“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны киноны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Нээлтийн улаан хивсний ёслолд киноны гол дүрийн баатар “Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Д.Сумъяа, гол дүрийн жүжигчин Т.Жинжмаа, О.Анужин, жүжигчин Б.Базаррагчаа, О.Оюун, Б.Шинэбаяр, Б.Батмэнд нар оролцсон юм.
Мөн энэхүү кинонд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Монголын жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням, Rio-2016 олимпийн 31 дэх удаагийн наадамд оролцсон тамирчдынхаа хамт оролцсон.
Энэ үеэр МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат “Өнөөдөр Монгол Улсад гэлтгүй дэлхийд түүхэн үйл явдал болж байна. Жүдо бөхийн тамирчны амьдралаас сэдэвлэж хийсэн кино дэлхийд байдаггүй. 1970-аад оны үеэр Генийн жүдогийн тамирчны тухай баримтат кино манай улсад гарч байсан. Миний мэдэхээр өөр уран сайхны кино байхгүй. Энэ киноны сэдэв их сайхан. Учир нь жүдогийн жирийн нэг тамирчин хүний амьдралыг харуулдаг.
Гэхдээ Д.Сумъяагаар төлөөлөн жүдо бөхөөр хичээллэдэг бүх тамирчныг амьдралыг харуулж чадсан. Киноны гол баатар Д.Сумъяа Монголын эмэгтэй жүдочдоос хамгийн анх олимпийн медаль авлаа. Д.Сумъяагийн цаана Монголын жүдо бөхийн үе үеийн тамирчин, жүдо бөхийн спортод ээлтэй, тустай хүмүүс байсан гэдгийг хэлмээр байна” гэв. Тус кинонд Монголын жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан аж.
Харин киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Т.Жинжмаа “Би одоо ч киногоо үзээгүй байгаа. Киноныхоо анхны үзэгчдийн нэг болж байна. Үнэхээр их сандарч байна. Энэ кинонд тоглоход тусалж, дэмжсэн уран бүтээлч ах, эгч нартаа баярлалаа” гэсэн юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.