Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Сурагч нас хамгийн гоё. Хүүхэд насны гэгээн бүхэн сургуулийн танхимд хөвөрч, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, ирээдүйд тэмүүлэх гэрэл гэгээтэй бүхэн жижигхэн анги, сургуулийн коридор, тамирын заал, ачлалт багш, ангийн найзуудтай салшгүй холбоотой. Гэтэл зарим нь энэ сайхан насаа хар толботой туулж, сэтгэлдээ шархтай, сэтгэлзүйн хувьд өөрчлөлттэй болж үлдэх тохиолдол бий. Сурагч насны хамгийн том дайсан нь үе тэнгийн дээрэлхэлт юм. Нэг нэгнээ таньж мэдэх, цэцэг шиг гэгээн насандаа, цав цагаахан зургийн дэвтэр шиг сэтгэлдээ үеийн найзаараа тас хар харандаагаар хэнэг ч үгүй сараачуулахыг хэн ч хүсэхгүй. Гэвч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын дунд үе тэнгийн дээрэлхэлт дээд цэгтээ хүрснийг ХЭҮК-оос хийсэн судалгааны дүн харуулдаг билээ. Тус судалгаагаар ерөнхий боловсролын сурагчдын 82.8 хувь нь ямар нэгэн байдлаар дээрэлхэлтэд өртсөн гэсэн дүгнэлт гарсан юм.
“Зууны мэдээ” сонин сард хоёр удаа нийтийн эрх ашгийг хамгаалсан эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэж байгаа. Бид өмнөх дугаартаа их дээд сургуулиудын хүрээнд гарч буй дээрэлхэлтийн асуудлыг хөндөж, Оюутнуудын дундах “хал цэргийн дэг” нийтлэлээ хүргэсэн. Тэгвэл энэ удаад дахин боловсролын салбар дахь дээрэлхэлтийн асуудлыг хөндөж, ерөнхий боловсролын сургуулиудын галын шугамд “дүрэлзэж” буй үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг эрэн сурвалжиллаа.
Дээрэлхэлт ер нь хэрхэн, ямар замаар явагдаж, эцэст нь ямар эрсдэлд хүрдэг тухай дунд болон ахлах ангийн сурагчидтай ярилцахаар Нийслэлийн ерөнхий боловсролын ........ дугаар сургуулийг зорьсон юм. Бага ангийн сурагчид амарчихсан учир сургууль харьцангуй нам гүм байна. Зөвхөн дунд болон ахлах ангийн сурагчид хуваарь ёсоор давтлага орж байгаа гэж сургуулийн жижүүр учирласан юм. Шатаар дээш өгсөөд баруун гар тийш эргэхэд 12б гэсэн ангийн үүдэнд тулах ажээ. Ангид 10 гаруй сурагчид байх бөгөөд математикийн давтлагаа хүлээж байгаа гэнэ. Ахлах ангийнхнаас үе тэнгийн дээрэлхэлтийн тухай асуухад хариулах тун дургүй байдаг юм байна. Ихэнх нь “Тиймэрхүү асуудал харьцангуй гайгүй. Ялангуяа ахлах ангийнхны хувьд нэгнээ дээрэлхэх нь бага. Одоо зодож цохих, гайгүй хувцас, утсыг нь дээрэлхэж авах асуудал байхгүй болсон үе. Харин цахимаар нэг нэгнээ доромжлох, эвгүй зураг бичлэгийг нь ангийн болон сургуулийн цахим группт тавих асуудал мэр сэр гардаг” гэсэн хариултыг өгч байсан юм. Тэгэхээр өнөөдөр бид үе тэнгийн дээрэлхэлт гэдгийг хэрхэн ойлгох вэ.
Ангийнхаа хөвгүүнтэй гар зөрүүлж, хааяа нэг шанаа авчихдаг, хэрсүү үеийн сурагчид хэр их байгаа бол. Хүүхэд л болсон хойно үл ойлголцох, тоглоом хийх, ноцолдох гээд 1990, 2000-аад оны хүүхдүүдийн хувьд бол энэ нь байдаг л асуудал байв. Эрэгтэй хүүхэд бүрд ангийн, сургуулийн атамантайгаа талцаж байгаад гөвөлцөж явсан хүндхэн юм шиг мөртлөө эргээд болоход цагаахан дурсамж олон бий. Үүнийг бид үе тэнгийн дээрэлхэлт гэж томъёолох уу. Хүүхэд насанд, ялангуяа хөвгүүдийн дунд байх ёстой, туулаад өнгөрөх ёстой зам гэж бодох уу. Аливаа асуудал хоёр талтай гэдгийн бодит жишээ энэ юм. Тус сургуулийн сургалтын албатай уулзаж, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ямар арга хэмжээ авдаг тухай лавлахад “Манай сургууль дотоод журмаа баримталж ажилладаг. Хүүхдүүд болсон хойно нэгнээ шоглох, дүрсгүйтэх асуудал гардаг. Ялангуяа 6-9 ангийнхны хувьд энэхүү асуудал яригддаг. Харин ахлах ангийнхны хувьд цахим орчинтой холбоотой хэд хэдэн асуудал гарсан. Гэхдээ бид цаг тухайд нь арга хэмжээ авч, ангийн багш нарт нь сануулах, сургуулийн сэтгэл зүйчийг ажиллуулах зэргээр аль болох хурдан шийдвэрлэдэг. Мөн ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, дунд болон ахлах ангийнхандаа хуулийн мэдлэг олгох, дээрэлхэлтийн хор уршгийн тухай лекц уншуулсан” гэв.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын хувьд үе тэнгийн дээрэлхэлт гэдэг бие махбодид халдахаас илүү сэтгэл зүйд чиглэсэн, утасны цаана өрнөдөг болсноороо аюулын түвшинг илүү нэмж байна гэсэн судалгааг хүүхдэд чиглэсэн, олон улсын төсөл хэрэгжүүлэгч “ТJS” гэх ТББ-аас өнгөрсөн онд хийжээ. Энэхүү судалгаанд хамрагдсан хүүхдийн 87.3 хувь нь ямар нэгэн байдлаар үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэж хариулсан бол тэдний 61.2 хувь нь энэхүү дээрэлхэлт нь цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграмм, групп чаат зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг онлайн ертөнцөөс ирсэн гэсэн хариулт өгчээ. Энэ тухай тус ТББ-ын сэтгэл судлаач Б.Өлзийдэлгэр “Манай байгууллага өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн түүвэр судалгааг хийсэн. Ингэхдээ нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 38 сургуулийг сонгон авч, зөвхөн ахлах болон дунд ангийнхны дунд энэхүү судалгааг явуулсан. Ингэхэд үе тэнгийн дээрэлхэлтийн 60 гаруй хувь нь зөвхөн онлайн ертөнцөд өрнөж байсан бол 10.2 хувь нь орон нутгийн сурагчдын дотуу байр, 15.3 хувь нь бие махбодийн дээрэлхэлтэд өртсөн гэж хариулсан. Үүнээс харахад бид цахим хэрэглээнд тавих хараа хяналтаа чангатгах цаг болжээ. Ялангуяа дунд сургуулийн сурагчдын хэрэглээг хянадаг тогтолцоо хэрэгтэй байна. Би нэг жишээ ярья. 2022 онд АНУ-д ажиллаж амьдарч байхад надад нэг монгол ээж хандсан.
Охиндоо сэтгэл заслын эмчилгээ авахыг хүссэн юм. Түүний охин Н нь 16 настай АНУ-ын дунд сургуульд сурдаг байхдаа амиа хорлох оролдлого хийсэн. Энэ нь юунаас болсон бэ гэвэл өнөөх л цахим орчны гадуурхалт. Ангийнхан нь түүнийг Ази болохоор өөрсдийнх нь дунд байх ёсгүй гэж үзээд гадуурхдаг байжээ. Охидууд дундаа групп чаат нээж, Н-ийг муулж, хэрхэн сургуулиас гаргах тухай төлөвлөгөө хүртэл боловсруулдаг байсан. Үүнээс болоод охин хичээлдээ явах дургүй болж, судсаа ханахыг завдсан. Түүнтэй ярилцахад ямар ч өөртөө итгэх итгэлгүй, харц доогуур, дуу нь сул, байнга ямар нэг зүйлийг гөлөрдөг буюу сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон байсан. Сэтгэл заслын эмчилгээ их удаан хугацаа шаарддаг. Заримдаа бүтэлгүйтэх нь ч бий. Тухайн охинтой би зургаан сар ярилцаж, эмчилгээ хийсний эцэст охин одоо буцаад сэргэлэн цовоо болоод одоо эх орондоо амьдарч байгаа. Тэгэхээр өсвөр насны хүүхэдтэй аав, ээжүүд хүүхэдтэйгээ ярилцаж, ялангуяа цахим орчинд ямар хүнтэй харилцаж байгаад нь тодорхой хэмжээгээр хяналт тавьдаг байгаасай” гэсэн юм.
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар судалж дүгнэлт гаргасан байна. Суралцаж буй суралцагч сурч боловсрох явцдаа үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэх нэг алхам нь сургуулийн дотоод журам, хэм хэмжээнд ялгаварлан гадуурхалтын талаар тодорхой тусгах шаардлагатай хэмээн үзжээ. Учир нь 2022 онд төрийн өмчийн дунд сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 108 байсан бол 2023 онд 115 болж нэмэгджээ.
Судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхах гэмт хэргийн дийлэнх нь төрийн өмчийн сургуулийн орчинд гарсан аж. Харин хүүхдийг ивээх сангийн Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10-р ангийн 11-16 насны 1.236 сурагчийг хамруулсан судалгааны үр дүнг харахад судалгаанд оролцогсдын 37.9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж, доромжлуулсан гэсэн бол 40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан бөгөөд бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их тархалттай байна гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнээс гадна ХЭҮК 2023 оны байдлаар хүүхдийн эрхтэй холбоотой 388 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэж, 172 удаагийн хяналт шалгалт хийж, комиссын найман зөвлөмж, хоёр санал, комиссын гишүүний 21 зөвлөмж, 11 шаардлагыг эрх бүхий байгууллагуудад тус тус хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан гэж ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул мэдээлэл өгсөн юм.
Энэ мэт албаны байгууллагууд үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх олон судалгааг хийсэн байдаг. Гэвч энэ асуудал өнөөдөр цэгцрэх нь битгий хэл улам их, бүр нууцлагдмал болж байгаа нь өөрөө монгол хүүхдийн ирээдүйд заналхийлсэн хамгийн том аюул юм. Хэт их дээрэлхэлт, дарамтад өртсөн хүүхэд бие махбодоос илүү сэтгэл санаанд хүчтэй гэмтэл өгдөг гэж уулзсан эх сурвалж хэлж байсан билээ. Яг энэ зүйлтэй бодитоор нүүр тулсан Хан-Уул дүүргийн оршин суугч Б.Баярмаа “Манайх Завхан аймгаас хотод орж ирээд гурван жил болж байна Миний охин ............ сургуулийн аравдугаар ангид сурдаг байсан. Харин энэ жил сургуулиа солихоос аргагүй болсон. Учир ангийнхан нь миний охиныг гадуурхаж, дээрэлхдэг байсныг сүүлд олж мэдсэн. Охин минь нүүрэндээ эвгүй сорвитой юм л даа. Гэтэл ангийнх нь охидууд шоолж, чамтай найзлахгүй, манай ангид ийм муухай охин байх учиргүй зэргээр үргэлж дарамталж байсан. Бүр охины минь нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээгээд хөвгүүд рүү муухай үгтэй чаат хүртэл явуулсан байгаа юм. Охин минь гэрийнхэндээ хэлэхгүй их удаан нууж явсан. Аймагтаа байхдаа сэргэлэн цовоо, хичээлдээ дуртай байсан охин минь өнгөрсөн жилээс нэг л хичээлдээ явах дургүй, таслах, чөлөө авах шалтаг хайгаад, сурлага нь ч эрс муудаад эхэлсэн учир охиноо шалсаар байгаад яриулсан.
Сургуульд нь ч энэ тухай мэдэгдэж, ангийн багш, нийгмийн ажилтантай нь уулзаж гомдол гаргасан. Би адилхан өөрийн охин шиг хүүхдүүдийг сургуулиас хөөлгөх санаа байгаагүй. Ямар ч байсан тэдгээр хүүхдүүдэд сануулга өгөөсэй найзыгаа ингэж гадуурхаж, гомдоож болохгүй гэдгийг ойлгуулаасай гэсэндээ л хандсан” гэсэн юм. Тэгвэл энэ тухай БШУЯ ямар байр суурьтай, хэрхэн арга хэмжээ авдаг тухай мэдээлэл авахаар зорилоо. Салбарын сайд Л.Энх-Амгалан "Боловсролын салбарт нүүрлээд буй хамгийн том аюул нь үе тэнгийнхний дээрэлхэлт болжээ. Энэ сэдэв хаалттай байхаа больж, нээлттэй болж, нийтээрээ анхаарал хандуулж эхэллээ. Харин одоо шийдэл хэрэгтэй. Бидний ирээдүй болсон хүүхэд залуусын хоёр дахь гэр, хамгийн аюулгүй орчин гэгддэг сургуулийн орчинд нүднээс далд үйлдэгдэж байгаа хүчирхийлэл дарамт шахалтад цэг тавих шаардлагатай байна. Бид 1990 оноос хойш хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа тунхагласан улс. Гэхдээ энэ нийгэмдээ тохирсон боловсролын системээ бүрдүүлж чадаагүй л явна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуулиуд сэтгэл зүйчтэй боллоо. Төрийн өмчийн 760 гаруй сургууль байгаагаас одоогийн байдлаар гурван сургууль тутмын хоёр нь сэтгэл зүйчтэй ажиллаж байна.
Мөн үе тэнгийн дээрэлхэлт нь мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад маш хүнд байна. Тиймээс сэтгэл зүрхний боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгөөд явж байна. Цаашлаад зөвхөн их дээд, ахлах сургууль гэлтгүй цэцэрлэгийн наснаас нь эхлээд энэ талын боловсрол олгож эхлэх хөтөлбөрийн шинэчлэл хийхээр орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж байна” гэсэн юм. Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг ганцхан БШУЯ-ны анхаарах ёстой асуудал биш. Эцэг эх, сургууль, боловсролын шат шатны байгууллагууд болоод ХНХЯ-нд ч хамааралтай асуудал юм. ХНХЯ-нд очиход сайд Х.Булгантуяа "Сүүлийн үед цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалтын улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон хүүхэд залуус их байна. Энэ буруу хандлага, болчимгүй, байж боломгүй үйлдлүүд нь өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд нэг нэгнээ шоглох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах буруу үлгэр дуурайлал болж байгаа нь харамсалтай. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаар “Хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг хүмүүс нь үе тэнгийн хүүхдүүд өөрсдөө байна гэсэн дүгнэлт гарсан. Өсвөр үеийнхний 37.4 хувь нь энэ хариултыг өгсөн бөгөөд хот, хөдөө болон жендэрийн хувьд ялгаа гараагүй. Бид Хүүхэд хамгааллын хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хуульчлан оруулсан" гэв.
Ерөнхий боловсролын сурагчид нэгнийгээ дарамтлах, дээрэлхэх, бүлэглэн зодох хэргүүд удаа дараа гарч байгаа ч сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах зохицуулалт манай сургуулиудад байхгүй. Ялангуяа цахим дээрэлхэлтийн асуудалд. ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлодог гэсэн мэдээлэл байна. Үүний 25 хувь нь 10-25 насны хооронд хүүхэд, залуучууд байсан бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад ихэнх хувийг нь үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт эзэлдэг ажээ. Харин олон улсад сургуулийн орчин дахь дээрэлхэлт, цахим хүчирхийллийн асуудлыг тусгай хуулиар, ерөнхий болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зохицуулдаг байна.
Тухайлбал, БНСУ, Филиппин, Австри, Швед, Шинэ Зеланд, Австрали, Япон, Финланд зэрэг орнуудад сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн асуудлыг тусгайлсан хууль, хөтөлбөрийн хүрээнд авч үзэж систем, тогтолцоог бүрдүүлж байгаа юм байна. Харин манай улсын хувьд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар энэ оны нэгдүгээр сард Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд цахим орчны хөгжил хүүхдэд гүнзгий нөлөөлөх болсны сөрөг тал нь цахим дээрэлхэл, гадуурхал, гүтгэлэг, доромжлол, хууль бус контент, сурталчилгаанд өртөх зэрэг байдлаар илэрч, улмаар энэ нь донтох, ёс суртахуун, хүмүүжлийн доголдолтой болох, сэтгэл гутралд орох, эцэст нь амиа хорлоход хүргэх зэрэг тодорхой үр дагаврыг хүүхдэд бий болгох болсон тул цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзжээ. Энэхүү хуулийн төслийн зорилт нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Үе тэнгийнхний дээрэлхэлт нь далд хэлбэрээр даамжирч улмаар хүүхдийг амиа хорлоход хүргэдэг учраас үүний эсрэг хүүхэд, эцэг эхчүүд, багш нар болон олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал. Сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг таслан зогсоох асуудлыг БШУЯ хариуцах боловч төсвийн зарцуулалтыг ХНХЯ хариуцдаг. Мөн орон нутаг дахь хүүхэд хамгааллын байцаагч тэдгээрийн үйл ажиллагаа сургуультай уялдаагүй байна. Өнөөгийн бодлогын зохицуулалт салбар хоорондоо харилцан уялдахгүй байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөх цаг болсон” хэмээн онцолсон юм. Гэтэл энэ хуулийн сураг чимээ төрийн ордон хавиар таг байна.
Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч, зогсоо зайгүй хөврөх мэдээлэл дунд “төөрч” байгаа. Үүнээс гадна гэр бүлийн халуун дулаан харилцаа биднээс алсран одож, хоолны ширээний ард хоорондоо чаатаар харилцах хэмжээний аюулын ангалд ирээд байна. Тиймээс цахим дээрэлхэлт, хүчирхийлэл өдрөөс өдөрт ихсэж байгаад эцэг эх бидний буруу ч бий. Сошиал орчинд хэн нэгнийг доош нь хийсэн элдэв бичлэгийг завсар зайгүй үзэж, түгээж, үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа нь үнэн. Таны хүүхдийн сэтгэл зүй өнөөдөр ямар байгааг анзаарч нэг хараарай.
Магадгүй цахим дээрэлхэлтэд өртөөд, сэтгэл гутралд орчихсон юм биш биз. Мөн үеийн найзаа дээрэлхэх, биед нь гэмтэл учруулах, цахимаар дарамтлах зэрэг нь гэр бүлийн хүмүүжилтэй шууд холбоотой гэж 93 дугаар сургуулийн 8а ангийн эцэг эхийн төлөөлөл хэлж байв . Энэ тухай Нийслэлийн Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл “Өнгөрсөн жил манай хүүхдийн чихний хэнгэрэг нь хагарсан. Шалтгаан нь ангийнхаа найзтай маргалдсан юм билээ. Яагаад маргалдсан бэ гэхээр тэр хөвгүүн миний хүүгийн итгээд ярьсан хувийн нууцыг ангийнхаа групп чаатад дэлгэсэн байсан.
Үе тэнгийн хөвгүүд муудалцахыг алийг тэр гэхэв. Гэхдээ нэр хүндэд нь халдахаас эхлээд чихний хэнгэрэгийг нь цоортол цохино гэдэг байж болохгүй асуудал. Би хуулийн байгууллагад хандсан. Тухайн хүүхдийн аав ээжийг дуудаж уулзах гэтэл ээж нь байхгүй, аав нь архины хамааралтай, эмээ дээрээ байдаг хүү байсан. Настай хүнтэй маргалдахыг хүсээгүй учраас миний хүү эрүүл мэндээрээ хохироод үлдсэн.
Ер нь найзуудаа дээрэлхдэг, багшийнхаа үгэнд ордоггүй, хичээлээ тасалдаг хүүхдүүдийг ажаад байхад ихэвчлэн ар гэрийн хүмүүжил тааруу, амьдралын бололцоо доогуур хүүхдүүд байдаг юм билээ. Тэгэхээр эцэг эхчүүд бид хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байдаг баймаар байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд хэзээ ч хүнийг дээрэлхэе, дарамталъя гэсэн бодол гарахгүй” гэсэн юм. Харин тус сургуулийн сургалтын менежер “Ялангуяа хотоос алслагдмал гэр хорооллын сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал гардгийг үгүйсгэхгүй.
Манай хорооны хувьд гэхэд хагас болон бүтэн өнчин, аав ээж нь архины хамааралтай болчихсон, хүүхдээ хайхардаггүй асуудал байнга яригддаг. Өнөөх хүүхдүүд нь бусдын хүүхдийг дээрэлхэх, дээрэмдэх, эсвэл гадуурхах хандлагатай болчихсон. Багш нар нь сургачих гээд араас нь мянга гүйгээд эцэг эхийн оролцоо байхгүй бол ямар ч нэмэргүй. Хүний суурь хүмүүжил гэдэг насан туршийн боловсрол шүү дээ” гэсэн юм. Харин төвийн бүсийн сургуулиудын дунд гардаг нэг том асуудал нь утасны хэрэглээ гэж нэгдүгээр сургуулийн багш нар учирлаж байсан юм. Сурагчид өмссөн хувцас, барьсан утасныхаа дэвшлээр өрсөлддөг болоод уджээ. Үүнээс болж цахим хичээл ороход өөрийнхөө утаснаас ичээд гаргаж чадалгүй, хичээлээ таслах байдал ихэссэн гэж байв.
Хөвгүүд нь өмссөн пүүз, охид нь үүрсэн цүнхээрээ хүртэл нэгнээ гадуурхдаг, доромжилдог нэгэн үе бидний дунд хүн болохоор суралцаж байна гээд та бод доо. Нийслэлийн лаборатори 93-р сургуулийн Нийгмийн ажилтан Ж.Энхжаргал “Хүүхдүүдийн дунд ялгаварлан гадуурхалт нь илүү материаллаг тал руугаа ажиглагддаг. Үнэтэй гар утас барьсан, үнэтэй пүүз өмссөнд нь илүү сайн ханддаг үзэгдэл тодорхой хэмжээнд бий.
Бусдыг дээрэлхсэн хүүхдийг хүүхэд хамгааллын хуулиараа сургуулийн орчинд мэдээж шийтгэхгүй. Юм сайн ойлгох том хүүхдүүдэд хэлж ярилцана, хууль эрх зүйн талаас нь мэдлэг мэдээлэл өгдөг бол бага ангийн хүүхдүүдтэй сэтгэлзүйч ярилцдаг. Хүүхдэд өөрт нь тодорхой асуудал байгаа болоод л бусдыг дээрэлхэж байдаг. Өөрөөр хэлбэл, өөрт нь тавгүй сэтгэгдэл үүсэхээр бусдыг дээрэлхдэг” гэсэн юм. Хүүхэд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд найз нөхдийн ялгаварлан гадуурхалт гэж бий. Жишээлбэл, би чамтай найзалж байгаад найзлахаа болиод өөр хүүхэдтэй нийлэхээр түүнд гадуурхагдсан мэт санагдаж, сэтгэлзүйд нь хүчтэй нөлөөлдөг ажээ. Энэ нь өөрсдийнх нь насны онцлогт бол үнэхээр том асуудал байдаг юм байна. Энэ тухай тус сургуулийн сэтгэлзүйч С.Сарантуяа “Сүүлийн жилүүдэд цахим орчны дээрэлхэлт их болсон. Намайг шалтгаангүйгээр найзуудаасаа хассан, блоклосон байна гэдэг ч юм уу. Тэгэхээр цахим орчин хөгжсөнөөр дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ил биш, нуугдмал хэлбэр рүү шилжсэн гэсэн үг.
Тиймээс цахим орчныг хааж, хязгаарлахаас илүүтэй үүнийг хэрхэн зөв ашиглах талаарх мэдлэг мэдээллийг нь нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй” гэв. Үүнээс харахад бид өнөөдөр хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн ихээр нөлөөлөх ёстой хүмүүс юм. Зөвхөн ангийн багшид нь даатгаад орхих биш хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, үүнийг хэрхэн яаж зөв ашиглах тухай өөрсдийн биеэр үлгэрлэх нь чухал болоод байна. Хэрэв тэгж чадвал Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавих боломж байна.
Кейс 1 -Би долоодугаар ангийн сурагч. Гэхдээ хичээлдээ явах дургүй. Учир нь надад ангийн бусад хүүхдүүд шиг таб байхгүй. Манай ангийнхан хичээлийн завсарлагаанаар, цонхтой цагаар байнга утсаа оролддог. Харин надад тийм хамгийн сүүлийн үеийн утас байхгүй болохоор би утсаа гаргахаас, ангийнхантайгаа хамт явахаас ичээд байдаг.
Кейс 2 -Би аравдугаар ангид сурдаг. Хэдхэн хоногийн өмнө хамгийн сайн найзтайгаа муудалцсан. Учир нь тэр миний шинээр авсан хувцсыг дандаа захаас авдаг болохоор бүгд хулхи гэж ангийн групп чаатад бичсэн байсан. Үүнээс болоод манай ангийнхан намайг даавууны хэлтэрхий өмсдөг гэж гадуурхсан. Одоо хурдан хичээл амраасай л гэж хүсэж байна.
Кейс 3 -Би есдүгээр ангийн сурагч. Өнгөрсөн жилээс миний шилжилтийн нас эхэлсэн ч юмуу нүүрэн дээр их юм гарах болсон. Гэтэл манай ангийн охидуудын царай их гоё толигор. Өнгөрсөн долоо хоногт манай ангийн охидууд хамтдаа сууж байхдаа намайг нүүрээ арчилдаггүй, муухай барзгар царайтай гэж ярьсан байна лээ. Миний хамгийн сайн найз надад хэлсэн.
Кейс 4 -Намайг манай дээд ангийн ах байнга дуудаж дарамталдаг. Ихэвчлэн дата, тамхи авах мөнгө нэхдэг. Хэдийгээр би өгмөөргүй байдаг ч ганцаараа болохоор яаж ч чаддаггүй. Надаас гадна нөгөө ангийн 2, 3 хүүхдийг ч байнга дууддаг гэж сонссон. Нэгнээс нь бүр шинэ авсан пүүзийг нь өөрийнхтэйгөө солиод авсан гэж дуулсан. Хэдийгээр бүгдээрээ биш ч гэсэн манай дээд ангийн ах нар биднийг үргэлж энэ мэтээр дарамталдаг.
Кейс 5 -Манай ангийнхан ямар ч шалтгаангүйгээр намайг ангийн чаат, группээс хасчихсан. Би ямар буруу юм хийснээ мэдэхгүй байна. Манай ангийн дарга өөрт нь жаахан таалагдахгүй үйлдэл гаргачихвал биднийг хасчихдаг. Буцаагаад оруулаад өгөөч гээд гуйсан боловч би чамд дургүй гэсэн хариу хэлсэн. Харин манай ангийн нэг охин түүнд үнэтэй бэлэг өгсөн чинь буцаагаад чаатдаа оруулсан гэж дуулсан.
/Сэтгэлзүйч/
-Үе тэнгийн дээрэлхэлтийн тухай 20 сургуулийн 8461 хүүхдээс судалгаа авсан. Судалгаагаар 54 хувь нь сэтгэлийн тулгамдсан асуудалтай байна . Эдгээр хүүхдүүдтэйгээ ганцаарчилж уулзаад, сэтгэлийн дарамтад орох шалтгааныг тодруулахад 40 хувь нь гэр бүлийн асуудал байсан. Өөрөөр хэлбэл хүүхдүүддээ хоол тэжээлээс өөрөөр анхаарал халамж тавьдаггүй тэдэнтэй ярилцдаггүй, утаснаас өөр найзгүй болсон зэрэг ганцаардлын шинж чанартай асуудлууд байдаг. Мөн 35 хувь үе тэнгийн дарамт байна. Үе тэнгийн дарамт нь сургууль дээрээс болон цахим орчинд болж байна. Мөн үерхэл нөхөрлөл, цахим тоглоом болон дэлгэцийн хамаарлаас болж тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудалтай болж байна. Манай судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 10 хувь амиа хорлох үйлдэл хийж байсан гэсэн бол 25 хувь нь энэ тухай бодож байсан гэсэн хариулт өгсөн.
/ЦЕГ-ын Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа/
-Үе тэнгийн дээрэлхэлтийн цаад хор уршиг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болж хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд хүнд хор уршиг учрах, ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Улсын хэмжээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 2021 онд 457 хүүхэд, 2022 онд 660 хүүхэд, 2023 онд 686 хүүхэд, 2024 оны 03 дугаар сарын байдлаар 98 хүүхэд өртөж хохирсон байна. Хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээлэх арга зам юм.Үүний нэг жишээ нь “Unfreind” аян байсан. Хүчирхийлэл бол хувь хүний төрөлхийн шинж чанар гэхээс илүүтэй хувь хүн, гэр бүл, орчин хүрээлэл, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бий болдог. Иймээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн суурь шалтгааны нэг болж буй өсвөр насны хүүхдүүдийн дундах үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, сөрөг нөлөөллийг бууруулах, хохирсон хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэх зорилгоор "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" мэдээлэл сурталчилгааны аянг Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
/“Faro foundation Mongolia”-гийн үйл ажиллагаа хариуцсан захирал/
-Бид 2018 оноос цахим аюулгүй харилцаа, дижитал иргэн байх төсөл, сургалтыг явуулж ирсэн. Хүүхдүүдэд цахим орчинд соёлтой байх, хүндэтгэлтэй харьцах сургалт орж нөлөөллийн олон талт ажил зохион байгуулдаг юм. Хүүхдүүд цахим орчин дахь соёл, харилцааны ёс зүйн талаар сайн сурдаг. Гэтэл нөгөө талд хүүхдийн үлгэр жишээ авдаг эцэг эх, асран хамгаалагч, хамаатан садны ах эгч, багш нар нь цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргаж нэгний дээрэлхэж байх жишээтэй. Эцэг эхчүүд өөрсдөө цахим орчинд хүчирхийлэл, гадуурхалтыг хүүхдэдээ харуулж, нөлөөлж байна. Ноцтой жишээ дурдъя. Цахим орчинд хамаатны ах нь дүүгийнхээ зургийг зарж байсан тохиолдол гарсан. Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдүүд зөвхөн бие махбодын биш олон төрлөөр дээрэлхэлт, гадуурхалтанд өртөж сэтгэл зүйгээрээ хохирч байна. Тэгэхээр аливаа хүчирхийлэл үйлдэгдсэний дараа биш урьдчилан сэргийлж мэдлэгтэй болгох шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 116 (7360)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.