• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Мөнхнасан: Бид үндэсний компаниа хамгаалж, дотоодын зах зээлээ хөгжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасантай ярилцлаа.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг хүн бүр сонирхож, ашилалтад орохыг нь хүлээж байна. Барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал нь манай улсын хэмжээнд хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг. Монгол Улс  Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн “Буянт-Ухаа” нисэх буудлыг сайжруулах төслийн дараа шинэ олон улсын нисэх онгоцны буудалтай болох бодлого барьж ажилласан. Энэхүү бодлогын хүрээнд анх 2006 оны гуравдугаар сард Япон улсын Засгийн газарт Улаанбаатар хотын ойролцоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд Олон Улсын шинэ нисэх онгоцны буудал барих тухай төслийг санал болгосон.

Харин Монгол Улсын Засгийн газар уг төслийг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх талаарх албан ёсны хүсэлтийг 2006 оны зургадугаар сарын 28-нд Япон улсын Засгийн газарт тавьсан юм. Энэ мэтчилэн олон удаагийн санал хүсэлт тавьсны үр дүнд “Улаанбаатар хотын Kлон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох  “MON-P8” хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-нд байгуулан УИХ-аар соёрхон баталсан түүхтэй.

Хэлэлцээрийн дагуу Япон Улсын Засгийн газраас 540 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Уг төсөл 2008 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын нэрийн дор амжилттай хэрэгжиж байна.

Одоогоос гурван жилийн өмнө нэг ч шонгүй зэлүүд тал газарт шинэ олон улсын нисэх онгоцны буудлын ажлаа эхлүүлж байсан бол одоо төсөл дуусахад 90 гаруй хоног үлджээ. Нийт 825 автомашины зогсоол, 3600 метр зурвас, 37 мянган мкв терминалын талбай, 41 метр өндөр цамхагтай, жилд гурван сая хүн хүлээн авах хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн нисэх онгоцны буудлыг хүлээлгэн өгөх хугацаа ойртсон учраас барилгын ажил бараг дуусах дөхсөн гэж ойлгож болно.Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэл 96 хувьтай явагдаж байна.

Энэхүү төсөл Японы хөнгөлөлттэй зээл болон Монгол Улсын Засгийн газраас санхүүждэг. Тиймээс төслийн хүрээнд хийгдэж буй ажлын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Тухайлбал, төслийн үндсэн санхүүжилт болон зээлийн хөрөнгөөр санхүүжсэн ажлууд 97 хувьтай, Монголын талын хариуцсан зарим ажил дууссан. 30-40 хувийн гүйцэтгэлтэй ажлууд бий. Японы талаас Монгол Улсын Засгийн газарт 2017 оны нэгдүгээр сарын 7-нд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг хүлээлгэн өгөх гэрээтэй. Барилгын ажил дуусмагц нисэх онгоцны буудлыг шууд ашиглалтад оруулахгүй л дээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Монгол Улсын дотоодын иргэний нисэхийн байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, аюулгүйн гэрчилгээ, сертификат авах ёстой. Бүх үйл ажиллагааны тест, шалгалт хийж, нисэх буудлын төдийгүй агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг ч хянана.Мөн туршилтын нислэг үйлдэнэ. Энэ мэтчилэн хяналт, шалгалтын ажлыг хийж, аюулгүй байдлыг тодорхойлсны дараа 2017 оны зун ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Агаарын тээврийн салбар дахь бүтээн байгуулалтаас гадна ямар онцгой ажил хийгдэж байна вэ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас гадна хэрэгжүүлж байгаа ажлаа сонирхуулбал?

-Сүүлийн жилүүдэд манай иргэний болон агаарын нисэхийн салбарт олон улсын нисэх онгоцны буудлаас гадна томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрүүд нэлээдгүй хэрэгжлээ. Бид үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт,  хууль эрх зүйн чиглэлд хийсэн ажил гэвэл Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлууллаа.

Энэхүү бодлогын бичиг баримтын хэрэгжсэнээр манай улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа, томоохон хот суурин газруудыг олон улстай холбосон үндэсний агаарын тээврийн нэгдсэн сүлжээ бий болох, агаарын тээвэрлэгч компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болж, Монгол Улсын агаарын тээврийн нэр хүнд өсч, агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хүрнэ. Мөн гуравдагч ертөнцтэй шууд холбогдон Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа өргөжих, иргэний нисэхийн салбарын хөгжилтэй уялдан олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэх юм.

Ингэснээр тээврийн тариф буурах, агаарын тээврийн ложистик бүрэн хэмжээгээр хэрэгжих боломж бүрдэхээс гадна аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг олон давуу талууд бий болох юм. Уг бодлогын бичиг баримт 2016, 2020 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ. Бид өнгөрсөн хугацаанд Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн батлах, Иргэний нисэхийн дүрмийг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

Хоёрдугаарт, 2011 онд агаарын навигацийн чиглэлээр Монгол Улсын агаарын зайд бодит ажиглалтын удирдлагыг нэвтрүүлж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг олон улсын жишигт дүйцэхүйц өндөр төвшинд хүргэсэн. Манай улс дээгүүр нисэн өнгөрөх олон улсын нислэгийн тоо жилд 5-10 хувь нэмэгдэж чадсан. Статистик судалгааны дүнг үзэхэд энэ жилийн нислэгийн тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад, найман хувиар өссөн ажлын үр дүн гарлаа. Гуравдугаарт, Бид сүүлийн хоёр жил PBN концевцийг Монгол Улсын агаарын зайд нэвтрүүлэх ажлыг хийж байна.

Тус концевцийг нэвтрүүлснээр агаарын тээврийн компаниуд шулуун нислэг үйлдэх боломжтой болсон. Шулуун нислэг нь эдийн засаг болон байгаль экологийн талаас маш их ашиг тустай. Тухайлбал, компаниуд шатахуун хэмнэнэ. Шатахуун хэмнэвэл хүлэмжийн хий багасах юм. Энэ мэтчилэн чухал ач холбогдолтой. Агаарын тээврийн салбарт олон ажил хийгдэж байгаа. Ази Европын дээд түвшний уулзалтын үеэр ч бид маш өндөр үүрэг гүйцэтгэж оролцлоо шүү дээ.

-Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр хэр анхаарч байна вэ. Шинэ нисэх онгоцны буудалд ямар хүмүүс ажиллах вэ?

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нийт 900 орчим хүнийг ажлын байраар хангана гэсэн тооцоо бий. Ер нь шинэ нисэх онгоцны буудалд ажиллах боловсон хүчний 80 хувь нь бэлэн гэж ойлгож болно. Учир нь Чингис хаан нисэх онгоцны буудлын ажилчид шинэ нисэх буудал руу шилжиж ажиллана. Тус компани нийт 700 ажилтантай.

Тэгэхээр 80 хувь нь бэлэн байна гэж ойлгох хэрэгтэй. Харин 200 орчим ажлын байр шинээр бий болох юм. Эдгээр шинэ ажилчдыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Японы хамтын ажиллагааны JICA Олон улсын байгууллагатай хамтран техникийн чиглэлээр олон боловсон хүчинг сургалтад хамруулсан. Мөн одоо ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Зам, тээврийн салбарт дам­жин өнгөрөх тээврийг хөг­жүүлэх талаар олон ажил хий­лээ. Чингис хаан нисэх он­гоц­ны буудал транзит тээв­рийн заалтай шүү дээ. Энэ заал үр өгөөжөө өгч эхэлсэн үү?

-Тийм. Транзит тээвэр нь улс орны эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Чингис хаан нисэх онгоцны буудлын транзит заал ч мөн ялгаагүй. Транзит заалтай болсноор ОХУ-ын Сибирийн ройаны зорчигчдийг Монголоор дамжуулан Зүүн Өмнөд Ази руу тээвэрлэх боломж нээгдсэн.

Гэхдээ транзит заал маань цаг үеийн нөхцөл байдлаас болж бидний төсөөлснөөр хараахан ажиллаагүй байна.Сүүлийн хоёр жил дэлхийн эдийн засаг тэр дундаа ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой бус байлаа. Манай улс ОХУ хооронд визгүй болсны ашиг гарсангүй. Учир нь эдийн засгийн уналт жуулчдад нөлөөлж, аялагчдын тоо цөөрсөн. Бид цаашид энэ чиглэлд тууштай ажиллана. Транзит тээвэр эдийн засагт өндөр үр нөлөөтэй учраас энэхүү тээврийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна.

-Манай улсад агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хэдхэн компани байдаг. Өрсөлдөөн байвал тухайн салбар хөгжих нь бий. Ер нь манай улсын агаарын тээврийн зах зээлд өөр компани байгуулах орон зай хэр байна вэ?

-Монгол Улсын агаарын тээвэр маш жижигхэн зах зээлтэй. Манай улсад дотоодын болон гадаадын нийт 7-8 компани нислэг үйлддэг. Тодруулбал, “МИАТ”, “Аэро Монголиа”, “Хүннү Эйр”, “Кориан Эйрлайнс”, Аэрофлот”, “Эйр Чайна”, “Туркиш Эйрлайнс” зэрэг компани бий. Эдгээр компани нийлээд 2012 онд анх удаа нэг сая зорчигч тээвэрлэлээ.Үүнээс орон нутгийн нислэг маш цөөхөн буюу 4000 орчим зорчигч тээвэрлэсэн.

“Оюу толгой” компанийн ажилчдыг оруулаад орон нутгийн нислэгтээ дөнгөж 4000 хүрэхгүй зорчигч тээвэрлэж байна л даа. Тиймээс бид агаарын тээврийн салбараа зөв бодлогын хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь жижиг зах зээл хэлбэлзэхдээ маш амархан байдаг. Мөн манай улсын дотоодын компаниудын хүчин чадал хангалттай бус.“МИАТ” компани гэхэд л өөрийн нэг, түрээсийн дөрвөн онгоцтой. “Аэро Монголиа”  хоёр ширхэг Покер-50 онгоцтой,  “Хүннү Эйр” бас хоёр Покер-50 болон АТR-72 онгоцтой. Эндээс харахад дотоодын нислэгийн компаниуд маань парк, хүчин чадлын хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжгүй.

Тиймээс энэ тал дээр зөв бодлого баримтлах ёстой. Бидэнтэй өрсөлдөж байгаа авиа компаниуд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. “Кориан Эйрлайнс”, “Аэрофлот”, “Эйр Чайна”, “Туркиш Эйрлайнс” бүгд дэлхийд эхний 10 дугаарт ордог авиа компани. Манай улсын хувьд агаарын тээврийн салбараа маш бодлоготойгоор хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан.

-Салбар яамнаас агаарын тээврийг хөгжүүлэх тал дээр баримталж буй бод­лого сонирхол татаж байна. Ялангуяа үндэсний ком­паниа дэлхийн хэмжээнд өрсөл­дөхүйц болгоход ямар бодлого баримтлах вэ?

-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт “Монгол Улс нь үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна” гэж заасан. Энэ дагуу бид 2014 онд  “МИАТ” ТӨХК-д үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн статус олгосон. Агаарын тээвэр өндөр хөгжсөн улс орнууд өөрсдийн үндэсний агаарын тээвэрлэгчийг төрөөсөө дэмжин бойжуулж дэлхийд гаргаж ирснээр агаарын тээврийн хөгжил нь эрчимжсэн тохиолдол олон бий. Сингапур улсын “Сингапур эйрлайнз” авиа компани гэхэд бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч компани болон хөгжсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “МИАТ” компанийг үндэсний агаарын тээвэрлэгч гэсэн  статус болгож, төрийн бодлогоор дэмжихээр шийдвэрлэсэн юм.

Бид үндэсний компанийг хөгжүүлэх ажлын хүрээнд “МИАТ” компанийн парк шинэчлэлд анхаарал хандуулж, шийдвэрлэгдэж чадалгүй хүлээг­дэж байсан шинэ онгоц авах хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж чадсанаар манай улс өөрийн хөрөнгөөр худалдан авч буй том оврын эхний онгоцоо 2013 оны тавдугаар сард хүлээн авсан юм. Мөн МИАТ компани өмнө нь агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн  ОХУ-аас импортоор авдаг байсан.  Салбар яамнаас онгоцны шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэж, шатахууны хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээ авсан.

Түүнчлэн 2013 оноос эхлэн үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, Засгийн газар, яам, агентлаг, төрийн өмчийн үйлдвэрийн газар гэх мэт төрийн бүх шатны байгууллагын ажилтнууд төсвийн болон байгууллагынхаа зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зорчих тохиолдолд “МИАТ” ТӨХК-ийн нислэгээр зорчиж байх үүрэг өгсөн. Салбар яамнаас үндэсний нислэгийн компаниа бодлоготойгоор дэмжиж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц үндэсний компани болгохын төлөө ажиллаж байна.

-Орон нутгийн нислэгийн зорчигч бага гэлээ. Энэ нь нийслэл дэх хүн амын нягтаршил, нислэгийн үнэтэй холбоотой байх?

-“Аэро Монголиа”, “Хүннү Эйр” компани ээжлэн орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байна. Манай улсад сүүлийн дөрвөн жилд авто замын салбар эрчимтэй хөгжлөө. Баруун таван аймаг, зүүн аймгууд руу гурав, дөрөв хоног явж хүрдэг цаг ард үлдсэн. Одоо машинаар 6-7 цаг яваад хүрч байна. Энэ нь нэг талаараа агаарын тээврийн зорчигчид авто тээврийн хэрэгслийг сонгох нэг шалтгаан болсон. Үүнээс болж нислэгтэй зарим аймгууд нислэгээ зогсооход хүргэсэн.

Мөн агаарын тээвэр болон авто тээврийн салбарын үнэ харилцан адилгүй байдаг. Улаанбаатараас Өмнөговийн чиглэлд авто тээвэр 30 мянган төгрөг байхад агаарын тээвэр 120 мянган төгрөгийн өртөгтэй. Гэхдээ агаарын тээвэр илүү бага цаг зарцуулна л даа. Ойролцоогоор дөрвөн цаг ниснэ. Хугацааны хувьд хоёр дахин бага цаг зарцуулж байгаа ч үнийн хувьд 2-4 дахин илүү өртөгтэй.

Тиймээс бид агаарын тээврийн дотоодын нислэгийн тэнцвэртэй байдлыг хангах, орон нутгийн зочигчдыг нэмэгдүүлэхийн тулд зарим аймгийн чиглэлд төрөөс татаас олгох зарчмаар нислэг үйлдүүлж байна. Мөн хоёр аймгийн дунд нислэг үйлдэх, зарим нислэгт  авиа компаниуд тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт зорчигдод үзүүлэх зэрэг ажлыг зохион байгууллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Занданшатар: "Оюутолгой" ХХК-ийн авлигатай холбоотой 10 тэрбум төгрөгийн асуудлыг илрүүлж шалгаж байна
Б.Бейсен: Нүүрсний хулгайн асуудал өмнөх дөрвөн жилд яригдсан ч бас алга болсон
Д.Ганбат: Энэ парламентад хамгийн нэр цэвэр хүмүүс нь суух ёстой
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •Нийслэл
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
NBA-ын өнгөрсөн улирлын шилдэг 100...
Түүхэнд байгаагүй муу ирцтэй...

С.Мөнхнасан: Бид үндэсний компаниа хамгаалж, дотоодын зах зээлээ хөгжүүлнэ

Батзаяа 2016-10-20

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Занданшатар: "Оюутолгой" ХХК-ийн авлигатай холбоотой 10 тэрбум төгрөгийн асуудлыг илрүүлж шалгаж байна
Б.Бейсен: Нүүрсний хулгайн асуудал өмнөх дөрвөн жилд яригдсан ч бас алга болсон
Д.Ганбат: Энэ парламентад хамгийн нэр цэвэр хүмүүс нь суух ёстой
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Нью-Иорк Никс талбайдаа Бостон Селтикс багийг хожлоо

4 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: "Оюутолгой" ХХК-ийн авлигатай холбоотой 10 тэрбум төгрөгийн асуудлыг илрүүлж шалгаж байна

4 цагийн өмнө өмнө

Б.Бейсен: Нүүрсний хулгайн асуудал өмнөх дөрвөн жилд яригдсан ч бас алга болсон

4 цагийн өмнө өмнө

Д.Ганбат: Энэ парламентад хамгийн нэр цэвэр хүмүүс нь суух ёстой

4 цагийн өмнө өмнө

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг чөлөөлжээ

4 цагийн өмнө өмнө

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

17 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажлаа хүлээн авлаа

17 цагийн өмнө өмнө

2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт буцаалаа

1 өдрийн өмнө өмнө

Туулын хурдны зам ашиглалтад орсноор хотын түгжрэл буурна

1 өдрийн өмнө өмнө

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр

1 өдрийн өмнө өмнө

“Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтын журам хэрэгжихгүй байна”

1 өдрийн өмнө өмнө

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна

1 өдрийн өмнө өмнө

Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын чуулганаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах боломжтой юу

2 өдрийн өмнө өмнө

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

2 өдрийн өмнө өмнө

Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Senzu: Та бүхний өгсөн энэ гайхалтай боломж байгаагүй бол өнөөгийн би байхгүй байх байсан

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0 хэм орчим байна

САНАЛ БОЛГОХ
2025-10-20 өмнө

УИХ-ын даргыг чөлөөлж, Ерөнхий сайдын огцруулсан долоо хоног

2 өдрийн өмнө өмнө

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

2025-10-21 өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

2 өдрийн өмнө өмнө

Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай байна

2025-10-21 өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

2025-10-22 өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

2025-10-21 өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

2025-10-21 өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хаана

2025-10-21 өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

2025-10-20 өмнө

2025 он гарсаар нийслэлийн төсөвт 6.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна

2025-10-22 өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

2025-10-22 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

2025-10-22 өмнө

Долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр

2025-10-22 өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2025-10-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0 хэм орчим байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ

2025-10-20 өмнө

Тэдний хэн нь дараагийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ?

2025-10-22 өмнө

Дулааны 11 Г, Д шугамын өргөтгөлийн ажил дуусаж, нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах боломжтой юу

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах