• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Анхны 400 автобусны “улс төр”-ийн түүх

Хотод нүүрлэсэн хулгай эхнээсээ дэлбэ үсэрсэн. Автобусны худалдан авалт дагуулсан хулгай бол хотын хулгайн нэг нь л юм. Хотын даргаар саяхан очсон Х.Нямбаатар “...2008 оноос хойшх автобусны худалдан авалтуудыг шалгуулна” гэлээ. Хууль хяналтын байгуулагад ч хандав. Яагаад “...2008 оноос хойш” хэмээснийг нь сонирхов. Тэгэх нээ, тэр үеэс хойшх автобусыг шууд гэрээгээр худалдаад авчихдаг болжээ. Тэр утгаараа, “анхны” шууд гэрээгээр автобус худалдаж авсан нь 2008 он юм байна. Үнэхээр ч тэр жил автобус худалдаж авч, нийтийн тэээвэрт парк шинэчлэл хийх шаардлага үүсээд байжээ.

1990-ээд оны дундуур Японоос тусламжаар “Ниссан”-ы 100 автобус ирсэн. Мөн тэр үед Орос, Чехээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 160 автобус авчирч байжээ. Ийм байдлаар шинэ, хуучин нийлсэн 700-гаад автобустай 2008 оныг хүргэсэн байгаа юм. Гэвч нийт автобусны талаас илүү нь үйлчилгээнд явах боломжгүй болжээ. Ингээд 2008 онд “анхны” худалдан авалт яригдаж, улмаар ажил хэрэг болсон байна. Дашрамд хэлэхэд, энэхүү автобусны шууд авалт, ер нь нийтийн тээвэртэй холбоотой нарийвчилсан судалгаа, дүгнэлтийг “Зөв тусгал”-ынхан хийж ирсэн байна.

2008.10.05. Ерөнхий сайд С.Баяр ням гарагийн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр дэх Баянхошууны Зүүн салааны автобусны эцсийн буудалд очиж иргэдтэй уулзжээ. Дараа нь “Троллейбус”, “Автобус-1” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. 

2008.10.08. Ерөнхий сайдын захирамжаар “Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг судалж, авах арга хэмжээний талаар санал боловсруулах” Засгийн газрын ажлын хэсгийг байгуулав. 

2008.11.05. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Үүнээс өмнө тус ажлын хэсэг хоёр ч удаа танилцуулга хийгээд байв. Харин тэр удаад хэлэлцээд “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 27 дугаар тогтоол гаргажээ. Үүнд “...Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх”, “...Авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах”, “...Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх зориулалтаар худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг 2008 оны Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгах” зэрэг багтсан байна. Үүнээс гадна, том оврын 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэхээр нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа том оврын автобусны үйлдвэрлэгчдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр ЗТБХБЯ-нд даалгажээ.

2008.11.28. УИХ-ын чуулганаар дээрх хөрөнгө оруулалтын саналыг дэмжиж 2009 оны улсын төсөвт оруулж батлав. Ингэхдээ “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс гаргахаар шийджээ.

2008.12.17. Засгийн газрын хуралдаанаар “...Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор том оврын 400 автобусаар парк шинэчлэлт хийх, тэдгээрийг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын явц”-ыг хэлэлцжээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулгыг хийхдээ “...Тус яаманд Үнэлгээний хороо байгуулсан”, “...Олон улсын хязгаарлагдмал тендер зарласан”, “...Тендерийн баримт бичгийг манай нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа автобусны үйлдвэрлэгчид болох Японы “Nissan Motors”, “Hino Motors”, Солонгосын “Hyundai Motor”, “Daewoo Bus Global” компаниудад хүргэсэн”, “...Тэдгээрээс зөвхөн “Daewoo Bus Global” компани санал ирүүлсэн”, “...Техникийн санал нь шаардлагад нийцэж байгаа тул хуулийн дагуу тус компанитай хэлцэл хийхээр тохирсон”, “..“Daewoo Bus Global” компани 2009 оны хоёрдугаар сард 50, гуравдугаар сард 110, дөрөвдүгээр сард 120, тавдугаар сард 120 автобус, нийт 400 автобусыг нийлүүлэхээр саналаа ирүүлсэн” гэж танилцуулжээ.

2009.02.22. Солонгосын “Daewoo Bus Global” компаниас худалдан авч буй 400 автобусны эхний 20 автобусыг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болрв. Арга хэмжээнд Ерөнхий сайд С.Баяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар оролцжээ.

2009.03.17. Тус 400 автобусны хоёр дахь ээлжийн 40 автобус ирэв. Тэдгээр автобусыг “Автобус-1” компанид хүлээлгэн өгч, ёслолын ажиллагаа зохион байгуулав. Тэр арга хэмжээнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын албан тушаалтнууд оролцжээ.  Ийм байдлаар 400 автобусыг хэд хэдээр нь авчирсан байдаг.

2009.07.15. Солонгосын “Daewoo Bus Global” компаниас 400 автобусны сүүлийн 20 автобусыг хүлээн авав. Тус 20 автобусыг “Автобус нэгдэл” ХХК, “Мяралзаа”ХХК компаниудад хүлээлгэн өгч, мөн л ёслолын арга хэмжээ зохион байгуулж байжээ.

Ямартай ч шууд гэрээгээр худалдан авсан олон автобусны анхны 400-гийнх нь “цаг тооны бичиг” ийм байна. Тэр 400 автобусны “улс төр”-ийн түүх гэсэн ч болно. Эндээс харвал тухайн үеийн Засгийн газар шуурхай ажиллаж жилийн дотор 400 автобусыг авчраад нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байжээ. Харин үүний цаана юу болсныг хууль хяналтынхан удахгүй ил болгох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэ намын бүлгийнхээ...
Үзэл бодлоо илэрхийлэх эрх...

Анхны 400 автобусны “улс төр”-ийн түүх

ДАМДИН-ОЧИР 2023-11-07
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Анхны 400 автобусны “улс төр”-ийн түүх

Хотод нүүрлэсэн хулгай эхнээсээ дэлбэ үсэрсэн. Автобусны худалдан авалт дагуулсан хулгай бол хотын хулгайн нэг нь л юм. Хотын даргаар саяхан очсон Х.Нямбаатар “...2008 оноос хойшх автобусны худалдан авалтуудыг шалгуулна” гэлээ. Хууль хяналтын байгуулагад ч хандав. Яагаад “...2008 оноос хойш” хэмээснийг нь сонирхов. Тэгэх нээ, тэр үеэс хойшх автобусыг шууд гэрээгээр худалдаад авчихдаг болжээ. Тэр утгаараа, “анхны” шууд гэрээгээр автобус худалдаж авсан нь 2008 он юм байна. Үнэхээр ч тэр жил автобус худалдаж авч, нийтийн тэээвэрт парк шинэчлэл хийх шаардлага үүсээд байжээ.

1990-ээд оны дундуур Японоос тусламжаар “Ниссан”-ы 100 автобус ирсэн. Мөн тэр үед Орос, Чехээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 160 автобус авчирч байжээ. Ийм байдлаар шинэ, хуучин нийлсэн 700-гаад автобустай 2008 оныг хүргэсэн байгаа юм. Гэвч нийт автобусны талаас илүү нь үйлчилгээнд явах боломжгүй болжээ. Ингээд 2008 онд “анхны” худалдан авалт яригдаж, улмаар ажил хэрэг болсон байна. Дашрамд хэлэхэд, энэхүү автобусны шууд авалт, ер нь нийтийн тээвэртэй холбоотой нарийвчилсан судалгаа, дүгнэлтийг “Зөв тусгал”-ынхан хийж ирсэн байна.

2008.10.05. Ерөнхий сайд С.Баяр ням гарагийн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн XXV хорооны нутаг дэвсгэр дэх Баянхошууны Зүүн салааны автобусны эцсийн буудалд очиж иргэдтэй уулзжээ. Дараа нь “Троллейбус”, “Автобус-1” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. 

2008.10.08. Ерөнхий сайдын захирамжаар “Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг судалж, авах арга хэмжээний талаар санал боловсруулах” Засгийн газрын ажлын хэсгийг байгуулав. 

2008.11.05. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэв. Үүнээс өмнө тус ажлын хэсэг хоёр ч удаа танилцуулга хийгээд байв. Харин тэр удаад хэлэлцээд “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 27 дугаар тогтоол гаргажээ. Үүнд “...Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх”, “...Авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах”, “...Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх зориулалтаар худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг 2008 оны Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгах” зэрэг багтсан байна. Үүнээс гадна, том оврын 400 автобусыг богино хугацаанд нийлүүлэхээр нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа том оврын автобусны үйлдвэрлэгчдийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр ЗТБХБЯ-нд даалгажээ.

2008.11.28. УИХ-ын чуулганаар дээрх хөрөнгө оруулалтын саналыг дэмжиж 2009 оны улсын төсөвт оруулж батлав. Ингэхдээ “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөс гаргахаар шийджээ.

2008.12.17. Засгийн газрын хуралдаанаар “...Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор том оврын 400 автобусаар парк шинэчлэлт хийх, тэдгээрийг нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлын явц”-ыг хэлэлцжээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцуулгыг хийхдээ “...Тус яаманд Үнэлгээний хороо байгуулсан”, “...Олон улсын хязгаарлагдмал тендер зарласан”, “...Тендерийн баримт бичгийг манай нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа автобусны үйлдвэрлэгчид болох Японы “Nissan Motors”, “Hino Motors”, Солонгосын “Hyundai Motor”, “Daewoo Bus Global” компаниудад хүргэсэн”, “...Тэдгээрээс зөвхөн “Daewoo Bus Global” компани санал ирүүлсэн”, “...Техникийн санал нь шаардлагад нийцэж байгаа тул хуулийн дагуу тус компанитай хэлцэл хийхээр тохирсон”, “..“Daewoo Bus Global” компани 2009 оны хоёрдугаар сард 50, гуравдугаар сард 110, дөрөвдүгээр сард 120, тавдугаар сард 120 автобус, нийт 400 автобусыг нийлүүлэхээр саналаа ирүүлсэн” гэж танилцуулжээ.

2009.02.22. Солонгосын “Daewoo Bus Global” компаниас худалдан авч буй 400 автобусны эхний 20 автобусыг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болрв. Арга хэмжээнд Ерөнхий сайд С.Баяр, НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар оролцжээ.

2009.03.17. Тус 400 автобусны хоёр дахь ээлжийн 40 автобус ирэв. Тэдгээр автобусыг “Автобус-1” компанид хүлээлгэн өгч, ёслолын ажиллагаа зохион байгуулав. Тэр арга хэмжээнд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын албан тушаалтнууд оролцжээ.  Ийм байдлаар 400 автобусыг хэд хэдээр нь авчирсан байдаг.

2009.07.15. Солонгосын “Daewoo Bus Global” компаниас 400 автобусны сүүлийн 20 автобусыг хүлээн авав. Тус 20 автобусыг “Автобус нэгдэл” ХХК, “Мяралзаа”ХХК компаниудад хүлээлгэн өгч, мөн л ёслолын арга хэмжээ зохион байгуулж байжээ.

Ямартай ч шууд гэрээгээр худалдан авсан олон автобусны анхны 400-гийнх нь “цаг тооны бичиг” ийм байна. Тэр 400 автобусны “улс төр”-ийн түүх гэсэн ч болно. Эндээс харвал тухайн үеийн Засгийн газар шуурхай ажиллаж жилийн дотор 400 автобусыг авчраад нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байжээ. Харин үүний цаана юу болсныг хууль хяналтынхан удахгүй ил болгох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах