• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Үндэсний бэлгэдэлгүй, чихэр нь ихэдсэн бэлэгнээс татгалзъя

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Хоёрхон хоногийн дараа эх үрсийн баяр болно. Энэ өдөр хамгийн их зарагддаг бараа бол ууталсан бэлэг. Тэгвэл  нэг ууттай бэлгэд хэдэн грамм сахар агуулагддагийг та мэдэх үү. Мөн хүүхдийн сэтгэхүй болоод гаднын үздэг хүүхэлдэйн киноных нь баатрыг бизнес болгон ашиглах нь хэрээс хэтэрч байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл” буландаа хүүхдийн сахрын зохистой хэрэглээ болоод, бага насны хүүхдийн хүнсэнд үндэсний үлгэрийн баатруудыг ашиглах тухай сэдвийг хөндөж байна.   

“Аспартам”-ыг олон улсад хориглосон

Дөнгөж хэлд, хөлд орж буй бяцхан хүүхдийн өмссөн хантааз, пүүз, үүрсэн цүнхэн дээр Солонгосын хүүхэлдэйн киноны баатар болох поророгийн зураг байх нь хэвийн үзэгдэл болжээ. Эцэг эхчүүд бид ч дэлгүүрт орж хүүхдэдээ хувцас сонгохдоо хайртай үлгэрийн баатартайг нь сонгодог болоод удаж. За хувцас ч яах вэ, идэж болох биш. Харин дэлгүүрт ороод заавал пороротой ундаа, чихэр авна гэж уйлах хүүхдээ яах вэ. Энэ бол бага насны хүүхэдтэй эцэг эх бүрд тулгарч буй асуудал. Үүнд зарим эцэг эх хайхрамжгүй хандаж, шууд аваад өгөх нь бий.

Тэгвэл өнөөдөр таны хүүхэд таргалж, хөдөлгөөний дутагдалд орж, сахрын хэт өндөр хэрэглээнээс болж, ирээдүйн олон өвчний суурь тавигдаж буй гол шалтгаан нь ээж аав бидний өнөөдөр хүүхдийнхээ ходоод руу хийж байгаа хүнсний бүтээгдэхүүнтэй шууд холбоотой. Ялангуяа эх үрсийн баяр дөхсөн энэ өдрүүдэд хүүхдийн бэлгийн голлох амттан нь бяцхан оцон шувуу пороро, мөсөн гүнж Элса, хүн аалз, мини порстой амттанууд. Бид поророгийн эрэн үеийн хүүхдүүдийг өсгөж байгаа нь үнэн. Гэхдээ өдөр тутмын хэрэглээнд нь эдгээр баатруудын зурагтай хүнсийг өгмөөргүй байна. Учир нь  энэхүү ундаа нь чихрийн агууламж хамгийн өндөр байдаг юм байна. Бид хүүхдүүддээ аль болох хийжүүлсэн ундаа өгөхөөс татгалзаж, пороро авч өгдөг. Гэтэл тус бүтээгдэхүүн нь кола ундаанаас чихрийн агууламжаараа 70 дахин их байдаг байжээ. Хүмүүс чихэрлэг ундаа гэхээр сахар гэж боддог. Бүх хийжүүлсэн ундаанд агуулагдаж байгаа сахар бол элсэн чихэр биш, сахар орлуулагч юм байна. Ялангуяа олон улсад хориглочихсон “Аспартам” гэх орлуулагчийг ихэнх орон хэрэглэсээр байгаа  аж. Энэ нь хавдар үүсгэх аюултайг Хятадын эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс олон улсад хэрэглэхийг хориглоод эхэлжээ. Гэвч энэ бодис хэрэглээнээс хараахан гараагүй байгааг ДЭМБ анхааруулжээ. 

Диет кола, амтат тараг, хатуу чихэр, бохинд агуулагддаг хиймэл чихрийн амт орлуулагч “Аспартам” нь удаан хугацааны туршид аюулгүйд тооцогдож байсан. Гэвч өнгөрсөн жил ДЭМБ бодлоо өөрчилсөн юм. Тус байгууллагын хоёр хороо нэн даруй аспартамыг хорт хавдар үүсгэгч бодис, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн үндэслэлийг дэвшүүлсэн байна. “Аспартам”-ыг 1965 онд Америкийн химич Жеймс Шлаттер санамсаргүйгээр нээжээ. Тэрээр ходоодны шархыг эмчлэх эм бүтээхээр ажиллаж байсан бөгөөд синтезийн завсрын шатанд үл мэдэгдэх чихэрлэг бодис хүлээн авснаа анзаарсан гэдэг. Нунтаг нь ердийн элсэн чихэртэй ижил калорийн агууламжтай ч 200 дахин чихэрлэг байв. Үйлдвэрлэгчид аспартам нь хоолны дэглэмийн амттанд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэж тодорхойлсон.

Ингээд 1983 он гэхэд АНУ-ын эрх баригчид амтат амтлагчийг хийжүүлсэн ундаа, дараа нь бусад ундаа, хоолонд нэмэхийг зөвшөөрч, удалгүй аспартам дэлхийг бүхэлд нь эзэмджээ. Өнөөдөр таны хүүхдийн ууж буй ундааны савлагаа дээр аспартамыг илэрхийлдэг E951 тэмдэглэгээ бий. Хэрэв энэ тэмдэглэгээ байгаа л бол тухайн бүтээнд “Аспартам” орсон гэсэн үг. Чихэрлэг ундааны хэт их хэрэглээний тухай СХД-ийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Өнөрдулам “Бага насны болоод хэт таргалалттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв, эрүүл хооллолтыг санал болгодог.

Монгол Улсын хэмжээнд 100 хүүхэд тутамд 20 нь жингийн илүүдэлтэй. Энэ бол буруу хооллолт, ялангуяа хэт их чихэрлэг хэрэглээний уршиг юм. Эцэг эхчүүд хүүхдээ хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, чипс өгөх нь хэвийн үзэгдэл болсон. Гэтэл эдгээр бүтээгдэхүүн эргээд хүүхдийн тань эрүүл мэндэд заналхийлж байна. Ялангуяа чихрийн шижин, ходоодны шарх, гээд  одоо мэдэгдэхгүй ч ирээдүйд өвдөх олон өвчлөлийн суурь нь хүнснээс шууд хамааралтай” гэсэн юм. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүдээс “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийсэн.

Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Ялангуяа 7-11 настай хүүхдийн таргалалт давамгайлж байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улс орнуудад хандаж хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар нийгэмд үүснэ. Эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ гэж сануулсан. Иймд бид урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ хуулийг өргөн барьж байна. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм” гэж байв. Энэ хууль хэрэгжиж байна уу. 

Дүрийн бизнесийг бодлогоор дэмжье

Мэдээж хүүхдийн баярыг бэлэггүйгээр төсөөлөмгүй. Уут дүүрэн бэлэг авсан хүүхэд нүд нь баяраар гийдэг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ жаргалтай байхыг харах хамгийн сайхан мэдрэмж. Харин ямар бэлэг сонгохоо л сайтар судлах хэрэгтэй. Тэгвэл олон улсын зах зээлд дүрийн бизнес хамгийн чухал байдаг ажээ. Ялангуяа БНСУ, БНХАУ зэрэг оронд энэ салбар хүчтэй хөгжиж байгаагийн илрэл нь өнөөх Пороро ундаа, амттан, хувцас юм. Зөөлөн хүчний бодлого хүчээ авч, дэлхий даяар энэ хүүхэлдэйн баатрыг танихгүй, мэдэхгүй хүүхэд багачууд битгий хэл эцэг эх алга. Яг л монгол үндэсний хүүхэлдэйн киногоо үзэж буй мэт шимтэн сонирхдог болоод удсан. Гэтэл Монгол Улс эртнээс сонсож, уншиж ирсэн олон төрлийн үлгэр, үлгэрийн баатруудтай улс.

“Эрхий мэргэн харваач”, “Цуутын цагаагч гүү”, “Царцаа Намжил”, “Болдоггүй бор өвгөн”, “Долоон өндөгтэй доголон шаазгай” гээд нэрлэвэл урт цуваа болно. Эдгээр үлгэрүүд бяцхан оцон шувууны адал явдлаас илүү монгол хүүхдэд ёс заншил, уламжлалыг таниулахад тустай. Тэгвэл эдгээр үлгэрийн баатрыг дахин сануулж, чихэр, ундаа, чипс дээр бус аарц, ааруул, шар сүүний чихэр гэсэн хүүхдийн эрүүл мэндэд тустай эко хүнсний бүтээгдэхүүндээ ашиглаж болохгүй гэж.

Яг л Поророр шиг хүүхдүүдийн хайрыг татсан, хөөрхөн үлгэрийн баатар гараад ирвэл, монгол хүүхдүүд түүнийгээ л үзнэ. Идэх дуртай ааруул, сүүн ундаа зэрэг бүтээгдэхүүн дээр хайртай үлгэрийн баатар нь байж байвал түүнийг л сонгоно.  Д.Ганболд “Хүүхдүүдийн соёл хүмүүжилд үндэсний баатар зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр монгол хүүхдүүд поророг шүтэж байгаа нь монгол уран бүтээлд нь үндэсний баатрын дүр дутмаг байгаатай холбож болно” хэмээн сануулж байсан юм. Хэдийгээр хувийн хэвшлийн ганц нэг байгууллагууд үндэсний брэндээ дэмжиж, үйлдвэрлэж байгаа ч хүмүүст хүргэх маркетингийн ажил тун бага харагддаг. Үүнийг ганцхан үйлдвэрлэгчийн нуруун дээр бус үнэхээр үндэсний үлгэрийн баатартай эко бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол төрөөс тултал нь дэмждэг болчихвол Монголын ирээдүй болсон бяцхан багачууд эрүүл мэндээрээ хохирохгүй, энх тунх өсөх боломж байна цаана чинь. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 106 (7350)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Автомашины импорт нэмэгджээ
100 мянган хүний 452 нь сүрьеэтэй ...

Үндэсний бэлгэдэлгүй, чихэр нь ихэдсэн бэлэгнээс татгалзъя

Kuzmo 2024-05-29

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

10 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

10 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

10 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах