Монгол Улсын аварга шалгаруулах Үндэсний шагайн харвааны 33 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 120 багийн 960 орчим харваач оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан оролцож үг хэллээ. ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харваа бол монголчууд бидний уламжлалт наадгай, бахархалт өв гэдгийг тэрбээр онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгагалан “Тамирчнаас ур, цэц, төвлөрөл шаарддаг, баг хамт олны хүндэтгэл, нөхөрлөлийг бэхжүүлдэг онцгой ач холбогдолтой спорт бол шагайн харваа. Тиймдээ ч улсын аварга шалгаруулах тэмцээн жилээс жилд өргөжин, оролцох баг тамирчид, харваачдын тоо өссөөр байна. Цаашид шагайн харваан спорт наадгайгаа улам хөгжүүлж, соёлын өв болохын хувьд хадгалж, хамгаалж үр хойчдоо өвлүүлэх учиртай” хэмээв.
Монголын Шагайн харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр “Шагайн харваа тэмцээн нь үндэсний хувцсаа иж бүрэн өмсөх, уртын дуу дуулах, уухайлах, ахмад настнаа хүндлэх, мэндлэх, ёслох зэрэг өв соёлоо тээн ирсэн билээ. Үндэсний шагайн харвааг Үндэсний их баяр наадмын нэг дагавар төрөл болон 1998 оноос зохион байгуулж ирсэн. Харин 2022 онд баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар баяр наадмын албан ёсны нэг төрөл болсонд баяртай байна” гэсэн юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.