Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, СЭЗИС-ийн урд талын явган хүний замыг ухжээ. Энэ замыг өнгөрсөн сард өргөтгөн зассан тул олон иргэн бухимдлаа илэрхийлсэн юм.
Хотын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Шинээр тавиад удаагүй, явган хүний замыг зөвшөөрөлгүйгээр өрөмджээ. Хөрс, усны дээж авахын тулд өрөмдлөг хийсэн гэж тайлбарласан байна. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу арга хэмжээ авна, хохирлыг нөхөн төлүүлнэ.” Гэв.
Хотын ерөнхий менежер М.Баяраа “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй бол Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгийн торгууль ногдуулдаг.
Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Захирагчийн ажлын албанд хандан авдаг.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/265 дугаар захирамжаар найман байгууллагын 17 гишүүнтэйгээр байгуулсан ажлын хэсгийн хурлаар энэ асуудлыг дор нь шийддэг. Энэ хурал долоо хоногийн мягмар гаригт болж иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж зохих зөвшөөрөл олгодог” гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.