• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.01.11) үдээс хойшхи нэгдсэн хуралдаан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналуудын санал хураалтаар эхлэв. Гэвч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нар уг тогтоолын төслийн нэр, хууль тогтоомжийн нийцэл, хэл найруулгыг засаж сайжруулах, зохицуулалтын цар хүрээг өөрчлөх шаардлагатай гэсэн санал гаргасан тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхлэв. Хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюучимэг хүүхэд хамгааллын ажилтны орон тоо, хүний нөөц, төсвийн талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, орон тоо нэмэгдүүлснээр гарах үр дүнгийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Ажлын хэсгээс боловсруулан оруулсан зарчмын зөрүүтэй гурван саналын нэгийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах нь зүйтэй гэж тус байнгын хороны гишүүд үзсэн тул хоёр асуудлаар санал хурааж, дэмжжээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар танилцуулав. Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд зарим зүйл, заалтын дугаарлалтыг өөрчлөх талаар тусгасан бол Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахим орчинд хүүхдийг урхидсан, дээрэлхсэн, дарамталсан тохиолдолд болон хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол, гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийг насанд хүрсэн хүнд харгалзуулалгүй орхисон, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас бусад тохиолдолд хүүхдийг байгаа газраас нь авч явсан, тээвэрлэсний улмаас хүүхэд эрсдэлт нөхцөлд орсон зэрэг тохиолдлуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилд нь шийтгэл оногдуулах зохицуулалтуудыг тусгажээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны дэмжсэн энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахаар гол өөрчлөлтүүдийг тусгасан тухай онцлов. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гурван удаагийн хэлэлцүүлэг хийж, олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан болон төрийн, төрийн бус байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчдаас бичгээр ирүүлсэн нийт 300 гаруй саналын 90 орчим хувийг хүлээн авч хуулийн төсөлд тусгасныг Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлдээ дурдсан юм. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтойг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Монголын хөрөнгийн бирж дээрх хувьцаануудын хөрвөн чадвар сул байгаа, биржийн болон биржийн бус зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг арилжаалах, хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд татан оролцуулах зэрэг асуудлыг хөндөн ярьжээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Б.Бейсен нар биржийн бус арилжааны зохицуулалт, хөрөнгийн биржийн шимтгэлийг бууруулах, хувьцаат компаниудын шаардлага хангах байдлыг дээшлүүлэх, олон нийтийн, нээлттэй компани болох компаниудын сонирхлыг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хямд эх үүсвэр олж авах ямар боломжууд нэмэгдэх, өмч хувьчлалын дараа дампуурсан хувьцаат компаниуд болон цэнхэр, ягаан тасалбараа хаашаа оруулсан нь мэдэгдэхгүй болсон иргэдийн асуудалд эргэж дүгнэлт хийсэн эсэх, арилжааны банкуудыг нээлттэй, хувьцаат компани болгох шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгаан зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мөнгөн хөрөнгийн номиналь дансны зохицуулалт, зах зээл дээр өөрийгөө зохицуулах байгууллагын зохицуулалтыг зааг, ялгааг тодотгон бэхжүүлсэн, компанийн ил тод байдал, сайн засаглалтай байхыг дэмжсэн, нарийвчилсан заалтууд орж ирсэн нь ихээхэн чухал хэмээн тэмдэглэж, хуулийн төслийг хамтран боловсруулсан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид чамбай ажилласныг сайшаав.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлүүдийг тодорхой болгох, үүнд тавих шүүхийн болон прокурорын хяналт бэхжүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нарийвчлан зохицуулахтай холбоотой 15 зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тус Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж, батлах шаардлагатай гэсэн санал гаргасныг мөн дэмжжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа урьдчилан хорих хугацааг энэ хуулийн төслөөр цэгцэлж байгаа эсэх болон гэр бүлийн хүчирхийллий тохиолдолд хойшлуулшгүй баривчлах ажиллагааг хэрхэн хэрэжүүлэх талаар асуув. Тэрбээр шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд ихээхэн санаа зовниж, энэ талаар удаа дараа хууль тогтоомжийн төсөл санаачлах зэргээр ихээхэн идэвхтэй ажиллаж ирсэн юм. Түүний санаачилсан төслүүдийн агуулга, зүйл заалтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн суусан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил дурдаад, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг, мөн тодорхой нөхцөл бүрдсэн буюу гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан; гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан; хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн тохиолдолд хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорьж болохоор хязгаарлалтуудыг тогтоосон хэмээн хариулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа хар тамхи тээвэрлэн, Монгол Улсын хилээр оруулж ирсэн этгээдийг баривчлах боломжтой болж байгаа эсэх талаар асуухад Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлд хамруулан баривчлах боломжтой гэсэн хариулт өгөв.

Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан горимын саналаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн тайлбарыг өөрчлөн найруулж, 14.11, 14.12 дах хэсэг болгох зарчмын зөрүүтэй санал, мөн төслийн хоёрдугаар зүйлээр хуулийн 6.1.1 дэх заалтад оруулж байгаа нэмэлтийг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Түүнчлэн төслийн гуравдугаар зүйлд оруулсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтыг уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэн гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Эдгээрээс бусад зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Хуулийн төсөлд тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийн төрөл, хугацаа, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах, талууд хүсэлт гаргаж ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжих нөхцөл зэрэг зохицуулалтуудыг хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Ажлын хэсэг тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан төслийн нэгдүгээр зүйлийг өөрчлөн найруулж, 1, 2 дугаар зүйл болгох зарчмын зөрүүтэй санал боловсруулсан байна. Энэ санал нь бүхэл бүтэн хуулийн процесс болгон дэлгэрүүлж найруулсан зүйл, заалтууд тул эрх зүйн үр дагаварыг нарийвчлан судалж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн саналыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гаргаж, гүйцээн боловсруулах чиглэл өгч, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг өөрчлөн батлах асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. “Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжиж баталлаа.

Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос уг зөвлөлд нэр дэвшүүлсэн болон нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Байнгын хороо уг зөвлөлд Намжилдоржийн Энхбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Равсалын Рэнцэнбазар, Лхагважавын Гангэрэл, Ланганы Отгонтуяа нарыг нэр дэвшүүлж, энэ сарын 10-нд Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулсан байна. Нэр дэвшигчийн сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Амартүвшин, Х.Баделхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Б.Чойжилсүрэн нар оролцжээ. Сонсголын тайланг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж болон нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор нар асуулт асууж, улсын төсвийн бодлогыг сайжруулах, тогтвортой байдлыг бэхжүүлэх, төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангах зэрэг асуудлыг хөндөн ярив. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бус ажиллах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурал болон олон нийтэд хүргэдэг байх, нийтийн ашиг сонирхол болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй юм. Улсын Их Хурлын гишүүдийн хөндөн тавьсан асуудлаар нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй хүн нэг бүрээр нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтаар нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж, нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол явуулах замаар нийтийн албаны албан тушаалтнууд, удирдлагуудыг томилдог болсон нь аливаа институцийн хараат бус, тогтвортой байдлыг хангаж буй сайн жишиг болж байгааг онцлоод, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Засгийн газраас хараат бусаар ажиллаж төсвийн үр ашгийг хангах хариуцлагатай институц тул энэ чиглэлээр судалгаа, тооцоог тогтмол хийж, үр дүнтэй ажиллахыг шинээр томилогдсон гишүүдэд зөвлөлөө. Мөн Төсвийн байнгын хорооноос боловсруулж байгаа төсөв, татварын цогц реформ болон төрийн санхүү, нийтийн санхүүгийн шинэчлэлийн ажилд судалгаа, нотолгоо бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангаж, бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан “Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хаалттай хэлэлцүүлгээр үргэлжлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Найман цагаан мэнгэтэй хөхөгчин...
Ажлын хэсгийн хуралдаан болно...

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо

Kuzmo 2024-01-12

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах