• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж, илчлэгддэг боллоо

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

            УИХ-ын эрхэм гишүүд ээ,

            Хатагтай ноёд оо,

Та бүхний энэ өдрийг амар амгаланг эрж мэндчилье.

УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байна. Шударга ёс, эрүүл нийгэм, хөгжлийн зөв тогтолцоог шаардсан нийгмийн бухимдал өндөр, ирэх сонгуулийн идэвхжил эхэлсэн, өвөлжилтийн бэлтгэл, намрын их ажил ундарсан өндөр хэмнэлтэй цаг үед намрын чуулган эхэлж байна.

            Эрхэм гишүүд ээ,

Монголын улс төр уламжлал-шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг бүрэн цогцоор нь амилуулах ёстой. Тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санаа органик болон процессийн хууль болж хэрэгжих нь чухал. Ингэхдээ цаасан дээр үлдэх төдий биш нийгэмд, нийт тогтолцоонд бодит өөрчлөлт авчрах учиртай.

Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай, дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг, хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтэй шаардаж байна. Энэ шаардлагын дагуу УИХ шуурхай, мэдрэмжтэй ажиллаж, иргэдийн засаглах, мэдэх, хянах, хариуцлага тооцох, оролцооны эрхүүдийг баталгаажуулсан олон хууль тогтоомжийг баталсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дамжуулан иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой парламентын хяналт шалгалтын бүрэн эрхийг өргөтгөсөн. Хянан шалгах түр хороо, Нийтийн сонсгол зэрэг ард түмний хяналт, оролцооны эрхийг энэ хуулиар баталгаажуулсан. Одоо иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай луйврыг төрийн эрх барих дээд байгууллага ард түмэнтэйгээ хамтран хянан шалгах бүрэн эрхтэй болсныг та бид тууштай хэрэгжүүлэх ёстой.

Босоо хэлбэртэй байсан хариуцлагын тогтолцоо хэвтээ болж ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ардчилал, ил тод байдал дээр тулгуурладаг болсныг бүх шатанд ойлгож хэрэгжүүлбэл зохино.  Ардчиллын манлайлагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд маань ард иргэдийнхээ чин хүсэл зоригийг мэдэрч ажиллах ёстой.

Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж, илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэж ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр-иргэний итгэлцэл алдарна.

Монголын төр засаг авлигатай тэмцсээр байгаа ч үр дүн өргөс авах мэт түргэн гарахгүй байна. Амин хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьсан цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар хөгжлийг гацааж, Монгол төрийн нэр хүндийг удаанаар, “тогтвортой” унагаж, баллуурдаж байна.

Тиймээс УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр, тууштай зүтгэхийг хүсэж байна. Та бид өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийг баталсан. Авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгоо энэ чуулганд ч үргэлжлүүлж, дараагийн алхмуудыг хийх ёстой.

Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Эрхэм гишүүд, УИХ дахь Нийслэлийн хөгжлийн түр хороо, холбогдох Байнгын хороод, намын бүлгүүд үүн дээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.

Түүнчлэн Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд биднээс шаардаж байгааг анхааралдаа авахыг Түр хорооноос хүсье. Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-ээс шаардаж байна.

Сахилга хариуцлагыг бүх шатанд мөрдөх цогц шинэчлэлийг хийж, авлигын суурь шалтгаан болсон төрийн данхар эрх мэдлийг хумьж, эдийн засаг дахь оролцоог нь эрс багасгах бодит хэрэгцээ шаардлага хойшлуулшгүй чухал болжээ.

Энэ зорилгоор бизнес үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг яаравчлан батлах хэрэгтэй байна. Мөн уул уурхай дагасан хэт цөөнхийн эдийн засгийн эрх мэдлийг хумих, төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгох, аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ ёсоор сэргээж, олонхын оролцоог дэмжсэн, уламжлалт ахуйдаа суурилсан томоохон хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Задралаас нэгдэл рүү шилжих түүхэн хийгээд бодит боломж энэ хөтөлбөрийн шийдэлд байгаа юм. Монгол улсын мал өсөх тусам малчингүй, бэлчээргүй, үр ашиггүй, үржил шимгүй болж, хор хөнөөл нь илүү ихсэх гажуудал руу бид явж байна. Япончууд технологи бидний хөгжил гэж тодорхойлоод, түүнийгээ төрийн төлөвлөгөөт зохицуулалтаар хэрэгжүүлсэн бол, израйлчууд хөдөө аж ахуйг хөгжлийн боломж гэж харж, төрийн бодлогын төвд тавьснаар хоёулаа өндөр хөгжсөний адил монголчууд бид ухдаг баялгийн нөөцөө ашиглан ургуулдаг баялгийн салбар буюу хөдөө аж ахуйгаа хөгжлийн тулгуур болон босох цаг иржээ. Энэ бидэнд тийм ч хэцүү зорилт биш ээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Хот, Хөдөөгийн сэргэлтийн зорилттой уялдуулах замаар эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн боломж бидэнд бий.

            Эрхэм гишүүд ээ,

Монголчууд бид дан саар биш, дажгүй олон сайн үйл явцын эхлэл дээр бас байна. Эдийн засаг тэлж, экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, валютын нөөц 4.0 тэрбум долларыг давлаа. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь авлигатай хийж буй тэмцлийн нэг бодит үр дүн мөн. Гацаа саадууд, бугшсан буруу бүхнийг оношлон зассанаар, тун ойрын жилүүдэд бид эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гэрч болох боломж байна.

Ирэх онд бид шинэ тогтолцоогоор, анхны сонгуулиа хийнэ. Одооноос бэлтгэлийг маш сайн хангах ёстой. Энэ мэт олон шинэ сорилт шийдэл  бидний өмнө байна. Алдаанаасаа суралцаж, буруугаа засаж, Шинэ сэргэлтийн төлөө тэмүүлсэн бидний хамтын зүтгэл талаар өнгөрөх ёсгүй ээ. Алдаагаа засах тусам ардчилал төгөлдөрших ёстой. Үүний үр дүнд улс төрийн цоо шинэ соёл, хандлага тогтож, тэр нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдасгуур болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цар тахал, дайн самуун дараалсан он жилүүдэд манай улсын гадаад харилцааны бодлого төв, тэгш байгааг дурдах ёстой. Бид хөрш орнууд болон эх дэлхийдээ энх тайвныг баримтлагч улс гэдгээ тогтвортой тунхагласаар байна. Илт сэргэж, эрс идэвхжсэн гадаад харилцааны олон чухал айлчлал үргэлжилж, Монгол Улсад маань түүхэн боломжууд шинээр бий болсоор байгааг энд дурдах нь зүйтэй байх аа. Гадаад ертөнцөд хүйтэрсэн уур амьсгал, дотоод талдаа илүү дулаан байхыг биднээс шаардаж байгааг хүн бүр ойлгох буй за.

Намрын чуулганы нэг томоохон ажил бол Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэн батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болгохгүй байхад онцгойлон анхаарахыг Эрхэм гишүүд та бүхнээс хүсэж байна. Эрсдэлт нөхцөл байдал илааршаагүй энэ цаг үед болзошгүй нөхцөлд бэлэн байх нь бидний үүрэг. Ирэх оны төсөв гагцхүү үр өгөөж, хуульд заасан гарцаагүй үндэслэлд суурилах ёстой. Төсвийг үндэслэлгүйгээр тэлэх, олсныхоо хэрээр цацах үрэлгэн хандлага гаргаж яавч болохгүй. Элдэв амлалтыг хойш тавья. Сонгуулийн жилийн төсөв сонгогчдын санал цуглуулахад чиглэдэг өмнөх гажгийг засацгаая. 

Үүний тулд улсын төсвийг батлах хэлэлцүүлэгт туйлын хариуцлагатай хандахыг уриалж байна. Төсвийн хэлэлцүүлгийн өмнө Ерөнхий сайд орон нутагт ажиллаж, иргэдийн оролцоотой төсвийн хэлэлцүүлгийн эхлэлийг тавилаа. Иргэдийн хүсэл сонирхол, санал шаардлагыг төсөвт тусгах төсвийн хэлэлцүүлгийг үр дүнтэй зохион байгуулах нь чухал байна.

Эцэст нь Монголын нийгэм амьд хэв шинжээр сайн тал руугаа өөрчлөгдөж байгааг тэмдэглэж хэлье. Иргэдийн оролцоо идэвхжиж, шүгэл үлээгчид олширч, нийгмээрээ буруу булхайгаа шүүн хэлэлцэж, худал хуурмагт орон зай үлдээлгүй шахаж байна. Энэ бүхэн бол хөгжин дэвжих үндэстний амьд бүтээлч, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн, сайн шинж яах аргагүй мөн. Цаашид та бидний ард түмнийхээ хяналт, оролцоотойгоор хэлэлцэн баталсан олон хууль цаг хугацааны шалгуурыг дааж, Монголын хөгжлийг тэтгэх эрх зүйн хөшүүрэг, хурдасгуур болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

Нийгэмд оюун санааны хөгжил өөрчлөлт хурдацтай явагдаж, буруугаа дүгнэж, зөв зүг рүүгээ чиглэж буй энэ түүхэн цаг үед Эрхэм гишүүд та бүхний саруул ухаан, мэргэн шийдвэр, онч бодлого, зөвийн төлөөх зориг шийдэлд бүрнээ итгэж байгаагаа илэрхийлье.

УИХ-ын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Улаанбаатар хот

2023.10.02

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Өөрт нь авлига өгөхийг завдсан...
Ж.Сүхбаатар: Ёсзүйн хариуцлага...

Г.Занданшатар: Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж, илчлэгддэг боллоо

Kuzmo 2023-10-02

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах