• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөрөнгө оруулалтын хууль: Х.Баттулга VS Ч.Хүрэлбаатар

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж,  Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбоотой МоАХ-ны шаардлагыг намын бүлгүүдэд танилцуулахаа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа  Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл хийв.

Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭЖ БАЙСАН КЭЙСҮҮДИЙГ ДУРДАВ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

- Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож болохгүй. Энэ нь хөрөнгө оруулагч нэртэй ямар ч хүн Монголд орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгоно. Энэ хуулийг 2024  оны УИХ-ын сонгуулийн дараа олон талаас нь хэлэлцээд батлах нь зүйтэй гэдгийг  Ерөнхийлөгч байсан хүний хувьд УИХ-ын даргад хэллээ.  Гадны хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн асуудал бий. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Японы Ерөнхий сайд агсан Абэ Монголд ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Энэ санамж бичгийн дараа асар том довтолгоо явсан. Намайг УИХ-ын гишүүн байхад “Баянгол зочид” буудал руу дайрч, баривчилгаа явахаа  шахсаныг та бүрэн мэдэж байгаа.  Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоосон. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад Тавантолгойд том консерциумууд орж ирсэн. Гэтэл бүгдийг хоосон буцаагаад Хятадын Шиньхау компанид өгөхөөр болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манайхан өөрсдөө үгүйсгэдэг. Энэ талаа эргэн харах гэдэг санал тавьсан.   Хуулийн төслийг харахад олон ургальч үзэл алга. Намын шийдвэр гарлаа гээд бүгдийг нэг намын эрх ашгаар шийдээд байж болох юм уу. Намын бүлэг гурван сая монголчуудын эрх ашгийг хангаж чадахгүй ш дээ. Гол нь манай хууль тогтоомж өөрөө тогтвортой байх л ёстой.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатарын батлуулсан хуульд байнга хориг тавьдаг байсан шүү дээ?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүний хувьд асуудал байхгүй.

- "Нүүрсний сонсгол"-д яагаад оролцоогүй юм бэ?

-Би тайлбараа хийсэн. Ер нь Ерөнхийлөгч нар оффтейк гэрээ хийдэггүй юм. Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал шүү. Эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Түүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Таныг тог цахилгаан таслахад хүртэл нөлөөлсөн гэж байгаа шүү дээ?

-Ер нь миний нөлөөлөөгүй юм үлдсэн үү. Оросуудтай холбоотой юм байхгүй.

-2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Би бараг нэр дэвшихгүй байх.

“Х.БАТТУЛГЫГ САЙД БАЙХАД ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛЭХ ЗААЛТ ОРСОН, ХАРИН УДАА ЭЗЭМШИНЭ БИШ АШИГЛАНА ГЭЖ ЗАССАН”

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өгсөн мэдээллийн дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариу мэдэгдэл хийлээ.  Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз гэсэн гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг 100 жилээр гадныханд олгох гэж байна гэх мэт олон төрлийн гүтгэлэг явуулсан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж,  энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байх асуудлыг УИХ-ын даргад орж ярьж байна. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотой нийт долоон удаа хориг авч байсан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч найм дахь хориг ирж байх шиг байна. Энэ бүх гүтгэлэг, дайралтыг хийж байсан хүн гарч ирсэн учраас тайлбар өгөх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэд хэдэн зүйл хэлье. Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын хуулийг өргөн мэдүүлсэн. Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хууль өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна.  Түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж хууль баталсан. Одоогоос 30 жилийн өмнө шүү. Угтаа Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан хууль. Дараа нь 2013 онд энэ хуульд өөрчлөлт орсон. Ингээд газрыг хөрөнгө оруулагчдад 60 жилээр эзэмшүүлж, ашиглуулж болно гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эзэмшүүлж болно гэсэн үг нэмсэн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тараасан. Энэ хуулийг оруулж ирэхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг ийм нам гэж бодож явж ирсэн. Өнөөдрийн Ардчилсан намын гишүүдийг хараад харамсаж байна.  Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго агуулж байна. Өргөн мэдүүлсэн хуулийг таслан зогсоох гэсэн оролдлого хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
Өвлийн гурван сар ба өмнөх гучин...

Хөрөнгө оруулалтын хууль: Х.Баттулга VS Ч.Хүрэлбаатар

БАТСАЙХАН 2024-01-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөрөнгө оруулалтын хууль: Х.Баттулга VS Ч.Хүрэлбаатар

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж,  Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлтэй холбоотой МоАХ-ны шаардлагыг намын бүлгүүдэд танилцуулахаа илэрхийлсэн байна. Мөн УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа  Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл хийв.

Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ҮРГЭЖ БАЙСАН КЭЙСҮҮДИЙГ ДУРДАВ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга:

- Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож болохгүй. Энэ нь хөрөнгө оруулагч нэртэй ямар ч хүн Монголд орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгоно. Энэ хуулийг 2024  оны УИХ-ын сонгуулийн дараа олон талаас нь хэлэлцээд батлах нь зүйтэй гэдгийг  Ерөнхийлөгч байсан хүний хувьд УИХ-ын даргад хэллээ.  Гадны хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн асуудал бий. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Японы Ерөнхий сайд агсан Абэ Монголд ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Энэ санамж бичгийн дараа асар том довтолгоо явсан. Намайг УИХ-ын гишүүн байхад “Баянгол зочид” буудал руу дайрч, баривчилгаа явахаа  шахсаныг та бүрэн мэдэж байгаа.  Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоосон. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхад Тавантолгойд том консерциумууд орж ирсэн. Гэтэл бүгдийг хоосон буцаагаад Хятадын Шиньхау компанид өгөхөөр болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манайхан өөрсдөө үгүйсгэдэг. Энэ талаа эргэн харах гэдэг санал тавьсан.   Хуулийн төслийг харахад олон ургальч үзэл алга. Намын шийдвэр гарлаа гээд бүгдийг нэг намын эрх ашгаар шийдээд байж болох юм уу. Намын бүлэг гурван сая монголчуудын эрх ашгийг хангаж чадахгүй ш дээ. Гол нь манай хууль тогтоомж өөрөө тогтвортой байх л ёстой.

-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатарын батлуулсан хуульд байнга хориг тавьдаг байсан шүү дээ?

-Ч.Хүрэлбаатартай хувь хүний хувьд асуудал байхгүй.

- "Нүүрсний сонсгол"-д яагаад оролцоогүй юм бэ?

-Би тайлбараа хийсэн. Ер нь Ерөнхийлөгч нар оффтейк гэрээ хийдэггүй юм. Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал шүү. Эдийн засгийг, говийг эзэнжүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Түүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна.

-Таныг тог цахилгаан таслахад хүртэл нөлөөлсөн гэж байгаа шүү дээ?

-Ер нь миний нөлөөлөөгүй юм үлдсэн үү. Оросуудтай холбоотой юм байхгүй.

-2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Би бараг нэр дэвшихгүй байх.

“Х.БАТТУЛГЫГ САЙД БАЙХАД ГАЗРЫГ ГАДААДЫН ИРГЭНД ЭЗЭМШҮҮЛЭХ ЗААЛТ ОРСОН, ХАРИН УДАА ЭЗЭМШИНЭ БИШ АШИГЛАНА ГЭЖ ЗАССАН”

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өгсөн мэдээллийн дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариу мэдэгдэл хийлээ.  Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз гэсэн гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг 100 жилээр гадныханд олгох гэж байна гэх мэт олон төрлийн гүтгэлэг явуулсан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж,  энэ хуулийг хэлэлцүүлэхгүй байх асуудлыг УИХ-ын даргад орж ярьж байна. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотой нийт долоон удаа хориг авч байсан. Гэтэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч найм дахь хориг ирж байх шиг байна. Энэ бүх гүтгэлэг, дайралтыг хийж байсан хүн гарч ирсэн учраас тайлбар өгөх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой хэд хэдэн зүйл хэлье. Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тийм учраас Хөрөнгө оруулалтын хуулийг өргөн мэдүүлсэн. Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хууль өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна.  Түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж хууль баталсан. Одоогоос 30 жилийн өмнө шүү. Угтаа Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан хууль. Дараа нь 2013 онд энэ хуульд өөрчлөлт орсон. Ингээд газрыг хөрөнгө оруулагчдад 60 жилээр эзэмшүүлж, ашиглуулж болно гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл эзэмшүүлж болно гэсэн үг нэмсэн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тараасан. Энэ хуулийг оруулж ирэхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Би Ардчилсан намыг ардчилал, зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг ийм нам гэж бодож явж ирсэн. Өнөөдрийн Ардчилсан намын гишүүдийг хараад харамсаж байна.  Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго агуулж байна. Өргөн мэдүүлсэн хуулийг таслан зогсоох гэсэн оролдлого хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах