• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголын говь дэлхийд үүцээ задаллаа

Өмнийн говь нутагт өглөөний 06.30 цагт МИАТ-ийн онгоц газардав. Говийн наран мандаж, онгоцны буудлын шилэн барилгыг гэрэлтүүлэн гялтганах нь нэг л содон. Тэр хавьд Оюу толгойн уурхайн онгоцны буудлаас өөр барилга үгүй учраас хөдөөгийн зэлүүд талд онгоцоор бууна гэдэг бас л аятай мэдрэмж ажээ.  Хаврын салхи үе үе хуурнин шуугих ч уул уурхайн бүс нутаг гэхэд цэвэрхэн, тоосжилт багатай юм.  Оюу толгойн уурхайд очсон анхны сэтгэгдэл ийм байв. 

Онгоцны буудлаас бид автобусанд сууж, уурхайн бүс рүү хөдөллөө.  Хөтөч замд гүний уурхайн олборлолтын талаар мэдээлэл хүргэлээ.  Оюу толгойн уурхайн хамгийн үнэ цэн бүхий баялаг нь газрын гүнд бий. Хүдрийн тэрхүү биетэд хүрэхийн тулд Оюу толгой компани дэлхийд тэргүүлэх гүний уурхайг барьж байгуулан ийнхүү олборлолтыг эхлүүлээд байна.  Та бидний сайн мэдэх “Блю cкай” зочид буудлын шилэн барилгыг 12 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд уурхай байгуулж, олборлолтыг эхлүүлснээр Монголын говьд байгуулсан их бүтээн байгуулалт дэлхийн сонорт хүрч, хүн төрөлхтөнд “үүц”-ээ задалж эхэлж байна.  Энэ төсөл цаашид хэрхэн үргэлжилж хөгжихийг цаг хугацаа харуулах ч гэлээ улсынхаа түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа сэтгүүлч хүний хувьд олзуурхаж байв.  

Бид 10 орчим км яваад Оюу толгойн уурхайн кэмпид ирлээ.  Гүний уурхайн бүтээн байгуулалтаа эхлүүлэх түүхэн цаг хугацааны өмнө ирсэн оюутолгойчууд баяр хөөртэй байгаа нь царайнаас нь илт.   Өдгөө тус уурхай 20 мянга орчим  ажилчинтай, түүний 97 хувийг монгол хүмүүс байна. Гүний уурхай ашиглалтад орсноор 2000 гаруй хүнтэй хоёр ээлжийн баг 12 цагаар ажиллах бөгөөд барилга, бүтээн байгуулалт өрнөж ирсэн өнгөрсөн он жилүүдэд ч ийм зохион байгуулалтаар ажиллажээ.

Ийнхүү сэтгүүлчдийн баг 1300 метр газрын гүнд нэвтэрч, гүний уурхайтай танилцав.  Оюу толгойн гүний орд бол байгалиас заяасан зэс, алтны нөөцийн илрэл. Энэ түүхий нөөцийг хүний оюун ухаан, техникийн хүч  л нийгмийн баялаг болгодог гэж эрдэмтэн судлаачид хэлдэг.  Оюу толгойн гүний уурхайн орд нь Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс бүрдэнэ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг нэг зуун жилийн нөөцтэй гэх мэдээлэл байдаг.  Гүний уурхай дахь хүдрийн нөөцийг “блокчлон олборлох” гүний уурхайн дэвшилтэт технологиор олборлоно. Блокчлон олборлох нь техникийн хувьд нарийн төвөгтэй хэдий ч газрын татах хүчийг ашигладаг тул газрын гүнээс хүдэр олборлох хамгийн найдвартай, өртөг багатай аргуудын нэг. Энгийнээр тайлбарлавал, хүдрийн нөөцийн дор хоосон зайг ухаж бий болгодог. Ингэснээр хүдэр өөрийн жингээр нурж унадаг. Хүдрийг “хүдэр буулгуур” гэж нэрлэдэг хонгилоор буулгаж аваад зэрэгцээ хонгилыг ашиглан хүдрийг олборлож, буталдаг. Буталсан хүдрээ үйлдвэрлэлийн ам эсвэл туузан дамжуулгаар газрын гадаргад зөөж гаргана.  Ийм шат дараатайгаар хүдрийг газрын гүнээс гадаргад гаргаж олборлоно. Сая ашиглалтад орсон гүний уурхайн олборлолт эхний ээлжинд Хойд Хюго биетээс хүдэр олборлож эхлэх юм байна. Энэ нь гүний уурхайн ашиглалтын эхний үе шат юм. 

Далд уурхайн гүнд “амьдрал” буцалж байна. Гүнийн уурхайд орчин тойрноо тээврийн хэрэгслийн болон хамгаалалтын малгайн гэрлээр илүү тод харах боломжтой. Ариун цэврийн өрөө, кофе уух, болзошгүй тохиолдолд хоргодох боломжтой амрах тасалгаа зэрэг гүнийн уурхайд шаардлагатай бүх тоног төхөөрөмж байхаас гадна интернэт ашиглаж болдог. Түүнчлэн ачаа, материал,  тоног төхөөрөмж, машин техник болон хүн хүч зэргийг тээвэрлэх “цахилгаан шат”, мөн агааржуулалтын систем барьж ашиглалтад оруулжээ. Мөн тэнд аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн  тэсрэх бодисын  агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламж зэргийг барьж байгуулсан байна. Цахилгаан шат нь хоёр давхар, нэг ээлжинд 300 хүн тээвэрлэнэ. Уурхайн гүн рүү буюу 1.3 км замыг 2.5 минутад туулж байна.

Ийнхүү газрын  гүнд уурхай байгуулж, олборлолтыг эхлүүлснээр Монголын говьд байгуулсан их бүтээн байгуулалт дэлхийн сонорт хүрч, хүн төрөлхтөнд “үүц”-ээ задалж эхэлж байгааг дахин тэмдэглэх нь зүйтэй.  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ”  гэсэн юм. 

Харин “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, "Рио Тинто"-гийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Энэ нь "Рио Тинто"-гийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм. Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна. Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй” гэдгийг онцлон тэмдэглэж байв. 

“Рио Тинто” группын Зэсийн группын захирал Б.Болд: 

-"Рио Тинто" компани зэсийн нийт эрэлтийн жилийн хэрэгцээг 2035 он гэхэд 25-50 сая тонн буюу хоёр дахин өсөхөөр тооцоолсон. Түүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машинд дунджаар 86 кг зэс орж байна. Өнөөдөр бидний унаж буй бензин буюу дизель машинд дунджаар 26 кг зэс байдаг. Гурав, дөрөв дахин илүү зэс агуулсан цахилгаан машин, дээрээс нь цахилгаан машинаа цэнэглэх шаардлагатай болно. Түүний утас, цахилгаан холбоосууд нь ялгаагүй зэс. Сэргээгдэх эрчим хүч ялгаагүй зэс хэрэглэж байна.  Зэс боловсруулах үйлдвэр бидний олон жил ярьж, мөрөөдсөн зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюу толгой”-д зэс боловсруулах үйлдвэр барина гэсэн заалттай. Судалгаа 2016 онд хийгдэж эхэлсэн. Монголд уул уурхайн хөгжил нэлээн ахисан учраас одоо зэс хайлуулах үйлдвэрийг Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч Монголд яаж ашигтайгаар хийх вэ гэдэг анхаарлаа хандуулж байна. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлснээр бид наад зах нь зэс импортлохоо болино. Мөн хайлуулах үйлдвэрийн эцсийн шатанд өөр ямар төрлийн ховор элемент авч болох вэ гэдэг судалгааны ажлыг эхлүүлэх боломжтой болж байна. Цахилгаан станцын асуудал дээр "Оюутолгой" эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр Тавантолгой станцын ажил тодорхой үр дүнд хүрвэл бэлэн гэрээ байгаа. Мэдээж хэрэг Оюутолгойд говийн сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа учраас нар салхийг яаж ашиглах талаар судалгаа хийж байна гэлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Эрчим хүчний яаман дээр Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах чиглэлээр хоёр үе шаттай тендер зарлаад, аж ахуйн нэгж байгууллагууд шалгараагүй байна. Сонгон шалгаруулалт дахин зарласан. Удахгүй сонгон шалгаруулалт хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газраас хатуу түлш буюу нүүрсээр цахилгаан станц барьж байгуулах хатуу зарчим барьж байна. Гадны болон олон улсын байгууллагуудын зүгээс Монгол Улсад нүүрснээс татгалзах шаардлага тавьж байна. Иймд цахилгаан станцын асуудал зөрчил"дунд явж байна гэж ойлгож болно гэлээ. 

“Оюу Толгой” компанийн эдийн засагт оруулсан хувь нэмрийг товч сонирхвол өнгөрсөн онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 6.1 сая ам.долларын санхүүжилт олгосон байна .Мөн ус ашигласны төлбөрт 2013 оноос хойш 142 тэрбум төгрөгийг төлсөн байдаг бол 2022 онд татвар хураамж бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Төсөл хэрэгжиж эхэлсэн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч тал Монгол Улсад 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан статистик байна. Үүний 75 хувь нь үндэсний компаниудад төлсөн төлбөр бол 19 хувь нь улсын төсөвт төлсөн шууд төлбөр, зургаан хувьд нь цалин  багтдаг юм байна.

Хотжилт, үйлдвэржилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дэлхийн зэсийн эрэлт өсөж байна. Зэс нь цахилгаанжуулалт, эрчим хүч үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, хэдэн зуун өрхөд хүрэлцэхүйц нэг мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин цахилгаан үүсгүүр үйлдвэрлэхэд гурван тонн гаруй зэс шаардлагатай байдаг. Оюу толгой төслийн дэлхийн зэсийн үйлдвэрлэл дэх ач холбогдол, олон арван жил үргэлжлэх ирээдүйг тооцон, урт хугацааны хэтийн төлөвтэйгөөр хөгжүүлж байгаа. 

Оюу толгой уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ буюу 2028-2036 онд ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 480000 тонн зэс олборлож, ингэснээр 2030 он гэхэд дэлхийд дөрөвдүгээрт орох зэсийн уурхай болох их ирээдүйн төлөө тэмүүлж, ийнхүү нэг алхам урагшиллаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ
Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Яам, Агентлаг
  • •Сурвалжлага
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
ХУРААХ
NBA-ын 21 дэх долоо хоногийн шилдэг...
Нотлох баримтыг шинжлэн судлах...

Монголын говь дэлхийд үүцээ задаллаа

БАТСАЙХАН 2023-03-15

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ
Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна
Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

11 цагийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

11 цагийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

11 цагийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

12 цагийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

12 цагийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

12 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

12 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

12 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

12 цагийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

1 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

1 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд малын гарлагатай

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулагчдыг татна

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-28 өмнө

Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-04-28 өмнө

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчлав

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-28 өмнө

“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-04-28 өмнө

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа

2026-04-28 өмнө

Б.Ганзориг: Баталгааны гурван жилд явган замын засвар, шинэчлэлийг хариуцан хийх үүрэгтэй

2026-04-28 өмнө

Л.Энх-Амгалан: Багш хаана ажиллах, ямар цалин авах нь хувь хүний эрхийн асуудал

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах