Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/863 дугаар бүхий захирамжаар Ажлын хэсэг гарч, төвийн зургаан дүүрэгт иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор стандартын шаардлага хангаагүй хашаа, зөвшөөрөлгүйгээр барилгын суурь, нүх ухсан зөрчилд шалгалт хийж буй. Шалгалтын дүнд одоогоор таван байршлын зөрчлийг арилгаад байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын автобусны буудлын баруун хойно байрлах газарт зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж, хогийг цэвэрлүүлэн, хотын төвийн гудамж, талбайн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэв. Мөн Хан-Уул дүүрэг, “Номуун” хотхоны урд талд байрлах газарт эвдэрсэн хашааг буулган, ухсан нүхийг булж, овоолсон шороог тэгшлэх, хог цэвэрлэх ажлуудыг гүйцэтгэн, илэрсэн зөрчлийг арилгалаа.
Энэ мэтчилэн Баянгол дүүргийн дөрөв, 24 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 хороонд байрлах нэгж талбаруудад ажиллан, хашааны стандарт мөрдүүлэн, шарилж, бусад хог хаягдлыг бүрэн цэвэрлүүлж, холбогдох зөрчлийг арилгуулав.
Орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгуулсан Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.
ХОТ БАЙГУУЛАЛТ ХӨГЖЛИЙН ГАЗАР
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.