• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Протокол: Нүүрсний хулгай чинь бараг хулгай биш болчихов уу

УИХ-ын хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг өчигдөр эхэллээ. Хоёр дахь сонсголоор том Тавантолгой буюу "Эрдэнэ Тавантолгой" ХК-тай холбоотой хянан шалгагч, шинжээч дүгнэлтийг хэлэлцэхээр товлоод байна. 

“АЛДАГДСАН БОЛОМЖ 40 ИХ НАЯД БАЙХ БОЛОМЖГҮЙ”

Хянан шалгагчийн алдагдсан боломжийн дүгнэлтэд, Монгол Улс экспортод чулуун нүүрс болон хүрэн нүүрс гаргадаг. Сүүлийн 10 жилийн дундаж үнийг тооцвол чулуун нүүрс 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байна. Харин энэ хоёр нүүрсийг нэг үнээр тооцож, 40 их наядыг гаргасан нь үндэслэлгүй юм. Үндэсний аудитын байгууллагаас 2018-2022 оныг хамарсан тайланд, 2018 онд Монголоос Хятад руу экспортолсон, Хятад Монголоос импортолсон нүүрсний биет хэмжээнд 800 мянган тооны зөрүү үүсээгүйг дурдсан байна. Өмнөх үнийн зөрүүнд оффтейк гэрээнүүд орсон байхад дахин тусад нь оффтейк гэрээнүүдийг тооцсон тооцооллын дүнг өсгөж, давхардуулсан байх магадлалтай. Есөн оффтейк гэрээний дөрөв нь борлуулалтын гэрээ юм. Гэтэл 40 их наядын тооцоолол дээр эдгээр есөн гэрээг 37 сая тонноор таамагласан байна. Дээрх борлуулалтын дөрвөн оффтейк  гэрээний алдагдсан боломжийг индексжүүлсэн дундаж үнийн аргачлалаар тооцоход 330.5 сая ам.доллар гэж гаргасан гэлээ.

Т.ДОРЖХАНД: ХЯНАН ШАЛГАГЧ НАР АА, ТООНУУДАА САЙН ХАРААРАЙ

Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хянан шалгагчийн зүгээс алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллар гэж танилцуулав.  Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2022 оны арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулсан.   Та бүхэн гэрчээр оролцож, тайлбар өгөх ёстой гэв.  УИХ-ын гишүүн Т.Доржханд “Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болчихов уу.  Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Шинжээч нарын мэргэжил туршлага нь хэр байсныг би мэдэхгүй байна.  Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Шинжээчийн тоо бодитой биш байна.  Нэг жилийн өмнө бүгд мэдээлэлгүй байлаа шүү дээ. Оффтэйк гэрээг УИХ-ын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ. Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар "Мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя" гэхэд Удаанжаргал гэдэг хүн хоёр том тор барьчихсан ирсэн. Түүнийгээ 20 орчим  минутын дотор надад үзүүлээд "Энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан.  2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байсан шүү” гэлээ.

Б.БАТДАВАА: БИ БААТАР ГЭДЭГ ХҮНИЙ ХҮҮХЭД БИШ

Үдээс хойшхи сонсголоор Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн нүүрсний хамаарлыг хэлэлцэв.

Шинжээчийн дүгнэлтэд, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь “Дэлгэрэхцагаан овоо” ХХК, “Эко глобал ложистикс” ХХК, “Алтан нууц” ХХК, “Цэций гуа” ХХК, “Хан сахиус” ХХК, “Аранзал Алаг” ХХК, “ВВ транс” ХХК, “Шанхын хэц” ХХК зэрэг компанид хувь эзэмшиж, гүйцэтгэх албан тушаалд ажилладаг. Тэгвэл уг хамаарал бүхий компаниудаараа нийтдээ бүрдүүлэлтгүй сая гаруй тонн нүүрсийг гаргасан гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Б.Батдаваа даргын гэр бүлийн хүний гүйцэтгэх захирлаар ажилладаг эсхүл эзэмшилтэй компани болон таны төрсөн дүүгийн эзэмшилд байдаг найман компани нийтдээ нэг сая гаруй тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй хил гарсан байна. Энэ дээр таны тайлбарыг сонсъё.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Дээрх компаниуд дээр би юм уу, манай гэр бүлийн гишүүн хөрөнгө, хувьцаа эзэмшдэг зүйл байхгүй. Манай эхнэр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан. Энэ тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын ямар үйл ажиллагаа явуулж, яадаг гэдгийг нь миний хувьд мэдэх юм алга. Яагаад гэвэл би энэ компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэгэхээр тухайн компаниас тодруулсан нь зүйтэй болов уу.

-Батдэлгэрийн Сувддэлгэр гэж таны төрсөн дүү мөн үү?

-Батдэлгэрийн Сувддэлгэр гэж хүн миний төрсөн дүү мөн. Тодруулаад хэлэхэд гүйцэтгэх захирлаар ажилладаг хувьцаа эзэмшигч биш. Гүйцэтгэх захирлаар саяхан бүртгэж, энэ ажилд орсон байх.

-Таны эцэг Гаалийн ерөнхий газрын даргаар ажилладаг Баатар гэж танилцууллаа. Энэ үнэн үү?

-Намайг Батмөнхийн Батдаваа гэдэг. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би сайн ойлгохгүй байна.

Шинжээч:

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нэгдсэн архиваас Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн төрсөн эцэг нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Баатар гэж хүн мөн гэдэг мэдээллийг ирүүлсэн.

-ХЗДХ-ийн сайдын хэлж байгаатай санал нэг байна. Гэхдээ шинжээчдийг юмаа сайн нягтлаарай гэж хүсье. Би мэдээ орсон цагаас хойш Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан. Яг одоо яригдаж байгаа асуудалтай би шууд хамааралтай, ямар нэг асуудал байх юм бол хариулахад бэлэн байна. Шаардлагатай гэвэл иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, аав ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Б.ЭНХБАЯР: Б.ГҮРСОРОНЗОНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ МЭДҮҮЛНЭ

Үргэлжүүлэн нүүрс тээврийн С зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцлээ. 2016-2021 онд нийт 1529 аж ахуйн нэгжийн 80399 тээврийн хэрэгсэлд 153980 ширхэг С зөвшөөрөл олгосон байна. Энэ үеэр Түр хорооны дарга Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Гүрсоронзонд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт мэдүүлэхээр болов.

-2017 оноос хойш буюу сүүлийн долоон жил нүүрсний хулгай С зөвшөөрөлтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг их гарсан. Гэвч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Буянтогтох овогтой Гүрсоронзон нь 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хойш хоёр хоногийн дараа гадаад явж, эмчлүүлж байгаа гэсэн байна. Энэ бол Засгийн газрын байгууллагын этгээд УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний сонсголд санаатайгаар ирээгүй, эс үйлдэл гаргаж байна. УИХ-д буюу ард түмний төлөөллийн дээд байгууллагад хүндэтгэлгүй хандсан, гол асуултад хариулах ёстой байсан этгээд  гадагшаа явсан гэдэг тайлбараар хүрэлцэн ирээгүй. Тиймээс энэ этгээдэд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд болон Засгийн газарт Түр хорооны даргын хувиар тавина гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 252 (7237)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн...
Орон сууцанд гал гарч долоон хүн...

Протокол: Нүүрсний хулгай чинь бараг хулгай биш болчихов уу

БАТСАЙХАН 2023-12-19

ФОТО:

Сэдвүүд : #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

15 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

15 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах