Зайсангийн төмөр бетон гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж байна. Урд захын тулгуур дээр байсан дулааны шугамыг сэлгэж түр шугам тавьжээ. Одоо хашаа, хайс хийх, замыг хойш, урагш нь холбох ажлууд үлдээд байгаа тухай Монгол Улсын зөвлөх инженер, "ЗМЗ" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Шинэзориг мэдээллээ.
Шинэ гүүрийг ирэх наймдугаар сарын эхээр нээгээд хуучин гүүрийг нураах ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл өргөтгөл, шинэчлэлийг энэ ондоо багтаан дуусгах ажээ.
Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.