Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарч, дэлбэрэлт болсон. Тухайн дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн юм. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Уг хэргийг Улсын Ерөнхий прокурорын газраас байгуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Одоогийн байдлаар гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна. Харин орон сууц болон оршин суугчдын хохирлын үнэлгээ хараахан гараагүй байгаа аж.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.