• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Намуудын намрын өнгө

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийх учиртай. Түүнээс өмнө буюу аравдугаар сарын 1-нд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн өмнө хоёр том нам болох АН, МАН дотроо ил далд бужигнаж байна аа. Харин УИХ-ын сонгуулиар “бут ниргүүлсэн” жижиг намууд жаахан “амь орж” эхэлж байх шиг байна. Гэхдээ одоохондоо дарга нар “жиргэж” эхлээгүй л байгаа юм. Аравдугаар сар гараад, сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хэвлэлийн хурлаа хийгээд л жив жив гэцгээх байлгүй дээ, жижиг намын том дарга нар.

МАН-ынхан Төрийн нарийнаа булаацалдаад завгүй

МАН-ынхан төрийн эрх авснаас хойш л бужигнаж эхэлсэн. Засгийн газрын томилгоо явах үед зарим гишүүд нь нэлээд бухимдаж, түүнийгээ сонин хэвлэлээр ил цацсан. Сүүлдээ бүлэг дээрээ хуралдаж, сонин хэвлэлээр элдэв зүйл ярихгүй байх тушаал томчууд нь өгснөөр дундчууд нь “амаа татсан” байх. Гэхдээ л МАН-ын доторх “алаан” одоо ч үргэлжилж байгаа. Тэд өөрсдийгөө элдэв фракцигүй, нэгэн цул нам гээд л байдаг. Гэтэл ердөө л томилгоон дээр ямар олон бүлэг фракцитай нь мэдрэгдээд байна. 10 хэдхэн яамны Төрийн нарийн дээрээ тохирч чадахгүйг харахад үнэн бололтой. Сураг сонсох нь ээ бүлэг, фракци нь ч биш толгойтой болгон өөрийнхөө хүнийг оруулах гээд хөөрхөн  “тулаан” өрнүүлж  эхэлсэн юм байх. Сая сонгуулиар өөрийнх нь төлөө ажилласан хүмүүсээ ажилтай болгох хүсэл гишүүн болсон хүн бүрт байгаа нь мэдээж.

Одоохондоо “дайн”-д хэн ялах нь тодорхой биш байна. Уг нь МАН-ынхан аль хэдийнэ бүх яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг томилж, ажил урагшлах байв. Гэвч тэдэнд улс орны ажил урагшаа явах, төрийн алба жигдрэх энэ тэр огт хамаагүй бололтой. Дотроо тохиролцоонд хүрч, өөрсдийнхөө хүнийг томилтлоо Төрийн нарийн бичгийн даргын суудлыг хоосон байлгаад байх шинжтэй. Албан тушаалын “дайн”-аас өөр бужигнаан МАН-д алга. Тэд орон нутгийн сонгуульд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа гэх.

Гаднаас харахад. Ялбал тэр л биз. Харин сөрөг хүчнийхэн илт ялаад, дүүрэг, сумаа авчихвал дөрвөн жилийн дараа “Бид хамтарч төр барьсан. Хэдийгээр манай нам УИХ-д олонхи байсан ч орон нутагт өөр нам ажилласан. Энэ чинь хамтарч байгаагаас ялгаагүй” гэж хэлээд сууж байхаар төлөвлөсөн ч байж болох.

АН-ынхны “дайн” үргэлжилсээр

Ардчилсан намынхан цаг үргэлж л нэгнээ шүүмжилж, элдэв юм ярьж байдаг уламжлалтай. Түүнийгээ ардчилал, ил тод байдал гэх мэтээр өмгөөлнө. Тэгвэл Ардчилсан намынхны ардчилал ойрын үед хэрээс хэтэрч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэдэн биенээ хэмлэж, хэмх нүдэж байна. Нэг үгээр хэлбэл, багахан “тулаан” нь дээд цэгтээ хүрч, “дайн”-ы байдалд шилжчихлээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өөрийн бичсэн нийтлэлээ сонинуудад тавьж, цахим сайтуудаар тараалаа. Түүний хардаж байгаагаар бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар өөрийнх нь эсрэг МАН-тай хүч хавсран дайрч байгаа гэх.

Нөгөө талаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “дайн” одооноос эхлэн өрнөж байгааг хэн хүнгүй ярьж байна. Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх магадлалтай. Хэрвээ өрсөлдвөл ялалт байгуулах магадлал бүр ч өндөр гэдэг. Харин МАН-аас одоогийн УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөх болов уу.

Тиймдээ ч М.Энхболд даргын хүчтэй өрсөлдөгч байх магадлалтай хүнийг эртнээс “зайлуулах” гэж үзэж байна  гэж хардах хүмүүс бий. Ядаж байхад намын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн дараа “Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа үүрч, ажлаа өгнө” гэх утгатай зүйл ярьчихаад хэлсэндээ хүрэхгүй байгаа аж.  Өнгөрсөн наймдугаар сарын турш АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хийж, шинэ даргаа томилох гэж оролдоод чадаагүй. Бас л фракци хоорондын зөрчил, эрх ашгаас үүдээд даргаа шинэчлэх ажил урагшлахгүй байна.

Дээрээс нь намын дарга асан З.Энхболд суудлаа тийм ч амар тавьж өгөх хүсэлгүй байгаа нь зөрчлийг улам дэвэргэж байгаа. Ингээд л орон нутгийн сонгууль дөхөж байхад фракци хоорондын “дайн” нь улам ширүүсч, даргын суудлын төлөөх булаалдаан туйлдаа хүрч байна. АН-ын гэсэн сэтэртэй бүхэн шинэчлэл ярьж, сонгуульд ялагдсан шалтгааныг Зи даргад тохож, намын даргын суудлын төлөө зүтгэсээр л. Энэ бүх толхилцоон нь АН-ынхан өөрсдөө “булшныхаа нүх”-ийг ухаж байгаагаас ялгаа алга. АН угаасаа л бужигнаантай нам. Одоо ч бужигнаж л байна. Ганц авах юм нь тэд орон нутгийн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа сурагтай.

Жижиг намуудын “том” өрсөлдөгчид дэвжээнд гарлаа

УИХ-ын сонгуулиар “няц гишгүүлсэн” жижиг намууд “амь орж” эхэллээ. Гуравдагч хүчин гэх сүртэй тодотголыг өөртөө өгчихөөд байсан МАХН-ынхан ч бас сүйрчихээгүй гэдгээ орон нутгийн сонгуулиар харуулах бололтой. Ямар ч байсан  ИЗНН, МНН, БНН, МАХН, Эх орон нам, МҮАН, ХҮН, АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл гэсэн жижиг  намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр бүртгүүлсэн байгаа.

Хамаг нөөц бололцоогоо шавхаж УИХ-д өрсөлдөөд бүгд ялагдсан. МАХН-аас О.Баасанхүү гялтайсныг эс тооцвол. Тиймээс УИХ-д өрсөлдөөд “өвдөг шороодсон” нөхдүүд бүгд орон нутагт “зодоглох” нь тодорхой. Ядаж намын дарга нар нь ч гэсэн дүүргийн ИХ-д сууж авахыг хүсч байгаа биз.

Ийнхүү сонгууль дөхөхөөр л нэр дуулддаг намынхан сүүлийн хоёр сар сураг нь тасарсны эцэст гарч иржээ. Жижиг намын “том” өрсөлдөгчид дэвжээнд гарч, хоёр том намыг муулах ажилдаа орох нь ээ. Харин үр дүн хэрхэхийг бид таашгүй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Өнгөрсөн шөнө болсон аваргуудын...
Ипотекийн зээлд хамрагдах...

Намуудын намрын өнгө

Пунцагболд 2016-09-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Намуудын намрын өнгө

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 3-нд нээлтээ хийх учиртай. Түүнээс өмнө буюу аравдугаар сарын 1-нд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн өмнө хоёр том нам болох АН, МАН дотроо ил далд бужигнаж байна аа. Харин УИХ-ын сонгуулиар “бут ниргүүлсэн” жижиг намууд жаахан “амь орж” эхэлж байх шиг байна. Гэхдээ одоохондоо дарга нар “жиргэж” эхлээгүй л байгаа юм. Аравдугаар сар гараад, сонгуулийн сурталчилгаа эхлэхээр хэвлэлийн хурлаа хийгээд л жив жив гэцгээх байлгүй дээ, жижиг намын том дарга нар.

МАН-ынхан Төрийн нарийнаа булаацалдаад завгүй

МАН-ынхан төрийн эрх авснаас хойш л бужигнаж эхэлсэн. Засгийн газрын томилгоо явах үед зарим гишүүд нь нэлээд бухимдаж, түүнийгээ сонин хэвлэлээр ил цацсан. Сүүлдээ бүлэг дээрээ хуралдаж, сонин хэвлэлээр элдэв зүйл ярихгүй байх тушаал томчууд нь өгснөөр дундчууд нь “амаа татсан” байх. Гэхдээ л МАН-ын доторх “алаан” одоо ч үргэлжилж байгаа. Тэд өөрсдийгөө элдэв фракцигүй, нэгэн цул нам гээд л байдаг. Гэтэл ердөө л томилгоон дээр ямар олон бүлэг фракцитай нь мэдрэгдээд байна. 10 хэдхэн яамны Төрийн нарийн дээрээ тохирч чадахгүйг харахад үнэн бололтой. Сураг сонсох нь ээ бүлэг, фракци нь ч биш толгойтой болгон өөрийнхөө хүнийг оруулах гээд хөөрхөн  “тулаан” өрнүүлж  эхэлсэн юм байх. Сая сонгуулиар өөрийнх нь төлөө ажилласан хүмүүсээ ажилтай болгох хүсэл гишүүн болсон хүн бүрт байгаа нь мэдээж.

Одоохондоо “дайн”-д хэн ялах нь тодорхой биш байна. Уг нь МАН-ынхан аль хэдийнэ бүх яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг томилж, ажил урагшлах байв. Гэвч тэдэнд улс орны ажил урагшаа явах, төрийн алба жигдрэх энэ тэр огт хамаагүй бололтой. Дотроо тохиролцоонд хүрч, өөрсдийнхөө хүнийг томилтлоо Төрийн нарийн бичгийн даргын суудлыг хоосон байлгаад байх шинжтэй. Албан тушаалын “дайн”-аас өөр бужигнаан МАН-д алга. Тэд орон нутгийн сонгуульд тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа гэх.

Гаднаас харахад. Ялбал тэр л биз. Харин сөрөг хүчнийхэн илт ялаад, дүүрэг, сумаа авчихвал дөрвөн жилийн дараа “Бид хамтарч төр барьсан. Хэдийгээр манай нам УИХ-д олонхи байсан ч орон нутагт өөр нам ажилласан. Энэ чинь хамтарч байгаагаас ялгаагүй” гэж хэлээд сууж байхаар төлөвлөсөн ч байж болох.

АН-ынхны “дайн” үргэлжилсээр

Ардчилсан намынхан цаг үргэлж л нэгнээ шүүмжилж, элдэв юм ярьж байдаг уламжлалтай. Түүнийгээ ардчилал, ил тод байдал гэх мэтээр өмгөөлнө. Тэгвэл Ардчилсан намынхны ардчилал ойрын үед хэрээс хэтэрч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэдэн биенээ хэмлэж, хэмх нүдэж байна. Нэг үгээр хэлбэл, багахан “тулаан” нь дээд цэгтээ хүрч, “дайн”-ы байдалд шилжчихлээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өөрийн бичсэн нийтлэлээ сонинуудад тавьж, цахим сайтуудаар тараалаа. Түүний хардаж байгаагаар бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар өөрийнх нь эсрэг МАН-тай хүч хавсран дайрч байгаа гэх.

Нөгөө талаар ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “дайн” одооноос эхлэн өрнөж байгааг хэн хүнгүй ярьж байна. Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх магадлалтай. Хэрвээ өрсөлдвөл ялалт байгуулах магадлал бүр ч өндөр гэдэг. Харин МАН-аас одоогийн УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөх болов уу.

Тиймдээ ч М.Энхболд даргын хүчтэй өрсөлдөгч байх магадлалтай хүнийг эртнээс “зайлуулах” гэж үзэж байна  гэж хардах хүмүүс бий. Ядаж байхад намын дарга З.Энхболд УИХ-ын сонгуулийн дараа “Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа үүрч, ажлаа өгнө” гэх утгатай зүйл ярьчихаад хэлсэндээ хүрэхгүй байгаа аж.  Өнгөрсөн наймдугаар сарын турш АН-ынхан ҮЗХ-ны хурлаа хийж, шинэ даргаа томилох гэж оролдоод чадаагүй. Бас л фракци хоорондын зөрчил, эрх ашгаас үүдээд даргаа шинэчлэх ажил урагшлахгүй байна.

Дээрээс нь намын дарга асан З.Энхболд суудлаа тийм ч амар тавьж өгөх хүсэлгүй байгаа нь зөрчлийг улам дэвэргэж байгаа. Ингээд л орон нутгийн сонгууль дөхөж байхад фракци хоорондын “дайн” нь улам ширүүсч, даргын суудлын төлөөх булаалдаан туйлдаа хүрч байна. АН-ын гэсэн сэтэртэй бүхэн шинэчлэл ярьж, сонгуульд ялагдсан шалтгааныг Зи даргад тохож, намын даргын суудлын төлөө зүтгэсээр л. Энэ бүх толхилцоон нь АН-ынхан өөрсдөө “булшныхаа нүх”-ийг ухаж байгаагаас ялгаа алга. АН угаасаа л бужигнаантай нам. Одоо ч бужигнаж л байна. Ганц авах юм нь тэд орон нутгийн сонгуульд нэлээд ач холбогдол өгч байгаа сурагтай.

Жижиг намуудын “том” өрсөлдөгчид дэвжээнд гарлаа

УИХ-ын сонгуулиар “няц гишгүүлсэн” жижиг намууд “амь орж” эхэллээ. Гуравдагч хүчин гэх сүртэй тодотголыг өөртөө өгчихөөд байсан МАХН-ынхан ч бас сүйрчихээгүй гэдгээ орон нутгийн сонгуулиар харуулах бололтой. Ямар ч байсан  ИЗНН, МНН, БНН, МАХН, Эх орон нам, МҮАН, ХҮН, АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл гэсэн жижиг  намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр бүртгүүлсэн байгаа.

Хамаг нөөц бололцоогоо шавхаж УИХ-д өрсөлдөөд бүгд ялагдсан. МАХН-аас О.Баасанхүү гялтайсныг эс тооцвол. Тиймээс УИХ-д өрсөлдөөд “өвдөг шороодсон” нөхдүүд бүгд орон нутагт “зодоглох” нь тодорхой. Ядаж намын дарга нар нь ч гэсэн дүүргийн ИХ-д сууж авахыг хүсч байгаа биз.

Ийнхүү сонгууль дөхөхөөр л нэр дуулддаг намынхан сүүлийн хоёр сар сураг нь тасарсны эцэст гарч иржээ. Жижиг намын “том” өрсөлдөгчид дэвжээнд гарч, хоёр том намыг муулах ажилдаа орох нь ээ. Харин үр дүн хэрхэхийг бид таашгүй.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

9 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

12 минутын өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

14 минутын өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

18 минутын өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

6 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

6 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

7 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

7 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

7 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

7 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

7 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

7 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах