• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нүүрснээс "ирсэн" мөнгө буюу хулгайгүй хугацаанд өссөн "тоо"-нууд

Нүүрсний хулгайг шалгаж буй хууль хяналтынхны ажиллагааг "...Унтарлаа", "...Аслаа" гээд янз бүрээр л ярьж байна.

Гэтэл нүүрсний хулгайтай холбоотой хэргийг хууль хяналтынхан тасралтгүй мөрдөн шалгасаар л байгаа аж. Прокурорын байгууллагаас 20-оод хоногийн өмнө "...Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 22 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ" гэж мэдээлсэн. Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б, У, Б нар нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан машинуудын гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн машины мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт "...13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ" гэж мэдээлсэн. Үүний хоёр нь нүүрсний хулгайтай холбоотой хэрэг байх жишээтэй.

Гэхдээ олон нийтийн зүгээс энэ хулгайд холбогдсон гишүүд дээр анхаараад байх шиг байгаа юм. Энэ зөв. "...Иргэн таны элч байх болно. Эрхийн чинь төлөө зүтгэнэ" гэж сонгогдчихоод нийтийн хөрөнгөөс хулгайлсан хэрэгт холбогдоод байж болохгүй. Тэр утгаараа гишүүд ийм асуудлаас хол байх учиртай.

Өөрөө холбогдоогүй, үйлдээгүй ч, өмөөрөөд байх нь ч зохимжгүй. Үүнд олон нийт таатай хандахгүй. Энэ нь ч арав гаруй хоногийн өмнө нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдсэний дараа тодорхой харагдсан. Ерөнхий прокурор "...Түдгэлзүүлж шалгах шаардлагатай" гэж санал гаргасан ч УИХ хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн. Ардаа эргэлзээ тээнэгэлзээтэй л үлдсэн. Тэр байтугай МАН ч "..."Ажнай"-г авч үлдэнэ" гэж санал өгсөн 19 гишүүнээ "олж", улс төрийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн бололтой юм. Тэднийг "...Нүүрсний 19" гэж нэрлэдэг болсон байна лээ. Ерөөсөө, нүүрсний хулгайд нийт монголчууд юу юунаас илүүтэйгээр нэн таагүй хандаж байгаа нь л энэ юм.

Ингэхээс ч өөр арга байхгүй. Нийтийн санд орох байсан ямар их мөнгө нүүрсний хулгайн "олон салаа зам"-аар  урсдаг байсан нь одоо ил болж байна. Засгийн газраас 2022 оны аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр цагаас хойш Тавантолгойн нүүрс бүрэн хяналтад орсон гэсэн үг. Борлуулалт, орлого зэрэг нь ямар нэг "гаднын нөлөөгүй" болсон гэж ойлгоход болмоор юм байна лээ. Сүүлд албаны эх сурвалжуудын хэлээд байгаагаар, өмнө нь 100 ам.доллараар зардаг байсан нүүрсээ 180-аар зардаг болжээ. Угтаа нүүрснийхний гар хөл татарч, гацаа цуцаа арилснаар 2022 оны сүүлчээс экспортыг тогтмол нэмэгдүүлжээ. Ингээд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 15.9 сая тонн нүүрс экспортолжээ. Уг нь энэ оны төсөвт орсон тооцоогоор 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан байгаа юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн жилийн борлуулалт хамгийн ихдээ 12.5 сая тонн байсан аж. Хамгийн гол нь дундаас нь зувчуулаагүй цэвэр орлого орж ирдэг болсон. Энэ нь дамжаад 2023 оны гуравдугаар сард 3528 төгрөгийн ханштай байсан ам.доллар 3496-д хүрч буурсан гэж албаныхан үзэж байна.

Ер нь бол нүүрсний хулгайг нийтээрээ анхаарч, "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоогоод, Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаагүй бол өнөөгийнх шиг үр дүн үзэхгүй. Энэ маш тодорхой юм. Ядахад ковид, дайн гээд дэлхийгээрээ хямарчихсан. Эдгээрээс хамааралтайгаар өмнөд хил ямар ч удаан хаалттай байв даа.

Манай эдийн засаг баларч байсан. Эдийн засаг маань 2020 онд -4.6 хувиар агшиж, экспортын орлого ч буураад 7.5 тэрбумд хүрээд байв. Дээрээс нь төсвийн орлого төлөвлөснөөсөө 654 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоосоо 1.6 их наяд төгрөгөөр дутаж, 10.4 их наяд төгрөг болсон.  Дараа жил нь 2021 онд, эдийн засаг арай дээрдэж, 1.6 хувиар сэргэсэн. Экспорт хэмжээ 21 хувиар нэмэгдээд 9.2 тэрбум ам.доллар болсон. Дагаад төсвийн орлого өмнөх оныхоосоо 36 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байдаг.  Гэвч 2022 он гарсаар экспортын хэмжээ огцом буурсан. Яахав, өмнөд хил дахиад л хаагдаж, манай ачаа тээврийн үнэ ч солиортлоо өссөн. Ам.долларын ханш 2849 төгрөгөөс 3400 орчимд хүртэл "ниссэн" дээ. Гадаад валютын нөөц 2020 онд 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол 2022 оны наймдугаар сард 2.6 тэрбум болтлоо буурсан. Ингэж Монголын эдийн засаг хүндхэн сорилттой тулж байв. Ийм цаг үед л нүүрсний хулгайг зогсоох үйл ажиллагаа явагдсанаар экспортын хэмжээг огцом 35 хувиар нэмэгдүүлж, анх удаа 12.5 тэрбум ам.долларт хүрчээ. Дүнд нь эдийн засгийг 4.8 хувиар өссөн. Улмаар 2022 онд өмнөх оныхоос 30 хувиар өсөж, төлөвлөгөө 11 хувиар даваад, анх удаа 18.6 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм.

Харин энэ жил хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулчих зураг харагдаж буй аж. Түүнийгээ одоогийн үнээрээ борлуулж чадвал эдийн засаг овоо сайжирна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хулгайгүй хугацаанд нүүрснээс ийм их мөнгө орж ирж, эдийн засаг яаж өссөнийг эдгээр "тоо" хэлээд байна. Ерөөсөө л эдийн засгийн өсөлтийн энэ үзүүлэлтүүд бол нүүрсний хулгай ямар их нүүрлээд байсныг л илтгэж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 76 (7061)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
БНСУ-д ажиллах хүсэлтэй...
С.Энхболд: Эрүүл мэндийг дэмжих...

Нүүрснээс "ирсэн" мөнгө буюу хулгайгүй хугацаанд өссөн "тоо"-нууд

ДАМДИН-ОЧИР 2023-04-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нүүрснээс

Нүүрсний хулгайг шалгаж буй хууль хяналтынхны ажиллагааг "...Унтарлаа", "...Аслаа" гээд янз бүрээр л ярьж байна.

Гэтэл нүүрсний хулгайтай холбоотой хэргийг хууль хяналтынхан тасралтгүй мөрдөн шалгасаар л байгаа аж. Прокурорын байгууллагаас 20-оод хоногийн өмнө "...Нүүрс тээвэрлэлттэй холбоотой 22 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ" гэж мэдээлсэн. Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Б, У, Б нар нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан машинуудын гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн машины мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт "...13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ" гэж мэдээлсэн. Үүний хоёр нь нүүрсний хулгайтай холбоотой хэрэг байх жишээтэй.

Гэхдээ олон нийтийн зүгээс энэ хулгайд холбогдсон гишүүд дээр анхаараад байх шиг байгаа юм. Энэ зөв. "...Иргэн таны элч байх болно. Эрхийн чинь төлөө зүтгэнэ" гэж сонгогдчихоод нийтийн хөрөнгөөс хулгайлсан хэрэгт холбогдоод байж болохгүй. Тэр утгаараа гишүүд ийм асуудлаас хол байх учиртай.

Өөрөө холбогдоогүй, үйлдээгүй ч, өмөөрөөд байх нь ч зохимжгүй. Үүнд олон нийт таатай хандахгүй. Энэ нь ч арав гаруй хоногийн өмнө нүүрсний хулгайд холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдсэний дараа тодорхой харагдсан. Ерөнхий прокурор "...Түдгэлзүүлж шалгах шаардлагатай" гэж санал гаргасан ч УИХ хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн. Ардаа эргэлзээ тээнэгэлзээтэй л үлдсэн. Тэр байтугай МАН ч "..."Ажнай"-г авч үлдэнэ" гэж санал өгсөн 19 гишүүнээ "олж", улс төрийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн бололтой юм. Тэднийг "...Нүүрсний 19" гэж нэрлэдэг болсон байна лээ. Ерөөсөө, нүүрсний хулгайд нийт монголчууд юу юунаас илүүтэйгээр нэн таагүй хандаж байгаа нь л энэ юм.

Ингэхээс ч өөр арга байхгүй. Нийтийн санд орох байсан ямар их мөнгө нүүрсний хулгайн "олон салаа зам"-аар  урсдаг байсан нь одоо ил болж байна. Засгийн газраас 2022 оны аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Тэр цагаас хойш Тавантолгойн нүүрс бүрэн хяналтад орсон гэсэн үг. Борлуулалт, орлого зэрэг нь ямар нэг "гаднын нөлөөгүй" болсон гэж ойлгоход болмоор юм байна лээ. Сүүлд албаны эх сурвалжуудын хэлээд байгаагаар, өмнө нь 100 ам.доллараар зардаг байсан нүүрсээ 180-аар зардаг болжээ. Угтаа нүүрснийхний гар хөл татарч, гацаа цуцаа арилснаар 2022 оны сүүлчээс экспортыг тогтмол нэмэгдүүлжээ. Ингээд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 15.9 сая тонн нүүрс экспортолжээ. Уг нь энэ оны төсөвт орсон тооцоогоор 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тусгасан байгаа юм. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн жилийн борлуулалт хамгийн ихдээ 12.5 сая тонн байсан аж. Хамгийн гол нь дундаас нь зувчуулаагүй цэвэр орлого орж ирдэг болсон. Энэ нь дамжаад 2023 оны гуравдугаар сард 3528 төгрөгийн ханштай байсан ам.доллар 3496-д хүрч буурсан гэж албаныхан үзэж байна.

Ер нь бол нүүрсний хулгайг нийтээрээ анхаарч, "Эрдэнэс Тавантолгой"-д онцгой дэглэм тогтоогоод, Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаагүй бол өнөөгийнх шиг үр дүн үзэхгүй. Энэ маш тодорхой юм. Ядахад ковид, дайн гээд дэлхийгээрээ хямарчихсан. Эдгээрээс хамааралтайгаар өмнөд хил ямар ч удаан хаалттай байв даа.

Манай эдийн засаг баларч байсан. Эдийн засаг маань 2020 онд -4.6 хувиар агшиж, экспортын орлого ч буураад 7.5 тэрбумд хүрээд байв. Дээрээс нь төсвийн орлого төлөвлөснөөсөө 654 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоосоо 1.6 их наяд төгрөгөөр дутаж, 10.4 их наяд төгрөг болсон.  Дараа жил нь 2021 онд, эдийн засаг арай дээрдэж, 1.6 хувиар сэргэсэн. Экспорт хэмжээ 21 хувиар нэмэгдээд 9.2 тэрбум ам.доллар болсон. Дагаад төсвийн орлого өмнөх оныхоосоо 36 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байдаг.  Гэвч 2022 он гарсаар экспортын хэмжээ огцом буурсан. Яахав, өмнөд хил дахиад л хаагдаж, манай ачаа тээврийн үнэ ч солиортлоо өссөн. Ам.долларын ханш 2849 төгрөгөөс 3400 орчимд хүртэл "ниссэн" дээ. Гадаад валютын нөөц 2020 онд 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол 2022 оны наймдугаар сард 2.6 тэрбум болтлоо буурсан. Ингэж Монголын эдийн засаг хүндхэн сорилттой тулж байв. Ийм цаг үед л нүүрсний хулгайг зогсоох үйл ажиллагаа явагдсанаар экспортын хэмжээг огцом 35 хувиар нэмэгдүүлж, анх удаа 12.5 тэрбум ам.долларт хүрчээ. Дүнд нь эдийн засгийг 4.8 хувиар өссөн. Улмаар 2022 онд өмнөх оныхоос 30 хувиар өсөж, төлөвлөгөө 11 хувиар даваад, анх удаа 18.6 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм.

Харин энэ жил хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулчих зураг харагдаж буй аж. Түүнийгээ одоогийн үнээрээ борлуулж чадвал эдийн засаг овоо сайжирна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хулгайгүй хугацаанд нүүрснээс ийм их мөнгө орж ирж, эдийн засаг яаж өссөнийг эдгээр "тоо" хэлээд байна. Ерөөсөө л эдийн засгийн өсөлтийн энэ үзүүлэлтүүд бол нүүрсний хулгай ямар их нүүрлээд байсныг л илтгэж буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 76 (7061)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах