• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Говь-Алтай аймагт боллоо. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан оролцов. Тэрбээр, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулах болсон шаардлага, үзэл баримтлал, мөн төслүүдэд тусгасан шинэлэг зохицуулалтуудын  талаар танилцуулсан юм. 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг өргөн хүрээний бодит шаардлага тулгарч буй юм. Хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд туссан тэтгэврийн тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжүүлэх эхлэлийг багц хуулиар тавина хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцүүлэгт тус аймгийн иргэд, даатгуулагчдын төлөөлөл 400 гаруй хүн ороцлоо. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг тэтгэврийн шинэчлэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга н.Нарантуяа, улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг болгох, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач хийж байгаа хүмүүсийн цалин бага байгаа болон цагдаа, онцгой байдлын албаны албан хаагчид тэтгэврээ цалингийн 80 хувиар тогтоолгож байхад нийгмийн халамжийн чиглэлийн хүмүүс 45 хувиар тогтоолгож байгаа зөрүүтэй байдлыг арилгах талаар санал хэлэв. Есөнбулаг сумын иргэн н.Лхагвасүрэн, цалингийнхаа 45 хувиар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, дараалсан долоон жилийн доторх тасарсан хугацааны шимтгэлийг хувь хүн өөрөө нөхөн төлдөг болох зэрэг санал хэлсэн бол иргэн н.Чүлтэм, тэтгэврийн зөрүүг арилгаж, шударга бус байдал, улс төрийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй гэсэн юм. Иргэн Цэрмаа, 1995 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэрт гарсан удирдах ажилтнууд хохирсныг засаж залруулах, Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын газрын ажилтнуудынхаа цалинг нэмэх, говийн нэмэгдлийг сэргээх, ажилласан жил дээр хүүхдийн тоогоор 1.5 жил нэмдгийг бүх эхчүүдэд ижил хэрэглэх зэрэг санал хэлэв. Тус аймгийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн н.Өлзийсайхан, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг хаах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, холбогдох бусад хуультай уялдуулах, өөрөө хүсвэл хүмүүс 50-60 настайдаа тэтгэвэрт гарч болох зохицуулалт оруулах, тэтгэвэр өвлүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн бол иргэн Ц.Зориг, долоон жилийн цалингийн дунджаар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг шинэчилж таван жилийн дундажтай нь нийцүүлэх, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай санал хэлж, Капитал банканд алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авах талаар ямар ахиц гарч байгааг асууж хариулт авав. Мөн, иргэн Жалцавжий, тэтгэврийг шатлалтайгаар тогтоодог болох, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэлийн дарамтыг бууруулах тухай, мөн иргэн Хишигжаргал, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөл бүхий ажил мэргэжлийн жагсаалтад багшийг оруулах, бага насны хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтсэн ээжүүдэд лист олгодог болох, алдарт эхийн одон олгох болзолд өргөж авсан хүүхдүүдийг тооцдог болох зэрэг санал хэллээ. Түүнчлэн иргэн н.Отгонбаяр, Ө.Энхтайван нар эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 55 болгож бууруулах, иргэн н.Нарангэрэл хүүхдийн цэцэрлэгийн туслах багш нарт илүү цагийн хөлс олгодог болмоор байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг https://d.parliament.mn хуудсанд байршуулсан тул иргэд зүйл, заалт бүр дээр саналаа өгөх боломжтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
“Онцгой дэглэмийн хугацааг...
Б.Баттөмөр: “Монгол ган...

Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө

Kuzmo 2023-04-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Говь-Алтай аймгийн иргэд Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд саналаа өглөө

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Говь-Алтай аймагт боллоо. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан оролцов. Тэрбээр, Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулах болсон шаардлага, үзэл баримтлал, мөн төслүүдэд тусгасан шинэлэг зохицуулалтуудын  талаар танилцуулсан юм. 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд өнөөг хүртэлх хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд эдийн засгийн харилцаа, хүн амын насжилт өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай ил тод болгож цахимжуулах зэрэг өргөн хүрээний бодит шаардлага тулгарч буй юм. Хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд туссан тэтгэврийн тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжүүлэх эхлэлийг багц хуулиар тавина хэмээн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав.

Хэлэлцүүлэгт тус аймгийн иргэд, даатгуулагчдын төлөөлөл 400 гаруй хүн ороцлоо. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг тэтгэврийн шинэчлэл болон Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсний дараа иргэд асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм. Шарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга н.Нарантуяа, улсад 30-аас дээш жил ажилласан хүмүүс нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг болгох, эмнэлэг, сургуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач хийж байгаа хүмүүсийн цалин бага байгаа болон цагдаа, онцгой байдлын албаны албан хаагчид тэтгэврээ цалингийн 80 хувиар тогтоолгож байхад нийгмийн халамжийн чиглэлийн хүмүүс 45 хувиар тогтоолгож байгаа зөрүүтэй байдлыг арилгах талаар санал хэлэв. Есөнбулаг сумын иргэн н.Лхагвасүрэн, цалингийнхаа 45 хувиар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг 60 хувь болгож нэмэгдүүлэх, дараалсан долоон жилийн доторх тасарсан хугацааны шимтгэлийг хувь хүн өөрөө нөхөн төлдөг болох зэрэг санал хэлсэн бол иргэн н.Чүлтэм, тэтгэврийн зөрүүг арилгаж, шударга бус байдал, улс төрийн нөлөөг байхгүй болгох хэрэгтэй гэсэн юм. Иргэн Цэрмаа, 1995 оноос өмнөх итгэлцүүрээр тэтгэвэрт гарсан удирдах ажилтнууд хохирсныг засаж залруулах, Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын газрын ажилтнуудынхаа цалинг нэмэх, говийн нэмэгдлийг сэргээх, ажилласан жил дээр хүүхдийн тоогоор 1.5 жил нэмдгийг бүх эхчүүдэд ижил хэрэглэх зэрэг санал хэлэв. Тус аймгийн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны салбарын тэргүүн н.Өлзийсайхан, Нийгмийн даатгалын сангийн эрсдлийг хаах зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, холбогдох бусад хуультай уялдуулах, өөрөө хүсвэл хүмүүс 50-60 настайдаа тэтгэвэрт гарч болох зохицуулалт оруулах, тэтгэвэр өвлүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулж өгөх нь зүйтэй гэсэн бол иргэн Ц.Зориг, долоон жилийн цалингийн дунджаар тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг шинэчилж таван жилийн дундажтай нь нийцүүлэх, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах тухай санал хэлж, Капитал банканд алдсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авах талаар ямар ахиц гарч байгааг асууж хариулт авав. Мөн, иргэн Жалцавжий, тэтгэврийг шатлалтайгаар тогтоодог болох, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэлийн дарамтыг бууруулах тухай, мөн иргэн Хишигжаргал, хөдөлмөрийн хүнд болон хортой нөхцөл бүхий ажил мэргэжлийн жагсаалтад багшийг оруулах, бага насны хүүхдээ сахиж эмнэлэгт хэвтсэн ээжүүдэд лист олгодог болох, алдарт эхийн одон олгох болзолд өргөж авсан хүүхдүүдийг тооцдог болох зэрэг санал хэллээ. Түүнчлэн иргэн н.Отгонбаяр, Ө.Энхтайван нар эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 55 болгож бууруулах, иргэн н.Нарангэрэл хүүхдийн цэцэрлэгийн туслах багш нарт илүү цагийн хөлс олгодог болмоор байна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гаргасан саналыг Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг болон Байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг https://d.parliament.mn хуудсанд байршуулсан тул иргэд зүйл, заалт бүр дээр саналаа өгөх боломжтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Аймгуудын мэдээлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

11 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

11 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

11 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах