• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

1072 хувьцааны ногдол ашгийг олгож, гадны банкуудыг “урина”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл, “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг хэлэлцэв 

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг парламент өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд зохион байгуулсан.  Тэгвэл өчигдрийн чуулганаар Ерөнхий хяналтын сонсголын үр дүнтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Өмнө нь парламентаас хяналтын сонсголуудыг зохион байгуулж байсан ч үр дүнгийн талаар төдийлөн хэлэлцэж байгаагүй.  Тэгвэл энэ удаа үр дүнг хэлэлцэж, тогтоолын төсөл баталсан нь  онцлог байв. Ерөнхий хяналтын сонсголын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсан. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт уг тогтоолоор өгч байна. "Эрдэнэс Тавантолгой" компанид дахин үнэлгээ хийх, ногдол ашгийг шинээр тогтоох, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэддээ хувьцааг шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, саналаа 2023 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх чиглэл өгөхөөр заасан. 2020-2022 оны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг ч УИХ-ын тогтоолд багтсан” гэдгийг онцлож байна. Харин УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Төрийн өмчит компаниудын орлого, зарлагын тайланг зөвхөн ТУЗ-ийн хэмжээнд мэдээлж, баталдаг. Гэхдээ орлого, борлуулалтын төлөвлөгөө, зардал чирэгдэл дээр УИХ, Засгийн газар сонсож, мэдээлэл авдаг болж, төлөвлөгөөг нь хянадаг болох ёстой. Тогтоол дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг олгох талаар заасан. Гэхдээ цаашид ногдол ашгийг нь иргэдэд бэлнээр бус хадгаламжид байршуулж, орон сууцны урьдчилгаа, зээлийн төлбөртэй нь уялдуулж олгох нь зүйтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “1072 хувьцааны үр ашиг, ногдол ашиг олгох асуудлыг Цагаан сараас өмнө шийдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

“НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН 2022 ОНД АШИГТАЙ АЖИЛЛАСАН” 

Мөн чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.  УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн даатгалын санг ямар эх үүсвэрт хөрөнгө оруулж арвижуулах, олон нийтийн хяналтаар хангах зэрэг асуудлыг уг хуульд оруулж ирсэн. Нийгмийн даатгалын санг дампуурсан, будлиантай, өртэй гэсэн ойлголт түгээмэл байдаг.Бодит байдал дээр уг санд 993.2 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна. Үүнээс тэтгэврийн даатгалын санд 467 тэрбум, тэтгэмжийн санд 117.5 гаруй тэрбум, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 362.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын санд 38.3 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. 2022 оны байдлаар уг сан 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг онцолж байв. 

“ЭРХИЙГ НЬ Ч ҮҮРГИЙГ НЬ Ч ТАВИАД ТОМ БАНК ОРЖ ИРЭХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОХ ЁСТОЙ”

Өчигдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нэлээд анхаарал татав.  Тус хууль батлагдсанаар гадны банкууд Монгол Улсад үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин бүрдэх юм.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк компанийн хувьцааг тав хүртэлх жилээр эзэмшиж болно. Харилцагч, түүний холбогдох компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшиж болно. Ингэхдээ саналын эрхгүй байна гэсэн байна. Энэ заалтаар харвал зориуд зорилготойгоор зээл авчихаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг таван жилийн хугацаанд  эзэмшиж буй хөрөнгө оруулалын банк эрсдлийг яах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас зээл авч буй зээлдэгч барьцаа байршуулахдаа банкны тухай хуулиар зохицуулагдана. Зээлд эрсдэл гараад тухайн банк зээлдэгчээ барьцаанд тавьсан лицензийг нь хураахаар бол лицензийг нь банк эзэмшихгүй. Харин өр барагдуулалтаар хохирлоо барагдуулаад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй бусад хуулиудаар зохицуулагдаад явна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ дээ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой. Дээр нь банк, ашигт малтмалын тухай хуулиуддаа авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буйд, мөнгө нь орж ирсэн эсэхэд хяналт тавихыг зааж өгсөн заалтуудыг оруулах ёстой. Гадаадынхан Монголд хөрөнгө оруулж байгаа нэртэй лиценз тавиад зээл аваад алга болчихдог. Ийм бүлэглэл ч үүссэн. Саусгоби дээр ийм жишиг болсон. Ашигт малтмалын болон банкны тухай хуульд үүнийг яаж оруулж ирэх вэ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

-Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. Гурван жилээс дээш ажилласан байх ёстой.  Тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан. Лиценз барьцаалчихаад мөнгө босгодог зүйл байгаа нь энэ хуульгүй учраас гардаг байсан. Хууль гарснаар хөрөнгө оруулалтын банк  Монголд үйл ажиллагаа явуулж буй татвар төлж буй компанид хөрөнгө оруулалт хийвэл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын бусад холбогдох хуулиар зохицуулагдаад явна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 10 (6995)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Завханы Баянтэс суманд 47 хэм...
Үндсэн хуулийн өдөрт зориулсан...

1072 хувьцааны ногдол ашгийг олгож, гадны банкуудыг “урина”

БАТСАЙХАН 2023-01-13

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

3 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

3 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

3 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

3 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

10 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

10 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

10 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

11 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

11 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах