• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сугалаа нэрэн дор шургалсан луйврууд

Өндөр үнэтэй эд хөрөнгө, их хэмжээний мөнгөний дүнтэй хонжвор амлаж буй сугалаа пирамид хэлбэрийн санхүүгийн луйвартай маш төстэй харагддаг. Цахим орчинд сугалаа зохион байгуулсан үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл бүх л мэдээллийн хэрэгслээр түгсэн.

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээнд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэн авчээ.

Улмаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна. Наймдугаар сарын 21-ний өдөр иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Хуулийн заалт: 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих

1. Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй /20,000₮/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй /200,000₮/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Дээрх сугалааг зохион байгуулсан иргэн Г цахим хуудаснаасаа иргэдийн мөнгийг буцааж шилжүүлэхээ мэдэгдээд байна.

Сүүлийн үед энэ мэтчилэн сугалаа нэрэн доор нуугдсан луйврын шинжтэй зүйлс элбэг тохиолдох болсон. Зарим нь өөрсдийн унаж байсан машинаа зархын тулд дээрх аргийг цахим орчинд түгээмэл ашиглаж эхэлсэн. Хэдийгээр нэг хүн 30-50 мянган төгрөгөөр сугалаа авч байгаа нь хямдхан боломжийн мэт санагдаж байгаа ч алсдаа олны хүч оломгүй далай гэгчээр овоо хөөрхөн хэдэн төгрөг болж байгаа юм. Өнөө сугалаанд оруулсан машиныхаа мөнгийг олхын сацуу ажил хийвэл ам тосдон гэгчээр овоо хэдэн төгрөг дундаас нь олох жишээний.

Үүнтэй төстэй нэгэн жишээг дурдахад нэлээд хэдэн жилийн өмнө хөдөө орон нутгаар нэг үхрээр нэг сугалааны эрх аваарай гэх зурагт самбар суртчилгаанууд энд тэндгүй тааралдаж байв. Эхлээд тавин хүн хайрцаглан адуу, үхрийг нь хураахад, дор хаяж тавин сая төгрөг босгоно.

Дараа нь тавин ширхэг мөнгөн аяга тараагаад өнгөрөхгүй гэхэд арав гаруй сая төгрөгийн үнэтэй суудлын автомашины нэг азтан тодруулчихна. Үлдсэн нь сугалааг сэтгэгчдээ ямар нэгэн татвар татаасгүйгээр ашиг болон үлдээд бүх зүйл дуусаа. Харин луйврын пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах буюу өндөр ашиг хонжоо мөнгө босгодог. Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ нь хөдөө хөхөрч, гадаад гандаж нас бие гүйцээсэн үхрээ өөрөө туугаад очихтой яг адилхан. Хонжворт сугалаа болон пирамид хэлбэрийн луйвар хоёрын өөр нэг төстэй тал нь баталгаажсан зүйл байхгүй мөртлөө ам дамжин нэг хүн нөгөөгөө татан оролцуулж элсүүлдэг явдал. Манайхан шиг нэг сумынхан бүгд бие биенээ таньдаг нөхцөлд энэ сүлжээ хамгийн хялбар, хамгийн хурдан үр дүнгээ өгөх боломжтой. “Тэдний хүү үхэр авч очоод машинтай болчихож, би юугаараа дутах вэ” гээд амаа барьсан тохиолдол ч цөөнгүй байна. Иргэдийн хувьд өөрөө очоод хөрөнгөө тушаачихсан учраас энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргалгүй толгой зохиод өнгөрүүлдэг нийтлэг дутагдал бий. Тэгвэл Эрүүгийн хуулийн  17.3 дугаар зүйлд залилах гэдэг “...Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авахыг...” гэмт хэрэг хэмээн томъёолжээ. Хуулийн хариуцлагын тухайд 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Үүний дээр иргэдийн одоо болтол итгэж хүлээн зөвшөөрдөггүй нэг зүйл бол НӨАТ-ын сугалаа юм. НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталснаар далд эдийн засагт эргэлдэж байсан хөрөнгө ил болсон гэнэ. Анх 2016 онд АН-ын засгийн үед НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд худалдаж авсан барааных нь хоёр хувийг буцаан олгож, гадна сард нэг удаа урамшууллын сугалаа зохион байгуулах болсны үр дүн байлаа. Энэ хугацаанд хамгийн өндөр дүнтэй буюу 500 сая төгрөгийн азтан 2017 онд тодорсон байдаг.

НӨАТ-ын урамшууллын сугалаа анх гарах үеэр сар бүр саятан тодорч, бараг хүн бүр их, бага хэмжээгээр азтан болсноо олон нийтийн сүлжээнд хуваалцдаг байв. Тэр ч бүү хэл нэг иргэн 37 удаа азтан болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан удаатай. Гэтэл одоо их сайндаа л гурван сая төгрөг хождог болсон байна. Иргэд “НӨАТ гэдэг нь нэг өдөр аз таарна гэсэн үг” гэж хошигнох болсон. Тиймээс иргэдийн хувьд сугалааны тохиролд найдахаас илүүтэй олон тооны баримт бүртгүүлж, буцаан олголтоо өндөр дүнтэй авахыг илүүд үзэх болсон.

Энэ мэтчилэн жишээг энд дурдаад баршгүй билээ. Эцэст нь гэж хэлэхэд иргэд та бүхэн хэрсүү ухаан гаргаж хэн нэгний үгээр бус хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн зүйлд хөрөнгө оруулахыг хүсье. Азанд найдаж амьдран гэдэг айдаа юу л бол доо...

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны наймдугаар сарын 23. Лхагва. №132 (5860)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
"Нүүдэлчин" наадмаар Биет бус...

Сугалаа нэрэн дор шургалсан луйврууд

Kuzmo 2023-08-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сугалаа нэрэн дор шургалсан луйврууд

Өндөр үнэтэй эд хөрөнгө, их хэмжээний мөнгөний дүнтэй хонжвор амлаж буй сугалаа пирамид хэлбэрийн санхүүгийн луйвартай маш төстэй харагддаг. Цахим орчинд сугалаа зохион байгуулсан үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл бүх л мэдээллийн хэрэгслээр түгсэн.

Тус хэргийг цагдаагийн байгууллагаас 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “иргэн Г нь цахим хаягаар олон нийтийн сүлжээнд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан” гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэн авчээ.

Улмаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна. Наймдугаар сарын 21-ний өдөр иргэн “Г”-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Хуулийн заалт: 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих

1. Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй /20,000₮/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй /200,000₮/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.

Дээрх сугалааг зохион байгуулсан иргэн Г цахим хуудаснаасаа иргэдийн мөнгийг буцааж шилжүүлэхээ мэдэгдээд байна.

Сүүлийн үед энэ мэтчилэн сугалаа нэрэн доор нуугдсан луйврын шинжтэй зүйлс элбэг тохиолдох болсон. Зарим нь өөрсдийн унаж байсан машинаа зархын тулд дээрх аргийг цахим орчинд түгээмэл ашиглаж эхэлсэн. Хэдийгээр нэг хүн 30-50 мянган төгрөгөөр сугалаа авч байгаа нь хямдхан боломжийн мэт санагдаж байгаа ч алсдаа олны хүч оломгүй далай гэгчээр овоо хөөрхөн хэдэн төгрөг болж байгаа юм. Өнөө сугалаанд оруулсан машиныхаа мөнгийг олхын сацуу ажил хийвэл ам тосдон гэгчээр овоо хэдэн төгрөг дундаас нь олох жишээний.

Үүнтэй төстэй нэгэн жишээг дурдахад нэлээд хэдэн жилийн өмнө хөдөө орон нутгаар нэг үхрээр нэг сугалааны эрх аваарай гэх зурагт самбар суртчилгаанууд энд тэндгүй тааралдаж байв. Эхлээд тавин хүн хайрцаглан адуу, үхрийг нь хураахад, дор хаяж тавин сая төгрөг босгоно.

Дараа нь тавин ширхэг мөнгөн аяга тараагаад өнгөрөхгүй гэхэд арав гаруй сая төгрөгийн үнэтэй суудлын автомашины нэг азтан тодруулчихна. Үлдсэн нь сугалааг сэтгэгчдээ ямар нэгэн татвар татаасгүйгээр ашиг болон үлдээд бүх зүйл дуусаа. Харин луйврын пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах буюу өндөр ашиг хонжоо мөнгө босгодог. Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ нь хөдөө хөхөрч, гадаад гандаж нас бие гүйцээсэн үхрээ өөрөө туугаад очихтой яг адилхан. Хонжворт сугалаа болон пирамид хэлбэрийн луйвар хоёрын өөр нэг төстэй тал нь баталгаажсан зүйл байхгүй мөртлөө ам дамжин нэг хүн нөгөөгөө татан оролцуулж элсүүлдэг явдал. Манайхан шиг нэг сумынхан бүгд бие биенээ таньдаг нөхцөлд энэ сүлжээ хамгийн хялбар, хамгийн хурдан үр дүнгээ өгөх боломжтой. “Тэдний хүү үхэр авч очоод машинтай болчихож, би юугаараа дутах вэ” гээд амаа барьсан тохиолдол ч цөөнгүй байна. Иргэдийн хувьд өөрөө очоод хөрөнгөө тушаачихсан учраас энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргалгүй толгой зохиод өнгөрүүлдэг нийтлэг дутагдал бий. Тэгвэл Эрүүгийн хуулийн  17.3 дугаар зүйлд залилах гэдэг “...Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авахыг...” гэмт хэрэг хэмээн томъёолжээ. Хуулийн хариуцлагын тухайд 450 мянгаас 14 сая төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Үүний дээр иргэдийн одоо болтол итгэж хүлээн зөвшөөрдөггүй нэг зүйл бол НӨАТ-ын сугалаа юм. НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталснаар далд эдийн засагт эргэлдэж байсан хөрөнгө ил болсон гэнэ. Анх 2016 онд АН-ын засгийн үед НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд худалдаж авсан барааных нь хоёр хувийг буцаан олгож, гадна сард нэг удаа урамшууллын сугалаа зохион байгуулах болсны үр дүн байлаа. Энэ хугацаанд хамгийн өндөр дүнтэй буюу 500 сая төгрөгийн азтан 2017 онд тодорсон байдаг.

НӨАТ-ын урамшууллын сугалаа анх гарах үеэр сар бүр саятан тодорч, бараг хүн бүр их, бага хэмжээгээр азтан болсноо олон нийтийн сүлжээнд хуваалцдаг байв. Тэр ч бүү хэл нэг иргэн 37 удаа азтан болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан удаатай. Гэтэл одоо их сайндаа л гурван сая төгрөг хождог болсон байна. Иргэд “НӨАТ гэдэг нь нэг өдөр аз таарна гэсэн үг” гэж хошигнох болсон. Тиймээс иргэдийн хувьд сугалааны тохиролд найдахаас илүүтэй олон тооны баримт бүртгүүлж, буцаан олголтоо өндөр дүнтэй авахыг илүүд үзэх болсон.

Энэ мэтчилэн жишээг энд дурдаад баршгүй билээ. Эцэст нь гэж хэлэхэд иргэд та бүхэн хэрсүү ухаан гаргаж хэн нэгний үгээр бус хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн зүйлд хөрөнгө оруулахыг хүсье. Азанд найдаж амьдран гэдэг айдаа юу л бол доо...

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны наймдугаар сарын 23. Лхагва. №132 (5860)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах