Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн зөвлөгөөн болж, 2023 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, цаг үеийн ажлын талаар салбарын мэргэжилтнүүд, сумдын ЗДТГ-ын дарга нар нэгдсэн мэдээлэл авлаа. Зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж үг хэлэхдээ өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаас эхлээд байнга хийдэг ажлаа хүнээр хэлүүлэлгүй, хариуцлагатай хийчихдэг байхыг онцлон сануулав.
Мөн ирэх зун газрын гарцыг сайжруулахын тулд 3 дугаар сараас эхлэн үүлэнд зориудаар нөлөөлөх бөгөөд сум бүр үүнд онцгой анхаарч ажиллах чиглэлийг өглөө.
Түүнчлэн малчдад малын эрүүл мэнд, гоц халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, малын тоонд биш чанарт анхаарах асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх чиглэлээр анхаарч ажиллах үүргийг удирдлагуудад өгсөн юм. Аймгийн ИТХ-аас 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулж, тус салбарт энэ жил 40 гаруй томоохон ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.