• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй”

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын зөвлөх, их эмч Б.Цагааныг урьж, ярилцлаа. Тэрбээр монгол хүний эрүүл мэндийн манаанд 32 дахь жилдээ зүтгэж буй туршлагатай эмч нарын нэг.    

Б.Цагаан хэмээх эрхмийн амьдралын хуудсыг эргүүлж суухдаа хүн аав ээжийнхээ ярьж хэлснийг дагаснаар бурууддаггүй, хань ижил, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тууштай байснаар гунддаггүй, үр хүүхэд, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлснээр ямагт эгэл атлаа эрхэмсэг оршдог болохыг мэдэрч суусан билээ. 

ХҮН БОЛОХ БАГААСАА ХҮЛЭГ БОЛОХ УНАГАНААСАА...

Түүний  унасан газар угаасан ус бол Ховд аймгийн Буянт сум.  Тэрбээр эцэг эхээс 10-уулаа.  Айлын гурав дахь хүүхэд.  Бага нас нь алдарт Буянт голын ойролцоо, малын захад дэгэж дэрвэж өнгөрсөн. Аав нь Бямбадорж гэж улсын хошой аварга малчин хүн байжээ. Ээж Дашхүү нь жирийн нэгэн саальчин эмэгтэй.

Тэрбээр “Би малын захад өссөн хүүхэд. Хааяа өвдөөд сумын эмнэлэг орно. Бага байхад эмч хүн их гоё харагддаг байлаа.  Цагаан халаадтай нүдэнд дулаахан, хүний төлөө гэсэн сэтгэл нь хүртэл мэдрэгдэнэ. Эмч дээр очоод эдгэрээд гарна.  Ээж аав  маань ч та нар олуулаа учраас хэн нэг нь эмч болох хэрэгтэй гэдэг байв.  Бага насны минь мэдрэмж, ээж аавын минь үг миний ажил мэргэжлийн замд сайн сайхнаар нөлөөлсөн дөө.

Ингээд Ховд аймагтаа аравдугаар ангиа төгсөөд хот руу Анагаах ухааны дээд сургуульд явсан. Тэр үед аав, ээж минь “Миний хүү сайн сураарай. Нэр хүндтэй хариуцлагатай мэргэжил учраас сурахаас өөр зам байхгүй. Эмч хүн гэдэг ямар нэгэн техниктэй биш, малтай биш хүнтэй, хүний хувь тавилантай харьцах хариуцлагатай мэргэжил шүү дээ” гэж хэлж байв. Одоо ч тэр үгс миний сэтгэлээс гардаггүй дээ” гэв. Мөн  тухайн үед хүүхдүүд их хүмүүжилтэй, ээж аавынхаа үгнээс гардаггүй байсан даа. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэдэг их чухал санаж явах учиртай үг юм шүү гэдгийг туршлагатай эмч маань онцолж байлаа.  

“АМЬДРАЛЫН ҮНЭНИЙГ ДЭНСЛЭХ АМАРГҮЙ” 

Тэрбээр Ховд аймагтаа арван жилийн сургууль төгсөөд 1984 онд  Улаанбаатар хотод ирж, Анагаах ухааны дээд сургуульд, их эмч мэргэжлээр суралцсан байдаг. Тухайн үед эмч болох хүмүүсийг  нэг жил асрагч хийлгэдэг боловсролын хөтөлбөртэй байжээ.  Ховд аймгаас ирсэн малчин хүү Цагаан тэр үед Хавдар судлалын Үндэсний төвд нэг жил асрагчийн ажил хийсэн юм.

Тэрбээр энэ талаар “Тэр их зөв бодлого байсан. Асрагч хийгээд би маш их зүйл сурсан. Эмнэлгийн шалыг бол ёстой гараа цэврүүттэл угаасан даа. За тэгээд өвчтөнөө асарна. Өвчтэй хүний бие, сэтгэл зүйтэй тулж харьцана. Хүнийг өрөвдөж, хайрлаж сурна.  Ер нь эмч хүн ямар байх ёстой вэ гэдгийг нэг жилийн хугацаанд ойлгож авсан. Тэр бол эмч болох хүсэл мөрөөдлийг маань улам зүлгүүрдэж, сэтгэл санааг минь бэлтгэж өгсөн он жил  байсан юм” гэв. Түүний дараа тэрбээр 1991 онд Анагаах ухааны дээд сургуулиа төгсөөд  Баянхонгор аймгийн Баянлиг суманд эмчээр хуваарилагдсан гэдэг.  Тэр үеийн бодлогоор эмч хүн төгсөөд нэг жил хөдөө орон нутагт ялангуяа суманд ажилладаг байв.

Ингэж Б.Цагаан эмч ажил мэргэжлийн гараагаа Баянлиг сумаас эхэлж, дараа нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, хэлстийн дарга, зөвлөх, эмнэлгийн дарга хүртлээ дэвшиж ажилласан түүхтэй. Тэрбээр “Эмчийн мэргэжил их сайхан. Энэ мэргэжлийг эзэмшсэндээ бахархаж, мэргэжлээ их хүндэлж явдаг.  Хүний амьдралын  итгэл найдвар болсон мэргэжлийнхээ үнэ цэнийг сэвтээхгүйг юмсан гэж хичээсээр яваа хүн.  

Өвчтэй хүн орж ирээд эдгээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй. Урам зориг, том шагнал, баяр баясгалан тэр л байдаг.   Нөгөө талаар хүнд өвчтэй хүн их ирнэ.  Эмч нар бүхий л бололцоогоо дайчлан ажиллаад аварч чадахгүй ялагдах тохиолдол бий. Энэ бол эмч нарын хувьд их эмзэг сэдэв юм шүү дээ.  Амьдралын үнэнийг дэнслэх шиг хэцүү зүйл байхгүй дээ” гэсэн юм. 

“АМАРГҮЙ ЦАГ ҮЕҮДИЙГ ХАМТ ОЛНООРОО ДАВАН ТУУЛСАН”

Тэрбээр Баянхонгор аймагт ажиллаж байгаад 2008 онд хотод шилжин иржээ. ХӨСҮТ-дөө нэг жил эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар  ажилласан.   Тэр жилүүд бас их онцлогтой, амаргүй байсан гэдэг.   Учир нь  Монголд анх удаа “Н1N1” вирусын халдварын голомт бүртгэгдэж, нийгэм ч нэлээд цочирдон хүлээж авсан гэдэг.  Эмч эмнэлгийн ажилчид маань “онц байдал”  авч ажил дээрээ амьдарч байсан аж. Гэр орноо бараг мартсан, хүндхэн нэг жилийг даваад гарсан юм шүү хэмээн Б.Цагаан эмч маань ярьж байв. Мөн өнгөрсөн  гурван жилийн ачааллыг энд ярихгүй өнгөрч боломгүй. Б.Цагаан эмч бол коронавирусын яг л голомтод нь гардаж ажилласан эмч. Тэрбээр энэ талаар “2019 оноос хойш цар тахал буюу COVID-19 бүртгэгдсэн.  Одоо ч үргэлжилж байна.  Эмч эмнэлгийн ажилчид маань нойр хоолоо умартан зүтгэлээ.

Яг дэгдэлтийн үед 18-21 хоног бүгд тусгаарлагдаж ажилласан. Өөрсдөө цар тахлаар өвчилсөн ч өвчтөнөө хамтдаа эмчлээд явж байсан. Бид баг хамт олноороо нэн хүндрэлтэй цаг үеийн ард нь гарч чадсан. Одоо нэг үеэ бодоход оношлогоо эмчилгээ сайжирч, эмч эмнэлгийн ажилчид маань туршлага суулаа. Цар тахал ч  жаахан намжих төлөвтэй байна” гэлээ.  Б.Цагаан эмч ажлаа хийж байхдаа хоёр ч удаа COVID-19-өөр өвчилжээ. Гэсэн ч тэрбээр сэтгэл амар суугаагүй ажлаа хийгээд л зүтгэсэн гэдэг.

Тэрбээр “Би өөрөө сүрьеэ уушгины хөндийн мэс заслаар мэргэшсэн  эмч хүн.  Энэ удаагийн вирус их үлдэц, ужиг ихтэй өвчин юм байна. Ядарч сульдахаас эхлээд мартамхай болж байна. Уушгийг их гэмтээж, голомт үлдээж байна шүү. Мэргэжлийн эмчид хандаарай” хэмээн эмч маань сэрэмжлүүлэхээ мартсангүй. 

СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО САЙЖИРСАН Ч АСУУДАЛ БИЙ

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник  Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг.  Сүрьеэгийн төрлийн мэс заслууд энэ тасагт хийгдэж байна. Тэр ч утгаараа эмч нар нэлээд ачаалалтай ажилладаг бололтой.

Энэ тасаг 35 ортой, жилдээ 600-700 хагалгаа хийдэг ажээ.  Б.Цагаан эмч “Манай иргэд Сүрьеэгийн төрлийн мэс заслыг их сайн ойлгодоггүй. Уушгины л өвчин гэж хараад байдаг. Гэтэл үгүй юм. Сүрьеэ гэдэг өөрөө их урхагтай.  Уушгины, уушгины бус сүрьеэ хоёр янз бий. Уушгины бусад нурууны, хэвлийн хөндийн ясны, нүдний, арьсны сүрьеэ багтаж байна.

Эдний бүх хагалгаа манай дээр хийгддэг. Уушги тайрах хагалгаа, нуруу нугас, ясны хагалгаа гээд том хагалгаанууд хийж байна. Одоогоор манай тасаг найман эмчтэй ажиллаж байна. Эмч нар маань харьцангуй туршлагатай.  Нөгөө талаар залуу эмч нар маш нарийн, мэргэжлийн болж орж ирж байгаад ахмад эмчийн хувьд их баярладаг” гэлээ.

Мөн тэрбээр “Сүрьеэгийн эмчилгээ 10 жилийн өмнөхөөс эрс сайжирсан шүү. Ер нь дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь сүрьеэгийн халдвараар халдварлагдсан байдаг. Үүний 10 хувь нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай. ДЭМБ-ын мэдээллээр жилд 10 орчим сая хүн энэ өвчнөөр өвдөж байна. Үүний 1.5 сая хүн нь нас барж байна. Эмчилгээ, оношлогоо сайжирснаар өвчлөл буурч байгаа ч хангалттай хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байгаа. Үүнд янз бүрийн шалтгаан нөлөөлдөг. Эрт оношлогдох шаардлагатай байна. Суурь өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Мөн амьдралын дорой байдал нөлөөлж байна. Манай иргэд сүрьеэгийн талаарх мэдлэгээ сайжруулмаар байна” гэлээ. 

“СУВИЛАГЧ БАЙХГҮЙ БОЛ БИ ХЭН Ч БИШ” 

Эмч маань хамт олныхоо тухай, хийж байгаа ажлынхаа тухай ярих их дуртай юм.  Харин өөрийнхөө тухай ярихдаа жаахан маруухан. Түүнээс “Та улсад 32 жил ажиллажээ. Шантрах буцмаар болох үе байв уу” гэхэд “Эрүүл мэндийн салбар амаргүй л дээ. Цаг зав бага, цалин мөнгө хангалттай биш. Зах  зээлийн нийгэм болох 1990-ээд онд олон хүн энэ салбарыг орхиж байсан. Би мэргэжилдээ, хайртай дуртай учраас энэ салбараа орхиогүй үлдсэн эмч нарынхаа төлөөлөл. Одоо ингээд бодоход би өнгөрсөн 32 жилийн хугацаанд ерөөсөө ажил завсардаж, цалгардуулж байсангүй, чөлөө ч авч үзээгүй  юм билээ” хэмээв.

Мөн “Эмч хүн хэчнээн сайн байгаад сувилагч байхгүй бол хэцүү шүү дээ. Бүгд нэг баг болж ажиллаж байж хүний эрүүл мэндийг аварна. Японы нэг алдартай эмчийн хэлсэн үг байдаг даа. “Сувилагч байхгүй бол би хэн ч биш” гэж хэлсэн.  Энэ үгийг хэлэх  дуртай даа гэв. 

УРГАЦЫН ТАЛБАЙ ДЭЭР ТАНИЛЦСАН ЭМЧ НАР

Б.Цагаан эмчийн гэр бүлийн хүнийг Ц.Сарантуяа гэдэг. Мөн л эмч мэргэжилтэй.  Одоогоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт дотрын их эмчээр ажиллаж байна. Тэд оюутан байхын хосууд. Бүр тодруулбал, Анагаах ухааны дээд сургуулийн гуравдугаар курсын оюутнууд байхдаа танилцжээ.  

Тэр үед бүх оюутнууд Сангийн аж ахуй явдаг байсан бөгөөд тэд Зүүн хараагийн ургацын талбай дээр танилцаж байсан гэдэг. Мөн Б.Цагаан эмч сургуулиа төгсөөд Баянхонгор аймагт очиж ажилласан нь ч учиртай. Ц.Сарантуяа эмч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн бөгөөд тэд хамтдаа Баянхонгор аймагт нэгэн үе ажиллаж байсан гэдэг. Тэрбээр “Бид ханилаад 35 жил болж байна. Эхнэр маань надтай адил эрүүл мэндийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлийн хүмүүс хоёулаа эмч байх их сайхан шүү.  

Бие биенийхээ зовлон жаргалыг ойлгоно. Мэс заслын эмчийн амаргүй албыг хань минь л ойлгодог доо” гэв. Тэднийх дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том хүү Ц.Оюун-Очир нь  аавынхаа мэргэжлийг эзэмшсэн, мэс заслын их эмчээр ажилладаг. Дараагийн хүү Ц.Ойдовдорж нь  Баянзүрх дүүргийн татварын албанд ажиллаж байна.  Хоёр ихэр охинтой. Охин Ц.Анужин нь СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Ц.Анударь нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоо “Говь” компанид ажилладаг. Энэ жил мөн хоёр зээ охинтой болжээ. Өвөө эмээ нь тэдэндээ ёстой л хамаг бүхнээ бариад гүйдэг, хайрладаг нь эмчийн ярианаас илт мэдрэгдэнэ.  

Тэрбээр “Миний аав надад хүний үг дааж сур гэж хэлдэг байсан. Чи ер нь юу ч биш шүү. Биеэ битгий тоо гэдэг байсан. Ядарсан хүнд тус болж яв, хайрла. Хүнийг хайрлаж байж хүнд хайрлуулна гэдэг байлаа. Би тэр үгсийг одоо үр хүүхдүүддээ байнга хэлдэг. Ахмадын сургааль алт гэдэг шүү дээ гэв.  

ЭМЧ БИШ Б.ЦАГААН

Тэрбээр  яруу найраг сонирхдог. Мэс заслын эмч хүн яруу найраг сонсож болно биз дээ хэмээн инээж байв. Яруу найраг бол оюуны гимнастик  гэдгийг тэрбээр мэдэрч ядаргаа, ажлын ачааллаа яруу тансаг үгсийн чуулганаар тайлж сурчээ.

Мөн тэрбээр монгол бөхийн улаан хорхойтон. Бөхийн барилдаан очиж үзнэ,  Сэлэнгэ нутгийн бөх П.Орхонбаяр, өөрийн нутгийн бөх О.Хангай  аваргаа дэмжинэ. Малчин ардын хүүхэд учраас хурдан морины уралдаанаа үзэж, самсайгаа шархируулах бас дуртай. Нутаг усандаа яардаг.  Эх орныхоо байгалийн баян тансагийг гайхан биширч тэндээсээ бахархал, хайрыг мэдэрдэг.  Ийм л нэгэн жирийн  Монгол хүн билээ, бас.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 245 (6977)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй...
Орхон аймгийн нийтийн тээврийн...

“Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй”

САЙХАН 2022-12-20

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах