• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, юуны өмнө, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн реформыг дэмжсэн Улсын Их Хуралд талархал илэрхийлье.

 Одоо бид холбогдох хууль тогтоомжоор төлөөллийн төв байгууллагад олон нийтийн төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх түүхэн хариуцлагын өмнө байна.

 Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдахын оронд усны гүнд орших системийг углуургаар нь өөрчлөхөд төвлөрч, суурь реформуудыг зоригтой шийдвэрлэхэд илүү цаг зарцуулж, ажил хэрэгч хандах шаардлагатай байна.

 “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтууд сэргэж, уул уурхай тойрсон далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг бүхэлд нь халах “5 Ш” цогц ажиллагааны хүрээнд эдийн засагт таатай эхний үр дүнгүүд гарч байна. Нэг үгээр хэлбэл, авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрч эхэллээ.

 2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарлаа.

 Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт бол хоосон тоо биш. Нэг хувийн өсөлт ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого байдаг. Эдийн засаг өссөнөөр Монгол Улсын төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр даван биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.

 Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрч, валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.доллар давлаа.

Хэдийгээр ил тод байдлын ачаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэсийн үнийн хэлбэлзэл болон бусад эрсдэл байгааг бид мартаж болохгүй.

 Эдийн засгийн өсөлтийн үр дүнд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, “Самурай” бондын өрийг бие даан төлөх боломж бүрдсэнээр Монгол Улс нүүрлэн ирсэн өрийн дампуурлаас одоо л гарч байна.

 “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэдэг үг бий. Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг бид хэзээ ч мартаж, бас давтаж болохгүй ээ!

 МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цагаас цагт задарсаар байна. Гагцхүү бид тууштай, сонор сэрэмжтэй, хэрсүү хандаж, эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлэх учиртай.

Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна.

Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг. Энэхүү үр дүн бол ард иргэд, дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, шударга төрийн албан хаагчид Та бүхний хамтын амжилт гэдгийг онцлон тэмдэглэж байна.

”11-11 төв”-д ирсэн санал болон Улсын Их Хурлын гишүүд тойрогт ажилласан үр дүн, суурь судалгаанд үндэслэн ийнхүү давж биелж буй 1.7 их наяд төгрөгийг дараах зүйлд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

НЭГ. НИЙСЛЭЛИЙН ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ “ХОЛБООС ЗАМ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Хүн амын 50 хувь нь амьдардаг их хотын асуудлыг зөвхөн нийслэлд даатгаж, анхаарлын гадна орхисноос үлэмж хэмжээний асуудал ужгиран хуралджээ. Газрын наймаа, төлөвлөлтгүй хотын золиос нь өнөөдрийн нийслэлчүүд болж байгаа нь бодит үнэн юм.

Хүүхдийн талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон үе үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно.

Нийслэл хотод өнгөрсөн хугацаанд нийт 1213 км автозам тавьсан боловч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна. Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын бас нэгэн сургамж юм.

Засгийн газраас эдгээр мухар замуудыг хооронд нь холбож, тойрог зам болгох “Холбоос зам”-ын хөрөнгө оруулалтын асуудлыг энэхүү тодотголоор шийдвэрлэж, Сэлбэ гол болон Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх боломжийг нийслэл Улаанбаатар хотод олгож байна.

Харин нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод суурилж, олон улсын стандартад нийцсэн хүнд ээлтэй хот төлөвлөлтийг олон улсын мэргэжлийн багаар хийлгэж, Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын асуудалд бодлогоор анхаарч буй энэ цаг хугацаанд нийслэлийн удирдлагууд илүү санаачилгатай, шуурхай ажиллах шаардлагатай байна.

ХОЁР. ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ БА НЭГДСЭН ТОГТОЛЦОО

Цар тахлын гамшгаас ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдал, улс орны эдийн засгийг аврахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр өдөр шөнийг умартан зүтгэсэн нийт төрийн албан хаагчдадаа Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодитоор хэрэгжүүлэх цөм нь чадварлаг, мэргэшсэн төрийн албан хаагчид Та бүхэн билээ. Төрийн албан хаагч өндөр ёс зүйтэй, өрсөлдөхүйц цалинтай, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх боломжийг цогцоор шийдвэрлэж, Монгол Улсын төр хүний нөөцийн нэгдсэн бодлогын реформыг энэхүү тодотголоор эхлүүлж байна.

Төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон хөрөөний ир мэт ялгаатай цалингийн тогтолцоог цэгцлэх нь энэхүү тодотголын үндсэн зарчим байлаа.

Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоолгосноор Монгол Улсын цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн байна.

Төр өөртөө шаардлагагүй үйлчилгээ, төрийн өмчит компаниуд, хэт данхайж давхардсан бүтцээсээ салж байж өрсөлдөхүйц цалинтай, өндөр бүтээмжтэй иргэд болон хувийн хэвшлийн сэтгэл ханамжид хүрсэн авлигаас ангид чадварлаг төрийн бүтээмжийг бүрдүүлэх нь ойлгомжтой.

Төрийн байгууллагуудын цалингийн системийн нэгдсэн реформыг дэмжиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,  Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар танд талархал илэрхийлье.

Энэхүү тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж, цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэх дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол нэмэгддэг байх асуудлыг тусгалаа. Улсын Их Хурал хэлэлцүүлгийн явцад төрийн байгууллагын албан хаагчид болон үйлдвэрчний эвлэлтэй санал солилцож, суурь реформын үзэл санааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

ГУРАВ. ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАЖ, ИНФЛЯЦЫН ТҮВШИНТЭЙ УЯЛДУУЛАН НИЙТ ТЭТГЭВРИЙГ 10 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд манай Засгийн газар улс орны хөгжил дэвшлийн цөм бол хүний хөгжил хэмээн үзэх болно.

Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ, хамтын ажиллагааг бүх талаар дэмжих нь Монгол төрийн эрхэм үүрэг билээ.

Залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулж ирсэн ахмад үеийнхэндээ бид үргэлж талархан хүндэтгэж, ачлан хамгаалах учиртай.

Энэхүү төсвийн тодотголд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэнэ.

Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа энэ цаг үед бид тэтгэврийн зөрүүг арилгаж буй нь хууль батлагдсан даруйдаа амжилттай хэрэгжих боломжийг бүрдүүлж байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүр тогтмол нэмэгдүүлдэг байх суурь зарчмыг тусгалаа.

Цаашид ахмадуудынхаа хуримтлуулсан туршлага, мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжил дэвшилд идэвхтэй оролцуулах тогтолцооны шинэчлэлийг хийж, ахмад настан гэдэг зөвхөн тэтгэвэр авагч гэдэг ойлголтыг өөрчилж, ахмад настан бол мэдлэг, туршлагын хувьд ахлан манлайлах, ирээдүй хойч үеэ халамжлан хүмүүжүүлэх үйлсийн түүчээ байх боломжийг Засгийн газар тууштай дэмжиж ажиллах болно.

ДӨРӨВ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ЦОГЦ БОДЛОГО

Хүнд ээлтэй нийгмийн тухай ойлголт, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх орчны тухай ойлголт орхигдсоор ирсэн. Одоо бид харах хандлагаа өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй адил түвшинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг хангахыг Засгийн газар бодитоор дэмжих болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бодлого тодорхойлоход оролцуулах боломжийг бодлогоор дэмжих болно. Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад төлөөлөлтэй байж, дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг Ерөнхий сайдын хувьд нээх болно гэдгээ илэрхийлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө удирдах эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх хуулийн тусгайлсан шаардлагыг төрийн бүх худалдан авалтад хуульчлан тусгаж, төрийн бүх шатны байгууллагад ажиллах боломжийг эрхзүйн хувьд нээх болно.

Энэхүү төсвийн тодотголоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийг 325 мянган төгрөг болгож, асаргаа шаардлагатай хүүхэд, насанд хүрсэн хүнийг асарч байгаа иргэн, эцэг эхэд нь олгодог тэтгэмжийг 255 мянган төгрөг болгон 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгалаа.

ТАВ. ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ОЛГОНО

Хүүхдийн мөнгө халамж уу. Байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү. Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу. Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ.

Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан байдаг.

Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай.

Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал  бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомсдолд орох асуудал болон хувирч байна. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улс төрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас тайлбарлах нь чухал байна.

Энэхүү төсвийн тодотголоор хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгохоор тусгаж байна. Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана.

Түүнчлэн, 98 жилийн түүхтэй Хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулна.

 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Нүүрсний хулгайг илчилж, Биржийн арилжааг эхлүүлж, тусгай сангуудын мэдээллийн ил тод болгож, “Чингис”, “Гэрэгэ” бондуудын гадаад өрийг төлж барагдууллаа.

 Товчоор дүгнэж хэлэхэд, завхарсан хариуцлагагүй байдлыг цэгцлэх гэж цар тахал, дайн давхацсан энэ үед хайран цаг хугацааг зарцуулж байна.

Гэхдээ энэ тэмцлийн үр дүн гарч байна. Бид улс орноо дампуурах эрсдэлээс аварч, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргах боломж бүрдлээ.

Цаашид эхлүүлсэн тэмцлээ хамтын хүчээр үргэлжлүүлж, Шинэ сэргэлтийн бодлогоо бүх нийтээрээ хэрэгжүүлж чадвал, Монгол Улсын эдийн засаг эрүүлжин тэлж, эдийн засгийн тоо иргэдийн гарт бодит мөнгөн орлого болж очсоор байх болно. Энэ бол зөвхөн эхлэл юм. 

Өнгөрсөн хугацааны уул уурхайн ашигт малтмалын лицензүүд хэн хэнд хэрхэн очсон тухай, нийт ард түмний баялаг хэдхэн хүний гарт хэрхэн төвлөрсөн тухай, мэдээллийг Засгийн газар цаашид ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах болно.   

Монгол Улсын Засгийн газраас байгалийн баялаг иргэн бүрт тэгш хүртээмжтэй, ил тод байх суурь зарчмыг хатуу баримталж, уул уурхайн аж ахуйн нэгжүүд нээлттэй компанийн засаглалтай байхыг хуульчлан зохицуулах болно. Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд багтаан Улсын Их Хуралд өргөн барих болно.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тодотголын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 115 (7100)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд гарах хүрэхгүй гэдгийн баталж хэлье
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Видео мэдээ
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Яам, Агентлаг
  • •Сагсанбөмбөг
  • •Намууд
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Ипотекийн зээл
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
Хамтарсан хөрөнгө оруулалтыг...
Наршсан үед яах вэ

Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давж биелсэн нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг

Kuzmo 2023-06-12

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд гарах хүрэхгүй гэдгийн баталж хэлье
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх саналыг сайдын зөвлөлөөс гаргана

5 цагийн өмнө өмнө

Хугацаа нь дууссан cаар үйлдэж, иргэдэд худалдан борлуулдаг хэргийг шалгаж байна

5 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа

5 цагийн өмнө өмнө

“Comeback Is Real” тоглолт ирэх сарын 8-ны өдөр болно

5 цагийн өмнө өмнө

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо

7 цагийн өмнө өмнө

Реал Мадрид талбайдаа Барсаг буулгаж авлаа

7 цагийн өмнө өмнө

Баяндөхөмийн авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна

7 цагийн өмнө өмнө

Х.Ганхуяг: Хүүхдийн мөнгөнд гарах хүрэхгүй гэдгийн баталж хэлье

10 цагийн өмнө өмнө

NBA-ын талбайд болсон тоглолтын шилдэг 10 (25-10-27)

11 цагийн өмнө өмнө

НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн зам ашиглалтад оруулна

12 цагийн өмнө өмнө

Остин Риверс замналынхаа хамгийн өндөр оноог авч, баг нь хожлоо

12 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

14 цагийн өмнө өмнө

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

14 цагийн өмнө өмнө

Орон сууцны ипотекийн зээлээр худалдан авах орон сууц буюу зээлийн барьцааны шаардлага

14 цагийн өмнө өмнө

Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна

14 цагийн өмнө өмнө

“Бодь”-ийн гэрээ, Ухаахудаг хоёрыг давуулж нүүрсний хулгай ярьж болох уу?!

14 цагийн өмнө өмнө

МАН-ын хагарал АН-д халдах уу?

15 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Нью-Иорк Никс талбайдаа Бостон Селтикс багийг хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Г.Занданшатар: "Оюутолгой" ХХК-ийн авлигатай холбоотой 10 тэрбум төгрөгийн асуудлыг илрүүлж шалгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бейсен: Нүүрсний хулгайн асуудал өмнөх дөрвөн жилд яригдсан ч бас алга болсон

2 өдрийн өмнө өмнө

Д.Ганбат: Энэ парламентад хамгийн нэр цэвэр хүмүүс нь суух ёстой

2 өдрийн өмнө өмнө

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг чөлөөлжээ

2 өдрийн өмнө өмнө

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2025-10-24 өмнө

Г.Занданшатар:Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

САНАЛ БОЛГОХ
2025-10-23 өмнө

Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

2025-10-23 өмнө

Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина

2025-10-22 өмнө

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

2025-10-23 өмнө

Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2025-10-23 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

2025-10-23 өмнө

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

2025-10-23 өмнө

ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

2025-10-24 өмнө

Өнөөдөр Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр

2025-10-24 өмнө

Туулын хурдны зам ашиглалтад орсноор хотын түгжрэл буурна

2025-10-23 өмнө

Нисэх, Яармагийн түгжрэлийг бууруулах боломжтой юу

2025-10-23 өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 0 хэм орчим байна

2025-10-22 өмнө

Ерөнхий сайдыг огцруулсан нь ҮХ зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

2025-10-24 өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна

2025-10-24 өмнө

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараах улс төр

2025-10-24 өмнө

“Хермес” худалдааны төвийн нүхэн гарцыг Монгол Улсад анх удаа түлхэж оруулах технологиор барьж байна

2025-10-24 өмнө

Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ

2025-10-23 өмнө

Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзлээ

2 өдрийн өмнө өмнө

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2025-10-24 өмнө

Г.Занданшатар:Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

2025-10-21 өмнө

Ипотекийн зээлтэй иргэн өөр төрлийн зээл авах боломжтой юу?

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнг чөлөөлжээ

2025-10-21 өмнө

Галыг 08:11 цагт бүрэн унтраалаа

2025-10-22 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

2025-10-23 өмнө

Senzu: Та бүхний өгсөн энэ гайхалтай боломж байгаагүй бол өнөөгийн би байхгүй байх байсан

2025-10-21 өмнө

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

2025-10-21 өмнө

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2025-10-21 өмнө

Найман цагаан мэнгэтэй харагчин гахай өдөр

2025-10-22 өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах