• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Агаар нь хорт утаатай “Аз жаргалтай улаанбаатар” хот минь

Манай нийслэлийн удирдлагууд хотоо “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээн нэрлээд удлаа. Аз жаргал гэдэг үг хэн хүн санаа сэтгэл түвшин, сэтгэл зовох ямар нэгэн зүйлгүй, цалин орлого нь хүрэлцээтэй, амар сайхан байхыг хэлэх болов уу. Үлгэрт хүртэл “гар газраа хөл хөсөрөө” амар сайхан жаргажээ гэдэг дээ. 

Авч байгаа цалин орлого нь хүрэлцээтэй, дэлгүүр худалдааны төвд ороод очихоор юмны үнэ ханш нь тогтвортой, гараад явахаар машин зам нь түгжрэлгүй, гудамж талбайд гараад  жаахан алхахад  агаар нь  цэнгэг сайхан, энд тэнд элдэв муу муухай хэрэг зөрчил дуулдахгүй байж гэмээнэ аз жаргалтай гэж нүүр бардам хэлмээр. 

Харин монголчууд, нийслэлийн иргэд бид сэтгэл зовох ямар нэг зүйлгүй, ажил албаа хийн, ар гэртээ жаргаж, эрүүл энх сайн сайхан байж чадаж байгаа билүү

Нийслэлийн удирдлагуудынхаар бол тэд нийслэл хотоо  аз жаргалтай нийслэл хот болгочихоод ёстой хөл хөсөр, гар газар амар тайван байгаа бололтой. 

Арга ч үгүй бизээ, өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Монгол Улсыг жинхэнэ ёсоор цэцэглүүлэн хөгжүүлнэ хэмээн алдарт мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн болохоор. Үүнээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэнтээ Монгол улс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 10 улсын нэг боллоо гэсэн алдарт үгээ хэлсэн удаатай.

Нэгэнт 2020 оны мөрийн хөтөлбөрөө бүгдийг хэрэгжүүлээд дуусчихсан одоо ирэх хаврын сонгуульд ялаад Монгол Улсаа 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрөө ярьж, энэ хүртэл улс орноо удирдахаар зориг шулуудаад байгаа МАН “Аз жаргалтай Улаанбаатар” хот болгохоор агаарын бохирдлыг хэрхэн буруулсныг эргэн харцгаая. 

Манай энхрий хайрт МАН “Аз жаргалтай Улаанбаатар” хот болгохын тулд юун түрүү ард  иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө  “Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна” гээд амлачихаж. Хугацаа давчуу, дөрөвхөн жил, тэгээд бас олон хүчин зүйлээс шалтгаална, хөрөнгө мөнгө хомс гээд бүрэн устгачихна гэсэнгүй ээ бас, 70-80 хувь гэж. 

Тэгээд ч “нийслэлийн агаарын бохирдол ДЭМБ-ын гаргасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс 25 дахин их байна” гэж энэ МАН 2016 олны мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд дурдаж байсан. Тэгээд 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийнхөө “4000 айлын орон сууц”, “40000 айлын орон сууц”, “100000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн аварга том амлалтуудаа арай гүйцээгээгүй болохоор даруухан  амлаж 70-80 хувь бууруулна гэсэн байх. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулна гэж 2017 оноос хойш 2020 он хүртэл 456 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй болохыг аудитын байгууллага дүгнэсэн байдаг. 

Үр дүнд хүрээгүй гэхээр агаарын бохирдол буураагүй байх нь. Үнэхээр ч Улаанбаатар хотын гадаад орчны агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 онтой харьцуулахад РМ2.5 тоосонцор 30 мкг/м3, РМ10 тоосонцор 38 мкг/м3, Азотын давхар исэл (NO2) 1 мкг/м3-ээр багассан бол хүхэрлэг хий (SO2) 11 мкг/м3-ээр ихэссэн байна” гэсэн байдаг. 

За ингээд МАН өнөөх мөрийн хөтөлбөртөө заасанчлан “....сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүл”-эхээр “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшний үйлдвэрийн төсөлд 2019-2022 онд 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.  Түлш үйлдвэрлэсээн. 

Чухамдаа шахмал түлш нь  ард иргэдийн өмнө нь хэрэглэж байсан түүхий нүүрснээс илүү их тортог утаатай, ард иргэдийн эрүүл мэндэд илүү хортой утаа ялгаруулж байгаа нь олон зүйлээр батлагдах нь тэр. 

“Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш угаарын хийн улмаас нас барсан иргэдийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн. Амьсгалын замын өвчнөөр 2022 онд 6,000 орчим хүн, 2023 онд 16,000 хүн өвчилж, хүн амын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж байна” хэмээн  Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа хэвлэлийн бага хурал хийлгэн мэдээлснийг  ikon.mn сайт энэ 2024 оны нэгдүгээр сарын 22-нд нийтэлсэн байна. 

Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүний тоо 2023 онд 2022 оныхоосоо бараг гурав дахин өссөн байгаа биз. Өнөөх сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг үйлдвэрийнх нь орчмын газар, айл, барилга байшин хөөтэй хар төлөг шиг болчихсон, айлын чимхээд тагтан дээрээ тавьсан бууз тас хар болчихсон байхад өөрөө ямагт агаар сорж байдаг хүний уушиг ямар болох нь тодорхой л доо. 

Ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндэд хортой ийм туршилт хийхийн зэрэгцээ “ёстой нөгөө чононд хонь хадгалуулав”  гэгчээр “Таван толгой түлш” компани ч  ард түмний өнөөх бараг их наяд төгрөгөөр тоглож байдаг нь зах зухаасаа илэрсээр. 

“Тавантолгой түлш” ХХК-иас Зерован ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун болон мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон байна” хэмээн Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сайд хэлж байлаа. Энэ бол гудамжны үг биш УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайдын үг. 

“Ц.Даваацэрэнгийн толгойлж буй “Тавантолгой түлш” ХХК нь тухайн жилд санхүүгийн нэлээдгүй зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар ил болсон байна. Тухайлбал,  “Тавантолгой түлш” ХХК нь худалдан авах ажиллагаа зохион байгуулалгүй, шууд худалдан авалтаар 2,1 тэрбум төгрөгийн 240 гэрээ байгуулсан байжээ. Мөн санхүүгийн программ, автобусны түрээс зэрэг 386.7 сая төгрөгийн худалдан авалтыг тендер шалгаруулалт зохион байгуулалгүй шууд худалдан авсан болох нь аудитын шалгалтаар ил болсон байна. Түүнчлэн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлбэл зохих 4,6 сая төгрөгийн орлогын таван гүйлгээ, 255.8 сая төгрөгийн зарлагын найман гүйлгээг мэдээлээгүй байсан” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж л байлаа. Өнөө шилэн данс, ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авахад тендер энэ тэр зарлана гэдэг яасан бэ. МАН-ын гишүүдэд хамаагүй хэрэг үү. МАН ч тэгээд өөрийнхөө гишүүн, боловсон хүчин энэ хүмүүстээ нэг их хатуурхаж хариуцлага тооцоогүй. 

Харин нэгэнт амлачихсан юм болохоор нийслэл хот утаа униар дундаасаа харагдахгүй болж, гадаа явж байгаа хүн хөхүүлж ханиалгах нь бүү хэл салхивч нээхэд өмхий утаа үнэртэж байдаг  ид цагаар Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн хэмжээнд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна” гэж мэдээлээд  олны шүүмжлэлтэй тулж байлаа.

Үүнийг юу гэж ойлгох вэ. Намын улаан батлахтай, бас ч гэж дарга даамлын цүнх барьж, ар өөрт нь гүйж явсны ачаар МАН-аасаа хайр хишиг хүртэж  энэ их, хөрөнгөн дээр сууж, намдаа чамгүй хандив өгсөн болохоор яаж ч байсан ажлаа сайн хийж агаарын бохирдлыг бууруулсан нэр хүлээхгүй бол болохгүй гээд ингэж хэлсэн гэж ойлгох уу. Эсвэл буураагүйг нь мэдсээр байсан ч дарга даамлууд, эрхтэн дархтнууд нь “буурсан гэж хэлэхгүй бол....” гээд ар шилэнд нь асуудал тулгаад байхаар ингэж хэлсэн хэрэг үү. 

Сүүлийн хэдэн өдөр цаг агаар дулаарч, айл амьтан нэг их гал түлээд байхгүй болохоор нийслэлийн агаар овоо цэвэршиж байтал өчигдөр /гуравдугаар сарын 27-нд/ нэвсийсэн цас орж, дараа нь салхилан агаарыг ёстой ариусган цэвэрлэлээ.

Одоо МАН-ын удирдлагууд “харж байна уу, бид агаарын бохирдлыг бууруулчихлаа” гэхээр л байна. Ингэсгэж байтал сонгууль ойртох тусам улам л дулаарч утаа улам л багасна. 

Ингэсээр сонгууль болох зургадугаар сарын сүүлч гэхэд нийсэл ч агаарын бохидолгүй болно л доо. Тэр цагт МАН “бид агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна гэсэн, харин ч давуулаад 100 хувь бууруулчихлаа” гэх нь л дээ. 

МАН-ын нэг зүтгэлтэн “өвөл болохоор хүйтэн болдог” хэмээн алдарт үгээ хэлсэн. Түүн лүгээ “Зун болохоор агаарын бохирдолгүй болдог” гэсэн алдарт үгийг МАНай энэ намын нэг зүтгэлтэн хэлэх л байх даа. 

Хүн зоны хамгийн эмзэг сэдвийг хамж шимэж байгаад мөрийн хөтөлбөр болгон зарлаад, дотроо бол биелэх эсэх нь ямар хамаа байхав, сонгуульд л санал авч зөөлөн суудалд сууж байвал болох нь тэр. Тэгээд ч энэ бүх амлалтыг чинь биелүүлэх нэрээр хөрөнгө мөнгө тусгаад хувааж идэхэд амар гэдэг зарчим л яваад байна уу даа, үгүй юу. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны гуравдугаар сарын 25. Даваа. №028 (5946)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Бааст гол урссаар,...
Өнөөдөр орон даяар 16:00 цагт...

Агаар нь хорт утаатай “Аз жаргалтай улаанбаатар” хот минь

ӨЛЗИЙБАЯР 2024-03-28

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

4 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах