагсаалтаар орж ирсэн хүмүүсээс улстөрчид тодорч гарч ирэх биз ээ. Ямартай ч залуучуудыг татах нүүр царай болж гарч ирж чадсангүй.

Харин МАН-ын даргын нэр хүндэд тулгуурласан PR сурталчилгааны ажил явагдсан. Намдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер улс орны хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд хугацаа хэрэгтэй байгааг харуулсан.

Мөн мэтгэлцээн МАН-д муугаар нөлөөлсөн. Эрх баригчид бол төр, төр бол тушаадаг захирдаг гэсэн ойлголттой МАН-ын нэр дэвшигчид мэтгэлцээнд илт тааруу байсан. Авлига гэх мэт луйвар булхайтай тэмцэж байгаа ч үр дүнд хүрээгүй, тэмцэж байгаа гэдгийг олон нийтэд хүргэж чадаагүй. Насаар хөгшин ба залуу гэж,  бас гадаадад сургууль төгссөн нь сайн бусад нь муу гэж, хотын  хөдөөгийнхөн гэх  мэтээр нэг л тийм ялгаварлан гадуурхаж харьцаж байгаа мэт хандлага сонгогчдод анзаарагдаад дургүйцлийг нь хүргээд байсныг олон сонгогч тэр дундаа дунд насныхан хэлж байсан.

Бас МАН-ын сурталчилгаа ХҮН намд хэрэг болов. Яаж гэхээр “...Гадаадад төгссөн боловсролтой нь илүү” гэдэг нь МАН-д биш ХҮН намын сурталчилгаа болсон. Явж явж “...МАН ялсан уу, ялагдсан уу” гэдэг асуулт ч тавигдаж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана

Ер нь бол улс төрийн нам бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн албан ёсны нэгдэл юм. Улс төрийн нам нь тухайн улсын сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх ажлыг зохицуулдаг байгууллага юм.

Тэр утгаараа эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд дээрх үндсэн шугамнаасаа гажиж тоглосон. Үнэндээ сонгуулийн сурталчилгааны дундуур уриагаа өөрчилнө гэдэг ялах итгэлгүй, хүсэлгүй байгаагийн том нотолгоо ч гэж хэлж болмоор. Нөгөөтэйгүүр, анх энэ сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар жил хагасын өмнө Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ихээхэн сонин зүйлийг МҮОНТВ-ээр ярьсан байдаг. Тэрээр “...“Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэхэд нэг хэсэг нь “...Огт өөрчлөөд хэрэггүй. Үүнийг Үндсэн хууль биш салбарын хуулиар зохицуулах ёстой” гэдэг байр суурьтай байдаг. Би Ерөнхий сайдын хувьд аль нэг талд нь орсон юм байхгүй. Аль аль тал нь өөрийн итгэл үнэмшилтэй байгаа учраас би эрх баригч намын даргын хувьд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь зүйтэй гэдэг байр сууринаас хандаж байгаа юм.  Бас эрх барьж байгаа намын даргын хувьд хэлэхэд “...Та нар л ялаад байдаг” гээд байдаг гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм. Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. “...Шинэчилсэн найруулга хийж болно. Гэхдээ нэг нам давамгайлсан байж болохгүй” гэдэг. Ингээд байгаад байдаг, тэгээд тэгдэг гээд хоорондоо бас байр сууриараа нэгдэж өгдөггүй, дотроо их мэтгэлцээн өрнөөд байдаг. Ер нь бол бид салаа замын уулзвар дээр байна. Шинэчилсэн найруулга эсвэл нэмэлт өөрчлөлт хийх, бүр огт өөрчлөхгүй байх боломжтой. Аль ч тохиолдолд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. “...Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний байр суурь юу байна вэ” гэж тодруулбал би “...Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ. Холимог гэдэг маань эхнийх нь тойргоос парламентын гишүүдийг сонгоно. Энэ бол тойргоо төлөөлнө. Үндэсний хэмжээнд парламентын гишүүд сонгогдоно. Тэр нь үндэсний хэмжээний бодлогоо тодорхойлно. Маш энгийнээр бол ийм. Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогжих үзэгдэл, 50 хувь нь тэр үзэгдлийг эсэргүүцэж байгаа үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “...Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахин хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг. Гэхдээ энэ нь нийгэмд зөв бол, хэт мөнгөний сонгууль багасаад улс төрийн намууд төлөвших бол, Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод бусад улс төрийн нам дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Өөрчлөхгүй явбал бас бэлэн байна.  Саяын Зөвлөлдөх санал асуулга бол томсгосон фокус группийн хэлэлцүүлэг л гэсэн үг. Тэндээс саяын гурван зүйлийг л асууж байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга байж болох уу, үгүй юу. Хоёрдугаарт, нэмэлт өөрчлөлт байж болох уу, үгүй юу. Гуравдугаарт, огт хөндөхгүйгээр салбарын хуулиудаараа зохицуулаад явж болох уу, үгүй юу гэдэг ийм гурван зүйлийн юмыг асууна. Дахиад хэлэхэд улс төрийн намууд одоо өөрсдөө шийдэх гэж байгаа юм. Би бол “...Сонгууль дөхөж байна. Хүсэж байгаа тоглоомын дүрмээр нь өрсөлдье” гэж байгаа юм. Дараа нь гомдолгүй. “...Харин та хэд маань эвлэж нэгдээд, хоорондоо бага маргалдаад байр сууриа илэрхийлээч ээ. Хоорондоо илэрхийлэхээс илүүтэйгээр олон нийтэд тогтолцоо энэ бүх зүйлээ тайлбарлаач ээ” гэж байгаа юм” гэж байсан. Эндээс бүх зүйл тодорхой харагдана.

АН бол “мөрөөдлийн сөрөг хүчин”

Уг нь энэ удаагийн сонгуулийн өмнөх нийгмийн уур амьсгал, сонгогчдын сэтгэл зүйгээр бол АН анх удаа том ялалт авч болох боломж бүрдээд байв. Гэвч тэд өнгөрсөн дөрвөн жилд дотооддоо учраа олж чадалгүй сонгуульдаа оров. Харин ч байж байгаагаас нь илүү олон саналыг сонгогчид тэдэнд өгчих шиг боллоо. Улс орнуудын эрх баригчдын хувьд нам дотроо учраа олж чаддаггүй. Дарга нь намдаа хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй ийм сөрөг хүчинтэй байна гэдэг ёстой жинхэнээсээ “мөрөөдлийн сөрөг хүчин” юм. Тэгэхээр нөгөө талаас, ийм сөрөг хүчинтэй байж сонгуульд оролцоод ийм дүн үзүүлнэ гэдэг эрх баригчдын хувьд өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой гэдгийг бас хэлэх хэрэгтэй.

АН-ын дотоод зовлон дуусах болоогүй. Сонгуульд ялалт байгуулаагүй намын даргатайгаа хэрхэн хариуцлага тооцох шалтгаанаар намын даргын суудлын төлөөх тэмцэл нь дахин үргэлжилнэ. 

ИЗНН яагаад орж ирэв?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хэдэн сарын турш С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай ярьсан. Энэ нь ИЗНН-ыг дөрвөн хувийн босго давж гарч ирэхэд үнэгүй сурталчилгаа болов. С.Зориг агсны дүү С.Оюун гарч ирж ярьсан. “...ИЗНН бол С.Оюун, С.Оюун бол ИЗНН” гэдэг ойлголт С.Зориг амь насаа алдаж түүний нэртэй нам байгуулагдсанаас хойшх өнгөрсөн хугацааны турш бүрэлдэж бий болсон. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн хэрэг, түүнтэй холбоотой олон асуудлыг сөхөж ярих тусам энэ нь ИЗЗН-ын хувьд улс төрийн тавцанд эргэж гарч ирж, “амьдрах” суурь болж өгөв. ИЗНН-ын дарга Б.Батбаатар ч үүнийг овжин мэдэрсэн. Тэрээр фэйсбүүкт идэвхтэй М.Нарантуяаг оруулж ирэх зэргээр маш сайн ашиглаж чадав.

Цагдаагийн ажлыг "сурталчилгаа" болгосон Үндэсний эвслийнхэн

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр болон зарим нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой асуудал болон тус эвслийн байрыг цагдаа нэгжсэн гэх мэт нь эргээд уг эвслийн үнэгүй сурталчилгаа болж өгөв. Энэ эвсэлд АН-аас гараад МЛАН-ыг авч очсон Д.Пүрэвдаваа ч цагдаа нарын үйлдлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхэд голлож ажиллана лээ. Тэр угаасаа ийм зүйлд гаргууд нэгэн. Үндэсний эвслийнхэн ийн ажилласны дүнд монголчууд дээрэлхүүлж байгаа талыг өмөөрөх сэтгэлгээтэй дээр нь тоглож үүнийг эвсэл сурталчилгааны гол пойнт болгож ашиглав. Үр дүнгээ ч өгөв.

МАН дангаараа юу, хамтрах уу?

“МАН нэгэнт парламентын суудлын яг тэн хагасыг авсан учраас хамтарсан засаг байгуулагдах нь. Харин хэдэн намтай яаж байгуулагдах вэ. Хамгийн эхнийх нь АН-тай хамтрах хувилбар. Сонгууль болохоос ч өмнө бараг засагт ороод авах албан тушаалуудаа жагсааж байсан гэх” мэдээлэл сонгуулийн дүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд сэвэгдсэн. ХҮН намынхан авах албан тушаалаа жагсаагаад гаргасан гэдэг мэдээлэл аль хэдийнэ түгээд байна.

Гэхдээ МАН олонх суудал авсан. Ардчилал нь эрх баригч ба сөрөг хүчин гэж байж ард түмэн төрийг хянах боломж бүрддэг.  Тиймээс МАН Засгийн  газраа байгуулаад АН гэдэг хүчтэй сөрөг хүчний хяналт дор явах нь жинхэнэ ардчилсан зарчим.

Гэтэл 2008 онд үнэмлэхүй ялалт байгуулчихаад сөрөг хүчинтэйгээ хамтарч стандарт бус засаг байгуулж байсан улстөрчид өнөөдөр нийгмийн сүлжээнд хамтрахын давуу тал, гайхамшгийг сурталчилж байна.      

Бас өнгөрсөн найман жилийг “алдсан” АН-ын удирдлагууд засагт хамтрахын төлөө бүхнийг хийх нь тодорхой болоод байх шиг байна. 

АН ирэх сонгуулийн ялалтаа бодвол өнөөдөр засагт орох гэж зүтгэх хэрэггүй гэж улс төр судлаачид хэлж байна. Бас Монголын улс төрд хүчтэй сөрөг хүчин байвал төрийг хянах, шударга ёсыг тогтооход үлэмж хувь нэмрээ оруулна.

Парламентад хамгийн олон суудалтай МАН-аас урилга хүлээхгүй байгаа хүн бол Үндэсний эвсэл. Харин ИЗЗН-ыг урих уу, үгүй юу гэдэг тэртээ тэргүй хэдхэн хоногийн дараа тодорхой болно.

Сөрөг хүчний намуудтайгаа эвсээд Засгийн газраа байгуулаад явах нь олон суудал авсан намын тухайд амархан гарц гаргалгаа. Шүүмжлэх, сөрөх зүйл байхгүй, хамтраад учраа олоод явах нь эрх барьж буй намын хувьд амар. Гэхдээ 2008 онд стандарт бус засгийн газар байгуулагдсанаар улс төрийн МАНАН бүрдэж, баялгийн тэгш бус хуваарилалт, цадигаа алдсан гэдгийг мартаж болохгүй. 

Төр хяналттай байж, авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтооно. Ингэж байж өнгөрсөн 30 жилийн алдааг засна гэдгийг мартаж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 128 (7372)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
126 нэр дэвшигчийг УИХ-ын...
Евро-2024: Шүүгчийн мэдлийн цагт...

Эрх баригч ба сөрөг хүчин байх уу, эсвэл хамтрах уу?

БАТСАЙХАН 2024-07-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах