Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд нийт 124 азарга уралдуулахаар бүртгүүлснээс 53 хүлэг шандас сорин уралдсан.
Үүнээс Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга төрийн их баяр наадамд түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Аманд хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Б.Пүрэвжаргалын цолмон халзан азарга, айргийн тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Х.Аминхишигийн хүрэн халзан азарга хурдаллаа.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.