• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцаж, Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.23) үдээс хойших  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.

УИХ-ын гишүүн  Х.Ганхуяг, Засгийн газрын тусгай 13 сан бий. Экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах бодлого байгаа эсэх, төрийн өмчийн компаниудын хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа. 

Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын тусгай сангуудад  тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэл орж ирэх үед аудит хийгддэг учраас тодруулж асууж болно.  Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл төсөв өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтой.  

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв байх гэж бодож байна. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад  90 мянган тонн цемент орсон. Гэтэл цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонныг  авсан байна.  Өөрөөр хэлбэл, 36 мянган тонн цемент хаашаа явсан бэ, хоёрдугаарт, Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт ямархуу шатанд явж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд  төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангана гэж заасан. Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ гэж асуув. 

Зам, тээврийн хөгжлийн  яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулья гэв. 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж  байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын  тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан  төр дэд бүтцийг гүйцэтгээд  үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ  гэсэн чиглэлтэй явж байна. Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас  зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв. 

УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Тэгэхээр хичнээн хүнийг ажлын байраар хангав, хичнээн хүнийг ядуурлаас гаргасан бэ, гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил сайн явахгүй байна. Яармагт гэхэд 268 га газрыг чөлөөлсөн. Гэвч иргэд нь орон сууцаа хүлээгээд удаж байна. Энэ ажлыг хэрхэн ургашуулах вэ зэрэг асуултыг асуув. 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг  хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж,  148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан учраас цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна гэв. 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр,  2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм. Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан  гишүүд асуулт асууж хариулт авлаа.  УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдааны дараагийн хэлэлцсэн асуудал бол Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд С. Бямбацогт танилцуулсан. 

Тэрбээр, Монгол Улс 1993 оноос эхлэн автотээврийн гадаад харилцааг өргөжүүлэн, өнөөдрийн байдлаар олон улсын 7 гэрээг соёрхон баталж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 12 улстай байгуулан, олон улсын тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулж байна гээд энэхүү  ажлын хүрээндНэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын тээвэрлэлтийн гэрээ, хэлэлцээрийн нэг болох Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-т нэгдэхээр “Хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг боловсруулсныг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэх тухай Засгийн газрын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр тэмдэглэл гарсан. 

Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн үйлдвэрлэл болон ашиглалт, аюулгүй байдлын эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлэх, тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг олон улсад мөрдөгдөж буй хийцийн, аюулгүй байдлын болон ашиглалтын техникийн дүрмүүдийн дагуу үйлдвэрлэж, улмаар экспортлох боломж үүсэх зэрэг давуу талыг онцолсон юм. 

Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав. 

Тэрбээр,  Уг  хуулийн  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин гадаадаас импортлож байгаа тээврийн хэрэгсэл, хуурамч, дуураймал тоног төхөөрөмж, сэлбэг, стандарт бус тоноглол суурилуулах зэрэг асуудлууд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар цэгцрэх, импортоор оруулж ирдэг машины түүх, арлын дугаар нь дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил нэгдсэн системд бүртгэгдэх эсэх тухай болон буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар Бүгд Найрамдах Солонгос Улсаас манай улс руу тээврийн хэрэгслийг импортлохоос өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тавьдаг шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийдэг, оруулж ирэхгүй байх нөхцөл бүрдэх эсэх талаар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан.  Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 70 хувийн саналаар соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн болно гээд тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье гэв. 

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, монголчуудын хамгийн их унаж буй “Приус”  маркийн машины янданг сольж, түүнийг  БНХАУ-д экспортолсон байна. Машины чухал эд ангийг сольж, экспортлоод шүүлтүүргүй яндан тавиад явж байгааг юу гэж ойлгох вэ, хоёрдугаарт, хар  замаар 45 тонноос дээш даацтай машиныг явуулахгүй, шороон замаар явахыг шаарддаг байна. Бүтээн байгуулалтын хүч болсон машиныг ингэж хязгаарлаж болох уу гэж асуулаа. 

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэл, утаа асуудал болсон. Нийслэлд явж буй автомашины хэдэн хувь нь бүрэн бүтэн байгаа нь эргэлзээтэй. Тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал буюу “Приус” маркийн нүүрсэн яндантай асуудал онцгой анхаарал татаж байна. Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох хуулийн төсөл санаачилсан. Ойрын үед УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар  хуурамч сэлбэг болон  стандартын  бус машин техник хилээр орж ирэхийг хориглох боломжтой болно.  Мөн манай улсаас стандартын бус машин, сэлбэг хэрэгсэл гарахгүй байх харилцан хамтын ажиллагааг зөвшөөрч, хамтын ажиллагаа баталгаажиж байгаа хэмээн ойлгож байна. 

Даац хэтэрсэн машин автозамаар зорчсноор зам эвдэрч, улмаар осол гарч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна. Эхний ээлжинд даац хэтрүүлэхгүй байх бодлогыг баримталж байна. Олон улсын хэмжээнд нийт жин 44 тонн, нэг тэнхлэгт 11 тонн гэх стандартыг баримталж байна. Зам тээврийн хөгжлийн яам даац хэтрүүлэхгүй байх талд ажиллана гэв. 

Энэ мэтчилэн энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар автотээврийн замын хөгжилд ямар үр ашигтай байх талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн санал хураалтыг 2023 оны 03 дугаар сарын 24-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо  2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. 

Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Хөлбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
“Амар байна уу 2023” үзэсгэлэн...
М.Энхжаргал Боксын ДАШТ-ээс...

Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцаж, Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Kuzmo 2023-03-24

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (26-03-20)

3 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын төв магистралийн шугамыг 5-р сарын 15-наас 8-р сарын 25-ны хооронд засварлана

5 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна

6 цагийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй

7 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

8 цагийн өмнө өмнө

Л.Баяржаргал: Хоёр сэтгүүлчийг минь хоёр удаагийн үйлдлээр 80 сая төгрөг авсан гэж гүтгэж байна

8 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "MOUZ"-ыг хожлоо

10 цагийн өмнө өмнө

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

10 цагийн өмнө өмнө

О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

10 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

10 цагийн өмнө өмнө

Хаврын хугас дунд, Модон хохимой өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн II шугамын ТЭЗҮ-ийг боловсруулна

1 өдрийн өмнө өмнө

Тоттенхэм хожсон ч шилдэг наймд багтаж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй цогц хурдны зам болно

1 өдрийн өмнө өмнө

Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 4-6 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Реал Мадрид Аваргуудын лигийн шилдэг наймд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээврийг өөрийн орлогоор санхүүжих талаар судалж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "BLAST Open Spring 2026" тэмцээний эхний тоглолтоо маргааш хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-03-13 өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-14 өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

2026-03-13 өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-13 өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2026-03-13 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2026-03-13 өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13 өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2026-03-14 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2026-03-13 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-15 өмнө

"Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш"

2026-03-14 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-03-16 өмнө

Ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

2026-03-13 өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2026-03-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-03-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-03-13 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2026-03-13 өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2026-03-13 өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2026-03-16 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-03-16 өмнө

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

2026-03-16 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ

2026-03-16 өмнө

“Бодь”-ийн 200 сая доллараас хэн хэн “хандив” авсан бэ?

2026-03-16 өмнө

У.Хүрэлсүх:Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

2026-03-15 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-03-16 өмнө

Хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

2026-03-15 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-03-14 өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-03-13 өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм байна

2026-03-16 өмнө

Н.Учрал: УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах