• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гэнэт баяжихыг хүсэгчид олон байхад арга зальтай нь бас байна аа

Нүүрсний хулгай, хөгжлийн банк, алтны хулгай гээд улс нийгмийг бүхэлд нь хохироосон дуулиант хэргийн эзэд Төрийн ордонд халдашгүй бүрэн эрх нэрийн дор  ял завшин сууж энэ хэрэг намжаагүй байхад хажуугаар нь өдрөөс өдөрт ядууран, эрх баригчдын хэлдгээр уланд орж байгаа ард түмний дотор бие амар байж байгаад гэнэт баяжихыг мөрөөдсөн олон хүний итгэл, хүлээлтийг далимдуулан зүгээр байж байгаад их мөнгө олохыг хүсэгчид түмний сэтгэлээр тоглосоор. 

Хамгийн наад захын жишээ бол Хөвсгөл аймгийн “Бэлтэс Мөрөн” компани иргэдээс мөнгийг чинь өсгөж өгнө хэмээн мөнгө хуримтлуулсан гэх хэрэг хэвлэлээр л нэг гарсан. Ямар нэг санхүүгийн үйлчилгээ явуулдаггүй тус компани “Орчуулгын үйлчилгээ”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаа”, “Хүнсний ногоо, үрслэг тариалалт”, “Амьдрах ухааны сургалт”, “Блок үйлдвэрлэл”, “Санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” зэргийн үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Энэ компани иргэдээс 300 тэрбум төгрөг хуримтлуулсан ч зарим хэвлэлийн мэдээнд тэдний ХААН банкны дансанд нэг ч төгрөг байхгүй гэх.

Энд хүмүүс хүүхдийнхээ байшин барьж хурим хийх гэж хадгалсан 100 сая төгрөг хийсэн, зарим нь тэтгэврийн зээл аваад 10 сая төгрөг хийсэн, мөнгөө өсгөөд авна гэж хүлээсээр. 

Цагдаагийн байгууллага тус компанийг шалгаад “Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэсэн болохоор иргэд өгсөн мөнгөө өсгөөд авна гэж хүлээсээр. 

Коин худалдан аваад л хөлжчихнө гээд баахан мөнгөө өгцгөөсөн. Өнөөдөр  өнөөх коины эзэн нэг нь мөрдөгдөөд цагдан хоригдож байх жишээний. Нөгөө бусдыг нь ч бас л шалгаж байгаа сурагтай. 

Одоо бас сугалаа гээд нэг шинэ зүйл гараад ирлээ. Дээхэн цагт баяр наадам, олон хүн оролцсон арга хэмжээний үеэр машин дээр сугалаа гарчихсан хүн тав гурван төгрөгөөр сугалаа сугалж зарим нь дэвтэр харандаа мэтийг сугалж байхад нэг хэсэг нь өнөө гурван төгрөгөөрөө хавтастай толь, хивс хожоод инээд алдан явж байдагсан. 

Энд ямар ч луйвар байхгүй мэт боловч нэг хэсэг нь үнэтэй зүйлийг хэдхэн төгргөөр авч байхад олонхи нь хэд аравхан мөнгөний үнэтэй зүйлийг хэд дахин илүү үнээр авч байгаа болохоор нэг л төрлийн луйвар л даа. Гэхдээ энэ нь санхүүгийн байгууллагад бүртгүүлж, юу юу гээ хэчнээн төгрөгний бараа бүтээгдхүүн байгаа, дундаас нь хэдий ашиг олох юм гэх зэргээ нарийн шалгуулж зөвшөөрөл авдаг байсан юмдаг. Бас нэг зүйл нь мөнгөө төлж сугалаа сугалсан хүн хоосон буцна гэж байхгүй. 

Одоо харин сугалааны өөр нэг хэлбэр шинэ төрлийн луйвар ч гэж болох зүйл олон нийтийн анхаарал сонирхлыг татаад эхэлсэн нь 120 гаруй сая төгрөгийн үнэтэй хоёр машиныг хожихын тулд 3333 хүн тус бүр 50 мянган төгрөг хандивлах ёстой гэнэ. 

Энд хүмүүс мөнгөгүй шахам туйлдаж байгаа болохоор 60 сая төгрөг тоолоод худалдаад авчихгүйг нь мэдэж овжин загнасан сугалаа гаргагч эдэлж байсан машинаа тун амархаан борлуулчихаас гадна бас 40 орчим сая төгрөгийн ашигтай ажиллах нь. Мэдээж ёндоотой хоёр хүн бол 50 мянган төгрөгөөр 60 саяын үнэтэй машин аваад ёстой инээд нь хүрээд гарна.

Харин 3331 хүн 50 мянган төгрөгөө салхинд хийсгэсэн мэт алдана. Бараа бүтээгдхүүний үнэ өдрөөс өдөрт өсч, нэг хоёр жилийнхээ өмнөхөөс хэд нугалан ихэссэн үед хайран байлгүй яахав. За яахав бэлтэй зарим нэгэн нь “за 50 хан мянган төгрөг” гэж бодож болох боловч 50 мянган төгрөг халаасалж гараад тор хүрэхгүй хүнс худалдан авч байгаа өнөө цагт дэлгүүрийн өрийн хар дансанд нэрээ бичүүлээд кг гурил, нэг талх авдаг олонд бол хайран. 

Бод л доо унаж байсан 60 сая төгрөгийн үнэтэй машиныг 80 саяар зарна гэсэн зар тавих юм уу, машин борлуулдаг газар ийм үнэ хэлээд зогсч байвал хэн авах юм бэ. Ёстой аман дундуураа алгадуулна гэгч болно биз дээ. Илүү ч үгүй дутуу ч үгүй 60 сая төгрөгөөр нь зарчихна гэхэд ч  бас юу л бол.....

Үүнийг л зүгээр байж байгаад хөлжиж баяжих хүсэл хийгээд, үүнийг овжиноор ашигладаг арга зальтай нэгэн, нэг хэсэг байнаа л гэх гээд байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны хоёрдугаар сарын 27. Даваа. №030 (5758)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Ц.Даваасүрэн: Төлөвлөлтийн...
Автомашинд үнэгүй чип суулгах...

Гэнэт баяжихыг хүсэгчид олон байхад арга зальтай нь бас байна аа

ӨЛЗИЙБАЯР 2023-02-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Гэнэт баяжихыг хүсэгчид олон байхад арга зальтай нь бас байна аа

Нүүрсний хулгай, хөгжлийн банк, алтны хулгай гээд улс нийгмийг бүхэлд нь хохироосон дуулиант хэргийн эзэд Төрийн ордонд халдашгүй бүрэн эрх нэрийн дор  ял завшин сууж энэ хэрэг намжаагүй байхад хажуугаар нь өдрөөс өдөрт ядууран, эрх баригчдын хэлдгээр уланд орж байгаа ард түмний дотор бие амар байж байгаад гэнэт баяжихыг мөрөөдсөн олон хүний итгэл, хүлээлтийг далимдуулан зүгээр байж байгаад их мөнгө олохыг хүсэгчид түмний сэтгэлээр тоглосоор. 

Хамгийн наад захын жишээ бол Хөвсгөл аймгийн “Бэлтэс Мөрөн” компани иргэдээс мөнгийг чинь өсгөж өгнө хэмээн мөнгө хуримтлуулсан гэх хэрэг хэвлэлээр л нэг гарсан. Ямар нэг санхүүгийн үйлчилгээ явуулдаггүй тус компани “Орчуулгын үйлчилгээ”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаа”, “Хүнсний ногоо, үрслэг тариалалт”, “Амьдрах ухааны сургалт”, “Блок үйлдвэрлэл”, “Санхүүгийн тайлан баланс бэлтгэн гаргах түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх” зэргийн үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Энэ компани иргэдээс 300 тэрбум төгрөг хуримтлуулсан ч зарим хэвлэлийн мэдээнд тэдний ХААН банкны дансанд нэг ч төгрөг байхгүй гэх.

Энд хүмүүс хүүхдийнхээ байшин барьж хурим хийх гэж хадгалсан 100 сая төгрөг хийсэн, зарим нь тэтгэврийн зээл аваад 10 сая төгрөг хийсэн, мөнгөө өсгөөд авна гэж хүлээсээр. 

Цагдаагийн байгууллага тус компанийг шалгаад “Ямар нэгэн зөрчил гараагүй. Харин эл компани иргэдээс их хэмжээний мөнгийг аваад өсгөж өгдөг. Ингэхдээ тэдний мөнгийг койнд эргэлдүүлж ашиг олдог учраас иргэд эрсдэлээ тооцох хэрэгтэй” гэсэн болохоор иргэд өгсөн мөнгөө өсгөөд авна гэж хүлээсээр. 

Коин худалдан аваад л хөлжчихнө гээд баахан мөнгөө өгцгөөсөн. Өнөөдөр  өнөөх коины эзэн нэг нь мөрдөгдөөд цагдан хоригдож байх жишээний. Нөгөө бусдыг нь ч бас л шалгаж байгаа сурагтай. 

Одоо бас сугалаа гээд нэг шинэ зүйл гараад ирлээ. Дээхэн цагт баяр наадам, олон хүн оролцсон арга хэмжээний үеэр машин дээр сугалаа гарчихсан хүн тав гурван төгрөгөөр сугалаа сугалж зарим нь дэвтэр харандаа мэтийг сугалж байхад нэг хэсэг нь өнөө гурван төгрөгөөрөө хавтастай толь, хивс хожоод инээд алдан явж байдагсан. 

Энд ямар ч луйвар байхгүй мэт боловч нэг хэсэг нь үнэтэй зүйлийг хэдхэн төгргөөр авч байхад олонхи нь хэд аравхан мөнгөний үнэтэй зүйлийг хэд дахин илүү үнээр авч байгаа болохоор нэг л төрлийн луйвар л даа. Гэхдээ энэ нь санхүүгийн байгууллагад бүртгүүлж, юу юу гээ хэчнээн төгрөгний бараа бүтээгдхүүн байгаа, дундаас нь хэдий ашиг олох юм гэх зэргээ нарийн шалгуулж зөвшөөрөл авдаг байсан юмдаг. Бас нэг зүйл нь мөнгөө төлж сугалаа сугалсан хүн хоосон буцна гэж байхгүй. 

Одоо харин сугалааны өөр нэг хэлбэр шинэ төрлийн луйвар ч гэж болох зүйл олон нийтийн анхаарал сонирхлыг татаад эхэлсэн нь 120 гаруй сая төгрөгийн үнэтэй хоёр машиныг хожихын тулд 3333 хүн тус бүр 50 мянган төгрөг хандивлах ёстой гэнэ. 

Энд хүмүүс мөнгөгүй шахам туйлдаж байгаа болохоор 60 сая төгрөг тоолоод худалдаад авчихгүйг нь мэдэж овжин загнасан сугалаа гаргагч эдэлж байсан машинаа тун амархаан борлуулчихаас гадна бас 40 орчим сая төгрөгийн ашигтай ажиллах нь. Мэдээж ёндоотой хоёр хүн бол 50 мянган төгрөгөөр 60 саяын үнэтэй машин аваад ёстой инээд нь хүрээд гарна.

Харин 3331 хүн 50 мянган төгрөгөө салхинд хийсгэсэн мэт алдана. Бараа бүтээгдхүүний үнэ өдрөөс өдөрт өсч, нэг хоёр жилийнхээ өмнөхөөс хэд нугалан ихэссэн үед хайран байлгүй яахав. За яахав бэлтэй зарим нэгэн нь “за 50 хан мянган төгрөг” гэж бодож болох боловч 50 мянган төгрөг халаасалж гараад тор хүрэхгүй хүнс худалдан авч байгаа өнөө цагт дэлгүүрийн өрийн хар дансанд нэрээ бичүүлээд кг гурил, нэг талх авдаг олонд бол хайран. 

Бод л доо унаж байсан 60 сая төгрөгийн үнэтэй машиныг 80 саяар зарна гэсэн зар тавих юм уу, машин борлуулдаг газар ийм үнэ хэлээд зогсч байвал хэн авах юм бэ. Ёстой аман дундуураа алгадуулна гэгч болно биз дээ. Илүү ч үгүй дутуу ч үгүй 60 сая төгрөгөөр нь зарчихна гэхэд ч  бас юу л бол.....

Үүнийг л зүгээр байж байгаад хөлжиж баяжих хүсэл хийгээд, үүнийг овжиноор ашигладаг арга зальтай нэгэн, нэг хэсэг байнаа л гэх гээд байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны хоёрдугаар сарын 27. Даваа. №030 (5758)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах