• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?

Хэдэн жилийн өмнө Ж.Батзандан, Лу.Болд нар ШИНЭ намыг байгуулж байв. Удирдлагууд нь өөрчлөгджээ. Дэд сайд асан Ж.Цолмон тус намын дэд дарга болсон байна. Тэгээд хийж байгаа анхны арга хэмжээ нь анхаарал татав.

Тавантолгойн ордыг хэрхэх вэ гэдгийг бид олон жил ярьж байна. Лавтай арав гаруй жил болов. Том орд тулдаа хулгайчийг ч , шударгыг ч ялгалгүй тэжээсээр өнөөг хүрэв. Тэд энэ ордоор мөнгө ч олдог. Бас улс төр ч хийдэг. Гэхдээ энэ удаад ШИНЭ намын “Тавантолгойг авах уу, алдах уу” арга хэмжээг төр ч, олон нийт ч анхаарах хэрэгтэй харагдав. Гол нь тэд асуудлыг судалгаатай танилцуулж байна. Тэд “Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг өөрчилж, байгалийн баялгийг төрийн өмчийг улсын буюу бүх ард түмний өмч болгох ёстой” гэв. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх боломж үүсэх юм байна. Цаашлаад, өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400 ширхэг хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болно. Тухайлбал, ам бүл дөрвүүлээ айл 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох юм. “Энэ бол иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам” гэдгийг энэхүү эрдэмтэн, судлаачдын баг танилцууллаа. Тэдний танилцуулж буйгаар “Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн” гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. Энэ хувьцаа 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөөгүй. Чухамдаа энэ л баялгийг үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улстөрчдийн башир арга гэж үзэхээс өөр аргагүй.

Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай”Эрдэнэс Тавантолгой”  компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болно. Нөөцөөр нь тооцвол энэ үнэ даруй 100 дахин нэмэгдэнэ. Ер нь бол Тавантолгойн орд нь олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй. Үүний 5.1 тонн нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байгаа юм. Үүний хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс өнгөрсөн 10 жилийн олборлон борлуулсан гэж тооцвол 5.0 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн гэсэн үг. Энэ “тоо”-г 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын үнэтэй баялаг болж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байна. Харин Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллараар борлуулж байгаа. Гэхдээ дээрх судлаачид коксжих нүүрсийг 60 ам.доллараар борлуулахаар тооцоход л Тавантолгойн орд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэгэхээр 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна. Тиймээс 4400 ширхэг хувьцаа нь  88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болно. Ийм ордыг л бид эхлээд Австралийн” компанид, дараа нь Монголынхоо 13 олигархид алдсан. Гэхдээ буцааж авч чадсан. Тэр байтугай гурав дахь удаагаа Чалкод 350 сая ам.доллараар зарах шахаж байв. Дараа нь бас 700 сая ам.доллараар IPO хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум ам.доллараар зарахыг завдсан. Ингэж удаа алдах шахжээ. Тэгсэн ч хашраагүй улстөрчдийн амнаас одоо ч “Тавантолгойн ордыг гаднынханд өгье” гэсэн үг унаж л байна.  Тиймээс “Монголчууд бид Тавантолгойгоо авах уу, алдах уу гэдэг сонголттой туллаа” гэж судлаачид хэлж байна. Бас ШИНЭН-ын дарга Ц.Гантулга “Бид зэсийн нөөцөө гадныханд алдсан. Одоо нүүрсээ тойроод хулгайн хэрүүлтэй л сууж байна. Хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо одоо өөрсдөө авья. Баялгийг хяналтад оруулах нэг арга зам нь иргэдэд өгөх байдаг. Үүнийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жишиг нь ийм юм. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм арга замаар л баялгийн хулгайг зогсооно. Гэхдээ Монголын ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаг юм биш шүү дээ. Бид хүн шиг амьдрах ёстой. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой. Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга зам юм” гэв. Үнэхээр ч “Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсож мэдэх л юм” гэх үгийг учир мэдэх хүмүүс унагаж л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023.6.13 МЯГМАР № 116 (7101)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Иргэний нисэхийнхэн навигацийн...
Хэт халуун өдрүүд үргэлжлэх тул...

Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?

БАТСАЙХАН 2023-06-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсох уу?

Хэдэн жилийн өмнө Ж.Батзандан, Лу.Болд нар ШИНЭ намыг байгуулж байв. Удирдлагууд нь өөрчлөгджээ. Дэд сайд асан Ж.Цолмон тус намын дэд дарга болсон байна. Тэгээд хийж байгаа анхны арга хэмжээ нь анхаарал татав.

Тавантолгойн ордыг хэрхэх вэ гэдгийг бид олон жил ярьж байна. Лавтай арав гаруй жил болов. Том орд тулдаа хулгайчийг ч , шударгыг ч ялгалгүй тэжээсээр өнөөг хүрэв. Тэд энэ ордоор мөнгө ч олдог. Бас улс төр ч хийдэг. Гэхдээ энэ удаад ШИНЭ намын “Тавантолгойг авах уу, алдах уу” арга хэмжээг төр ч, олон нийт ч анхаарах хэрэгтэй харагдав. Гол нь тэд асуудлыг судалгаатай танилцуулж байна. Тэд “Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтыг өөрчилж, байгалийн баялгийг төрийн өмчийг улсын буюу бүх ард түмний өмч болгох ёстой” гэв. Ингэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум хувьцаанаас төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх боломж үүсэх юм байна. Цаашлаад, өмнө олгосон 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400 ширхэг хувьцаатай болно. Энэ нь зах зээлийн өнөөгийн ханшаар 308 сая төгрөг болно. Тухайлбал, ам бүл дөрвүүлээ айл 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох юм. “Энэ бол иргэн бүрийг, өрх бүрийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх хамгийн дөт зам” гэдгийг энэхүү эрдэмтэн, судлаачдын баг танилцууллаа. Тэдний танилцуулж буйгаар “Монголын төр иргэддээ эзэмшүүлсэн” гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа нь Засгийн газарт анх нэрлэсэн үнээр нь буцааж өгөхөөс өөрөөр захиран зарцуулах эрхгүй, өвлүүлэх эрхгүй, барьцаалах эрхгүй, саналын эрхгүй, улс төрийн үнэлгээтэй, үхмэл хөрөнгө юм. Энэ хувьцаа 2012 онд 933 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өсөөгүй. Чухамдаа энэ л баялгийг үнэгүйдүүлж, хямд зарж, дундаас нь завших гэсэн улстөрчдийн башир арга гэж үзэхээс өөр аргагүй.

Хэрэв нэгж хувьцааны үнийг 933 төгрөг юм бол 15 тэрбум ширхэг хувьцаатай”Эрдэнэс Тавантолгой”  компани нийтдээ 13.9 их наяд төгрөг буюу 3.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй болно. Нөөцөөр нь тооцвол энэ үнэ даруй 100 дахин нэмэгдэнэ. Ер нь бол Тавантолгойн орд нь олон улсад мөрдөгддөг Канадын ЖОРК стандартаар тооцсоноор 7.3 тэрбум тоннын нөөцтэй. Үүний 5.1 тонн нь коксжих, 2.2 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байгаа юм. Үүний хугацаанд 100 сая тонн коксжих нүүрс, 50 сая тонн эрчим хүчний нүүрс өнгөрсөн 10 жилийн олборлон борлуулсан гэж тооцвол 5.0 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц үлдсэн гэсэн үг. Энэ “тоо”-г 2022 оны уурхайн амны үнэ болох 100 ам.доллараар тооцоход л нийт 500 тэрбум ам.долларын үнэтэй баялаг болж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр коксжих нүүрс тонн нь 450 ам.доллар байна. Харин Монгол Улс нүүрсээ тонныг нь 170 ам.доллараар борлуулж байгаа. Гэхдээ дээрх судлаачид коксжих нүүрсийг 60 ам.доллараар борлуулахаар тооцоход л Тавантолгойн орд 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Тэгэхээр 300 тэрбум ам.долларын баялгийг 15 тэрбум ширхэг хувьцаанд хуваахад нэгж хувьцааны үнэ 20 ам.доллар болж байна. Тиймээс 4400 ширхэг хувьцаа нь  88 мянган ам.доллар буюу 308 сая төгрөг болно. Ийм ордыг л бид эхлээд Австралийн” компанид, дараа нь Монголынхоо 13 олигархид алдсан. Гэхдээ буцааж авч чадсан. Тэр байтугай гурав дахь удаагаа Чалкод 350 сая ам.доллараар зарах шахаж байв. Дараа нь бас 700 сая ам.доллараар IPO хийх дөхсөн. Хамгийн сүүлд 2019 онд нэг тэрбум ам.доллараар зарахыг завдсан. Ингэж удаа алдах шахжээ. Тэгсэн ч хашраагүй улстөрчдийн амнаас одоо ч “Тавантолгойн ордыг гаднынханд өгье” гэсэн үг унаж л байна.  Тиймээс “Монголчууд бид Тавантолгойгоо авах уу, алдах уу гэдэг сонголттой туллаа” гэж судлаачид хэлж байна. Бас ШИНЭН-ын дарга Ц.Гантулга “Бид зэсийн нөөцөө гадныханд алдсан. Одоо нүүрсээ тойроод хулгайн хэрүүлтэй л сууж байна. Хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо одоо өөрсдөө авья. Баялгийг хяналтад оруулах нэг арга зам нь иргэдэд өгөх байдаг. Үүнийг хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жишиг нь ийм юм. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм арга замаар л баялгийн хулгайг зогсооно. Гэхдээ Монголын ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаг юм биш шүү дээ. Бид хүн шиг амьдрах ёстой. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой. Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга зам юм” гэв. Үнэхээр ч “Тавантолгойг ШИНЭН-ынхаар “тараавал” нүүрсний хулгай нэгмөр зогсож мэдэх л юм” гэх үгийг учир мэдэх хүмүүс унагаж л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023.6.13 МЯГМАР № 116 (7101)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах