• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“25 хүнийг хилээр гарган, хүн худалдаалах хэргийн хохирогч болгох гэж байхад нь таньж тогтоосон”

Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, олон талын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бий. Тэднийг нэг нь “Анбаунд Монгол”.  2013 оноос хойш идэвхтэй ажиллаж буй тус ТББ-ын  гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруултай ярилцлаа.

-Та хүний эрхийн,  тэр дундаа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хэдэн жил ажиллаж байна вэ?

-2013 онд “Анбаунд Монгол” ТББ-ыг байгуулсан цагаас хойш энэ гэмт хэргийн талаар дуу хоолойгоо өргөж, хүүхдүүдэд сургалт зохион байгуулж, чадах хэрээрээ энэ гэмт хэргээс хүүхдүүдийг хамгаалахаар ажиллаж байна. 

Бид нийт 8000 гаруй хүнийг сургалтад биечлэн хамрууллаа. Дунд, ахлах ангийнхан, их дээд сургуулийн оюутнуудад хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, тэдэнд хэрхэн өөрсдийгөө, эргэн тойрныхноо хамгаалах талаар зөвлөдөг. Сургалтын гарын авлагаа өөрсдөө бэлддэг. Олон улсад болон Монголд энэ гэмт хэргийг хэрхэн үйлдэж байгаа талаар ярьж, яагаад хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болдог талаар урьдчилан сэргийлэх ойлголт, мэдээдэд өгдөг юм.          

-Сургалтын үеэр хүүхдүүд ямар асуултыг түлхүү асуудаг вэ?

-Хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярихад эхлээд их гайхаж хүлээж авдаг. Сургалт дуусахад тэд “Би энэ гэмт хэргийн эсрэг ямар нэг юм хийж чадна” гэсэн итгэлтэй болдог, өөрийгөө яаж хамгаалахаа мэддэг болно.

Ийм хэргийг кинонд л үзүүлдэг, бидний эргэн тойронд гардаггүй гэсэн бодол нийтлэг байдаг. Миний эргэн тойронд, надад, манай гэр бүлийнхэн хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхгүй гэж боддог. Заримдаа сургалтаар мэдээлэл авсны дараа би хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэдгээ мэддэг. Хүн худалдаалах гэмт хэргийн олон төрөл байдаг ч хөдөлмөрийн, бэлгийн мөлжлөг гэсэн нийтлэг хоёр төрөл бий. Энэ талаар мэдээлэл авсны дараа хүүхдүүд аюулгүй сонголт хийж чадна.  

Бид АНУ-Монголын Засгийн газар хооронд байгуулсан, 2020-2024 онд хэрэгжих “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд нийслэлийн таван дүүрэгт өсвөрийн клубын үйл ажиллагаа явуулдаг.       

Клубуудэд хүүхдүүд сайн дураараа нэгдэж, хүн худалдаалах гэмт хэргийг манай улсад хэрхэн үйлдэж байна, аюулгүй шилжилт хөдөлгөөн яаж хийх зэрэг амьдралдаа аюулгүй, зөв сонголтуудыг хийх чадваруудыг хүүхдүүд сурдаг. 

ӨСВӨР НАСНЫ ЗАРИМ ХҮҮХЭД БОДЛОГОГҮЙГЭЭР, ЭЭЖ ААВДАА ХЭЛЭЛГҮЙ, ГАДАГШАА ЯВДАГ

-Шилжилт хөдөлгөөн гэдэг нь?

-Орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу эсвэл хот дотор ч шилжилт  хөдөлгөөн хийдэг. Ийм үед хүүхдүүд мэдээлэлгүйн улмаас заримдаа буруу сонголт хийж, хүн худалдаалах хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Гадаад улсад сурахдаа юу анхаарах, чамд сайхан амлалт өгсөн хүмүүсийн үгс бодит уу зэргийг сайтар судлах шаардлагатай.

Гадаад хэл сурах, аялахаар гадагшаа явах бол зуучилж буй байгууллагаа сайтар судлаарай. Өсвөр насны зарим хүүхэд бодлогогүйгээр, ээж аавдаа хэлэлгүй, гадагшаа явахаар шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг сайн түгээх хэрэгтэй.  

-Гоё амлалт гэхээр яг юу гэж хэлдэг юм бол?

-Бүх хүнд сайхан амьдрах мөрөөдөл бий. Гэмт этгээдүүд хүүхэд юу хүсэж байгааг мэдээд, түүнийг нь ашигладаг. Гадаадад сурах, гоё хувцас авах, найзтай болох, хэн нэгнээс  анхаарал, халамж хүсдэг бол тэрийг нь биелүүлнэ, замын зардлыг чинь даая, паспорт гаргаж өгье, очихоор байр чинь бэлэн гэх мэтээр амладаг.

Энд ийм байдалтай байхаар очоод  нэг сард олон сая төгрөгийн цалин авна гэж ятгадаг. Ийм амлалтууд ардаа ямар нэг аюул дагуулдаг тул сайн судлаарай.     

-Та бүхэн хил дагуу хийсэн дамжин өнгөрөх ажиглалтаасаа танилцуулаач.

-Цар тахлын дараа хил нээхэд ажиглалтаа дахин эхэллээ. Бид Монголд анх удаа 2017 онд Улаанбаатарын галт тэрэгний буудал буюу Улаанбаатар өртөө, 2018 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод энэ ажлыг хэрэгжүүлсэн. Гэмт этгээдүүд хүнийг нэг газраас нөгөө рүү дамжуулан тээвэрлэдэг байршлуудад ажиллаж, эрсдэлд буй хүмүүс, хүүхдүүдийг урьдчдилан сэргийлж, гэмт хэргийг таслан зогсоохоор ажилладаг. Бусад улсуудад  энэ аргыг амжилттай нэвтрүүлж, олон хохирогч аварсан.  

Хүүхэд хэн нэгнийг дагаад хилээр гарах гэж байхад нь бид илрүүлэн, зогсоодог. 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 4000 гаруй хүнээс асуулга авсан. Тодорхой шинж тэмдэг бүхий, эрсдэлтэй байж болзошгүй хүүхдүүд, охид, эмэгтэйчүүдээс асуулга авдаг юм. Зорчигч бүрээс асуулга авахгүй. Эдгээрээс 25 хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход ойрхон ирснийг таслан зогсоосон. Ажиглалт хийх хугацаанд хохирогч болох эрсдэл бага хүүхдүүдийг гэр бүлд нь хүргэж өгөөд эрсдэл өндөр байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны тусламж үзүүлдэг. Хил дагуух цэгүүдэд ажиглалт хийхдээ ЭЦА, ХХЕГ, эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг юм.   

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсны дараа тухайн хүнийг Монголд эргүүлэн авчрахад цаг хугацаа, багагүй санхүүжилт шаарддаг. Хохирогч бие махбод, сэтгэл санаагаараа ихээхэн хохирдог. Гэтэл зарим ээж аав хүүхэд нь хаана, хэнтэй байгааг мэддэггүй. Хүүхэд нь аюулд орохын наахнуур бид таньж тогтоогоод гэрийнхэнтэй нь холбогдоход хил дээр ирснийг нь мэдээгүй байдаг. 

Бид аль чиглэлд манай улсын иргэд зорчвол илүү эрсдэлтэйг тооцож, ажиглалтаа явуулдаг юм.

Дөнгөж танилцаад удаагүй, сайн танихгүй хүнтэй хамт хилийн чанадыг зорих тохиолдлууд 18-19 настай залуусын дунд их. Тэд аялах зорилгоор гэдэг ч яг хаашаа явж байгаагаа мэддэггүй. Очих орноо сайн судлаагүй байх нь эрсдэлтэй. Ийм зорчигчдод бид очоод эрсдэлд орвол хаана хандах, хэнтэй холбоо барих зэрэг зөвлөгөөг өгөөд, тухайн улс дахь Монголын ЭСЯ, консулын хаягийг өгөөд явуулдаг. Зарим хүн дараа нь “Би сайн явна” гээд холбоо барих нь ч бий.     

Ковидын үеэр хил хаагдахад олон хүн бухимдсан. Дараа нь хил нээгдэхэд манай багийхан болгоомжилж, санаа зовсон. Нэг ч гэсэн хүүхэд, эмэгтэй энэ хэрэгт битгий өртөөсэй гэж боддог. Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам болон бусад холбогдох журмуудын дагуу хүүхдийг хилээр нэвтрүүлэхэд эцэг эх болон байгууллагууд хүүхдийг хилээр авч гарахдаа холбогдох баримт бичгүүдийг сайн бүрдүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Олон зуун зорчигчоос эрсдэлтэй хүмүүсийг яаж ялгах вэ? 

-Бид ажиглагчдаа урьдчилан бэлддэг. Тэд ажиглалт хийгээд, эрсдэлтэй байж болзошгүй гэж үзвэл асуулга авдаг, аюулгүй аялах талаар зөвлөгөө өгөхөд зарим хүн уурладаг, хүмүүс бидний ажлыг янз бүрээр хүлээж авдаг юм. Иймд зорчигчдын арга эвийг олж, асуулгаа авдаг.

Бусад зорчигчдод тавгүй нөхцөл үүсгэж болохгүй тул их болгоомжтой ажиллах хэрэгтэй болдог.

Хилээр олон удаа дамжин өнгөрсөн атлаа өөр мэдээлэл өгөх иргэд бий. Ер нь бусдын эрхшээлд орсон хүний харц, биеийн хэлэмжээс л мэдэгддэг. Хүүхдээс асуулт асуухад өмнөөс нь хариулах, уурлаж бухимдаж байвал эрсдэлтэй гэж үзэн, шалгадаг. Ажиглалтын ажилтнаас шууд тусламж гуйсан тохиолдлууд ч бий.  Байдал бишдэнгүүт дагуулж явсан хүүхдээ орхиод өөрсдөө зугтсан явдал ч бий. Дагуулж явсан хүмүүс нь ихэнхдээ монгол хүмүүс байдаг. Хүүхдийг авч үлдээд ээж аавтай нь холбоо барихад голдуу орон нутагт амьдардаг настай хүмүүс байсан. Манай хүүхэд наана чинь юу хийж байгаа юм бол гэж гайхдаг.

Ер нь хил дагуух бүс хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлтэйд тооцогддог тул асран хамгаалагчид хүүхдүүдээ сайн анхаарах хэрэгтэй. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхдүүд, насанд хүрсэн иргэдийг худалдсаар байна.          

-Бэлгийн, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эсвэл ойр дотнын хүн нь өртсөн бол иргэд хаашаа хандах ёстой вэ?

-Цагдаагийн 102, хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас болон итгэлийн утас 1800-1903 руу залгаарай. Мөн манай байгууллага руу (7575-7875) хандаж болно.

-Ярилцлага өгч, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг хүргэсэнд баярлалаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 188 (7173)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг...
Сү.Батболд: “Энержи Ресурс”...

“25 хүнийг хилээр гарган, хүн худалдаалах хэргийн хохирогч болгох гэж байхад нь таньж тогтоосон”

САРУУЛ 2023-09-21

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

4 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

5 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

5 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

5 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

5 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах