• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөх Монголын хөх тугийн дор нэгдэж улс орноо аварцгаая

Монгол Улсын ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын ивээлээр МоАХ-ноос зохион байгуулж байгаа “Хөх монголын хөх туг” аяны төгсгөлийн арга хэмжээ нийслэлийн ойролцоо Цонжин болдогт болж Төв, Дорноговь, Сүхбаатар, Орхон аймаг, нийслэлийн есөн дүүргийн МоАХ-ны гишүүдийн төлөөлөл оролцлоо.  Аймаг дүүргүүдийн төлөөлөл  30 асарт хуваагдан зохицуулагч багш нартай өнөөгийн улс орны амьдрал, төр засгийн үйл ажиллагааны талаар дүгнэн ярилцаж саналаа нэгтгэсэн юм. 

“Хөх монголын хөх туг” аяны энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Туваан, А.Адьяасүрэн нар оролцлоо.  

Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга “Хөх монголын хөх туг” аяны арга хэмжээг нээж үг хэллээ. 

“МоАХ-ны санаачлагаар Хөх монголын хөх туг аяныг наймдугаар сарын 21-нээс эхлэн улс орноо тойрон аймаг бүрт зохион байгуулж нийтдээ 20 мянга гаруй хүнтэй уулзаж тэртээ 33 жилийн өмнө та бүхний эхлүүлсэн ардчилсан хувьсгал өнөөдөр ямар болсныг ярилцлаа. Ардчиллын үндсэн зарчим нь олонхи нь шийдвэр гаргаж, цөөнх нь хэрэгжүүлдэг. Өнөөдөр энэ зарчим алдагдаж цөөнх нь шийдвэр гаргаад олонхидоо тулгадаг болчихлоо. Энэ цөөнх монголын бүх баялгийн эзэн болчихож. Энэ цуглаанд оролцож байгаа хүмүүсээс өргүй хүн нэг ч алга. Өнөөдөр бид Төв Азийн хамгийн ядуу орон болчихлоо. Оюутолгой гадны өмч болов. Ийм байтал УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар монголын газар нутгийг гадныханд 100 жилээр түрээслүүлэх тухай хууль өргөн барьж байна. Ийм нөхцөлд бид чимээгүй хараад дуугүй суугаад байх уу. МоАХ бол намуудын эцэг, үүсгэн байгуулагч. МоАХ-нд нам намын төлөөлөл багтсан хөдөлгөөн. Ийм ч бо­ло­хоор энэ бүхнийг та бүхэн­тэй хуваалцахаар энэ “Хөх мон­голын хөх туг” аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ бүхний эцэст МоАХ-ны онц их хурал зохион байгуулна” гэлээ. 

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Монгол Улс, монголын ардчилал хүнд сорилтын өмнө ирээд байна. Монголын баялгийг яаж ард түмэндээ хүртээх, авлигачидтай яаж тэмцэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч ирлээ. Өнөөдөр монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Сүүлийн долоон жил МАН төр засгийн эрхийг бариад ийм болголоо. Хүн амын хоёрхон хувь нь монголын баялаг, ард түмний татвараар наадаж байна. Одоо бид юу хийх ёстой вэ. Юун түрүү монгол улсаа, ард түмнээ авлигачдаас аврах хэрэгтэй боллоо. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ардчилал гэдэг бол ард түмнээ сонсох явдал, Хөх монголын хөх туг аяны гол зорилго нь энэ. Миний аав Баянхонгор аймгийн МоАХ-ны анхдагчдын нэг. Аав шиг минь олон мянган хүн улс орондоо ардчиллыг авчрах гэж тэмцсэн, анхдагчид байлаа. Бид тэр хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх гэж Хөх монголын хөх туг аяныг зохион байгуулж байна. 

Нөгөө талаар бид МоАХ-ны анхдагчдын хойч үе. Тэдний тэмцлээс хойш 33 жил өнгөрөхөд бид 33 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байна. Өнөөгийн эрх баригчид монголын бүхий л баялгийг идчихээд дээр нь өр тавьчихаад байна. Ийм нөхцөлд монголын бүхий л ардчилагчид нэгдэж хүчтэй байвал энэ эрх баригчид, авлигачид яаж ч чадахгүй. Ийм болохоор хөх монголын хөх туг  монгол орон даяар мандаасай гэлээ. 

“Хөх монголын хөх туг” аяны уулзалт нээсний дараа МоАХ-ноос томилсон сургагч багш нар аймаг, дүүрэг, сумдын асарт орж  орон нутгийн МоАХ-ны төлөөллүүдтэй дээрх сэдвээр ярилцан саналаа нэгтгэсний дараа асар бүрээс нэгээс хоёр хүн саналаа хэлсэн юм. 

У.Шуурангаа  Нийслэлийн Баянзүрх дүүрэг. Би Хөвсгөл аймгийн  Их-Уул суманд МоАХ-г анх байгуулалцаж явсан анхдагчдын нэг. Харамсалтай нь өнөөдөр бидний хүсч мөрөөдөж явсан бүхэн замхарч ариллаа. Үндэсний эрх чөлөө байхгүй болов. Төрийн эрх баригчид улс орон ард түмнийхээ төлөө зүтгэхээ больж хувиа хичээн хулгай хийж ард түмний өмч хөрөнгийг идэж уух болов. Эхлээд манжийн дарлалд байснаа ЗХУ-ын мэдэлд одоо Хятадын мэдэлд орлоо. Эхлээд баялгаа өгдөг байсан бол одоо монголын өмнөд нутаг бүхэлдээ хятадын мэдэлд орох гэж байна.  Энэ хулгайч 30 гэр бүлийг  Монгол улс, монгол төрөөс  холдуулъя. 

Ц.Нарангэрэл Дорноговь аймгийн Сайншанд сум. Өнөөдөр эрх баригчид МАН-аа монгол улс, монгол төрөөс дээгүүр тавиад улс орноо дампууруулчихлаа. Бүх шатны эрх мэдэлтэй хүн бүр хулгайч болчихлоо. Нүүрс, БЗС, Хөгжлийн банк, ЖДҮ хөгжүүлэх сан гээд эрх баригчдын хулгай луйвар ороогүй  юм алга. Эрх баригчид, томцуулын хулгай наймаа хэрээс хэтэрлээ. Говь нутгийг хятад үндсэндээ эзэлчихлээ. Одоо улс төрийн намуудыг тогтсон гишүүнчлэлгүй болгоё, парламентыг хоёр танхимтай болгож хяналттай болгохгүй бол өнөөгийн УИХ хэтэрхий дураараа дургин хулгайлж байна. 

Б.Цогзолмаа. Төв аймгийн Зуунмод сум. Аммадууд яахав тэтгэврийн хэдээрээ арай чарай аргацааж байхад залуучуудад ажил олдохгүй, халамжид дулдуйдаад бэлэнчилдэг боллоо. Тэр халамж нь бас очих ёстой хүндээ очихгүй намчирхаж олгодог болчихлоо. Хамгийн аймаар нь энэ бүхнийг шүүмжилж үнэн үг хэлсэн хүнийг барьж хорьдог амыг нь хамхидаг дарангуйллал тогтчихлоо. Уул уурхай, уулын амыг эрх баригчид, харийнхан элзээд улс орон маань харийн колони болох замдаа орчихлоо. Өмнөд хөрш урьдын гүйцэлдүүлж чадаагүйгээ эдийн засгийн аргаар хэрэгжүүлж байна. Энэ бүхнээс болоод ард иргэд төрдөө итгэлгүй болчихлоо. 

Б.Батсайхан. Эрдэнэт хот. Манай Эрдэнэт бол төрийн хулгай нүүрлэчихсэн газар. УИХ-ын гишүүн Батлут гэдэг хүн аймгийн Засаг дарга Батжаргалыг өөрийн төлөөний хүн болгочихсон. Тэгээд л Батлутын дөрөв таван компани аймгийн хамаг л тендерийг аваад хийсэн ажил нь дандаа чанаргүй. Батлутын үед төрийн өмчийн төлөөлөгч байсан Оюунбаярын гэрээс гэхэд л 800 сая төгрөг гарч байсан юм шүү дээ. Манай Эрдэнэтэд 2012-2016 онд 56 үйлдвэр ашиглалтад орж байсан, энэ төрийн үед хоёрхон үйлдвэр ашиглалтад орсон гэдэг ч ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй. 

Д.Энх-Амгалан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. Энд цугларагсдыг харахад 70-аад хувь нь ахмадууд байна. Залуучуудын идэвхийг сэргээх хэрэгтэй байна. Өнөөдөр яг үнэндээ монголд төр гэж байхгүй болсон. Хэсэг бүлэг хулгайчийн нэгдэл болчихлоо. Гадныхны гар хөл болсон Ч.Хүрэлбаатар  монголын газар нутгийг харийнханд  100 жилээр өгөх гээд л явж байна шүү дээ, ямар вэ дээ. Монголын төрийн нүүр царай л энэ. 

Чулуунбат. Нийслэлийн Баянгол дүүрэг. Бид 33 жилийн өмнө ардчиллыг дэмжээд ялж байсан. Бид өнөөдөр тэмцэж чадвал ялна. Тэртээ 33 жилийн өмнө бидний тэмцэж байгуулсан ардчиллал гажуудчихсан, одоо жинхэнэ утгаар нь байгуулах ёстой. Монгол улс, эх орноо хойч үе, үр хүүхэддээ үлдээхийн тулд бүгдээрээ тэмцэж аврах цаг болчихож. 

Дэлгэр. Сүхбаатар аймаг.  Өнөөдөр бүрхэгдээд байгаа ардчиллыг бид л аврах ёстой. Үүний тулд бүгдээрээ нэгэн цул болж хүүхэд залуусаа  уриалан нэгдэцгээе. Хөх монголын хөх туг аяны хүрээнд яригдсан энэ бүхнийг олон нийтэд хүргэж хүчээ нэгтгэн хөх тугийн дор нэгдэн улс эх орноо аврахыг уриалж байна. Үүний тулд юун түрүү ардчиллыг гуйвуулагчдаас салж ангижрах хэрэгтэй байна. 

Лхагвасүрэн. Нийслэлийн Налайх дүүрэг. Би уурхайчин хүн. Бид үйлдвэрлэгч байсан бол өнөөдөр бүх зүйлээ гадаадаас авч байна. Үйлдвэрлэлийн салбарыг МАН үгүй болголоо. Өнөөгийн эрх баригчид хэн бэ гэдгийг “Хулхи ногоон” автобусны наймаанаас харахад л ойлгомжтой. Эд ард түмнээ хууран мэхэлж, бидний  хөрөнгийг идэж завшиж байна. Эрх баригчдын хулгайн хэмжээ эхлээд саяар ярьдыг байсан бол тэрбумаар, одоо бүр их наядаар хэмжигддэг боллоо. Ирэх 2024 оны сонгуулиар өөрчлөхгүй бол улс орон минь сүйрлээ. 

Цэвэлмаа. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. МоАХ-ноос төрөн гарсан АН өнөөдөр хүчтэй сөрөг хүчин болж чадаж байна уу, өөр зуураа хагаралдаж тамгаа булаалдахаас хэтрэхгүй л байна шүү дээ. “Хөх монголын хөх туг” аянаа улстөрийн нам болгоод шударга ёсны төлөө тэмцэе. Олигархиудаас салмаар байна. Улс орноо  сүйрэлд хүргэж байгаа МАН-ыг тараахын төлөө тэмцлээр энэ намрын улс төрийн тэмцэл эхлэх ёстой. 

Ч.Дамба. Нийслэлийн Багахангай дүүрэг. МАН-ын өнөөгийн эрх барьж байгаа төр Ардчиллын төлөө гэсэн хүн бүрийг гадуурхан ялладаг дарангуйлагч болчихлоо. МАН үндсэндээ 100 жил төр бариад  энэ улс орныг ийм болгочихлоо шүү дээ. Хөх монголын хөх тугийн дор нэгдэж улс эх орноо, ардчиллаа аваръя.

Уртнасан. Нийслэлийн Хан-Уул дүүрэг. Энэ улс орон, энэ төр энэ маягаараа цаашаа явахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. МАН-аас “шударга тав” гэж гарч ирээд л төрөө төвшитгөе гэхэд монголчууд бүгд дэмжээд л талбай дээр гарч байсан. Гэтэл юу болов, өнөө шударга тав маань бүгдээрээ хулгайч болчихлоо. Одоо сэлгээ хийх цаг болжээ. Сонгуулиар сонгогчид нэг төгрөг өгөхийг ч болиулъя. Сонгуулийг мөнгөгүй болгоё. Намуудыг мөнгөгүй болгоё. Хуулийн байгууллага, шүүх, прокурор, АТГ, аудитыг намаас салгаж, ард түмнээс сонгодог болгоё. Тэгэхгүй бол намын даалгавраар л шийвэр гаргаж байна шүү дээ. 

АН-ын дэд дарга П.Галиндэв. Монгол орны газар нутгийг гаднаас харийнхан биш төрийн ордон дотроос л хулгайлж байна. Монгол орны тусгаар тогтнолыг эрх баригчид, сайд дарга нар үгүй хийж байна. Чимидийн Хүрэлбаатар миний монголын газар нутгийг 100 жилийн хугацаатай харийнханд өгье гээд хуулийн төсөл өргөн бариад явж байна. Бид хожмын хойч өдөр үр ач нартаа юу үлдээх юм бэ. МАН-ын өнөөгийн төр Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг ажиллаж байна.

Ил захидал

Мөнх тэнгэрийн ивээл дор эх нутагтаа, элгэн садан, үр ач нартайгаа эрх дураараа амьдран суугаа эрхэм Танд Монгол Улсын тав дахь Еренхийлөгч, МоАХ-ны дарга Халтмаагийн Баттулга миний бие энэ захиагаар тодорхой санал, тоймтой бодлоо хуваалцахаар шийдлээ

Эртнээс яруу туухтэй, ялгуун уламжлал, яндашгуй соёлтой Монгол ундэстэн урьд өмнө  байгаагүйгээр доройтон сульдаж, ард иргэд нь туйлдан ядуурсаар байгаа нь нуднээ илт. 2023 оны эхний улирлын байдлаар гурван хүн тутмын нэг нь ядуурч, ядуурлын тувшин 31,8 хувьд хүрчээ. Ядуурлын шугамаас дөнгөж  дээр буюу ядуу гэх ангилал руу орох эрсдэлтэй иргэдийн тоо хун амын 15 орчим хувийг эзлэх болсон байна.  Ядуурал гэдэгт НҮБ-ын тодорхойлолтоор өдрийн хоёр ам.доллараас доош орлоготой хүнийг авч үздэг.  Тэгвэл сарын 60 (200 мянган тегрег) хүрэхгүй долларын орлолготой иргэд нийлээд тун удахгүй , хүн амын 50 орчим хувьд хүрэх төлөв нэгэнт үүсчээ. 

Нөгөө  талд нь хүн амын 2 хувь ч хурэхгуй цөөнхийн гарт ундэсний нийт баялгийн 97 хувь нь төвлөрчээ. Орлогын эрс ялгаатай байдал гаарч тэгш бус байдлыг илтгэх индекс 0,38 болсон нийгмийг хамарсан эсэргүүцэл, бухимдал гарахын өмнөх тувшинд ирсэн гэсэн утга билээ. Энэ эрсдэл буурах дүр зураг огтхон ч харагдахгуй байна.  Ядуурлын хувь хэмжээ буурахгуй, ажил эрхлэлт нэмэгдэхгуй удах тусам зөвхөн халамжаар амьдардаг нийгмийн булэг нэгэнт үүсээд, хэлбэршээд удаж буй. Энэ бол 1990 оноос хойших 33 жилийн бодлогын гол алдаа юм. Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхан амьдралын баталгаа нь бие даасан, тасралтгуй өсөх хэмнэлд орсон эдийн засаг байдаг. Гэтэл эдийн засгийн тусгаар байдлаа бид баттай олж авч чадахгуй байсаар 33 жилийг ардаа үджээ.

Өсөлттэй, тогтвортой эдийн засгийн ундэс нь ундэсний уйлдвэрлэл юм. Гэтэл үүнд Монголын төр, засаг өнгөрсөн  33 жилд дорвитой дэмжлэг, санаачилга гаргахгуй явсаар өнөөгийн уруу дорой байдлыг дархалжээ

Монгол Улс хегжилгуй, Монгол Улс уйлдвэргуй, монгол хун орлогогуй болж, нийтээрээ өрөнд идэгдэн, газар нутгаа өрийн төлөөсөнд хураалгаж, гишгэх ч газаргүй, өөрийн гэх мэдэлгүй болж бүгдээрээ өвчинд шаналан, сэтгэл санаагаар уруудан, удам угсаагаараа мөхөхөд тун ойрхон байна. 

Энэ бүхний цаад уг учир нь харьд худалдагдсан, үндэсний эрх ашгийг огоор­сон улс төрчид нам дамнасан бүлэглэлүүд үүсгэн гадны даалгавраар ундэсний уйлдвэрлэл бий болгох, бие даасан хучирхэг эдийн засагтай болох алхмуудыг нэг бүрчлэн нухлан дарж, гадны эрх ашигт нийцсэн хууль тогтоол гаргахыг хичээнгүйлэн зутгэсээр ирсэнд буй.

Гадныханд сүнсээ худалдсан улс төрчид эздийнхээ даалгавраар монгол хунийг эх оронд нь золбин нохойноос доор амьдруулах “эрлийз туршилт”-ыг гучин гурван жилийн турш тасралтгуй хэрэгжүүлсээр, хийсээр байна. Тэд ардчилсан төрийг гажуудуулж, хулгайн төрийг (kleptocracy) урлаж амжсаныг Та бид енеедер тодоос тод харж байгаа Монголыін терд хямрал биш хулгай Монгол хунд олддоггуй газар эзэмших эрхийг гадны хунд 100 жилээр олгох хуулийн төслийг УИХ удаа дараа хэлэлцэхээр оролдсон. Энэ санаархлаа ер орхихгүй ахин дахин оруулж ирсээр байна. Мон­голын нүүрсийг гадагш хямдхан зарчи­хаад, түүгээр хийсэн шахмал түлшийг буцаагаад өндөр унэтэй оруулж ирж, ард түмэн дээрээ турших талаар төрийн сайд хүн ил ярьдаг боллоо. Тэд ард түмнийхээ  амьдрал, тусгаар тогтнол, газар нутгаараа мөрийтэй тоглосоор удлаа. Тэдэнд хийж бүтээх, ард түмнээ ядуурлаас гаргах сэтгэл, эрмэлзлэл огт байсангуй.

Сэтгэл байхад шийдэл олддогийн ганц жишээг дурдахад Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний орд хэмээх хэн ч мэдэхгуй жижигхэн ордоор ахмадуудынхаа тэтгэврийн өрийг тэглэж болсон. Гэтэл түүнээс ч том мянга мянган ордыг хэдхэн авлигачдын гэр бүл эзэмшиж, завшиж хөлжсөөр, хагартлаа баяжсаар, олсон мөнгөөрөө иргэдээ тохуурхсаар, саналыг нь худалдаж авсаар, эрх мэдлээ хадгалсаар өнөө  хурлээ.

Та бид харсаар, хүлцсээр, дассаар .. ядуурсаар ч удлаа. 

Эгэл гэр бүлээс гаралтай, ажилчны хүү би ард тумнийхээ итгэлээр Монгол Улсын Ерөнхийлеөгчийн албыг хашиж байсны учир энэ бүх урвалт, гажуудал, завхралыг зүгээр хараад суух эрхгүй, Та бүхний төлөө сэтгэлээ чилээх, чадахаа хийх өртэй хэмээн сэтгэдэг. Монгол үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж эрх чөлөө, тусгаар тогтнолоо мөнхөд баталгаажуулж, ард түмнийхээ аз жаргалтай амьдралыг цогцлоохын төлөө эцсийн амьсгалаа таттал зүтгэх нь надад иргэд сонгогчдоос өгсөн ухаршгуй үүрэг гэж ойлгосоор өдий хүрсэн билээ, би.

Эрхэм минь....

Та бид харсаар, дассаар, хулцсээр суух юм бол эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгаа алдах аюул ойрхон гэдгийг энэ улсын УАБЗ-ийн тэргүүн байсан хүний хувиар харж мэдэрч байна.

Монгол хүн Та баян уу, ядуу юу, аль нэг намын гишүүн үү,  эсвэл нам бус уу гэдгээсээ  үл хамаарч гагцхуу Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэх үүрэгтэй. Тусгаар тогтнолоо алдвал бүх зүйлээ алдана. Үр хүүхдийнхээ ирээдуйн төлөө, бас тэдний үр хүүхдийн төлөө, монгол хүн эх орондоо эрх чөлөөтэй, сэтгэл тэнүүн жаргалтайгаар үүрд амьдран суух орон зай, нөхцөл боломжийн төлөө одоо бид сэрэх, нэгдэх цаг иржээ. Хулгайч нар хүчээ нэгтгэж чаддаг бол эх орноо гэсэн сэтгэлээр иргэд бид нэгдэж чадах л учиртай. Тиймээс, эрхэм Таны санаа бодол, мэргэн шийдвэрийг сонсох нь хамгаас чухал болоод байна. “Бугдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардынхаа мэргэн  үгийг ямагт сануулж, зөв замд минь хөтөлж, умартсаныг сануулж, унтсаныг сэрээж байдаг ард түмнээсээ асуух нь зев хэмээсний тул Танд хандаж байна

Хөх Монгол Хөх тугийн дор эвлэлдэн нэгдэж тусгара тогтнол, ардчилал, шударга ёсны төлөө хийх тэмцэлд Таны санал хамгаас чухал тул та саналаа өгөөрэй.

Халтмаагийн Баттулга

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны аравдугаар сарын 09. Даваа. №156 (5884)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Ногоон автобусны хэрэг...
Палестинчууд гэнэтийн дайралт...

Хөх Монголын хөх тугийн дор нэгдэж улс орноо аварцгаая

ӨЛЗИЙБАЯР 2023-10-09

ФОТО:

Сэдвүүд : #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

2 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

4 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

4 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

5 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

6 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

6 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

8 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

8 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

9 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

9 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

9 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах