Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод хоёр дахь өдрөө болж байна. Тус тэмцээнд 107 орны 658 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 бөх зодоглож байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй -66, -73 эмэгтэй -57 кг жингийн барилдаанууд болоход эрэгтэй -73 кг жинд Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон бөгөөд түүний оронд анхны удаагаа ДАШТ-д орж байгаа бөгөөд эхний тойрогт Жибутигийн Аден-Александре Хуссеныг нэмэлт цагт базари үнэлгээгээр, хоёрдугаар тойрогт хэсгийг тэргүүлсэн Гүржийн Лаша Шавдатуашвилиг торгуулиар цэвэр, гуравдугаар тойрогт Румыны Александру Райкуг цэвэр, хэсгийн аваргын төлөө Швейцарын Нилс Стамп нарыг ялж таамаг эвдэн D хэсгийг тэргүүлж, хагас шигшээд шалгарсан юм.
Харин хагас шигшээд Японы Тацүки Ишихарад ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд Бразилын Даниэл Каргниныг торгуулиар ялснаар анх удаа ДАШТ-ий медалийн тавцанд зогслоо.
Л.Анхзаяа дэлхийн чансааны 98-д жагсаж байсан бол Бразилын Даниэл Каргнин 10-т, Швейцарын Нилс Стамп 8-д, Гүржийн Лаша Шавдатуашвили 5-д жагсаж байв.
Монголын шигшээ баг Абу Дабигийн ДАШТ-ээс одоогоор нэг алт (-48 Б.Баасанхүү), нэг хүрэл медаль (-73 Л.Анхзаяа) аваад байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.