• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас 2023 оны зургадугаар сарын 16-нд баталсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой дараах найман асуудлыг хэлэлцүүлж, ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлүүллээ.

Үүнд:
1.Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2014 оноос хойш есөн жилийн дараа шинэчлэн баталж, ижил ажил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж, шимтгэл төлсөн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү ойртохоор боллоо.
 
2.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж, мөн нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 550.0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 440.0 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
3.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 350 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоов.
4.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн долдугаар сарын олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө иргэдийн дансанд шилжүүлэх бөгөөд 2023 оны 1-6 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар мөн нөхөн олгоно.
5.Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлнэ. Уг арга хэмжээний үр дүнд:
·      Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөгт хүрэх ба үүний үр дүнд төрийн захиргааны албан хаагчдын цалин дунджаар 282.3 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
·      Цагдаа, дотоодын цэргийн болон бусад төрийн тусгай албан хаагчийн цалингийн хэмжээ ялгаатай байгааг нэгтгэн тогтоох бөгөөд уг арга хэмжээний үр дүнд төрийн тусгай албаны бага болон дунд албан тушаалтны цалингийн хэмжээ дунджаар 242.1 мянган төгрөгөөр нэмэгдэж, адил зэрэглэлд хамаарах албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдал арилна.
·      Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг шинэчлэн тогтоосноор үндсэн цалингийн доод хэмжээ 1.0 сая төгрөгт хүрнэ.
·      Мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 750.0 мянган төгрөг болно.
6. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ шинэчлэгдэж, албан тушаалын хамгийн бага цалингийн хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж байгаатай уялдуулан баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн Засаг дарга, түүний орлогчийн цалингийн хэмжээ нэмэгдэнэ.
 
7. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний болон төрийн нийтлэг үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталлаа.
 
8. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны  нэмэгдэл олгохжурам”, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад  нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д холбогдох нэмэлт, өөрчлөлтийг орууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн  ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна

Ерөнхий боловсролын сургуулийн  ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламжийн ажлын явцыг эрчимжүүлэх, сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэх чиглэлээр тухайн сургуулийн нөөц боломж, сул орон зайг ашиглан анги, танхим нэмэх, сургалтын зориулалттай байр, танхимыг түрээслэх, худалдан авах, засварлах, тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сургуулийн автобус худалдан авахад шаардагдах зардлыг тооцож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг тус тогтоолоор холбогдох сайд, дарга нарт даалгалаа.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургуульд   746,405 суралцагч суралцаж байна. ЕБС-ийг жилд 30.0-35.0 мянган хүүхэд төгсөж, 78.0-80.0 мянган хүүхэд шинээр элсэж байна. Элсэлт, төгсөлтийн энэхүү зөрүүтэй байдал ойрын таван жилд үргэлжлэх бөгөөд  50-иас дээш хувь нь нийслэлийн сургуулиудад нэмэгдэхээр байна. 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д өдрөөр суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилээс 38,615 -аар нэмэгдэнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн тооны өсөлт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээс харвал төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн зургаан жилийн дунджаар жил бүр 14-16 мянган хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, байгууламж ашиглалтад оруулсан хэдий ч гуравдугаар ээлжинд шилжих эрсдэлийг тус тус бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг хангах ажлыг хэрэгжүүлж байна

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндсэний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нэн чухал нөлөө үзүүлэх гол гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх, олон салаа зам, замын байгууламжийг холбох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187,0 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр болж, 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан болно.

Өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр үйлчилж байгаа 996 автобусын 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. 2022 онд сургуулийн хүүхдийн 50, их багтаамжийн дизель 224 нийт 274 автобусаар парк шинэчлэлт хийсэн.

2023-2024 онд нийт 810 автобусаар парк шинэчлэлт хийнэ. Үүний дүнд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт 100 хувь хийгдэнэ.  

Нийтийн тээврийг чөлөөтэй зорчих боломжийг хангах зорилгоор холбогдох замд чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ тавих, хайс хашлага байрлуулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.  Тухайлбал, 2023 оны зургадугаар сард Энхтайваны өргөн чөлөө 18,3 км авто замыг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байршуулсан бол ирэх сард Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, наймдугаар сард Долоон буудлын зам, Энэбишийн өргөн чөлөөг нийтийн тээврийн автобусны чиглэлд чөлөөлөхөөр төлөвлөөд байна.

“Нүхэн гарц” төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барьж байгуулна.  Үүнд:

  1. Таван шарын төмөр замын гарам орчмын
  2. Геологийн төв лабораторийн уулзвар орчмын
  3. Гермес худалдааны төв орчмын
  4. Нарантуул худалдааны төвийн уулзварт нүхэн гарц хийнэ.

2023 оны долдугаар сарын 05-нд эхний байршил болох Таван шарын төмөр замын гарам орчмын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2023 онд хоёр байршлын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэнэ. 2024 оны зургадугаар сард төслийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор нэмэгджээ

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч, гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор, зэсийн баяжмалын экспорт 630 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.2 мянган тонноор өссөн байна. Улсын жилийн инфляц тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна.

Гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад бондуудын төлбөр хийгдэж, эдийн засаг тогтворжиж байгаа ч 2023 оны төсвийн зарлагыг 1.9 их наядаар нэмэгдүүлэх тодотгол хийгдсэнтэй холбогдуулан инфляц эргэж өсөх, төгрөгийн ханш сулрах зэрэг сөрөг эрсдэл бий.
Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

  • Зах зээл дэх төрийн зайлшгүй оролцоог хялбарчилж, боломжит төрийн үйлчилгээг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бизнесийн орчныг сайжруулах;  
  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг дэмжих;  
  • Нийт эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэсэн арга хэмжээнүүдийг 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлснээр үр нөлөө нь энэ оны 4 дүгээр улирал болон ирэх онд гарч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоомжийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахыг зорьж дараах 10 зарчмын асуудлуудыг хуулийн төсөлд шинээр тусган боловсруулжээ. Үүнд

  1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгасан.
  2. Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулсан.
  3. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, гомдлыг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгасан.
  4. Хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан.
  5. Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тодорхойлж тусгасан.
  6. Татварын ялгамжтай болон ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт, суутган татварын хувь хэмжээг ижил тэгш болгох  өөрчлөлт оруулсан.
  7. Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалтыг оруулсан.
  8. Виз, оршин суух зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, Хөрөнгө оруулагчид давхар ачаалал үүсгэх зохицуулалтыг бууруулсан.
  9. Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлсэн.
  10. Газар ашиглах харилцаатай холбоотой хуулийн хийдэлтэй зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн шийдвэрлэсэн.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших иргэдэд нөхөн олговор олгоно

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд Засгийн газрын 2022 оны 146 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор тогтлоо.

Тус тогтоолоор байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

 “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сум, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг тус тус дамнан орших 28,000 (хорин найман мянган) га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Нээлттэй сонсгол
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Улсын Онцгой Комисс
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
ХУРААХ
Х.Булгантуяа: Есөн хувьд багтсан...
55.8 га талбайд хашаа татаж,...

Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохтой холбоотой найман асуудлыг хэлэлцлээ

Kuzmo 2023-06-21

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна
Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

7 цагийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

7 цагийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

9 цагийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

9 цагийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

11 цагийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

11 цагийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

11 цагийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

12 цагийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

12 цагийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

12 цагийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

1 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

1 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

1 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс "NBA cup" тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-09 өмнө

Донорын хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна

2025-12-09 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-09 өмнө

Үдээс хойш ялимгүй цас бударна

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-09 өмнө

Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана

2025-12-09 өмнө

Б.Ану-Үжин: Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах