• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Автобусаа шинэчилчихлээ одоо жолооч нараа хариуцлагатай болгоё

Т.Эрдмаа

Нэг үеэ бодоход нийтийн тээвэр шинэ автобустай болж  сайхан л байна. Гэвч нийтийн тээврийн талаарх иргэдийн хэл ам тасрахгүй үргэлжилсээр. Зарим чиглэлд цөөн тооны автобус явж буй тул нэмэх асуудал яригдах болов. Үүнээс гадна автобусны  нэг цэгээс нөгөө цэгт хүрч эргэх хурд, цаг хугацааг сайтар тооцоогүй асуудал гарч байгаа аж. Иймд нэг чиглэлийн автобус хоёр гурваараа цувраад хоосон давхилдаж байна. Гэтэл дараагийн автобусыг нь иргэд 30 минутаас нэг цаг хүлээх нь энүүхэнд болж.

Ингээд иргэдийн цахим хуудастаа автобусны үйлчилгээний талаар ямар санал гомдол гаргасныг дор өгүүлье. Жишээ нь  “Нэг чиглэлийн автобуснууд зарим нэг нь цувж ирээд хүнгүй явж байна.  Дараагийн автобус нь мөд ирдэггүй. Энэ автобус хоорондох зайг зохицуулж болдоггүй юм байх даа.  Шар хад- 3, 4 дүгээр хороолол гэдэг чиглэл ойрд бүр олдохоо байлаа шүү...

ТЭЦ-4,  Зунжин гээд 73 номерын автобусаа өглөө ажил цуглах үеэр нэмээд явуулмаар байна. Нэг талдаа ганц хоёр л автобус явах юм. Гэтэл өдөр ачаалал бага цагаар хоосон шахуу олноороо явж байгаа харагдах юм. Өглөө ажилдаа ирэх үеэр автобус ирэхгүй, орой тарах үеэр мөн автобус ирэхгүй бараг л таарсан автобусандаа арай гэж чихэж орно. Дээрээс нь хоёр, гурван цаг түгжирнэ. Ер нь л  зам дээр амьдарч байна даа... “ гэжээ. Үүнээс гадна автобусны жолооч нарын талаар гомдол санал бишгүй дээ л гардаг. Дүүрэн зорчигчтой явж байхдаа тамхи татлаа гэдэг асуудал харьцангуй гайгүй болсон сайшаалтай. Гэвч хүнээ гүйцэт суулгалгүй хөдөлдөг, автобусны хаалгаа гүйцэд хаалгүй хөдөлгөөн эхэлдэг, огцом тоормосолдог зэрэг асуудал гарсаар. Үүнээс шалтгаалж бэртэж гэмтсэн, хохирсон иргэн маш олон байдаг юм билээ. Олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцан тээвэр хийж байж уг асуудалд анхаарах нь автобусны жолоочийн үндсэн үүрэг баймаар.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Тээврийн прокурорын газраас "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын жолооч Б нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Г нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргүүдтэй холбоотойгоор  зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад  тухайн зөрчлийг арилгах мэдэгдэл, үүрэг даалгавар өгчээ.

Иргэд орой 20 цагаас хойш автобусанд сууна гэдэг нь бөөн хүлээлт, алаан болж байна. Учир нь автобусны жолооч нар буух цаг дөхөж буй  тул албаар удаан 20 км цагийн хурдтай ар араасаа цувраад мөлхдөг болоод удлаа. Үүнийг автобусны архаг жолооч нар “цаг алах” гэдэг юм билээ. Ийм дүр зургийг Таван шар, Хайлааст, Долоон буудал, 120, Үйлдвэр комбинатын зам дээр орой бүр харж болно. Яг л уртаа гэгчийн вагон хөдөлж ядах аятай л харагдах юм. Ингэж явахдаа гэрлэн дохион дээр утсаа маажаад сууж байгаад нэг ногоон гэрлэн дохио өнгөрөөх нь энүүхэнд. Таван шар, Офицеруудын ордон чиглэлийн  зарим нэг автобус нь бүр 20 цаг дөнгөж өнгөрч байхад Таван шар, Даргоны гэрлэн дохиотой уулзвар дөнгөж нэвтрээд Тээврийн цагдаагийн постны арын зогсоол руу ороод зогсдог болж. Тэгээд үлдсэн зорчигчоо энд буугаарай. Буух цагаа хүлээж байна” хэмээн жишим ч үгүй хэлэх юм. Тэр  ажлын “цаг алаад” мөлхөж буй автобуснуудын жолооч замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж түгжрэлд хувь нэмрээ оруулж буйг анхаарах байгууллага байна уу. Тэд энэ үйлдлээ замын түгжрэлээс боллоо гэж  удирдлагууддаа тайлбарладаг юм гэсэн. Ажлын “цаг алдаг” ийм жолооч нараас шалтгаалж замын ачаалал оройдоо нэмэгдэхээс гадна тухайн чиглэлийн автобусыг хүлээн зогсох олон хүн бий шүү дээ. Одоо ч урин дулаан цаг ирсэн учраас автобус хүлээхээс залхсан иргэд алхаад явж болж байна. Гэхдээ цаг агаар таагүй бороо, салхи шуургатай үед яах билээ. За тэгээд өвөл бол бүр хэцүү гэдгийг хэн хүнгүй л мэдэх хойно олон үг хэрэггүй биз.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 22. Лхагва. №052 (5970)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар...
Метромоллын уулзвараас Хүнсний...

Автобусаа шинэчилчихлээ одоо жолооч нараа хариуцлагатай болгоё

Эрдмаа 2024-05-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Автобусаа шинэчилчихлээ одоо жолооч нараа хариуцлагатай болгоё

Т.Эрдмаа

Нэг үеэ бодоход нийтийн тээвэр шинэ автобустай болж  сайхан л байна. Гэвч нийтийн тээврийн талаарх иргэдийн хэл ам тасрахгүй үргэлжилсээр. Зарим чиглэлд цөөн тооны автобус явж буй тул нэмэх асуудал яригдах болов. Үүнээс гадна автобусны  нэг цэгээс нөгөө цэгт хүрч эргэх хурд, цаг хугацааг сайтар тооцоогүй асуудал гарч байгаа аж. Иймд нэг чиглэлийн автобус хоёр гурваараа цувраад хоосон давхилдаж байна. Гэтэл дараагийн автобусыг нь иргэд 30 минутаас нэг цаг хүлээх нь энүүхэнд болж.

Ингээд иргэдийн цахим хуудастаа автобусны үйлчилгээний талаар ямар санал гомдол гаргасныг дор өгүүлье. Жишээ нь  “Нэг чиглэлийн автобуснууд зарим нэг нь цувж ирээд хүнгүй явж байна.  Дараагийн автобус нь мөд ирдэггүй. Энэ автобус хоорондох зайг зохицуулж болдоггүй юм байх даа.  Шар хад- 3, 4 дүгээр хороолол гэдэг чиглэл ойрд бүр олдохоо байлаа шүү...

ТЭЦ-4,  Зунжин гээд 73 номерын автобусаа өглөө ажил цуглах үеэр нэмээд явуулмаар байна. Нэг талдаа ганц хоёр л автобус явах юм. Гэтэл өдөр ачаалал бага цагаар хоосон шахуу олноороо явж байгаа харагдах юм. Өглөө ажилдаа ирэх үеэр автобус ирэхгүй, орой тарах үеэр мөн автобус ирэхгүй бараг л таарсан автобусандаа арай гэж чихэж орно. Дээрээс нь хоёр, гурван цаг түгжирнэ. Ер нь л  зам дээр амьдарч байна даа... “ гэжээ. Үүнээс гадна автобусны жолооч нарын талаар гомдол санал бишгүй дээ л гардаг. Дүүрэн зорчигчтой явж байхдаа тамхи татлаа гэдэг асуудал харьцангуй гайгүй болсон сайшаалтай. Гэвч хүнээ гүйцэт суулгалгүй хөдөлдөг, автобусны хаалгаа гүйцэд хаалгүй хөдөлгөөн эхэлдэг, огцом тоормосолдог зэрэг асуудал гарсаар. Үүнээс шалтгаалж бэртэж гэмтсэн, хохирсон иргэн маш олон байдаг юм билээ. Олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцан тээвэр хийж байж уг асуудалд анхаарах нь автобусны жолоочийн үндсэн үүрэг баймаар.

Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Тээврийн прокурорын газраас "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын жолооч Б нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй оролцож, зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Г нь нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэргүүдтэй холбоотойгоор  зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад  тухайн зөрчлийг арилгах мэдэгдэл, үүрэг даалгавар өгчээ.

Иргэд орой 20 цагаас хойш автобусанд сууна гэдэг нь бөөн хүлээлт, алаан болж байна. Учир нь автобусны жолооч нар буух цаг дөхөж буй  тул албаар удаан 20 км цагийн хурдтай ар араасаа цувраад мөлхдөг болоод удлаа. Үүнийг автобусны архаг жолооч нар “цаг алах” гэдэг юм билээ. Ийм дүр зургийг Таван шар, Хайлааст, Долоон буудал, 120, Үйлдвэр комбинатын зам дээр орой бүр харж болно. Яг л уртаа гэгчийн вагон хөдөлж ядах аятай л харагдах юм. Ингэж явахдаа гэрлэн дохион дээр утсаа маажаад сууж байгаад нэг ногоон гэрлэн дохио өнгөрөөх нь энүүхэнд. Таван шар, Офицеруудын ордон чиглэлийн  зарим нэг автобус нь бүр 20 цаг дөнгөж өнгөрч байхад Таван шар, Даргоны гэрлэн дохиотой уулзвар дөнгөж нэвтрээд Тээврийн цагдаагийн постны арын зогсоол руу ороод зогсдог болж. Тэгээд үлдсэн зорчигчоо энд буугаарай. Буух цагаа хүлээж байна” хэмээн жишим ч үгүй хэлэх юм. Тэр  ажлын “цаг алаад” мөлхөж буй автобуснуудын жолооч замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж түгжрэлд хувь нэмрээ оруулж буйг анхаарах байгууллага байна уу. Тэд энэ үйлдлээ замын түгжрэлээс боллоо гэж  удирдлагууддаа тайлбарладаг юм гэсэн. Ажлын “цаг алдаг” ийм жолооч нараас шалтгаалж замын ачаалал оройдоо нэмэгдэхээс гадна тухайн чиглэлийн автобусыг хүлээн зогсох олон хүн бий шүү дээ. Одоо ч урин дулаан цаг ирсэн учраас автобус хүлээхээс залхсан иргэд алхаад явж болж байна. Гэхдээ цаг агаар таагүй бороо, салхи шуургатай үед яах билээ. За тэгээд өвөл бол бүр хэцүү гэдгийг хэн хүнгүй л мэдэх хойно олон үг хэрэггүй биз.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 22. Лхагва. №052 (5970)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах