• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баянголын шүүхийн бас нэг “бантан” буюу БНСУ-ын иргэнээс “...Эмнэлэг дээрэмдсэн хэрэг”-ийг хэрэгсэхгүй болгожээ

З.БОЛД

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэдхэн хоногийн өмнө “Нийтийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргалаа” гэх шүүмжлэлд өртсөн юм. Тус шүүхийн шүүгч З нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр “хадгалж” байгаад баригдсан  Төмөр замын алба хаагчийг хорихоос “татгалзсан” гэх шуугианд холбогдсон. Олон нийтийн зүгээс ЭЦА-ны хойшлуулшгүй ажиллагааны дүнд үйлдэл дээрээ баригдсан уг хэргийн сэжигтнийг цагдан хорилгүй “Хэргээ зохицуулах боломж олгосон” гэж шүүмжилсэн. Бас хардсан. Өөрөөр хэлбэл, энэ нь тус шүүх, ер нь шүүх байгууллагын нэр хүндэд сөрөг хандлагыг бий болгосон. Дашрамд дурдахад , Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч нь О.Жанчивнямбуу, шүүгчид нь А.Алтанхуяг, С.Болортуяа, Ц.Дайрийжав, М.Далайхүү, Г.Золбоо, Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Нямдаваа, Л.Одончимэг, Ч.Отгонбаяр, Ц.Эрдэнэчимэг нар юм байна. 

Тэгвэл тус Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэр бас л асуудал дэгдээх бололтой. 

Тодруулбал, мөн өдрийн хуралдаанаар олон жилийн өмнөөс яригдаж буй “БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг хэлэлцжээ. Монголын хэвлэлүүдээр ч олон удаа мэдээлж байсан даа. “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжав нар нь БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” ХХК-ийн захирал Ким Бу Собын тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч  компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогджээ. Хууль бусаар, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг ГССҮТ-д хамт ажиллаж,  байсан эмч Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн даргаар ажилласан. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээрт дарамталсаар явуулсан” гээд л бичигддэг. 

Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Нэг үгээр хэлбэл, тэд ийм хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болж үлдсэн байдаг. Үүнийг “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож, хөрөнгө оруулалтыг нь дээрэмдсэн явдал” гэж тодорхойлж болох юм. 

Ер нь бол энэ нь “Суруга Монгол” компанийн хэрэгтэй маш төстэй. Нэг загварын хэрэг гэхэд хэвийдэхгүй. Хэсэг бүлэг этгээд “Суруга Монгол” компанийн хөрөнгө оруулагч Японы иргэнийг зохион байгуулалттайгаар хар тамхины хэрэгт холбогдуулсан. Хууль хяналтын байгууллагаар шалгуулсан. Улмаар Монгол Улсын хилээр орж ирэх боломжгүй болгосон. Тэгээд тус компанийн хувьцааг шилжүүлэн авч, эзэмшиж байсан газрыг нь хувааж авсан байдаг. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2022 оны аравдугаар сарын 28-нд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ахлагчийн хувьд мэдээлэл өгөх үеэрээ энэ хэргийн талаар ярьсан байдаг. Тэрбээр “...Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 15 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх хувь буюу 65 хувь нь залилах, бусад нь хөрөнгө завших, мөнгө угаах, дээрэмдэх, авлигын гэмт хэргүүд байна. ...Эдгээр хэргийг хурдавчилж, хэрэгсэхгүй болсныг нь дахин сэргээх талаарх албан бичгийг явуулна. Үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дээрэмдсэн талаар мэдээлнэ” гэсэн. Тэр үеэр “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Г-гийн хамаарал бүхий компанид "Суруга Монгол" компанийн хувьцаа шилжсэн юм билээ.Түүнээс хойш хэд дамжсан юм бүү мэд. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэг шийдэгдэхгүй бол бид шударга ёсны талаар яриад ч хэрэггүй. Бид япончуудаас, гэр бүлийнх нь өмнөөс зарим хүмүүс уучлалт гуйх ёстой. Би энэ хэргийг хурдан шалгаач гэдэг албан бичиг өгсөн. Хууль бус байшин барилга авсан бол хураан авч, улсын орлого болгох ёстой” хэмээн олон нийтэд тодорхой ярьсан. 

“Монгол Хьюндай” эмнэлгийн хэрэг яг л ийм. Тиймээс НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 18.6.2.2-т зааснаар  “Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, 17.4.2.2-т заасан “Их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6.2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

Мөн жил гаруйн өмнө энэ хэргийг шүүхэд шилжих үед эх сурвалж “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ банкны барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасныг мөрдөгчид тогтоосон” гэж мэдээлж байв.

Харин шүүх өөрөөр шийджээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны аравдугаар сарын 21-нд  эрүүгийн  201726021339 дугаартай хэргийг хэлэлцээд2022/ШЦТ/789 дугаартай шийтгэх тогтоол гаргажээ. Түүндээ “НПГ-аас шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэсэн байна. Шүүх тэдэнд шууд үйлчилж, илтэд тэдний талд шийдвэр гаргасан нь харагдаж байгаа юм. Шүүх нотлох баримтыг бус, Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын өөрсдийгөө өмгөөлж хэлсэн мэдүүлгийг барьж шийдвэрээ гаргажээ. Үүнийгээ ч нуугаагүй байгаа юм. Шийтгэх тогтоолд юуг, хэрхэн “тайлбарласан” талаар цухас дурдахад л бүх зүйл хангаллтай ойлгогдоно.

Хамгийн хачирхалтай нь шүүгдэгч Д.Баасанжавт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг цагаатгасан үндэслэлээ “Шүүгдэгч Д.Баасанжавын хувьд “Эм Би Эс Мед” ХХК-нд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг хууль бусаар Д.Мөнхбат ашиглаж завшиж байсан гэдгийг мэдээгүй.  “Эм Би Эс Мед” ХХК-ийн өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байснаас бус 399 ширхэг 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан” гэж тайлбарласан байна.

Гэтэл “Монгол Хьюндай” эмнэлгийг булаасан хэрэг нь бусдын нүдэн дээр ил болсон байдаг. Мэддэг хүн дэндүү олон. Юу гэвэл, Д.Мөнхбат нь “Эм Би Эс Мед” ХХК-ийн захирлаар ажиллаж байхад Д.Баасанжав “Монгол Хьюндай” эмнэлгийнх нь дарга байсан талаар дээр өгүүлсэн.  Тэр үедээ БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий “Ириүм” ХХК-ийн эзэмшлийн “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгуулж, Д.Баасанжав нарын буюу “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр хууль бусаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гаргуулан авсан. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын  2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн А/482 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар, Д.Баасанжав болон Д.Мөнхбат хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үүнээс нэг сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн А/527 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар манай “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан.

Угтаа дээрх хууль бус аргаар Д.Мөнхбат, Д.Баасанжав нар нь БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон. Ийм байхад Д.Баасанжав, Д.Мөнхбат нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн ямар ч боломж байхгүй юм.

Товчхондоо, Д.Мөнхбат, Д.Баасанжав хоёр “Эм Би Эс Мед” ХХК-ийн эзэмшлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203.26 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан. Уг хөрөнгийг Д.Баасанжав болон Д.Мөнхбатын хүүгийн эзэмшлийн компанийн нэр дээр “Эм Би Жи” нэртэй эмнэлэг  байгуулахад ашигласан. Тухайн тоног төхөөрөмжүүдийг одоог хүртэл тэр эмнэлгийнхээ нэр дээр буюу өөрсдийн хууль бус эзэмшилд байлгаж, ашиг орлого олж байна. Энэ хооронд “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн нэрийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Эдгээр үйлдлээрээ өнөөдрийг хүртэл мөнгө угаах гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж байгаа юм. 

Цаашлаад Д.Мөнхбатад бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 12 сая төгрөгний торгох ял шийтгэжээ.

Үүнийгээ шийтгэх тогтоолд“...“Эм Би Эс Мед” ХХК-тай өмчлөлийн маргаан бүхий асуудлууд байгаа талаар хэргийн оролцогчид мэдүүлдэг энэ асуудлууд энэ шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч мэдүүлж байна. Шүүгдэгч нь эмч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, торгох ялаар шийтгэх нь тохиромжтой” гэж тайлбарласан байгаа юм. Тайлбар ч гэж дээ, хуульчид хараад “татаж унаж” байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт гэж хэлэхэд үнэхээр хэцүү “Үндэслэл” бичдэг шүүгч байдаг нь машид харамсмаар явдал юм. 

Хамгийн ноцтой нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Мөнхбат “Эм Би Эс Мед” ХХК-ийн эзэмшлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203.26 төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон атлаа 758.837.854 төгрөгийн бодит хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өөрчилсөн байгаа юм. 

Учир нь Эрүүгийн 201726021339 дугаартай хэрэгт хийгдсэн “СМД аудит” ХХК-ийн 2017 оны есдүгээрсарын 5-ны өдрийн дүгнэлт, ШШҮХ-гийн шинжээч Ж.Бадамсүрэн, Ц.Оюунтуул, Ц.Энхмаа нарын хийсэн 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтүүд нь бүхэлдээ БНСУ-ын иргэн Ким Бу Собын “Эм Би Эс Мед” ХХК-ийн харъяа “Монгол Хьюндай” эмнэлгийг Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт алдагдах цаг үеийн компанийн хөрөнгө санхүүгийн байдалд санхүүгийн анхан шатны баримтууд дээр тулгуурлаж хийгджээ. Өөрөөр хэлбэл, дээрх дүгнэлтүүдээр “Д.Мөнхбат болон Д.Баасанжав нар нь тус эмнэлэгт хувийн журмаар оруулсан хөрөнгө гэж огт байхгүй” гэдэг нь нотлогдсон. Гэтэл шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр тус шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч “Эм Би Эс Мед” ХХК-ийн эсрэг,  Д.Мөнхбат, Д.Баасанжав нарт ашигтайгаар тайлбарлаж хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэжээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ мэтчилэнгийн хууль эрх зүйн олон тооны зөрчилтэй “бантан” болсон шийдвэрийг гаргачихаад сууж байна. Хамгийн гол нь Монголын төрөөс гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авч, Засгийн газрын ажлын хэсэг хүртэл байгуулагдан ажиллаж байаа атал үүний эсрэг гэмээр шийдвэрийг гаргасан байгаа юм. 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 11 (6996)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хөгжлийн банкны асуудлаарх...
Ерөнхий хяналтын сонсгол: 1072...

Баянголын шүүхийн бас нэг “бантан” буюу БНСУ-ын иргэнээс “...Эмнэлэг дээрэмдсэн хэрэг”-ийг хэрэгсэхгүй болгожээ

Kuzmo 2023-01-16

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

6 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

6 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

6 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

6 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

7 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

7 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

7 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

23 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах