• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа

  •  "УЛААНБААТАРЫН ҮДЭШ" ДУУГ ХЯТАДААР ДУУЛЖ 250 САЯ ХҮНД ХҮРГЭСЭН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫГ БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын Ээж Гензанг Жуама, хүү Данжен нар гэр бүлийн хамтлаг болон дуулдаг бөгөөд Монгол улсад ирж дууныхаа клипийг хийж байгаа бөгөөд тэдний ирсэн тухай мэдээлэл БНХАУ-д цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүн үзэж, Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.

  •         ЯПОН УЛСЫН ВАКАЯАМАГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

 Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Япон Улсын Вакаяамагийн их сургуулийн ерөнхийлөгч, профессор Мотояама Мицүги (Motoyama Mitsugi. Ph.D), Сансарын бодлогын асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн ахлах зөвлөх, профессор Хироаки Акияама (Hiroaki Akiyama. Ph.Dr.Sci) болон албан бусад төлөөлөлтэй уулзав. Монгол Улсын засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөц бүрдүүлэх ажлуудыг хийж байгаа. Салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр тус сургуультай хамтран ажиллах боломжтойг хэлэлцлээ.

  • “БИОСАН” ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ВЕБ САЙТ, МОБАЙЛ АППЛИКЕЙШНЫГ ХӨГЖҮҮЛЭН ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар, БИОСАН баазын хөгжүүлэлтийг хийхэд хамтран оролцох Дэлхийн байгаль хамгаалах сан, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Байгаль орчны мэдээллийн сангийн хэлтэс болон Битсофт компани хамтран БИОСАН мэдээллийн сангийн веб сайтыг гар утасны аппликейшн-тэй хамт хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

  •     “ТОГОРУУ БА УС НАМГАРХАГ ГАЗАР” СУРГАЛТАД АРХАНГАЙ АЙМГИЙН 6 СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОРОЛЦЛОО

Орхон чулуут голын сав газрын захиргаа Залуу байгальч хөтөлбөрийн хүрээнд “Тогоруу ба ус намгархаг газар” сургалтыг олон улсад ач холбогдол бүхий Рамсарын конвенцод нэгдэн орсон Өгий нуурын ус намгархаг газарт амжилттай зохион байгууллаа.

  •  ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ОЙСКА БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ОРХОН АЙМАГТ 23 МЯНГАН МОД ТАРИНА

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Олон Улсын Ойска байгууллагын зөвлөх Тошихиро Накано, профессор Тогаши Сатоши, “Ойска-Монгол” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Нинжин нарыг хүлээн авч уулзав. 1961 онд байгуулагдсан тус байгууллага нь олон улсад байгаль экологийг хамгаалах, хүмүүнлэг, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар эхний ээлжид 23 мянган мод тарих ажлыг төлөвлөөд байна.

  •      “GRAND TOUR-2023” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН ОЛИМПИАД 2023.09.20-2023.09.27-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиад энэ жил 21 дахь удаагаа болж байна. 2023 оны дэлхийн аялал жуулчлалын өдрийг “GREEN INVESTMENT TOURISM – WELCOME TO MONGOLIA” уриатай аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 их, дээд сургууль, коллежийн 400 орчим оюутнууд оролцож байгаа юм.

  •  ГАДАРГЫН БОЛОН ГҮНИЙ УСНЫ ЧАНАР, НАЙРЛАГЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа Монгол улсын Усны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сав газарт хамаарах Дорнод аймгийн Халхгол сумын 2023 оны Уст цэгийн тооллогын ажлыг хийлээ. Тооллогоор тухайн орон нутагт буй гол, нуур, худаг, булаг, рашаан, цэвэрлэх байгууламж зэрэг бүх уст цэгийг тоолж бүртгэж сав газрын мэдээллийн санг баяжуулан ажиллав. Түүнчлэн хүн амын унд ахуйн уснаас дээж авч шинжилгээнд хамруулан, гадаргын болон гүний усны чанар найрлагын шинжилгээ хийж, үр дүнг тодорхойлон ажиллаж байна.

  •    ДОРНОД АЙМАГТ АВТО ЗАМЫН ТРАССД ХАМААРАХ ОЙН САНГИЙН АСУУДЛААР ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Уул суман дахь сум дундын ойн анги, тус суман дахь экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох албаны хамтарсан ажлын хэсэг Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай 50 км авто зам барих ажлын хүрээнд замын трассд хамаарч буй ойн сангийн нөхцөл байдалтай танилцан ажиллаж байна.

  •  АВТО УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ ЗӨРЧСӨН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛАЖ БАЙНА

Ховд аймгийн Буянт сумын Норжин хайрхан багийн Улаан бураа багт бартаат замын WESTERN CUP – 4x4 Баруун бүсийн уралдаан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр усны сан бүхий газарт болсон. Ингэхдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг ноцтой зөрчсөн зөрчил гарсан тул Хар нуур- ховд голын сав газрын захиргаанаас газар дээр нь ажиллаж хууль тогтоомжийн дагуу Ховд аймгийн Буянт сумын ЗДТГ болон аймгийн Цагдаагийн газрын Экологийн албанд холбогдох хэргийг шилжүүлж хохирлын хэмжээг тооцуулан хариуцлага тооцож, нөхөн сэргээлтийн ажлыг эзэн холбогдогчоор нь хийлгүүлэхээр ажиллаж байна.

  •   БОАЖ-ЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эздийг шалгарууллаа. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх болон өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх зорилгоор шилдэг 20 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгох юм.

  •   БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны тусгай хамгаалалтын захиргаанд ажиллаж байна. Монгол Улсын Их хурлын 2011 оны 5 сарын 05 - ны өдрийн 18 дугаар тогтоолоор Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг дамнан орших Зэд - Хантай - Бүтээлийн нурууд тэдгээрийн салбар уулсыг дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан. Сэлэнгэ сумын 240020 га, Тэшиг сумын 318970 га, Хутаг-Өндөр сумын 52310 га буюу нийт 611300 га газар нутгийг хариуцан хамгаалж байна.

 Орон нутаг

  •      ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА 

Тужийн нарсан ойн ажиглалтын цамхгийн орчны бүсийн хогийг цэвэрлэн, иргэд, аялагчдад хог хаяхгүй, цэвэр цэмцгэр аялахыг уриалан ажиллалаа. Мөн ажиглалтын цамхгийг зорих аялагч, амрагчдад зориулан гэрэл зураг авхуулахад зориулсан фон болох “LOVE” бичгийг байршуулав.

  •   ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Онги-Таац голын сав газрын захиргаа нь Усны тухай хуулийн 22 зүйлийн 22.1, 22.4 дэх заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2023.09.18-20-ны өдрүүдэд Онги, Дайргын голын онцгой хамгаалалтын бүсийн 6 цэгт анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулж, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Амрагч, аялагчид ихээр байрладаг Онги голын дагуу 4 самбар, Дайргын голын дагуу 2 самбарт тус тус онцгой хамгаалалтын бүсийн тухай мэдээлэл байрлуулж, тэмдэгжүүлэн ажиллав.

  •       ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

2023 оны 09 сарын 13-20 нд Хяргас нуур - Завхан голын СГЗ, УЦУОШТ-ийн ажилтан албан хаагчид Завхан аймгийн Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Сонгино, Нөмрөг сумдад Ус бохирдуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудын бохир усны цооног, стандартын шаардлага хангаж байгаа байдалд үзлэг шалгалт хийж, шаардлагатай газруудаас хаягдал усны дээж авч ажиллалаа. Мөн сумдын Засаг дарга байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарт ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг танилцуулж хаягдал усны бохирдлыг  үе шаттай бууруулах, цэвэрлэсэн бохир усыг эргүүлэн дахин ашиглах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

  •         ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Өвөрхангай аймгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа, 2024-2028 онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаж “Авралын эрэлд” ХХК шалгарсан. Хээрийн судалгааны хугацаанд ан амьтад бүхий 17 сумыг хамруулан хийж, холбогдох сумдын Засаг дарга, БОХУ-ын Байцаагч, Байгаль хамгаалагчдад судалгааны ажлын үр дүнг танилцуулж санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж санал авав.

  •   БУЛГАН АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат, Ойн нөөцийн хэлтэс, ойн зураглал хариуцсан мэргэжилтэн Б.Чүлтэм, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Б.Отгонжаргал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Золбаяр, Ойн ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Э.Очирбат нар сумдад үйл ажиллагаа явуулж буй “Ойд үйлдвэрлэлийн ашиглалт болон арчилгаа цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөл”-тэй ойн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, түвшин тогтоох үзлэгийн ажлыг гүйцэтгэж байна.

  •    ХАР-УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Манхан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хуралд боллоо. Хуралдаанд хамгаалалтын захиргаанаас дараах мэдээллийг багийн иргэдэд хүргэж ажиллалаа. БОАЖ-ын Сайдын 2023 оны А/409 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй дур мэдэн татсан торыг буулгах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд шинээр орсон нэмэлт өөрчлөлт, ТХГН-ийн ач холбогдлыг танилцуулах, Монгол улсын засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Амьтны экологи - эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” тогтоолыг танилцуулах зэрэг ажлуудыг хийлээ.

  •    ХАН ХЭНТИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон дахь “Ноён уул” хэсгийн байгаль хамгаалагч Н.Нямдаваа, Д.Пүрэвжав нар ХБНГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор Эрик Хилгендорф болон Ханнс Зайдал төслийн эрх зүйн боловсрол төслийн менежер С.Бүжинлхам, нарын 5 хүнийг Гацууртын аманд хүлээн авч, Ноён уулын Дархан цаазат газарт гарч буй гэмт хэрэг, зөрчил, нөхцөл байдлын талаар санал солилцов.

  •     ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Онон-Балжийн БЦГ-ын орчны бүсийн Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилга, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр хамгаалалтын захиргааны нийт албан хаагчид болон бусад холбогдох албан хаагчдын хамт 7 хоногийн хугацаатайгаар Чингис хааны түүхээр БНХАУ-ын ӨМӨЗО-нд хийгдсэн аялал жуулчлалын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тухайн орон нутгийн хөгжилтэй танилцаж, сайн туршлагыг судлан нэвтрүүлэх зорилго бүхий аялан суралцах хөтөлбөрт хамрагдаж байна.

  •     АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Сав газрын захиргаанаас Даланзадгад сумын 1-р Сургуулийн 7-р ангийн сурагчдад Газрын доорх ус, Усны үнэ цэнэ, зүй зохистой хэрэглээ, өдөр тутмын усны хэмнэлт сэдвээр танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.

  •   ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн ээлжит хурал, уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо. Сав газрын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон ажил, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сав газрын захиргааны албан хаагчид Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгч сав газарт хамаарах сумдад усны талаар тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн 2024 онд хийгдэх ажлаа тодорхойллоо.

  •    ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Монгол-Орос-Хятад улсын хил дамнасан Дагуурын Дархан цаазат газрын /DIPA/ хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан хүүхдийн гар зургийн уралдааны 12 сурагчдад шагналыг гардууллаа. Энэхүү уралдаан нь хил дамнан оршдог тусгай хамгаалалттай газруудын орчны бүсийн сум аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд 1998 оноос өнөөг хүртэл 25 жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм.

 УСНЫ ГАЗАР

  1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу Усны газрын дарга З.Батбаяраар ахлуулсан албан хаагчид “Тэнгэрлэг монголчууд” НҮТББ-тай хамтран Хандгайтын гол, Сэлбэ голуудын хамгаалалтын бүсэд хяналт тавин ажиллахад онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсан, худаг, цооног өрөмдсөн зэрэг олон тооны ноцтой зөрчил илэрсэн тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газарт зөрчлүүдийг арилгаж, шийдвэрлэх талаар мэдээлэл өгч ажиллав.
  2. Усны газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумдад уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компаниудын ус ашиглалт, хаягдал усыг эргүүлэн ашиглаж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан 33 компанид зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
  3. Хөвсгөл нуур, түүний хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилттэй танилцахад нуурын эрэг дээр, онцгой хамгаалалтын бүсийн дотор, хамгаалалтын бүс тогтоосон тухай самбарын дэргэд барилга барих, газар ухах, хөрс хуулах зэрэг үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжийн барилгын ажлыг зогсоож, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, барилгын ажлын зөвшөөрөл, усны дүгнэлт зэрэг бичиг баримтгүй байгаа учраас холбогдох газрын гэрчилгээ, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох шаардлагуудыг эрх бүхий байгууллагуудад явуулахаар боллоо.
  4.  БӨӨН ЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Байгаль хамгаалах, уур амьсгалын санд голын сав дагуух намрын цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. “Ус ашиглагч томоохон аж ахуйн нэгжүүдийн ус ашиглалтад хяналт тавих тухай” захирамж, удирдамжийн дагуу уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийн ажиллалаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан байгууллагуудад албан бичиг хүргүүлэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжил аргазүйн зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.

  •   ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Чигэртэйн салаанд ирсэн гадаад дотоодын жуулчдад заавар зөвлөмж өгч, ТХГ-ын хууль тогтоомжуудыг танилцуулан, ан амьтныг үргээхгүй гол усыг бохирдуулахгүй байх мөн ил задгай хог хаяхгүй байх талаар мэдээлэл өгч хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.

  •    ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Улаан номд бүртгэлтэй ховор амьтан “Эрээн хүрнэ” гэдэг амьтан 3 дахь удаагаа Сүмбэр сумын 2-р багт айлын хашаанд орсныг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхан шатны тусламж үзүүлэн, байгальд аюулгүйгээр тавих зааварчилгаа өгсний дагуу зайдуу байгальд тавилаа. Эрээн хүрнэ нь улаан номд бүртгэлтэй, ховор зүйлийн Говь цөлийн бүсэд нэн ховор, суусрын овгийн жижиг махчин амьтан юм.

  •  ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Байгаль орчиндоо “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх, Усны нөөцийг хамгаалах, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хур хог хаягдалтай газруудын экосистем сэргэх нөхцөлийг бүрдүүлэх, ухамсартаа хоггүй-төлөвшсөн иргэн байхыг уриалах, хогоо ангилан ялгах дадлыг иргэдэд суулгах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой CLEAN UP-3 “Туул голоо цэвэрлэе” нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

  •   ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

     Дундговь аймгийн нутагт орших улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үүднээс 7 байгаль хамгаалагчид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Яамаха брэндийн мотоцикл, хамгаалах хэрэгслийн хамт олгож, хүлээлгэн өгөв.

  • МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргаанаас сайдын албан даалгавар, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Хамгаалалтын захиргааны дарга, холбогдох мэргэжилтнүүд орчны бүсийн Цэнгэл, Улаанхус Ногооннуур сумын Орчны бүсийн зөвлөл, тус сумдын ЗДТГ болон ИТХ-ын нийт ажилтан, албан хаагч нарт, сургуулийн эко клубийн сурагчдыг чадавхжуулах, экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгууллаа.

  • СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

 Байгалийн нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлтэд технологийн хяналт тавих, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлох үнэлгээ дүгнэлт гаргах ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа. Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны чиглэлд тавигдаж буй авто замын ус ашиглалтын байдал мөн Сэлэнгэ голын хамгаалалтын бүсийн ойролцоо ашиглаж буй хайрганы карьерын байдалтай газар дээр нь танилцаж зөвлөмж өгөв.

  •  БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Аймгийн Засаг даргын 2023 оны А/453 дугаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай захирамжийн хуваарийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох албан хаагч нар аймгийн Цагдаагийн газар, ОБГ-ын албан хаагч нартай хамт Бугат сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх явцад хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлэв. Ард иргэдэд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзан, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг анхаарууллаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
"Оргил" худалдааны төвөөс урагш...
Эрт илрүүлгийн багууд нүүдлийн...

"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа

Kuzmo 2023-09-26

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах