• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

БТСУХ-ныхон “Шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ

Савнаасаа хальсан сенсац гэж байдаг аж. Тэр нь допингийн талаарх цуурхал, мэдээлэл, элдэв баримт сэлтүүд юм. Энэ хэтэрсээр ирэх оны Олимпод Монгол Улс цагаан туг дор оролцохдоо тулаад байна. Түүгээрээ, үүнд Монголын төр цаг заваа гаргаж анхаарах ёстой гэсэн үг.

Ер нь бол монголчууд допингийг ингэж сүрхий тоодог, анхаардаг болсон ньҮндэсний бөхөөс энэ шинжилгээг авч эхэлснээс үүдэлтэй. Тэр тусмаа Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн шээс буюу сорьцоос илэрсэн допингийн шинжилгээний хариутай холбоотой.

“Шээс сольдог”, “Шинжилгээний хариуг таатай гаргахын тулд мөнгө төгрөг нэхдэг” гэдэг ойлголт манай монголчуудад суучихсан. Энэ үнэн. Ийм явдал болсон байна. 

Харамсалтай нь допингтой холбоотой иймэрхүү муу муухай бүхнийг Допингийн эсрэг үндэсний төв буюу МОНАДА руу чихээд сууцгааж байна. АТГ-т ч өгөөд шалгуулаад эхэллээ. Гэтэл, МОНАДА нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг болох ВАДА-гийн дүрмээр ажилладаг. Тэдний салбар байгууллагууд тухайн улс орныхоо улс төр, нийгмийн асуудлаар байр суурь илэрхийлэх хориотой. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө хамгаалж, хэрүүл уруул хийж болохгүй. Ийм аж.

Тэгвэл энэ бүхнийг хэн зохион байгуулдаг вэ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэн нийгмийг буруу мэдээллээр цэнэглэх хар пиар, допингийн “домог” болсон бусармаг үйлдлүүдийг хэн хийдэг вэ. Уг нь эзэд нь дэндүү тодорхой болчихсон. Эдгээрийг зохион байгуулдаг, хөгжөөн дэмждэг хэсэг бүлэг хүн бий. Спорт, эрүүл мэндийн салбарынхан андахаа больсон. Гэвч үйлдлүүд нь нөгөөх муу нэртэй болоод байгаа МОНАДА дээр хаяглагдаад үлдчихсэн байдаг. Ингэхдээ энэхүү МОНАДА, тэдний ажилтнуудыг хэрхэн нийгмийн сүлжээний өгөөш болгож шидэхээ ч мартдаггүй. Харин олон нийт, бас төр засаг тэр пиар-т нь итгээд байдаг. Нэн харамсалтай.

Ингэж эрс бичээд байгаа нь учиртай. Учир нь бидэнд БТСУХ-ныхон баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шээсийг хэрхэн сольж, яаж мөнгө төгрөг нэхэж будлилуулж явсан “түүх” нь баримтаар олдсон юм.

“Домог ингэж үүсчээ” гэдэг шиг л явдал болсон байна. Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар /одоогийн Биеийн тамир спортын улсын хороо/-ын дарга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн 2019 оны долдугаар сарын 8-ны А/233, 75 тоот хамтарсан тушаал гарчээ. Наадам эхлэхээс ердөө гурав хоногийн өмнө шүү дээ. “Ажлын хэсэг батлах тухай” энэ тушаалд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмын 3.1 дэх заалтыг үндэслэн тушаах нь: Допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажлыг ВАДА-гийн дүрэм, холбогдох журмын дагуу зохион байгуулалт сайтай гүйцэтгэж, дүнг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч П.Бат-Очирт даалгасугай. Үндэсний их баяр наадмаар бөх, харваачаас допингийн шинжилгээ дээж авах Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай. Допингийн шинжилгээний дээж авах, итгэмжлэгдсэн лабораторид илгээх ажилд хяналт тавьж ажиллахыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албан даргад үүрэг болгосугай” гэжээ.

Ингээд хавсралтаар баталсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчаар П.Бат-Очир /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан, хүний их эмч/, нарийн бичгээр Д.Энхсанаа /ДЭҮТ-ийн хүний их эмч/, гишүүдээр Ш.Баясгалан / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн/, Ш.Болормаа / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний их эмч/, М.Булган /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний их эмч/, Ж.Баатар / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний бага эмч/, Ш.Өсөхбаяр / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хүний бага эмч/, Ц.Туул / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан/, Б.Батцэнгэл / Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын гэрээт ажилтан/, А.Гүрбадам /АШУИС-ийн хүний их эмч/, Д.Болорчимэг /Буянт-Ухаа спортын ордны хүний их эмч/, М.Саранцацрал /Алдар спорт хорооны бага эмч/, Б.Чаминчулуун /Спортын дунд сургууль/, С.Ганхуяг /Монголын үндэсний бөхийн холбоо/, Ц.Төмөрсүх /Монголын үндэсний бөхийн холбоо/, Ц.Түвшинбат /Монголын үндэсний сурын холбоо/, М.Нандинцэцэг /Монголын олимпийн боксын холбоо/, Д.Лхагвадорж /Монголын тэеквандогийн холбоо/ нарыг баталсан байна.

Ингэж тэр жилийн наадмаар МОНАДА-гийн үйл ажиллагааг шууд дээрэмдээд авчихсан байгаа юм. Наадам гэж бөөн будилаан, маргаан болсныг монголчууд мартаагүй биз.

Тэгвэл П.Бат-Очир эмч тэргүүтэй энэ 18 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг допингийн шинжилгээг хэрхэн будилуулсныг АТГ-ынхан шалгаад тогтоосон юм байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөгчийн 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн Мэдэгдэлд энэ талаар мөн ч тодорхой бичсэн байгаа юм.

“АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд барилдан тав болон түүнээс дээш  давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах Ажлын хэсгийн нэр бүхий албан тушаалтнууд нь шинжилгээний сорьцыг өөрчлөх, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хулуь бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, төөрөгдөлд оруулах замаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үйлдэлд 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах үйл ажиллагаанд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2, 12.4.5, 14.3-т зааснаар “Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийх тухай журам”-ын 3.2, 3.3, 3.8-д заасныг тус тус зөрчиж, сорьц цуглуулах байранд Хөндлөнгийн хяналт тавих бүрэлдэхүүнд орж ажиллах ажилтнаас бусад гаднын хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон. Үндэсний их баяр наадмаар бөх, харваачдаас сэргээшийн шинжилгээ авах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа албан тушаалтнууд нь баяр наадам болохын өмнө нэр бүхий бөхчүүдийг хамаарал хүмүүс бүхий буюу багш, дасгалжуулагчдаар нь дамжуулан “Сэргээшийн шинжилгээний сорьцыг солино. Шинжилгээний хариуг допингийн төрлийн эмийн бодис илрүүлэхээр гаргана” гэдэг байдлаар их хэмжээний хахууль нэхсэн,  шаардсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байга албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгох, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан нөхцөл байдлаар тогтоогдож байна” гэжээ. Эндээс харвал, 2019 оны Үндэсний их баяр наадам болохоос гуравхан хоногийн өмнө байгуулагдсан одоогийн БТСУХ-ны энэ Ажлын хэсэг тухайн жилийн баяр наадмаар бөхчүүдийг янз бүрээр дарамталж, авлига нэхсэн нь АТГ-ын энэ мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Тэр жилийн наадмаар хэн хэн гэдэг бөхчүүд допингтой гарсан билээ дээ. Тэдний дүн асуудалтай байж болзошгүй л юм байна.

Ер нь бол тэрхүү 2019 оны наадмын допингийн шинжилгээтэй холбоотой дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарахад “Ажлын хэсгийн гишүүд нь Дэлхийн допингийн эсрэг хууль, дүрэм, олон улсын стандарт, бусад хууль тогтоомж, эрх зкүйн актын мэдлэг мэдээлэл хангалтгүй. Сорьц авах үйл ажиллагаа болон орчин нөхцөл, техник тоног төхөөрөмж нь олон улсын стандартын  шаардлага хангаагүй. Сорьц авах байранд хөндлөнгийн хяналт тавих бүрэлдэхүүнд орж ажиллах ажилтнаас бусад гаднын хүн, албан тушаалтан нэвтрүүлсэн. Ажлын хэсгийнхэн хариуцаж байгаа ажилдаа хайнга хандсанаас сорьц өгч байгаа тамирчин, бөхчүүдэд сорьцыг солих, улмаар өөр хүний сорьц өгөх зэрэг шинжилгээний хариуг санаатай будилуулах боломжийг олгосон” зэрэг нь нөлөөлснийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тогтоожээ.

Тэгэхээр өнөөдрийн допингийн “домог” чинь МОНАДА бус манай улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны Ажлын хэсэгтэй л холбоотой болж таарав. Эцэст нь, энэ бүхнийг харах нээ, “Хулгайч л хулгайчийг бариарай гэдэг” хэмээх үг ёгхийтэл орж ирж байна даа.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин -2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 201 (7186)

Өдрийн сонин- 2023.10.10 Мягмар №190 (7310)

Өнөөдөр сонин-2023.10.10 Мягмар №198 (7757)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
ХЭҮК хэний төлөө “дуугардаг”...
Ц.Хулангийн давж заалдах шүүх...

БТСУХ-ныхон “Шээсийг чинь солино, шинжилгээнээс чинь допинг илрүүлнэ” гээд бөхчүүдээс авлига нэхжээ

Kuzmo 2023-10-10

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ
The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах