• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мал чанаржиж цөөрөхийн эхлэл

Аймшигт бичин жилийн зуднаас дутахгүй цас зуд энэ жил нүүрлэн мал сүргийг  шигшиж эхлэх бүү хэл хамаг зам даваа хаагдан, тал газарт ч өвдгөөр татсан хунгар, цасан бүрхүүл тогтож малчид нь гэрээсээ тооноороо гарахад хүрлээ. Тооноороо гарсан малчид ч шатахуунгүй, шатахуунтай нь  цасанд шигдээд явж чадахгүй үүнээсээ үүдээд, хүнс хоолгүй болон зутарч эхэллээ.

Цаг яагаа ч үгүй, цас хазраагүй байгаа, араас нь урт шар дээлт залгах болохоор энэ гамшиг хэзээ дуусах нь тодорхойгүй бас ч хол байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,1 сая толгой мал хорогдоод байна гэж Улсын онцгой комисс мэдээлж байна.

Төр, олон нийтийн байгууллага, хувь хүн хүртэл улс орныхоо эдийн засгийн гол салбар МАА-н төлөө санаа тавьж  хөрөнгө мөнгө хандивлан эрвийх дэрвийхээрээ тус нэмэр болохсон гэж чардайцгааж байна. Ирэх хавар УИХ-ын сонгуульд өрсөлдөж хуулиас гадуур зөөлөн суудалд тухлах гэсэн “вор в законе” хүмүүст  энэ цас зуд бөөн завашаан болж бараг л инээх нь халгүй аймаг хошуу алгасан тал шуудай тэжээл өгөх гэж арав хорин машин хөлөглөн айлаар явж, бууз жигнүүлэн дайлуулж цайлуулж эхэллээ.

Үнэхээр монголын төр, эрх баригчид  ард түмнээс оноо авах гэсэндээ “Улсын аварга”, “Мянгат малчин” гэсэн өчнөөн олон өргөмжлөл шагнал бий болгож энэ шагналаа гардуулах нэрээр хөдөө зугаалж, дайлуулж цайлуулах гэж аймаг сумын удирдлагуудыг дагуулан хөл хөөрцөг болдог нь энэ мэт өргөмжлөл хүртэх гэсэн хүмүүсийг хорхойг хүргэж малын тоо нэг суурьт бүү хэл, нэг сум, аймагт хэрээс хэтэрсэн.

Монгол Улсын нийт бэлчээрийн даац нь өмнөх нийгэм социализмын үед арай тэнцвэртэй байсан бол “Мянгат малчин” шалгаруулах их буухианаас болоод мал нь хэт их өссөн бол, нөгөө талд нь жилээс жилд хойшилж өдгөө бараг Дархан-Уул аймгийн нутагт хүрээд байгаа цөлжилт, уул уурхайн эдэлбэр газрын өсөлт сөргөөр нөлөөлж үндсэндээ мал бэлчих бэлчээргүй болоод байгаа.

Гэтэл мал сүргийн тоо жилээс жилд сая саяар нэмэгдэн өнгөрөгч 2023 оны эцсээр 64, 7 сая мал тоолуулаад байгаа. Малын тоо толгойгоо өсгөхийн тулд малчид хэт олноор нь, зарим нь бүр өсвөр насны малаа хээлтүүлэгт оруулах болсноор мал сүрэг хэт давжаарч  цагийн хатууг даах чадваргүй болж байгаа нь нууц биш. Тэгээд ч олон малтай айл цагийн хатууд тэр бүгдэд хүрэлцэхүйц өвс хадлан, тэжээл, хашаа хороо бэлтгэх чадал нь хүрэлцэхгүй болсон.

Нөгөө талаар хувийнхаа аж ахуйг эрхэлж, зах зээлийн л жишгээр бүтээгдэхүүнээ борлуулж амь зууж байгаа малчдыг  Монгол Улсын Үндсэн хуулинд хэдэн нэгдлийн дарга нарын чихэж оруулсан “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг гул барин нийгмийн даатгалыг нь төсвөөс төлж, элдэв төрлийн хөнгөлөлт үзүүлэн толгойг нь илсээр байсан нь зарим малчдад “энэ төр малаа, малчнаа харж үзэх ёстой” гэсэн олйголт төрүүлэх болсон.

Энэ өвлийн цас зуднаар гэхэд л хөрзөнгөөрөө  дулаан тохилог хашаа барьчихсан, саравчтай хашаа бариад, өмнүүр нь бүтээлэг унжуулаад битүү нөмөргөчихөөд малын хорогдолгүй байж байгаа малчин ч байж л байна. Яагаад бүх малчин ийм байж болохгүй гэж.

Харин сүүлийн үед цас зудын байдалтай холбоотой мэдээ мэдээлэл дамжуулж, радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа хүмүүсийн яриан дунд “малаа чанаржуулж, цөөлөх нь бидний гарц” гэсэн үг байн байн дуулдах болов.

Мянган малтай байгаад нэг хоёр зуухан үлдлээ гэж байгаа малчин ч үүнийг ойлгож эхэлж байгаа байх гэж найдаж сууна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн амьжиргааныхаа эх үүсвэр болсон малаа алдаж хотоо харлуулаад сууж байгаа малчид маань үнэхээр хөөрхий. Сүүлийн хэдэн жил цаг аядуу байж, малчнаас эхлээд эрх баригчдыг хэт тайвшруулж. Чухамдаа        эрх баригчид дарганцруудын хувьд олон хүнийг л ямар нэг өргөмжлөл шагналд тодруулж, гардуулах нэрээр айл хэсч дайлуулах нь сайхан байдаг нь мэдээж.

Гэхдээ улс орны эдийн засаг, малчин, мал сүргийн нийгэмд оруулах хувь нэмэр өгөөж, малчдынхаа амьдрал ахуйг бодвол малаа цөөлж чанаржуулах нь  өөр ямар ч хувилбаргүй гарах гарц мөн. Харин энэ нь газрын наймаачин шуналтнуудын яриад, мөрөөдөөд байгаачлан мал сүргийг хашиж, дулаан байранд шилжүүлэн суурин болгох гэсэн үг огтоос биш байгаасай.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 05. Мягмар. №021 (5939)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Төмөр замын суурь бүтэц...
Монгол Улсын Үндсэн хуулийн...

Мал чанаржиж цөөрөхийн эхлэл

ӨЛЗИЙБАЯР 2024-03-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Мал чанаржиж цөөрөхийн эхлэл

Аймшигт бичин жилийн зуднаас дутахгүй цас зуд энэ жил нүүрлэн мал сүргийг  шигшиж эхлэх бүү хэл хамаг зам даваа хаагдан, тал газарт ч өвдгөөр татсан хунгар, цасан бүрхүүл тогтож малчид нь гэрээсээ тооноороо гарахад хүрлээ. Тооноороо гарсан малчид ч шатахуунгүй, шатахуунтай нь  цасанд шигдээд явж чадахгүй үүнээсээ үүдээд, хүнс хоолгүй болон зутарч эхэллээ.

Цаг яагаа ч үгүй, цас хазраагүй байгаа, араас нь урт шар дээлт залгах болохоор энэ гамшиг хэзээ дуусах нь тодорхойгүй бас ч хол байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3,1 сая толгой мал хорогдоод байна гэж Улсын онцгой комисс мэдээлж байна.

Төр, олон нийтийн байгууллага, хувь хүн хүртэл улс орныхоо эдийн засгийн гол салбар МАА-н төлөө санаа тавьж  хөрөнгө мөнгө хандивлан эрвийх дэрвийхээрээ тус нэмэр болохсон гэж чардайцгааж байна. Ирэх хавар УИХ-ын сонгуульд өрсөлдөж хуулиас гадуур зөөлөн суудалд тухлах гэсэн “вор в законе” хүмүүст  энэ цас зуд бөөн завашаан болж бараг л инээх нь халгүй аймаг хошуу алгасан тал шуудай тэжээл өгөх гэж арав хорин машин хөлөглөн айлаар явж, бууз жигнүүлэн дайлуулж цайлуулж эхэллээ.

Үнэхээр монголын төр, эрх баригчид  ард түмнээс оноо авах гэсэндээ “Улсын аварга”, “Мянгат малчин” гэсэн өчнөөн олон өргөмжлөл шагнал бий болгож энэ шагналаа гардуулах нэрээр хөдөө зугаалж, дайлуулж цайлуулах гэж аймаг сумын удирдлагуудыг дагуулан хөл хөөрцөг болдог нь энэ мэт өргөмжлөл хүртэх гэсэн хүмүүсийг хорхойг хүргэж малын тоо нэг суурьт бүү хэл, нэг сум, аймагт хэрээс хэтэрсэн.

Монгол Улсын нийт бэлчээрийн даац нь өмнөх нийгэм социализмын үед арай тэнцвэртэй байсан бол “Мянгат малчин” шалгаруулах их буухианаас болоод мал нь хэт их өссөн бол, нөгөө талд нь жилээс жилд хойшилж өдгөө бараг Дархан-Уул аймгийн нутагт хүрээд байгаа цөлжилт, уул уурхайн эдэлбэр газрын өсөлт сөргөөр нөлөөлж үндсэндээ мал бэлчих бэлчээргүй болоод байгаа.

Гэтэл мал сүргийн тоо жилээс жилд сая саяар нэмэгдэн өнгөрөгч 2023 оны эцсээр 64, 7 сая мал тоолуулаад байгаа. Малын тоо толгойгоо өсгөхийн тулд малчид хэт олноор нь, зарим нь бүр өсвөр насны малаа хээлтүүлэгт оруулах болсноор мал сүрэг хэт давжаарч  цагийн хатууг даах чадваргүй болж байгаа нь нууц биш. Тэгээд ч олон малтай айл цагийн хатууд тэр бүгдэд хүрэлцэхүйц өвс хадлан, тэжээл, хашаа хороо бэлтгэх чадал нь хүрэлцэхгүй болсон.

Нөгөө талаар хувийнхаа аж ахуйг эрхэлж, зах зээлийн л жишгээр бүтээгдэхүүнээ борлуулж амь зууж байгаа малчдыг  Монгол Улсын Үндсэн хуулинд хэдэн нэгдлийн дарга нарын чихэж оруулсан “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг гул барин нийгмийн даатгалыг нь төсвөөс төлж, элдэв төрлийн хөнгөлөлт үзүүлэн толгойг нь илсээр байсан нь зарим малчдад “энэ төр малаа, малчнаа харж үзэх ёстой” гэсэн олйголт төрүүлэх болсон.

Энэ өвлийн цас зуднаар гэхэд л хөрзөнгөөрөө  дулаан тохилог хашаа барьчихсан, саравчтай хашаа бариад, өмнүүр нь бүтээлэг унжуулаад битүү нөмөргөчихөөд малын хорогдолгүй байж байгаа малчин ч байж л байна. Яагаад бүх малчин ийм байж болохгүй гэж.

Харин сүүлийн үед цас зудын байдалтай холбоотой мэдээ мэдээлэл дамжуулж, радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа хүмүүсийн яриан дунд “малаа чанаржуулж, цөөлөх нь бидний гарц” гэсэн үг байн байн дуулдах болов.

Мянган малтай байгаад нэг хоёр зуухан үлдлээ гэж байгаа малчин ч үүнийг ойлгож эхэлж байгаа байх гэж найдаж сууна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн амьжиргааныхаа эх үүсвэр болсон малаа алдаж хотоо харлуулаад сууж байгаа малчид маань үнэхээр хөөрхий. Сүүлийн хэдэн жил цаг аядуу байж, малчнаас эхлээд эрх баригчдыг хэт тайвшруулж. Чухамдаа        эрх баригчид дарганцруудын хувьд олон хүнийг л ямар нэг өргөмжлөл шагналд тодруулж, гардуулах нэрээр айл хэсч дайлуулах нь сайхан байдаг нь мэдээж.

Гэхдээ улс орны эдийн засаг, малчин, мал сүргийн нийгэмд оруулах хувь нэмэр өгөөж, малчдынхаа амьдрал ахуйг бодвол малаа цөөлж чанаржуулах нь  өөр ямар ч хувилбаргүй гарах гарц мөн. Харин энэ нь газрын наймаачин шуналтнуудын яриад, мөрөөдөөд байгаачлан мал сүргийг хашиж, дулаан байранд шилжүүлэн суурин болгох гэсэн үг огтоос биш байгаасай.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 05. Мягмар. №021 (5939)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах