• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Батсуурь: Оюутнууд сургалтын зээл авах боломжтой болсон

Засгийн газрын 100 дахь хоног ирэх сарын эхээр тохиож буй. Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. МАН-ыг амлалтаасаа ухарсан мөрийн хөтөлбөр боловсруулсан гэж шүүмжилж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна  вэ?

-Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. Мөрийн хөтөлбөрт үндсэндээ манай намын сонгуульд оролцохдоо гаргаж тавьсан мөрийн хөтөлбөр 100 хувь тусгагдсан гэж хэлж болно. Энэ удаад манай мөрийн хөтөлбөрт цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад, “Эдийн засгийг сайжруулах, эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс гарах” нэг том бүлэг оруулж ирлээ.

Учир нь ойрын 1-2 жилийн дотор эдийн засгийн асуудлыг тод томруунаар авч үзэхгүй бол нөхцөл байдал хүнд байна. Түүнчлэн бүх салбаруудын хийж хэрэгжүүлэх ажлын үр дүнгийн талаар тодорхой заалтууд орсон. Энэхүү Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол мэдээж 2016 онд МАН-аас УИХ-ын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр үндсэндээ агуулгаараа тусгагдаж чадсан гэж бодож байгаа.

Ард иргэд манай намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, санал өгсөн. Тэгэхээр дөрвөн жилийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан тавихад сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжсэн байх зорилго, зорилтоо бүтэн агуулж чадсан.

-БСШУС-ын сайдын ажлыг аваад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдхэн хоногийн дараа Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд танай яам нэлээд ажил амжуулчихсан байх?

-Мэдээж манай боловсролын салбар түүн дотроо сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, их дээд сургуулиуд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд  гээд бүх салбарын асуудал мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын тухайд бүх хүүхдийг цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлнэ гэдгийг заачихсан байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог 12609-өөр нэмэгдүүллээ.

Үүнд шинээр барьж буй, засвар хийж байгаа цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхайлж, дуусгаснаар 21 цэцэрлэгийг шинээр ашиглалтад өгч, 123 бүлэгт 2970, есөн цэцэрлэгийг өргөтгөн 38 бүлэгт 1135, нэг цэцэрлэгийг давхарлаж 12 бүлэгт 300, төрийн өмчийн цэцэрлэг байгуулах хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, нийслэлийн хэмжээнд 72 хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулагдаж 4307, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж, зохицуулалт хийснээр хоёр байгууллагын дэргэд таван бүлэг нээж 100 хүүхдийг тус тус цэцэрлэгт хамруулсан.

Гэхдээ л цэцэрлэгийн асуудал ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд нэлээд хүндрэлтэй байгаа. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн ямар ч цэцэрлэг байхгүй 10 хороо, төрийн өмчийн  цэцэрлэг байхгүй 10 гаруй хороо байна. Энэ мэтээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхэд олон байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд төрөлт эрс нэмэгдэхийн зэрэгцээ хөдөө, орон нутгаас шилжилт хөдөлгөөн тасрахгүй байгаа.

Тиймээс ч бид цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлэх чиглэлээр  олон ажил төлөвлөөд байна. Тухайлбал, төсвийн эх үүсвэрээс гадна гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч  ажиллахаар төлөвлөөд байна. Донор орнууд, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгө, Япон улсын хандив тусламж, урт хугацааны зээл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд олон байгууллагуудын эх үүсвэрийг ашиглан цэцэрлэгийн тоог нэмнэ.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох зорилт тусгагдсан.  Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа бол?

-Ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлтийн тухайд маш хүндрэлтэй. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуульд анги дүүргэлт нийслэлд дунджаар 30, хөдөөд 25.8 хувьтай байна.

Тэр дундаа нийслэл  болон аймгийн төвийн хэмжээнд анги дүүргэлт улсын дунджаас хоёр дахин их байгаа юм. Тиймээс бид анги дүүргэлт хэт их  сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжийнх болгохыг зорьж байгаа. Улаанбаатар хотод гэхэд л  энэ хичээлийн жилд 36 сургууль гурав буюу түүнээс дээш ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байна.

Тиймээс ч бид ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч бүрэн хэмжээнд зохион байгуулах болно.Тухайлбал, энэ онд 60 гаруй объект ашиглалтад оруулахаар тооцож байна. Манай салбарт өнгөрсөн хугацаанд нэлээд их хэмжээний өр хуримтлагдсан байсан.

Тиймээс өнгөрсөн 100 хоногийн хугацаанд сургуулийн өмнөх болоод ерөнхий боловсролын сургуулийн төвшинд хуримтлагдаад байсан өрийг барагдуулсан. Тодруулбал, бүх аймаг, нийслэлийн боловсролын газруудын өрийг судалж үзээд, төсвийн тодотголд суулгуулаад нийтдээ 17 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж, салбараа өргүй болгож чадлаа.

-Энэ сарын 01-ээс ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарыг хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байлгах тушаал гаргасан байсан. Энэхүү шийдвэрийг эцэг, эхчүүд нэлээд талархан хүлээж авч байна?

-Ерөнхий боловсролын сургуулийн болон их, дээд сургуулийн сургалтын чанарт онцгойлон анхаарал хандуулж байгаа. Мэдээж сургалтын чанар гэдэг зүйл олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, багш, сурагчийн хичээл дээрх идэвхитэй ажиллагаа буюу хоёр талын оролцооноос шууд шалтгаалдаг. Тиймээс ч улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагч, багш нар хичээлийн цагаар гар утас хэрэглэхгүй байх сайдын тушаал гаргасан. Энэ нь хичээлийн цаг илүү үр бүтээлтэй болж, сурагчдын эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх давуу талтай.

-Жил бүрийн намар их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэх асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог байлаа. Энэ жилийн тухайд та эерэг байдлаар шийдэж чадсан. Энэ хүрээнд одоо сургалтын төлбөрйн зээлийн санг бий болгож байгаа гэсэн үү?

-Мэдээж энэ жилийн тухайд улс орны эдийн засгийн байдал хүнд, иргэд орлого тааруухан байгаа. Тиймээс ч бид их, дээд сургуулиудын удирдлагуудтай тохироод, сургалтын талбөрийг нэмэхгүй байх асуудлыг шийдэж чадсан. Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан их, дээд сургуультай холбоотой нэг гол асуудал нь “Боловсролын зээлийн сан” байгуулах асуудал байсан. Үүнийг бид шийдэж чадсан.

Одоо их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудад маш бага хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олгох нөхцлийг бүрдүүлээд байна. Энэхүү зээлээр дамжуулан өрхийн зардлыг бууруулахаас гадна их, дээд сургуулиудын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж үзэж байгаа юм. Оюутны зээлийг “Боловсролын зээлийн сан” арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлнэ. Ингэхдээ тухайн оюутан банкнаас зээлээ аваад шууд сургуулийнхаа данс руу шижлүүлэх юм.

Зээлийг дотор нь хүү бууруулах болон богино, урт хугацаатай гэж ангилж байгаа. Хүү бууруулах гэдэг өмнө нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөрөө төлсөн бол үүнийг оюутны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломж бүрдэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Харин богино гэдэг нь нэг жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй байх юм. Өөрөөр хэлбэл, тухайн оюутан нэг жилийн хугацаатай зээл авбал таван хувийн хүүтэй байна гэсэн үг. Мөн ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Урт хугацаатай зээл байж болно. Сургалтын төлбөрийн зориулалтын зээлээ арав хүртэлх жилийн хугацаанд эргэн төлнө. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгссөнөөс хойш 4-6 жилийн хугацаанд ажил хийж байж зээлээ буцааж төлнө гэсэн үг. Энэ хугацаанд таван хувийн хүүгээ жил бүр төлнө. Тэгэхээр сард найм орчим мянган төгрөг төлөхөөр байгаа юм.

-Төлбөрийн зээлийг хэчнээн оюутанд олгох тооцоо гарсан бэ. Түүнчлэн гурав буюу түүнээс дээш оюутантай бол нэгийг нь төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд хэчнээн оюутан төлбөрөөсөө чөлөөлүүлэхээр байгаа бол?

-Гурав буюу түүнээс олон хүүхэд их, дээд сургуульд зэрэг суралцдаг бол нэг хүүхдэд нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Улсын хэмжээнд төлбөрөөсөө чөлөөлөгдөх 1500 орчим оюутан байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Харин төлбөрийн зээлийн тухайд 70 орчим мянган оюутанд олгох болможтой гэж тооцож байгаа.

Энэ нь үндсэндээ сургалтын төлбөрийн зээл шаардлагатай оюутнуудыг бараг 100 хувь хамруулна гэж ойлгож болно. Хамгийн чухал нь зээл хүсэгч оюутан магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх ёстой. Өнөөдрийн байдлаар 100 гаруй их, дээд сургуулиас 75 орчим хувь нь магадлан итгэмжлэгдсэн байна. Мөн суралцагчийн голч дүн 2.0-оос дээш гэж зааж өгсөн. Энэ бол дундаж үзүүлэлт учраас хамрах хүрээ өргөн байх болно. Дашрамд  дуулгахад, энэ удаад бакалавраар сурч байгаа хүмүүсийг оюутны зээлд хамруулахаар заасан.

Магистр, докторантурт сурдаг хүмүүс нэгдүгээрт, харьцангуй цөөн. Хоёрдугаарт, тэд ямар нэгэн мэргэжил эзэмшчихсэн буюу мэргэжлээ ахиулах гэж байгаа учраас санхүүгийн чадавхитай болсон байна гэж тооцож байгаа юм. Тэгэхээр бид суурь мэргэжил эзэмших хэсэгт нь дэмжлэг үзүүлье гэж байгаа юм.

-Уг зээлийг хэрэгжүүлэхийн тулд хэчнээн төгрөг шаардлагатай бэ. Жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээгээр мөнгө авч байна гэсэн үг үү ?

-Энэ оны төсвийн тодотголын хүрээнд 90 тэрбумыг суулгасан. Тэгэхээр журам бэлэн болонгуут оюутнууд зээлээ аваад явах боломжтой болсон. Хөрөнгөө төвлөрүүлсэн, бэлэн байгаа гэж ойлгож болно. Харин ирэх оны төсөвт 100 тэрбумыг суулгахаар Засгийн газарт саналаа өгчихөөд байна. Энэ мөнгө бол ирэх онд зээлээр суралцах оюутнуудын хүсэлтийг хангахад хүрэлцээтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар иргэд хүүхдээ сургахын тулд жилд 25-30 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч байна. Тиймээс энэ байдлыг бид аль болох уян хатан байдлаар шийдэхээр зорьж байгаа нь энэ.

“Боловсролын зээлийн сан”-д улсын төсвөөс эхний 2-3 жилд мөнгө төвлөрүүлнэ. Үүнээс цааш зээлийн эргэн төлөлт явах учраас эргэлтийн сан үүснэ гэж үзэж байгаа. Цаашдаа энэ сан улсын төсвөөс татаас авахгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа. Одоо Засгийн газрын тогтоол гарсны дагуу манай яамнаас журам батална. Энэ журам бэлэн болсны дараагаар албажуулах тодорхой хугацаа байдаг.

Үүний дараагаар энэ үйл ажиллагааг зохион байгулахтай холбоотой Сангийн сайд, БСШУСын сайд нарын шийдвэр гарна. Үүний зэрэгцээ арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар ямар банк оюутны хөгжлийн зээл олгох вэ гэдэг нь тодорхой болох юм. Ингэснээр бэлтгэл ажил бүрэн дуусч, энэ сардаа багтаад оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авч эхлэх боломж бүрдэнэ.

-Тамирчид маань гялалзсан ажмилт гаргаад олимпоос ганзага дүүрэн ирсэн. Цаашид тамирчдаа дэмжих хүрээнд салбар яамнаас ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-“Рио-2016” зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг, тамирчдыг бүгдийг нь хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид мөнгө, хүрэл медалиудыг  хүртсэн. Энэ бол багагүй амжилт. Гэхдээ ард түмэн илүү их үр дүн хүлээж байсан гэдэг нь ойлгомжтой. Одоо тамирчдын дараагийнхаа олимпод бэлтгэх бэлтгэл ажил эхэлсэн байна. Спортын хувьд МАН-ын мөрийн хөтөлбөрт  тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан байгуулагдаж байгаа.

Энэхүү сангийн төсөв 2017 оны төсөвт багтаж батлагдах болно. Уг сангаар дамжуулан спортыг хөгжүүлэх, багш, дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулах, сургалтад хамруулах зэрэг маш олон асуудал тусгагдсан байгаа. Тиймээс цаашдаа тамирчид маань олимпоос олон олон медаль хүртэх байх гэж найдаж байна. 2020 онд Япон улсад олимп болно. Тиймээс бэлтгэл ажил болгож, Япон улсын зарим мужуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд оны сүүлээр тамирчдын бэлтгэлийг хангах гэрээ хэлцэл хийхээр тохиролцоод байгаа. Өөрөөр хэлбэл, бидний хамтарч ажилладаг зарим мужууд манай тамирчдад спорт цогцолбороо үнэ төлбөргүй ашиглуулах, бэлтгэл хийх зарим зардлыг хариуцах зэргээр хамтран ажиллах юм. Тиймээс ирэх 2020 оны олимпийн бэлтгэлийг одооноос хангаж эхлээд байна гэж ойлгож болно.

-Өнгөрсөн сард Шанхай хотноо айлчлал хийх үеэрээ "Шинжлэх ухааны парк" байгуулах асуудлыг ярьсан байсан. Тэр ажил юу болж байгаа вэ?

-БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Гангийн урилгаар өнгөрсөн есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр талууд хоёр орны шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, энэ салбарт хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт тусгасан ажлын хэрэгжилтэд анхаарал хандуулах, улам өргөжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн хамтын ажиллааг идэвхижүүлэх талаар ярилцсан.

Түүнчлэн хоёр  орны хамтарсан “Технологийн инкубатор”, “Технологи дамжуулах төв”-ийг байгуулан ажиллуулах, хамтарсан лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дадлагажуулахад чиглэж ажиллахаар болсон байгаа. Тун удахгүй ажил хэрэг болоод явна. Мөн энэ үеэр Монгол Улсад анхны “Шинжлэх ухааны парк”  барьж байгуулах асуудлыг тэдний тал бүрэн хэмжээгээр дэмжинэ гэсэн.

Энэхүү “Шинжлэх ухааны парк”  нь эрдэм, шинжилгээний байгууллагуудын ажлын үр дүнг практикт хэрэгжүүлэх бүрэн боломж нээгдэх юм. Түүчлэн Монголын өндөр технологийн үндэсний компаниудыг олноор бий болгох ажилд маш том түлхэц болно. Энэ нь ганц уул уурхайн эзийн засагт тулгуурлах бус солонгорсон эдийн засагтай болох боломжийг бүрдүүлж өгнө. Мөн шинжлэх ухааны ололтоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломж нээгдэх юм.

Гэхдээ уг паркт дан ганц манай улсын компаниуд биш Хятад улсын томоохон компаниуд орж ирж, үйл ажиллагаагаа явуулах болно. Тэгээд ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаанд зарцуулах зардлыг тав дахин нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Тиймээс энэ салбараас томоохон үр дүн хүлээж байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Улаан батлахтай Б.Ханбаатар...
Төр барилцах эрхээ эдлээрэй...

Ж.Батсуурь: Оюутнууд сургалтын зээл авах боломжтой болсон

Отгонмягмар 2016-10-18

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

6 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

8 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

9 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

9 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

11 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

11 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

13 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

13 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

13 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

13 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах