Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ оны хоёрдугаар сарын 6-нд өдөр 19 дүгээр тогтоол гаргаж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярыг томилсон. Төлөөлөгч П.Наранбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцсон хуралдаанаас гарсан шийдвэр болон компанийн талаарх тайлан мэдээллийг ээлжит бус X хуралдаан дээр танилцуулав. Хувьцаа эзэмшигчдийн хуралд Нийслэлийн ИТХ-ын даргаас ирүүлсэн удирдамжийн дагуу энгийн эрхтэй хувьцааг эргүүлэн худалдаж авах, давуу эрхийн хувьцааг нэмж гаргах, эзэмшүүлэх талаар хэлэлцүүлж, дэмжсэн байна.
Мөн компанийн дүрмийг шинэчлэн найруулахаар болжээ. Ингэснээр нийт гаргасан хувьцааны 74 хувь буюу нийт 18,987,851,000.0 төгрөгийн 18,987,851 ширхэг энгийн хувьцааг Ито инвест компани эзэмших юм. Харин нийслэл нийт хувьцааны 26 хувь буюу 6,671,407 ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмших аж. Компанийн хувьд 2022 онд нийт 680 мянган багц тасалбар борлуулж, 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн 2.3 тэрбум төгрөгийн татвар төлж, соёл амралтын хүрээлэнд 4 тоглоом шинээр худалдан авсан талаар тайланд дурджээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.