• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд

Өнөөдөр эрчүүдийн баяр. Угтаа бол “Монгол цэргийн өдөр”. Гэхдээ баяр бүхнийг нийтээр нь хамаатуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг нь монголчуудын зан л даа. Тэглээ гээд буруудах зүйлгүй ч аливаа тэмдэглэлт өдрөөр эрхээ хамгаалах, тэр дундаа эрүүл байх эрхээ эдлэх шаардлагатайг ойлгох хэрэгтэй боллоо. Ер нь л хүн бүр биедээ бүрэн хэмжээний “чагнуур” тавьж үзэхгүй бол байдал боломгүй хэмжээнд хүрснийг таниулахаар олон арга хэлбэрээр “нүдэж” буй нь нэг бодлын азтай хэрэг юм. Яг ийм зорилгоор энэ удаад эрчүүдийн эрүүл мэндийг онилж байгаад эмч мэргэжилтэн, төрийн бодлого гаргагч, энгийн иргэд тал талаасаа цугларч болох, болохгүйгээ ярилцав. Зөвхөн эрүүл мэнд гэлтгүй амьдралын хэв маяг, хорт зуршлаас эхлээд асуултын тэмдэгтэй үлдсэн асуудлынхаа гүнийг тэмтэрсэн бүтэн өдрийн чуулганаас харахад үнэндээ монгол эрчүүд эрүүл мэнддээ санах зовох хэрэгтэй болжээ. Зүй нь эрчүүд хамгийн их анхаарч ач холбогдол өгдөг хийморь лундаа биш эрүүл мэнд чинь доройтож, шалдаа хүртэл унах хэмжээнд хүрч. Санаа зовох төдий биш эрүүл мэнд, амьдралын зөв хэв маяг, архи тамхи хорт зуршлаасаа салахгүй бол монгол эрчүүдийн амьдралаас алдаж буй он жилүүд, ирээдүйд учрах эрсдэл ёстой л аюулын харанга дэлдэхээр болсныг “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганаар ярилаа. Нэг ёсондоо монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг алган дээрээ тавьсан мэт дэлгэсэн нь төрийн бодлогын хэмжээнд ч нухацтай ач холбогдол өгөх ёстойг харуулав. Чуулганд төрийн тэргүүн оролцож нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлалд өндөр ач холбогдол өгч буйгаа онцлоод энэ талаарх аливаа санал, санаачилгыг бүрэн дэмжиж, хамтран ажиллана гэдгээ хэллээ. 

Эрэгтэйчүүдтэй холбоотой цөөн тоо баримт сөхөхөд л хэнэггүй зан нь хэтэрхий дэндсэнийг ойлгоно. Эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг. Түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр архийг хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, бэлгийн замын өвчнүүд тэргүүлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар жилдээ 1092, ходоод 659 гэх зэргээр өндөр байна. Үүний суурь шалтгаан нь бас л архи, тамхины хэрэглээ. Осол гэмтэл ч эрчүүдийн дунд өсөж байна. Хорт хавдрын шалтгааны 36 хувь нь тамхитай холбоотой, 30 хувь нь зохисгүй хоолноос үүдэлтэй. Хорт зуршилгүй, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж чадвал хавдраас 60 хувь сэргийлэх боломжтой. Энэ бол бид жаахан хичээх л юм бол хийж чадах зүйлс. Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Эрэгтэйчүүд 52.2 хувь нь ид хийж бүтээх насандаа нас барж байна. Үүнээс хамгийн  их анхаарал татаж байгаа нь амиа хорлолт. Амиа хорлогсдын 85 хувь нь эрчүүд байгаа нь нухацтай авч үзэх асуудал мөн” хэмээсэн нь Монгол эрчүүд эрүүл мэнд, амьдралын чанараас эхлээд өнөөдөр тэд яг “хэн бэ” гэсэн бүрэн агуулгыг илтгэв. Энэ бүхнээс Төрийн ордны их танхимд цугласан эрчүүд өөрийгөө тольдсон нь лав. 

Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтаар эрчүүд эмэгтэйчүүдийнхээс бараг тав дахин өндөр, хорт хавдар 20 хувиар их байна. Амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж, Азидаа БНСУ-ын дараа бичигдэж байгаа. Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд ямар байгаа нь эндээс харагдах болов уу гэдгийг хөндлөө. 

ГЯЛТАЙХ МЭДЭЭ БУЮУ “АРХИ” 

Монголчуудын эрүүл мэндтэй холбоотой гялтайх мэдээ дуулгасан нь архины хэрэглээ байв. Ерөнхийлөгчийн институтээс ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаа. Эхлэл болгож согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах ажил хийсэн нь үр дүнгээ өгчээ. Тоймлож харвал нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг хуваалцлаа. Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар  өмнөх онтой  харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21.6 хувиар, импортын хэмжээ 18 хувиар буурчээ. Мөн улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1.7 сая  литрээр багассан байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар зөөлрүүлснээр өндөр хатуулагтай архины хэрэглээ буурсан. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэлсэн нь том дэвшил болжээ. Үүний нэг илрэл нь энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд харагдаагүй үзүүлэлт юм. Түүнчлэн сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэлсэн байна. 

Архи, тамхины хэрэглээг хязгаарлах талаар өнгөрсөн хугацаанд томоохон бодлого хэрэгжүүлээгүй учраас “Эрүүл монгол хүн” үүнд чиглэх аж. Өөрөөр хэлбэл, өвчний үндсэн таван шалтгаан руу чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг. Архидалттай тэмцэх үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд ямар ч төсөлгүй хэрэгжүүлдэг байсан бол одоо тодорхой хэмжээний төсөвтэй болсон. Үргэлжлүүлэн бодлогын арга хэмжээ авах ёстой. Дараагийн шатанд архинд донтох эмгэгтэй болох эрсдэлтэй байгаа хүмүүсийг хэрхэн эмчилж, ажлын байраар хангах вэ гэдэг бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн. Үүний хүрээнд үндэсний хэмжээнд эмчилгээний болон сэтгэл зүйн багийг бэлдсэн. Эхний ээлжид Хан-Уул дүүргийг жишиг болгох ажлыг эхлүүлэн, бүх хорооноос иргэд хамрагдаж байна. Үүнд тухайн хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаа, өрхийн эмч гээд бүгдийг нь хамруулсан баг бүрдүүлж, “Эрүүл Хан-Уул дүүрэг” төслийг эхлүүлэн, эхнээсээ эмчлүүлэн, үр дүн нь гарч байна. Цаашдаа бүх аймгийн төвд үүнийг хэрэгжүүлнэ гэдгийг Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний багийнхан танилцууллаа.

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ НЬ 

Зөвхөн эрчүүд гэхгүйгээр эрүүл ирээдүйг хэрхэн бүтээх вэ гэдэгт “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн зорьж буй. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн гэдэг эрүүл чийрэг бие бялдартай, эрүүл саруул оюун ухаантай, эрүүл зан үйл, амьдралын хэвшилтэй, эрүүл орчин бүтээгч хүнийг хэлнэ. Нийт хүн амын 3.9 хувьд нь эрүүл амьдрах орчин, бололцоо бүрдсэн байна. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн чиглэж байгаа. Өвчин тусаад эмчлэх бус, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг бодлогыг нас, хүйс, онцлогт нь тохируулан хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа юм. Эрүүл ирээдүй бүтээхийн тулд сургуулийн өмнөх боловсролын шатанд урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, багшийг нь хэрхэн бэлтгэх зэргээр бодлого боловсруулсан. Жишээлбэл, зургаан настай сургуульд орж байгаа хүүхдүүдэд зүрх судасны тогтолцооны үзлэг, оношилгоог тогтмол хийж, биеийн өсөлт, хөгжлийн индексийг тодорхойлно. Сурлагын дүнгээс гадна эрүүл мэндийн мэдээллийг нь шинэчилнэ. Ингээд дөрөвдүгээр ангид нь амьсгалын эрхтэн тогтолцоо, наймдугаар ангид нь мэдрэл, төгсөх ангид шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөлийг үзэж, оношлох юм” гэлээ. Ийнхүү бүтэн өдөр зөвлөлдсөн “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу парламент, Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллах юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 51 (7295)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
АН-ын хагарал АН-ын асуудал биш...
Орчин цагийн зэвсэгт хүчин...

Амьдралаас алдсан жилүүд буюу хэнэггүй монгол эрчүүд

УЯНГА 2024-03-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах