Хоёр бамбарууштай хүрэн баавгайг агнасан хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ. Энэ талаар бид Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга К.Нямдаваагаас тодрууллаа.
Тэрээр" Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн "Б" нь энэ оны дөрөвдүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгайг, хоёр бамбаруушийн хамт агнасан. Улмаар бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж байсныг алба хаагчид шалгалтын ажиллагаагаар илрүүлсэн. Иргэн "Б" нь баавгайг галт зэвсгээр буудаж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор тус хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.
Монгол Улсын Амьтны тухай хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг аж.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.