NBA-ын цомын дундах тэмцээний хагас шигшээд үлдэх сүүлийн хоёр тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Финикс Санс багтай улирлын дундах цомын төлөөх ганцхан тоглолтыг хийлээ. Эхний үеийн төгсгөлийн Лейкэрс гайхалтай хийснээр 10 онооны зөрүүгээр ялсан бол хоёрдугаар үед онооны зөрүүг 12 болгож холдуулсан юм. Гэвч гуравдугаар үеийн эхлэлийг Санс гайхалтай хийснээр эхний хоёр минутад онооны зөрүүг арилгажээ. Харин сэлгээнээс Остин Риверс гарч ирсэнээр оноог явуулж эхэлсэн бөгөөд үе дуусахад нэг онооны зөрүүгээр Лейкэрс хожиж дуусгасан юм. Шийдвэрлэх үед хоёр баг оноог ээлжлэн авч байсан бөгөөд эцсийн мөчид Риверс холын шидэлтээ амжилттай болгож 103-106 харьцаагаар хожлоо.
Улмаар улирал дундах цомын тэмцээний хагас шигшээд шалгарсан бөгөөд арванхоёрдугаар сарын 8-нд Нью-Орлэйн Паликанс багтай Лас Вегаст цор ганц тоглолтыг хийх юм.
Тус тоглолтод Леброн Жеймс 31 оноо, 8 самбар, 11 дамжуулалт, 5 таслалтаар багаа тэргүүлсэн бол Остин Риверс сэлгээнээс 20 оноо, Энтони Дэвис 27 оноо, 15 самбар, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 31 оноо, 7 самбар, Дэвин Бүүкер 21 оноо, 11 самбар, 6 дамжуулалт, Грэйсон Аллен 21 оноог авчээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.