• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Энхбаяр: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 04-08, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2023.11.27) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулсан. Тус хянан шалгах түр хороо өнөөдрийн хуралдаанаараа “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай”, “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, ““Нотлох баримтыг гаргуулах тухай” 2023 оны 11 сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолуудыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд дараах дөрвөн асуудлын хүрээнд болно. Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл; “Эрдэнэс Тавантолгой” ХК- ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа 2011-2023 оны 10 дугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол хийнэ хэмээн Хянан шалгах түр хорооны дарга танилцуулав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шатыг 2023 оны арван хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болох юм байна. Энэ удаа  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол болох юм байна.   

Үргэлжлүүлэн тэрбээр тус хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр тус Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдсон юм. Тухайн үед 5 хянан шалгагч ажиллаж байсан бөгөөд тус хянан шалгах түр хороог Б.Энхбаяр гишүүн даргалах болсноос хойш 3 хянан шалгагч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн байна. 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс хойш “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо 15 хянан шалгах шинжээчийг томилсон бөгөөд нэг сар гаруй хугацаанд 17 хянан шалгах шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.  

Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит 5 компани, 2 аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт гаргуулахаар албан бичиг хүргүүлжээ. Түүнчлэн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 3 шалгалтын удирдамжийг баталж, газар дээр хяналт шалгалтын ажлыг хийсэн байна.

Хяналт шалгалт хийгдэж буй нотлох баримтын цар хүрээний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл; “Тавантолгой” ХК дээр байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч шинжлэн судалж байгаа юм байна. Мөн Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, пүүний программын 270 мянга гаруй бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн сүүлийн 10 гаруй жилийн уулын ажлын тайлан, санхүүгийн программын датаг шинжлэн судалж байгаа аж. Гашуун сухайт дахь Гаалийн ерөнхий газраас Цагаанхадад байрлах 36 хяналтын бүсүүдээс давхардсан тоогоор 2.5 сая гаруй нэвтэрсэн  тээврийн хэрэгслийн бичлэг; “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг (20.0 мянган хуудас бүхий) хянаж, борлуулалтын тайлангуудыг нягталж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим хуудас бүхий гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа болохыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Нотлох баримтыг шинжлэх судлах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбогдох 188 мянга гаруй материалтай нэгбүрчлэн танилцаж байгаа аж. Нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээд дээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217.629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг УБЕГ-аас гаргуулан авч, холбоо хамаарлыг тогтоох дүн шинжилгээг мөн хийж байгаа юм байна.

Дээрх цар хүрээнд хийж буй хяналт шалгалтын явцад үүсэж байгаа хүндрэлийн талаар Б.Энхбаяр дарга танилцуулав. Нэн тэргүүнд, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Хандогд сумын ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу холбогдох ажиллаж байсан хүмүүсийн материалуудыг ирүүлээгүй байгаа аж. Хоёрдугаарт, Автотээврийн үндэсний төв олон улсын тээврийн “C” зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайлан зэрэг баримт, мэдээллийг Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороонд ирүүлээгүй, энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тэрбээр тэмдэглэв. Гуравдугаарт, хяналт шалгагч, шинжээч нар нотлох баримт бүрдүүлэх, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авах, тэмдэглэл үйлдэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-д таван өдөр томилолтоор ажилласан боловч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын хариуцлага сулаас баримт материалаа хүлээлцээгүй, холбогдох байгууллагуудаас шаардлагатай баримт материалыг шаардсан хугацаанд ирүүлэхгүй байгаа зэргээс үүдсэн хүндрэл үүсээд байгаа аж. Түүнчлэн хяналт хийх явцад тодорхой тооны гэрээнүүд олдохгүй байгаа тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тайлбар авах ажлууд үргэлжилж байгаа юм байна.

Нийт 2011-2023 оны байдлаар 108 сая тн нүүрсний борлуулалтын 20 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг дараах үзүүлэлтээр харьцуулан судалж байгаа гэлээ. Үүнд нүүрсний зах зээлийн үнэ, гэрээний үнэ, гаалийн бүрдүүлэлтийн үнэ, үнэ тооцоолсон аргачлал гэсэн хүрээнд 400 мянган хуудас бүхий мэдээллийг гаалийн программаас татаж авч тулгалт хийж байгаа гэлээ. Дээрх хэмжээний нотлох баримт, материал, цар хүрээнд хяналт шалгалтын ажил үргэлжилсээр байгааг Б.Энхбаяр дарга онцолсон.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатанд нийтдээ 175 иргэнийг гэрчээр дуудахаар тогтсон болохыг тэрбээр мэдээлээд “Одоогоор энэ жагсаалтыг гаргасан. Гэхдээ хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болох хүртэл гэрчийн жагсаалтад нэрс нэмэгдэх боломжтой. Тиймээс холбогдох тогтоолоор Хянан шалгах түр хорооны даргад гэрчийг дуудах эрхийг олгосон” гэдэг мэдээллийг өгөв. Үргэлжлүүлэн тэрбээр 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болох эхний үе шатны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг танилцууллаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд дуудсан гэрчүүдийг зөвхөн хянан шалгах шинжээчдийн хянан шалгах үйл ажиллагааны үр дүнд дуудаж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд хэлэв. Үүний зэрэгцээ нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд гэрчээр дуудагдаж буй нь гэмт хэрэгтэн, нүүрсний хулгайтай холбоотой буруутан гэсэн агуулгаар хандаж болохгүй гэдгийг онцоллоо. Тухайн иргэний эрхэлж байсан ажил, цаг хугацаатай нь холбоотойгоор тодруулах, мэдээлэл авах шаардлагаас үүдэн гэрчээр дууддаг болохыг тайлбарласан.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Г.Ганболд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, холбогдох мэдээлэл, тайлбарыг өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг...
NBA-ын талбайд болсон тоглолтын...

Б.Энхбаяр: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 04-08, 18-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар явуулна

Kuzmo 2023-11-27

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах