Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс голуудын усны түвшинг хоногт хоёр удаа хэмждэг бол цаг үеийн нөхцөл байдлын улмаас хоногт 6 удаа буюу 4 цагийн давтамжтайгаар хэмжилт хийж байна.
Зургаадугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өглөөний 08 цагаас хойш 103 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см, Туул голын эх буюу Босгийн гүүр орчимд 76 см нэмэгдэж, үерийн түвшинг 65 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 47 см нэмэгдэж, үерийн түвшинг 22 см давсан буюу 224 см тус тус хүчтэй үерлэж байна. Харин Сэлбэ гол Дамбадаржаа орчимд усны түвшин 17 см нэмэгдэж үерийн түвшинд хүрсэн хэвээр байна. Туул голын үерийн аюултай түвшин Улаанбаатар хот орчимд 260см байдаг бөгөөд маргааш буюу 22-ны өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 30-40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрч үерлэх нөхцөл бүрдэж байна.
Иймд Туул голын сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аж ахуйн нэгж байгууллага, амарч аялаж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.