• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэхэмжлэгч

Хотын дарга нар 20 жилийн хугацаанд хэдэн газрыг ийш тийш болгосныг Засгийн газар энэ сарын 15-ны өдөр ил болгов. Энэ мэдээллийг дэлгэсэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Газар олголтын мэдээллийг ил тод болгохыг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Түүх бол түүх. Баримт бол баримт. Ил тод мэдээлэлд аль нэг нам, улс төрийн өнцгөөс алагчлах боломж байхгүй. 20 жилийн түүхэнд үе, үеийн Хотын дарга нарын гарын үсэг байна. Тиймээс “Шилэн” ажиллагаа, Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу нийтэд мэдээллээ. Хотын дарга нар 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэнд, хаана, хэзээ, ямар хэмжээ зориулалтаар газар олгосон, сунгасан, шилжүүлсэн талаарх түүхэн баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо” гэв. Дээрх хугацаанд Хотын дарга нар 36958 захирамж гаргажээ. Тэдгээр нь  ил болжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өвөл “Хотын газар олголт, техникийн шийдлүүд яаж явсан бэ. Олгогдох ёсгүй газарт хэн зөвшөөрөл олгосон бэ. Тэр хүмүүс авлига авсан уу, үгүй юу гэдэг дээр ажлын хэсэг байгуулж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, ойлгож, дүгнэлт хийхгүйгээр цаашаа энэ байдал цэгцрэхгүй. Түгжрэл, утаа бол мөсөн уулын орой гэдэг шиг авлига болон буруу системийн бидний нүдэнд харагдаж байгаа хэсэг нь л энэ юм” гэж байсан юм.

Ил болсон захирамжуудын талаар олон нийт нэлээд “ярилцаж” байх шиг байна. Хотын дарга нарыг шүүмжилсэн, өмөөрсөн явдлууд ч гарч байна. Харин Хотын дарга нараас Э.Бат-Үүл л байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Гүтгэхээ зогсоо” хэмээсэн байна.

Тэгвэл Засгийн газар ингэж Хотын дарга нарын олгосон газрын мэдээллийг ил болгоод орхихгүй нь бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр захирамжаас нийтийн эзэмшлийн талбайд олгосон зөвшөөрлүүдийг ялгаж буй гэнэ. Тэрбээр нийтийн эзэмшлийн талбайд газар олгосон Хотын дарга, үүнд оролцсон албан тушаалтныг зарлахаар болжээ. Хамгийн гол нь тэднээс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн өртгийг нэхэмжилж Иргэний хэргийн шүүхэд хандах юм байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ ашигт малтмалын лицензүүдийг ил болгох үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Тун удахгүй лицензүүдийн мэдээлэл хотын газар олголтын жагсаалт шиг нийтэд ил тод болно гэсэн үг.

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд өнгөрсөн 30 жилд явж ирсэн бүх чиглэлийн “тогтолцоо”-г ухахыг нь ухаж, нураахыг нь нураагаад л үзэж байна. Үндсэн хууль, Оюутолгой, боомтуудын бүтээн байгуулалт гээд цуварна. “Эрдэнэт” үйлдвэр, Монросцветмет, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, бас нүүрсний хэрэг, Хөгжлийн банк гэх мэтээр хөвөрнө. 

Үүнийгээ тэр “Өнгөрсөн 30 жилд их олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их бий. Саар зүйлүүд ч байна. Тэр нь юу вэ гэхээр манай экспортын 93 хувь нь уул уурхай учраас түүнд түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Тэр нь хэдхэн хүний гарт нууцаар эргэдэг. Далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Ингээд шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ордог. Энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон. Өнгөрсөн 30 жилийн туршид гүйцэтгэх засаглал хүчин мөхөстөж явсан. Ерөнхий сайд нар маань огцрохгүйн тулд явсаар байгаад нөгөө нэг бүлэглэлийнхээ барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой” гэж ярьдаг байгаа юм. Тэр нь хэнийг сонгохоо ард түмэн сонгуулиар шийдэхгүй байна гэсэн үг. Тэд юу гэж боддог вэ гэхээр “Нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана. Засгийн газрыг огцруулж чадна. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна. Тийм учраас тэд нарыг өөрчлөх амархан, бид мөнх” гэж хэлж байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол өнөөдөр Монголын ард түмэн тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой” гэж тайлбарладаг. Яг одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт л гэхэд бүтэн 15 жил яригдсан. Гэхдээ ажил хэрэг болж хараахан чадаагүй байдаг. Харин ингэж өөрчилснөөр Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа 30 жил явж ирсэн тоглоомын дүрэм өөрчлөгдөх нь тодорхой аж.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ томоохон төслүүд дээр, бодлого дээр алдагдсан боломжийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлдэг. 2022 оны наймдугаар сарын эхээр “Эрх мэдлээ хэтрүүлж, стратегийн төслийг зогсоосон зарим албан тушаалтнаас хариуцлага нэхнэ, нэхэмжилнэ. Ер нь бид тал талдаа хариуцлагатай явах шаардлагатай. Төр 30 жил эмх цэгцгүй явж ирлээ. Зарим үед төр төмөр нүүрээ харуулж байх ёстой. Ялангуяа эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой ийм төслүүд дээр гадаад, дотоодын хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тусгай албадуудаас ажиллагаа явуулдаг. Тийм учраас яг ийм томоохон төслүүдийг гацаасан явдлуудыг зүгээр орхиж болохгүй. Жишээлбэл, төмөр замын асуудал. Нэг жилийн дотор баригдчих төмөр зам 14 жил гацаж, 80 их наядын хохирол учирсан. Тиймээс Засгийн газар алдагдсан бүх боломжийн өртгийг, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төслүүдийг зогсоосон нөхдүүдээс нэхэмжилнэ. Мэдээж нэгдүгээрт, хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж байв.

Үүнээс арваад хоногийн дараа яг дээрх агуулгаар Ховдын даргыг чөлөөлсөн. Засгийн газрын хуралдаан дээр энэ шийдвэрийнхээ шалтгааныг “Үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан” гэж тайлбарлажээ. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөвсгөл, Завхан аймгийн дарга нарыг чөлөөллөө. Шалтгаан нь Ховдын даргынхтай адил аж. Зүүн аймгуудын дарга нар дунд ч чөлөөлөгдөх болзлоо хангачихсан нөхдүүд байгаа юм байна. Тун удахгүй чөлөөлнө л гэсэн үг. Ер нь бол эдгээрийг сүүлийн 30 жилд мартагдсан хариуцлага гэвэл зохихоор байгаа юм. Нутгийн гишүүд нийлж байгаад нэг дарга тавьдаг. Тэр нь тэндээ гишүүдийнхээ л үүрэг даалгаврыг гүйцэтгэж суудаг. Орон нутагтаа бол "хаан, заан" болчихдог. Энэ байдал халагдаж байгаа л үйл явц юм. Хариуцлага зөвхөн аймгийн дарга нар дээр ч яригдаагүй байна. Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, “Эрдэнэт”-ийн хэмээх Х.Бадамсүрэн, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, ГЕГ-ын дарга асан Б.Асралт, ШӨХТГ-ын дарга асан Т.Гантулга гээд энэхүү “30 жил мартагдсан хариуцлага” гэдгийг үүрээд явсан байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Өнгөрсөн 30 жилийн алдагдсан боломж”-ийг нэхэмжлэгчийн үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг.

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Гишүүдийн тоог нэмнэ цалингаа ч...
Өнөөдөр хуралдах байнгын хороо...

Нэхэмжлэгч

БАТСАЙХАН 2023-05-18

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах